| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2023/0178/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/257 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/257
2023 02 16 2023/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Ж.Сувданчимэг /томилолтоор/,
хохирогч А.А, Ц.Н, Э.Т, тэдгээрийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-д холбогдох эрүүгийн 2208 00225 0854 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ................... тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Б.У /РД:................/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сард манай компани “America Missisippi’’-ээс найдвартай машинууд оруулж ирдэг “Лексус 570” маркийн автомашиныг АНУ-аас захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А.Ааас 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны хооронд нийт 13 удаагийн үйлдлээр 104.955.000 төгрөгийг өөрийнхөө “Хаан” банкны 5””””””””” дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
2021 оны 10 дугаар сарын 31-нээс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Нандин- Эрдэнэд Америкийн нэгдсэн улсаас автомашин захиалж өгнө хэмээн хуурч гааль дээр машин ирсэн хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж автомашины захиалгын төлбөрт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 71.000.000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн эзэмшдэг 5””””””””” дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 13-ны хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э.Т-оос Япон улсаас машин захиалсан гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 9 удаагийн үйлдлээр 31.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “Би А.А-аас Лексус 570 автомашиныг Америкаас захиалж өгнө гэж 104.955.000 төгрөгийг авсан. Мөн Э.Т болон Ц.Н-ээс машин захиалж өгнө гэж мөнгө авсан. Надаас Батнайрамдал, Цэцэнбэйл, Очирхуягт хохирогч нарын машины мөнгөнөөс бэлнээр болон дансаар тус тус шилжүүлж байсан. Батлан даалтад байх хугацаандаа Б ахтай уулзахад О, Ц нарыг энэ хэрэгтээ битгий оруулаарай хасчих ах нь чамаас авсан мөнгийг төлнө гэж хэлэхээр нь би өөрөө гар бичмэл бичиж өгсөн... миний гар утсанд Б-тай урьсан бичлэг байгаа. Гэхдээ өмнө нь гаргаж өгөх боломжгүй байсан. Одоо гаргаж өгөх боломжтой. Би машиныг нь бүтчихнэ гэж бодоод хэлээгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.А мэдүүлэхдээ: “Анх фейсбүүк чатаар холбогдсон, одоо надад чаталсан чат нь байгаа. Лексус хэдэн төгрөгтэй байгаа вэ гэхэд өнөөдрийн ханшаар 91.000.000 төгрөг байна гэж хэлсэн. Надад анх компанийн нэр дээр захиалж өгье гэсэн. Цэнтрал банк бус капитал гэдэг нэртэй байсан. Надад 2 хуваагаад төлчих гэж хэлсэн, надад ч боломжийн санагдсан. Эхлээд 32.000.000 төгрөг өгсөн. Сүүлийн 60.000.000 төгрөгийг хоорондоо ярилцаж байгаад төлье гэж хэлсэн. Машиныхаа мөнгийг 1 сарын хугацаанд төлж дуусгасан. Машины дугаар авах уу гэхэд нь 2.000.000 төгрөгөөр авсан мөнгийг нь өгсөн. Наадам болохоос өмнө машин маань юу болж байна гэхээр коронагийн үе байсан. Хил дээр гацсан байна гэж хэлсэн. Хөл хориотой байсан болохоор би яаруулаагүй. Наадам болоод хүн болгон хөдөө явж байна машин маань юу болж байна гэхэд за одоохон гэж хэлээд таг болсон. Гурвалжингийн гүүрний цаана байдаг гаалийн хашаанд машин ирсэн гэхээр нь төрсөн дүүтэй нь очиход гаалийн шороон дээр намайг 7 хонуулсан. Тэр цэнхэр кантнейр дотор чиний машин байгаа гэж хэлсэн. Машин байгаа гэсэн кантнейр дотроос нь өөр бараа материал гарч ирээд хүмүүс нь юм аа аваад сулласан байсан. Нэгэнт ирсэн юм чинь худлаа хэлээгүй байх гэж бодсон. Нэг л биш боллоо гээд би өмгөөлөгчид хандсан намайг өргөдлөө өг гээд бага мөнгө биш байна гэсэн тэгээд би өргөдлөө өгсөн. Би 2021 оны 11 сард цагдаагийн байгууллагад залилуулсан гэж өргөдөл өг гэсэн юм хаана хандах вэ гэхэд хамгийн сүүлд гүйлгээ хийсэн газраа өргөдөл өгөөрэй гэж хэлээд би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж өгсөн. Нийт 104.955.000 төгрөг өгсөн. Мөн гааль дээр байх хугацаандаа гаалийн бүрдүүлэлт буруу хийсэн учраас мэдүүлэг буруу байна. Тэгэхээр кантнейр онгойлгодог хүнд хахууль өгнө гэж хэлсэн. Хүн чинь машинаа авах гэж байгаа болохоор эхлээд 7.000.000 төгрөг өгье машинаа гаргаж авчхаад үлдэгдэл 8.000.000 төгрөгөө олоод өгье гэж хэлсэн. Тухайн үед гар утсан дээрээ гааль гэж хадгалсан байсан, бодвол өөрийнхөө дугаарыг хадгалчхаад өөр лүүгээ мсж бичээд байсан юм шиг байгаа юм. Орой ажлаа тараад гэр лүүгээ явж байхад 570 машин чинь буусан байгаа гээд салоны зураг дарж явуулчхаад акумлятор нь суусан байна гэсэн. Асахгүй байгаа бол нисэхийн доктор луу ойртуулчихъя би ачилт дуудчихъя гэсэн чинь өөрийнхөн шинэ акумлъятор тавьчихлаа гэж хэлсэн. Эхнэр нь намайг танихгүй юм шиг худал мэдүүлэг өгсөн байсан. Намайг сайн таньдаг олон удаа гар утсаар ярьсан. Би 2 жилийн хугацаанд сэтгэл санааны хүнд байдалд байна. Гэр бүл маань хэрүүл маргаантай байна. Нийт 104.955.000 төгрөгөө бүрэн барагдуулж авмаар байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Н мэдүүлэхдээ: “Манайх 127А байранд нэг давхарт байдаг хөрш айлууд, 2021 оны 10 дугаар сараас эхэлж 2022 оны 1 дүгээр сар хүртэл мөнгө өгч эхэлсэн. Би өөрөөс нь машин асуусан хэр үнэтэй байдаг вэ гэхэд Монголд 140.000.000 сая төгрөг байдаг Америк улсаас оруулж ирэх юм бол 107.000.000 төгрөг болно гэсэн. Би тээвэр зуучлалын газар гэрээтэй байдаг машиныг чинь захиалаад өгч болно гэж хэлсэн. Тэгээд над руу Америк улсад байгаа машины зураг явуулсан. Яаж захиалах вэ гэхэд эхлээд надад урьдчилгаа өгчих би захиалаад өгье гэсэн. Надаас 10 удаагийн үйлдлээр нийт 71.000.000 төгрөг авсан. Мөнгө өгснөөс хойш мөнгөө авах гэж хөөцөлдсөн сүүлдээ гэртээ ирэхээ болиод Б.Утай тааралдаад өргөдөл өгсөн байцаагчид хэлээд уулзсан. Надад мөнгө өгсөн зүйл байхгүй. Би байрандаа мөнгө өгөх байсан. Тэр байрандаа байхгүй байгаа. Хадмындаа хүүхдүүдээ аваачиж өгсөн одоо гэр оронгүй байна. 71.000.000 төгрөгөөсөө 2.000.000 ойр зуурын мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд авсан. Дараагаар нэг ч удаа хохирлын мөнгө аваагүй. Би мөнгөө залилуулсан гэж мэдээгүй байх үедээ 2.000.000 төгрөг авсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Т мэдүүлэхдээ: “Манай аавын талын хамаатан хол, ойрын хамаатан гэдгээ сайн мэдэхгүй байна. Б.У ахаас машин захиалж авъя гэсэн. Машин захиалахдаа надад хэдэн төгрөг байна машин захиалаад өгөөч гэж хэлээгүй. Надад ийм машин байна гэхээр нь би тэр машиныг захиалсан. Анх 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 1.150.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн нийт 9 удаагийн үйлдлээр 31.300.000 төгрөг өсгөн. Энэ хооронд нэг удаа уулзаж 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр уулзахад өөр 4 хүнд соната 8 маркийн автомашин захиалж өгнө гэдэг байдалтай уулзсан. 4 хоногийн дараа чингэлэг наашаа гарсан байна гэсний дараа /би хүүтэйгээ 2-уулаа байдаг. Хүүхэд маань бөөрний хяналтад байдаг эмнэлэгт хэвтэхээр болсон/ хэд хоногийн дараа Замын-Үүдэд машин чинь ирсэн байна гэсэн. Чиний машинтай нийлээд 4 машин ирсэн байгаа очиж авах гэж байна хэрэгтэй бол дуудна шүү ирээд өөрийнхөө машиныг унаад яваарай гэж хэлсэн. Хүүхдээ ээжтэй нь үлдээгээд ажлаа хийж байсан. Ахаа яаж байна та 14 хоног Замын-Үүдэд байж байгаа юм уу гэхэд удахгүй гарлаа гэсэн. Тэр хугацаанд бүх мөнгөө өгч дууссан. Мөнгөө өгч дууссаны дараа гар утсаа авахаа болиод алга болсон. Хэсэг хугацааны дараа мессеж бичихэд Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст баригдчихсан байна та ирээд өргөдлөө өгөөд гомдлоо гарга гэсэн. Энэ үйл явц болох хооронд Амгалан терминал Анхаа гэдэг хүний хаягаас “сайн уу ахаа энэ долоо хоногт боомтоос 4 машин хөдөлсөн, бичиг баримт чинь бүрэн болсон уу, надаас сая сая төгрөг хэрэгтэй байна гэсэн зүйлийг харуулаад авсан. Би төгсөөд оюутан болоод байр авах мөнгөө Б.Ут өгөөд үлдсэн мөнгөөрөө одоог хүртэл байранд орж чадаагүй байна. Нийт 31.300.000 төгрөгийн хохирлоо төлүүлмээр байна” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- - Хохирогч А.А-ын “...2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зүс таних Б.У гэх хүнээс Лексус-570 маркийн автомашин ямар үнэтэй байгаа талаар асуусан чинь эндээс авснаас гаднаас буюу АНУ-аас захиалж авбал дээр би захиалаад өгье гэсэн. Тэгсэн Б.У тэр дороо надад автомашины зураг үзүүлээд 91.000.000 төгрөг болох юм байна. Би чамд 92.000.000 төгрөгөөр захиалаад өгье гэсэн чинь болно гээд тохиролцоод тэр өдөртөө би Сонгинохайрхан дүүргийн эмээлт мал махны худалдааны төв захын ойролцоо “Хаан” банкны АТМ-ээс 5””””””””” данс руу 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 32.000.000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дээрх данс руу дахин 15.000.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дээрх данс руу дугаар авч өгье гээд 2.000.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13.000.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 305.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 5.100.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 650.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 8.000.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дээрх данс руу дахин 4.900.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын 1 давхарт байрлах нотариатад байхдаа гар утасны интернэт банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-19, 21-22 дахь тал/,
- Б.У-ын гэрчээр өгсөн: “А.А намайг машин зардагыг мэддэг. 021 оны 03 дугаар сарын эхээр А.А надтай утсаар холбогдож 2013 оны хар өнгийн лексус 570 маркийн автомашиныг АНУ-с захиалуулахаар болж тохиролцон эхний ээлжинд урьдчилгаа болгож 32.000.000 төгрөгийг миний хаан банкны 5041423921 тоот данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш машины захиалгын тээврийн зардал, контенирын зардал, тээврийн хэрэгслийн ачилтын даатгалын зардал гэх мэтээр олон хувааж миний тооцоогооор нийт 112.000.000 төгрөгийг би өөрийн хаан банкны данс руу А.А-аас авч шиилжүүлсэн. ...Би А.А-аас авсан мөнгийг Б.Ц-ийн 5””””””””””” гэсэн хаан банкны тоот дансанд тухай бүрт нь шилжүүлж байсан. Тэгээд найз Цэцэнбэйл автомашиныг АНУ руу захиалсан, автомашин АНУ-с Монгол улс руу ачилт хийгдсэн. Тэгээд найз Цэцэнбэйл автомашиныг АНУ руу захиалсан, автомашин АНУ-с Монгол улс руу ачилт хийгдсэн, тэгээд корона вирусын улмаас хил хаагдсан, хөл хорио тогтоогдсон... гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25 дахь тал/,
- Б.Ц-ийн гэрчээр өгсөн: “Б.У надад ямар ч автомашины захиалгыг хийгээгүй. Би Б.Уын өмнөөс автомашин захиалаагүй. Өөр зүйлийн талаар ямар нэгэн мэдүүлэг өгмөөргүй байна. Би Б.У-тай өмнө нь нэг газарт хамт ажиллаж байгаад танилцсан. Найзын харилцаатай. Б.У-тай уулзаагүй удаж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32 дахь тал/,
- Яллагдагчаар Б.У-ын өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сард танил А.Ааас Америкаас Лексус 570 маркийн автомашин захиалж өгнө гэж хэлээд 104.955.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5”””””””” тоот дансаар авсан. Тухайн үед надад Америк улс руу захиалга хийж өгөх хүн олдоогүй тул А.Ааас авсан 104.955.000 төгрөгөөр өөр машин авч зарж борлуулаад мөнгийг нь дуусгасан. Би найз Цэцэнбэйлээр Лексус 570 маркийн автомашиныг Америк улс руу захиалга хийлгүүлээгүй. “Мэргэн интернэшнл” ХХК тээвэр зуучлалын компаниар машин захиалуулаагүй. Тэгээд би А.Ад мөнгийг нь буцааж өгөх гээд өгч чадалгүй өнөөдрийг хүрсэн. ...Би А.Ад худлаа хэлж залилж 104.955.000 төгрөгийг авсан гэж, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. А.Аын хохирлыг хурдан хугацаанд төлж барагдуулна” гэх мэдүүлэг /1хх-ийн 131 дэх тал/,
- Б.У-ын гэрчээр өгсөн: “2021 оны 10 дугаар сарын сүүлээр Ц.Н гэх танилаасаа 3 сарын хугацаатай Америкийн нэгдсэн улсаас одоо Монгол орж ирэх өндөр үнэлгээтэй том машин оруулж ирнэ гээд нийт 71.500.000 төгрөг цувуулж авсан. Тэгээд би тухайн машиныг захиалсан, гааль дээр буусан гэх мэтээр худлаа ярьсан. Тэгээд манай танил болох Ц.Н цагдаад гомдол гаргаж би цагдаад баригдсан. Би Ц.Н-тэй тоёота фойр раннар маркийн машин захиална гээд 71.500.000 төгрөг авсан. Тэгээд би мөнгийг нь захиалга хийгээгүй би мөнгийг нь өөр хоёр машинд оруулсан. Тэгээд би Ц.Н-д чиний захиалсан машин ирж байгаа гээд худлаа хэлээд 4 сараас хойш Ц.Н машинаа хүлээгээд тэсэхгүй цагдаад өгсөн. ...Би хохирлоо бүрэн төлнө” гэх мэдүүлэг /1хх-ийн 168-169 дэх тал/,
- Яллагдагч Б.Уын дахин өгсөн: Би Ц.Н-ээс авсан four runner гэх машины захиалгын нийт 72.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан тухайн машиныг Америк улсаас захиалах байсан тухайн захиалгыг Батнайрамдал ахаар хийлгэхээр машины үнэ машины мэдээллийг судалж байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын ихээр Батнайрамдал ах над руу яриад ийм four runner машин байх гээд надад нэг зураг явуулсан. Энэ машиныг захиалах уу гэсэн. Тэгэхээр нь би тухайн зургийг Ц.Н гэх хүнд үзүүлээд энийг захиалж болох уу анх ярьсан үнэнд энэ машин таарч байна гэж хэлсэн. Тэгээд машиныг нь захиалахаар болсон. ...Би Ц.Нэс нийт 72.000.000 төгрөг өгсөн тэндээсээ 60.000.000 төгрөгийг нь Батнайрамдал ахад өгсөн. 12.000.000 төгрөгийг нь би өөрийн машин захих ажилдаа хэрэглэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 216-217 дахь тал/,
- Б.У гэрчээр өгсөн: “Би Э.Т гэх хүнийг танина. Манай аавын талын хамаатны хүн. 2022 оны 03 дугаар сарын сүүлээр Э.Т надтай өөрөө холбогдоод Ууганаа ахаа би 50 камри машин сонирхож байгаа юм. Үнэ ханш, хэзээ ирэх боломжтой хугацааг нь судлаад өгөөч гэсэн. Тэгээд би Батнайрамдал гэх хүнээс Япон улсаас тоёота 50 камри маркийн машин захих юм бол хэзээ ирэх вэ, үнэ ханш дэлгэрэнгүй мэдээлэл зургийг нь явуулаарай гээд холбогдсон. Тэгээд Батнайрамдал ахаас тоёота 50 камри машины мэдээлэл ирсэн. Тэгээд тухайн зураг мэдээллийг Э.Тод үзүүлээд ийм машин байна болох юм уу гээд үзүүлсэн. Тэгээд Э.Т болох юм байна захиалах юм бол хэр удаж байж ирэх вэ гээд асуусан. Тэр доор нь Батнайрамдал ахаас асуусан чинь 2022 оны 05 дугаар сарын ихээр буух юм байна гэж хэлсэн. Үндсэн захиалгын үнэ 29.500.000 төгрөг гэдэг мэдээ ирсэн. Тэгээд Э.Тод танилцуулсны дагуу машинаа захихаар болсон. Тэгээд би Батнайрамдалтай дахиж холбогдож эхний ээлжид хэдэн төгрөгийн урьдчилгаа өгөх вэ хэдийд захиалга нь хийгдэж эхлэх вэ гэж асуусан. ...Надад Батнайрамдал ахад мөнгө өгч байгаа хар хайрцгийн камерын бичлэг байгаа. Бас Батнайрамдал ахтай харьцаж байсан үеийн утасны мессеж байгаа. Бас нэг гар утсаар ярьсан үеийн ярианы бичлэг байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 15-16 дахь тал/,
- Хохирогч Ц.Н-ийн “...Би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр манай байрны хөрш нэг зүс таних залуу надад гадаадаас машин оруулж ирнэ би өөрийнхөө нэрээр оруулж ирнэ гэсэн тэгээд надад фейсбүүк машины ханш харуулсан Америкаас орж ирэхээр нь энэ машины үнэ 20.000.000 орчим төгрөгөөр хямд орж ирдэг гэж надад хэлж байсан. Би тухайн хүний данс руу нийт 71.500.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5”””””””” гэх данснаас Б.У гэх хүний дансанд хийсэн. Б.Уын дансны дугаар нь 5”””””””””” гэх “Хаан” банкны дансанд хийсэн. Тухайн үед надад машины захиалга хийсэн байгаа цагаан сарын өмнө ирнэ гэж хэлж байсан. Тэгээд өдий болтол одоо ирж байгаа гэх мэтчилэн худлаа яриад байсан машин ирсэн байгаа гааль дээр ирсэн гэж надад зөндөө хэлсэн. Би мөнгөө дандаа дансаар буюу гар утаснаас шилжүүлдэг байсан. Ихэнх гүйлгээгээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 436 байр буюу ахынхаа гэрт байхдаа шилжүүлдэг байсан. Надаас авсан мөнгөнөөсөө 2.000.000 төгрөг буцааж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 165 дахь тал/,
- Хохирогч Э.Т-ын “...Би зүс таних Уугий гэх нэртэй ахад машин захиална гээд 31.000.000 төгрөг 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн Уугий гэх ах өнөөдөр маргааш гэж цаг хугацаа хожсоор байгаа өдий хүрсэн. Тэгээд тэсгэл алдаад цагдаад дуудлага өгсөн. Надад 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр захиална гээд 1.150.000 төгрөг авсан. Тэгээд маргааш захиалчихлаа гэж хэлсэн. Тэгээд 1 сарын дотор надаас цувуулж нийт 30.000.000 гаруй төгрөг авсан байсан. Миний дансны хуулгаар нотлогдоно. Одоо Замын үүдэд байгаа. Монголд ороод ирсэн. Да хүрээ дээр байгаа гэх мэтчилэн байнга худлаа, үнэн нь мэдэгдэхгүй ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 12-13 дахь тал/,
- Гэрч Б.Ц-ийн ”...Б.У надад ямар ч автомашины захиалгыг хийгээгүй ямар ч машины захиалгын мөнгө гэж шилжүүлээгүй. Би Б.Уын өмнөөс машин захиалаагүй. Би Б.Утай нэг газар ажиллаж байгаад танилцсан. Найзын харилцаатай. Б.Утай уулзаагүй удаж байна. Би өөрийнхөө хувийн нэг автомашиныг зарсан. Түүнээс албан ёсоор автомашин зарж борлуулдаггүй. 2020 оны 04 дүгээр сард Б.Ут хоёр амьжиргаа цагаан машиныг захиалуулсан байгаа. Надад өөр машин зарж борлуулсан асуудал байхгүй. Би ямартай ч Б.Утай хамтраад автомашин гадагшаа захиалж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 31 дэх тал/,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газар хариу мэдэгдэх хуудас /2хх-ийн 42 дахь тал/,
- Б.Уын хохирлоо төлж барагдуулна гэсэн гар бичмэлүүд /2хх-ийн 44-49 дэх тал/,
- Мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 61 дэх тал/,
- Яллагдагчаар дахин авсан мэдүүлэг /2хх-ийн 116-118 дахь тал/,
- А.О-н гэрчээр өгсөн: “Би Б.У гэх залууг танина. Бид хоёр 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд би Бодь даатгал ХХК-тай хамгаалагч гэдэг албан тушаал дээр тухайн үеийн УИХ-ын гишүүн байсан Л.Болдын хамгаалагч хийдэг байсан. Харин Б.У нь тухайн хүний жолоочийг хийдэг байсан тул нэг нэгнээ гайгүй сайн мэднэ. Би 2015 оны 09 дүгээр сараас тухайн ажлаасаа гарч тэр үеэс Б.Утай дахин уулзаагүй яриагүй, холбогдоогүй. Гэхдээ хамт ажиллаж байхдаа Б.У 2.000.000 төгрөгийн билүү зээл аваад тэрний 1.000.000 төгрөгийг би өөртөө авч хувьдаа ашиглаад эргүүлж хэд хувааж төлж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 163 дахь тал/,
- Хохирогч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Б.У-т 2021 оны 02 сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 сарын 08-ны өдрийн хооронд мөнгө өгсөн бөгөөд надад анх хэлэхдээ Цетраль капитал ББСБ-д ажилладаг манай байгууллага гаднаас машин захиалж өгдөг энэ шугамаараа захиалаад өгье гэж хэлээд мөнгө авч байсан энэ нь сүүлдээ худлаа болж таарсан. ҮҮний дараа Б.У хэлэхдээ Би өөрөө Уранган дээр очоод Уранган авто худалдааны төвд ажилладаг Мэргэн гэх залууд машин захичихсан байгаа удахгүй ирнэ гээд J1X570 маркийн авто машины түлхүүр гаалийн бичиг энэ тэр үзүүлээд байсан тэгэхээр нь Мэргэн гэх хүн тухайн худалдааны төвд ажилладаг талаар тухайн газар нь очоод асуухад тийм хүн ажилладаггүй болж таарсан. Тэгэхээр нь Б.У-т хэлээд Мэргэн гэх тухайн -азарт ажилладаггүй юм байна аа чи эсвэл өөр хүнд хулхидуулчихсан юм уу гэхэд үгүй одоо машин ирж байгаа гэж хэлээд бултаад байсан. Тэгээд буланд шахагдаад ирэхдээ машин ирчихсэн гурвалжингийн гүүрний тэнд байдаг гаалийн агуулахаас авахаар оллоо 12 цагт хоцролгүй нэг жолоочтой ирээрэй гэхээр түүний төрсөн дүү Уламбаярыг агуулаад очиход тэр чингэлэг гэж нэг чингэлэг заачхаад худлаа хүн амьтантай яриад яваад байсан тэгсэн орой 17 цаг болж ажил тарах болоход 1000 доллар эрэгтэй гэж байна чингэлгээ хурдан авчруулахад караны жолоочид хахууль өгөх эрэгтэй байна гээд тэр өдөр өнгөрсөн. Ингээд маргааш нь бас ирээд хүлээсэн Б.У өөрөө ирээгүй иймэрхүү маягаар бараг долоо хоног тэнд хүлээлгэсэн. Энэ он сар өдөр нь 2021 оны 09 дүгээр сарын үед байх гэж бодож байна яагаад тэгж бодож байна вэ хээр машин чинь ирчихсэн гаалийн бүрдүүлэлтээ сэлбэг гээд хийчихсэн чинь асуудал үүсээд тухайн чингэлгийг нээх байцаагчид нь 15 сая төгрөг өгөх хэрэгтэй байна тэгээд шууд машинаа авна гэхээр нь надад үнэндээ мөнгө алга гээд 7 сая төгрөг хамгийн сүүлд шилжүүлж байсан юм тэгэхээр тэр үед л байх гэж бодож байна. Тэгж надаас мөнгө оронгуутаа маргааш орой нь машинаа авчихлаа аккумлятор нь суучихсан байна гээд машины зураг явуулахаар нь өө тиймээ тэгвэл шууд ачлага дуудъя гэсэн чинь утсаа салгаад 2 минутын дараа эргэж залгангуутаа хүн явуулж хэрэггүй болчихлоо гэсэн ингээл цайрсандаа. Аан бас надаас 0888 гэсэн үлсын дугаар авах уу гээд мөн 2 сая төгрөгийг надаас авч байсан энэ нь миний нийт хохиролд орсон байгаа. Надаас ямар л аргаар мөнгө салгах арга байна бүгдийг хэрэглэж мөнгө авцан. Ингээд худлаа яриад байгааг би мэдсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 237 дахь тал/,
- Яллагдагч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2021 оны 02 дугаар сард танил А.А-аас Америкаас Лексус-570 маркийн автомашин захиалж өгнө гэж хэлээд 104.955.000 төгрөгийг өөрийн банкны 5”””””””””” тоот дансаар авсан. Тухайн үед надад Америк улс руу захиалга хийж өгөх хүн олдоогүй тул А.Ааас авсан 104.955.000 төгрөгөөр өөр машин авч зарж борлуулаад мөнгийг дуусгасан. Би найз Цэцэнбэйлээр Лексус-570 маркийн автомашин Америк улс руу захиалга хийлгээгүй. “... Би Ц.Н-ээс авсан мөнгөөр тухайн үед “Four runner” маркийн машин захиалах гэсэн боловч гайгүй сайн машин олдохгүй байсаар байгаад 2-3 сарын хугацаа өнгөрсөн “Toyota highiander” машин ирээд зарагдах гэж нэлээн хугацаа өнгөрсөн учир Нандин-Эрдэнийн мөнгийг одоо болтол барагдуулаагүй байгаа. 2022 оны 05 дугаар сарын 10-аас хойш Ц.Н-д яаралтай мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн Хаан банкны 5””””””””””” дугаарын данснаас Ц.Н Хаан банкны дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн “Toyota highiander” машинаа ченжийн үнээр ч хамаагүй зарж байгаад Ц.Н-ийн хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 131, 246-247 дахь тал/,
- Гэрч З.А-ийн ”...А.А гэх эмэгтэй 2022 оны 01 дүгээр сард машины талаар баахан ойлгогдохгүй юм яриад утсаар залгасан. Би тухайн үед нь Б.Уаас асууж тодруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дахь тал/,
- Хохирогч А.А-ын “Хаан” банкны дансны хуулга болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-46 дахь тал/,
- Ц.Н-ийн“”Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 185-196 дахь тал/,
- Э.Т-ын “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 198 дахь тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 58-60 дахь тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.У нь 2021 оны 02 дугаар сард манай компани “America Missisippi’’-ээс найдвартай машинууд оруулж ирдэг “Лексус 570” маркийн автомашиныг АНУ-аас захиалж өгнө гэж хэлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А.А-аас 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны хооронд нийт 13 удаагийн үйлдлээр 104.955.000 төгрөгийг өөрийнхөө “Хаан” банкны 5””””””””””””” дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан, 2021 оны 10 дугаар сарын 31-нээс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Нандин- Эрдэнэд Америкийн нэгдсэн улсаас автомашин захиалж өгнө тээвэр зуучын компанитай хамтарч ажилладаг хэмээн хуурч 12 удаагийн үйлдлээр 71.000.000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн эзэмшдэг 5””””””””” дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 13-ны хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э.Т-оос Япон улсаас машин худалдаж авах аукцион эрхтэй гэж хуурч 9 удаагийн үйлдлээр 31.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь:
Хохирогч А.А-ын “...2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зүс таних Б.У гэх хүнээс Лексус-570 маркийн автомашин ямар үнэтэй байгаа талаар асуусан чинь эндээс авснаас гаднаас буюу АНУ-аас захиалж авбал дээр би захиалаад өгье гэсэн. Тэгсэн Б.У тэр дороо надад автомашины зураг үзүүлээд 91.000.000 төгрөг болох юм байна. Би чамд 92.000.000 төгрөгөөр захиалаад өгье гэсэн чинь болно гээд тохиролцоод тэр өдөртөө би Сонгинохайрхан дүүргийн эмээлт мал махны худалдааны төв захын ойролцоо “Хаан” банкны АТМ-ээс 5”””””””””” данс руу 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 32.000.000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дээрх данс руу дахин 15.000.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дээрх данс руу дугаар авч өгье гээд 2.000.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13.000.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 305.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 5.100.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 650.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 8.000.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дээрх данс руу дахин 4.900.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын 1 давхарт байрлах нотариатад байхдаа гар утасны интернэт банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-19, 21-22 дахь тал/,
Гэрчээр Б.У-ын өгсөн: “А.А намайг машин зардагыг мэддэг. 021 оны 03 дугаар сарын эхээр А.А надтай утсаар холбогдож 2013 оны хар өнгийн лексус 570 маркийн автомашиныг АНУ-с захиалуулахаар болж тохиролцон эхний ээлжинд урьдчилгаа болгож 32.000.000 төгрөгийг миний хаан банкны 5041423921 тоот данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш машины захиалгын тээврийн зардал, контенирын зардал, тээврийн хэрэгслийн ачилтын даатгалын зардал гэх мэтээр олон хувааж миний тооцоогооор нийт 112.000.000 төгрөгийг би өөрийн хаан банкны данс руу А.А-аас авч шиилжүүлсэн. ...Би А.А-аас авсан мөнгийг Ц-ийн 5”””””””” гэсэн хаан банкны тоот дансанд тухай бүрт нь шилжүүлж байсан. Тэгээд найз Цэцэнбэйл автомашиныг АНУ руу захиалсан, автомашин АНУ-с Монгол улс руу ачилт хийгдсэн. Тэгээд найз Ц автомашиныг АНУ руу захиалсан, автомашин АНУ-с Монгол улс руу ачилт хийгдсэн, тэгээд корона вирусын улмаас хил хаагдсан, хөл хорио тогтоогдсон... гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25 дахь тал/,
- Гэрчээр Б.Ц-ийн өгсөн: “Б.У надад ямар ч автомашины захиалгыг хийгээгүй. Би Б.У-ын өмнөөс автомашин захиалаагүй. Өөр зүйлийн талаар ямар нэгэн мэдүүлэг өгмөөргүй байна. Би Б.У-тай өмнө нь нэг газарт хамт ажиллаж байгаад танилцсан. Найзын харилцаатай. Б.У-тай уулзаагүй удаж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32 дахь тал/,

- Б.У гэрчээр өгсөн: “Би Э.Т гэх хүнийг танина. Манай аавын талын хамаатны хүн. 2022 оны 03 дугаар сарын сүүлээр Э.Т надтай өөрөө холбогдоод Ууганаа ахаа би 50 камри машин сонирхож байгаа юм. Үнэ ханш, хэзээ ирэх боломжтой хугацааг нь судлаад өгөөч гэсэн. Тэгээд би Б гэх хүнээс Япон улсаас тоёота 50 камри маркийн машин захих юм бол хэзээ ирэх вэ, үнэ ханш дэлгэрэнгүй мэдээлэл зургийг нь явуулаарай гээд холбогдсон. Тэгээд Б ахаас тоёота 50 камри машины мэдээлэл ирсэн. Тэгээд тухайн зураг мэдээллийг Э.Т-д үзүүлээд ийм машин байна болох юм уу гээд үзүүлсэн. Тэгээд Э.Т болох юм байна захиалах юм бол хэр удаж байж ирэх вэ гээд асуусан. Тэр доор нь Б ахаас асуусан чинь 2022 оны 05 дугаар сарын ихээр буух юм байна гэж хэлсэн. Үндсэн захиалгын үнэ 29.500.000 төгрөг гэдэг мэдээ ирсэн. Тэгээд Э.Т-д танилцуулсны дагуу машинаа захихаар болсон. Тэгээд би Б-тай дахиж холбогдож эхний ээлжид хэдэн төгрөгийн урьдчилгаа өгөх вэ хэдийд захиалга нь хийгдэж эхлэх вэ гэж асуусан. ...Надад Б ахад мөнгө өгч байгаа хар хайрцгийн камерын бичлэг байгаа. Бас Б ахтай харьцаж байсан үеийн утасны мессеж байгаа. Бас нэг гар утсаар ярьсан үеийн ярианы бичлэг байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 15-16 дахь тал/,
- Хохирогч Ц.Н-ийн“...Би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр манай байрны хөрш нэг зүс таних залуу надад гадаадаас машин оруулж ирнэ би өөрийнхөө нэрээр оруулж ирнэ гэсэн тэгээд надад фейсбүүк машины ханш харуулсан Америкаас орж ирэхээр нь энэ машины үнэ 20.000.000 орчим төгрөгөөр хямд орж ирдэг гэж надад хэлж байсан. Би тухайн хүний данс руу нийт 71.500.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5””””””” гэх данснаас Б.У гэх хүний дансанд хийсэн. Б.У-ын дансны дугаар нь 5””””””””””””” гэх “Хаан” банкны дансанд хийсэн. Тухайн үед надад машины захиалга хийсэн байгаа цагаан сарын өмнө ирнэ гэж хэлж байсан. Тэгээд өдий болтол одоо ирж байгаа гэх мэтчилэн худлаа яриад байсан машин ирсэн байгаа гааль дээр ирсэн гэж надад зөндөө хэлсэн. Би мөнгөө дандаа дансаар буюу гар утаснаас шилжүүлдэг байсан. Ихэнх гүйлгээгээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 436 байр буюу ахынхаа гэрт байхдаа шилжүүлдэг байсан. Надаас авсан мөнгөнөөсөө 2.000.000 төгрөг буцааж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 165 дахь тал/,

- Гэрч Б.Цэцэнбэйлийн ”...Б.У надад ямар ч автомашины захиалгыг хийгээгүй ямар ч машины захиалгын мөнгө гэж шилжүүлээгүй. Би Б.У-ын өмнөөс машин захиалаагүй. Би Б.Утай нэг газар ажиллаж байгаад танилцсан. Найзын харилцаатай. Б.Утай уулзаагүй удаж байна. Би өөрийнхөө хувийн нэг автомашиныг зарсан. Түүнээс албан ёсоор автомашин зарж борлуулдаггүй. 2020 оны 04 дүгээр сард Б.Ут хоёр амьжиргаа цагаан машиныг захиалуулсан байгаа. Надад өөр машин зарж борлуулсан асуудал байхгүй. Би ямартай ч Б.Утай хамтраад автомашин гадагшаа захиалж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 31 дэх тал/,

- А.О-ийн гэрчээр өгсөн: “Би Б.У гэх залууг танина. Бид хоёр 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд би Бодь даатгал ХХК-тай хамгаалагч гэдэг албан тушаал дээр тухайн үеийн УИХ-ын гишүүн байсан Л.Б-ын хамгаалагч хийдэг байсан. Харин Б.У нь тухайн хүний жолоочийг хийдэг байсан тул нэг нэгнээ гайгүй сайн мэднэ. Би 2015 оны 09 дүгээр сараас тухайн ажлаасаа гарч тэр үеэс Б.У-тай дахин уулзаагүй яриагүй, холбогдоогүй. Гэхдээ хамт ажиллаж байхдаа Б.У 2.000.000 төгрөгийн билүү зээл аваад тэрний 1.000.000 төгрөгийг би өөртөө авч хувьдаа ашиглаад эргүүлж хэд хувааж төлж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 163 дахь тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 58-60 дахь тал/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.У нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сард манай компани “America Missisippi’’-ээс найдвартай машинууд оруулж ирдэг “Лексус 570” маркийн автомашиныг АНУ-аас захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А.Ааас 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны хооронд нийт 13 удаагийн үйлдлээр 104.955.000 төгрөгийг өөрийнхөө “Хаан” банкны 5””””””””””” дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан, 2021 оны 10 дугаар сарын 31-нээс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Нандин- Эрдэнэд Америкийн нэгдсэн улсаас автомашин захиалж өгнө хэмээн хуурч гааль дээр машин ирсэн хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж автомашины захиалгын төлбөрт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 71.000.000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн эзэмшдэг 5”””””””””””” дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан, яллагдагч Б.У нь 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 13-ны хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э.Тоос Япон улсаас машин захиалсан гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 9 удаагийн үйлдлээр 31.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Э.Мөнхзолбоо гэм буруугийн дүгнэлтдээ: “Би хавтас хэрэгтэй анх танилцаад өнөөдрийн шүүх хуралдааны эцэст нотлох баримтуудыг шинжлэн судлах үйл явцуудын эцэст юу гэж дүгнэж байна вэ гэвэл зүйл анги бол маш хөнгөнөөр орж ирж байна, Энэ амьжиргааны эх үүсвэр болгосон нь олон баримтаар харагдаж байна. Мөн манай үйлчлүүлэгчид над дээр анх ирэхэд энэ хүн ямар ч ажил хийдэггүй бид нарын мөнгөөр амьдраад мөнгө өгөхгүй байна гэж хэлж байсан нь нотлох баримтаар харагдаад байгаач зүйл ангийг хүндрүүлээч гэж санал хүргүүлээгүй тэгэхдээ дурдах нь зүйтэй гэж бодож байна. Аливаа маргааны эцсийн дүгнэлт дээр харилцааг зөв дүгнэх нь хамгийн чухал байдаг эрх зүйн харилцааг, өөрөөр хэлбэл хэн хэний харилцаанаас ямар харилцаа үүссэн юм, хэн хэний харилцаанаас ямар хор уршиг учраад байгааг зөв зүйтэй дүгнэж гаргах ёстой байдаг тэгэхээр миний хувьд Б.У нь Ц.Н, А.А, Э.Т нартай шууд харилцаанд орсон. Б.У нь өөрийн буруутай хуурах үйлдлийнхээ улмаас энэ 3-н хүнийг шууд хохироосон гэмт үйлдлийн шинжтэй үйлдэл тогтоогдож байна гэж үзэж байна. Харин цаашаа Б, О, Ц гэх хүмүүстэй дахин өөр харилцаанд орсон байна. Тэгэхээр би өмнө нь асууж байсан шүүгч бас тодруулж асуулаа. Энэ дээр юу гэж үзэх вэ гэхээр хэрвээ та Батнайрамдал гэх эдгээр хүмүүсийн 200,000 саяыг өгөөд давхар би ял авах гээд байна гэж үзвэл та өөрөө давхар гомдлоо гаргаад хохирогчоор тогтоогдоод явах ажиллагаа явагдах байсан. Магадгүй та одоо ойлгож авч байгаа бол цаашдаа ч тэгж явах боломж чинь нээлттэй. Харин энэ шүүх хуралдаан дээр тэр 3-н хүнийг татан оруулж ирээд огт харилцаагүй хараагүй мэдээгүй мөнгө аваагүй байж энэ 3-н хүнийг буруутай болгох гэж байгаа бол энэ ямар нэгэн байдлаар шалтгаан холбоо харагдахгүй байгаа тул та энэ 3 хүний өмнө залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж харагдаж байна. Залилах үйлдэл нь юугаар илэрдэг вэ гэвэл өөрийгөө Япон, Америк улс руу цахимаар тээврийн хэрэгсэл захиалан авдаг байнгын ажил хийдэг мэтээр ойлгуулсан. Мөн энэ хүмүүсээс мөнгө аваад урьдчилгаа гэж хэлээд тэр мөнгийг цааш нь өгөөд байгаа мэтээр ойлгуулсан. Мөн энэ хүмүүс мөнгөө нэхээд ирэхээр машин ирсэн гэж хэлсэн энэ үйлдэл нь маш ноцтой үйлдэл юм. Тэр хүнийг Замын- Үүдийн шороон дээр аваачаад 7 хонуулаад худлаа хэлээд буцаагаад аваад ирсэн. Энэ бүүр үнэхээр хохиролтой, тийм байж өнөөдөр ямар ч гэмшсэн үйлдэлгүй өөр хүнээс хохирлоо ав гээд зогсож байдаг нь таны ял хүндрэх нөхцөл болно. Та өөрөө тэр 3-н хүнийг зааж чадна намайг гаргачих. Тэр хүмүүсийг олж ирээд 200,000 төгрөгийг гаргуулж чадна гэж хэлээд байх шиг байна цаад агуулга нь тэгэхдээ яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болдоггүй. Таны мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх гээд мөрдөгч, прокурор ажилласан байна гэж хавтас хэргээс харагддаг гэтэл та амьдардаг газрыг нь зааж өгөөгүй ярьж байсан зүйлээ хэлж өгөөгүй мөрдөгчид 3, 4 хаалга зааж өгч төөрөгдүүлсэн та айлд очсон нь үнэн бол 1 хаалга зааж өгнө. Гэтэл яагаад 4 хаалга зааж өгсөн юм бэ? гэх мэтчилэн энэ үйлдэл залилах гэмт хэргийн үйлдэл ба анхнаасаа энэ хүнийг хуурсан нь энэ үйлдлээрээ харагдаад байгаа юм. Эцэст нь харахад энэ хүн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлэх нөхцөлтэй хохирлын хэмжээ бол их хэмжээний хохирол учирсан ба энэ хүний үйлдэл хангалттай нотлох баримтаар тогтоогдож байгаа тул гэм буруутайгаар тооцож өгнө үү хохирогч нарын хохирлыг тогтоож өгнө үү мөн гэмт буруутайд тооцогдвол аваагүй байгаа мөнгөн дүнгүүдийг дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар авах боломжийг бүрдүүлж өгнө үү гэсэн санал гаргаж байна харин хэргийг задалж нэр зааж хэргийг буцааж байгаа үйлдэл өнөөдөр бидний энэ танхимд шүүх хуралдаан хэлэлцэж байгаа. Бидний харилцаанд ямар ч хамаагүй буюу хэдийгээр мөнгийг цааш нь дамжуулсан гэж ярьж байгаач энэ хохирогч нартай хамааралгүй субъектүүдийг зааж байгаа нь хэргийг задлах буюу мөрдөн шалгах ажиллагаа руу буцаах үндэслэл болохгүй байгааг харж энэ хүнийг гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон гэм буруугийн дүгнэлтдээ: “Миний бие өмнө шүүхэд процессын хүсэлт гаргаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн гаргасан. Энийг дэмжиж байгаа учир нь шүүгдэгч Б.Уын хувьд Батнайрамдал гэх хүнд залилуулсан хохирогч нарын мөнгийг дамжуулан залилуулсан гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Мөн Ц гэх хүн 2022 оны 04 сарын 18-ны өдөр ойрын өдрүүдэд Б.У гэх хүнтэй уулзаж мөнгө аваагүй гэдэг ч хавтаст хэргийн 103-115 дугаар хуудаст Ц-ийн дансны хуулга дээр 2021 оны 02 сараас эхлээд 2021 оны 10 сар хүртэл 15 удаагийн 20 орчим сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх ба энэ хүн бол энэ хэрэгт тодорхой хэмжээний ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хууль сануулаад гэрчээс мэдүүлэг авч байгаа. Нөгөө талаар хохирогч А.А-ын мөнгийг 02 сарын 07-нд шилжээд ороод ирэх үед 15 сая төгрөгийг Ц руу шилжүүлсэн нь дансны хуулгаас харагдаж байна. Энэ хүн Б.У-тай нийлж залилаагүй байсан ч гэсэн хохирогч нарын 20 орчим сая төгрөг шилжсэн байна. 2022 онд 80, 90 сая болох байхаа гэж байна. Тийм учраас дансны хуулгыг авч шалгах ёстой гэж үзэж байна. Энэ хүн хохирогч нарын мөнгийг төлөх ёстой хүн байна. Энэ хүнийг иргэний хариуцагчаар татах юм уу. Ямар ч байсан Ц яагаад энэ мэдүүлгийг худал өгөх болов энийг шалгах ёстой энэ бол энэ хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна. Тийм учраас энэ хэргийг прокурорын хяналтад буцааж мөрдөн байцаах ажиллагааг 60 хоногийн хугацаатай буцааж өгөөч одоо гэм буруугийн үйлдлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдвол зохих ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж байна” гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Залилах үйлдэл нь элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх, урьдаас төлөвлөж зохиомол байдлыг бий болгох, хуурамч бичиг баримт үйлдэх, дүр үзүүлсэн гэрээ хэлцэл хийх зэргээр хохирогчид итгэл үнэмшил төрүүлсэн идэвхтэй идэвхгүй үйлдлүүдийг хийж бусдын өмч болон өмчлөх эрхийг буцаан өгөх зорилгогүйгээр өөртөө шилжүүлэн авах аргаар илэрхийлэгддэг.
Шүүгдэгч Б.У-ын хохирогч нарт машин захиалж оруулж ирдэг компанитай, тээвэр зуучийн компанитай гэрээтэй ажилладаг, машин захиалж авдаг аукцион эрхтэй гэх зэргээр хууран мэхэлж захиалгын машин нь ирсэн байна, ирж яваа, гааль дээр байна гэх зэргээр огт байхгүй, байгаагүй зүйлсийг бодит мэтээр ярьж мөнгийг нь авч байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заажээ. Шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна
Прокуророос шүүгдэгч Б.У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогч нараас авсан мөнгийг цааш нь Б, Ц, О гэх хүмүүст машин захиалахаар дамжуулж өгсөн гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Б гэх хүн огт олдож тогтоогдоогүй, түүнтэй холбоотой баримтыг шүүгдэгч нь өөрөө байгаа гэх боловч өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж зааж өгөөгүй, Ц, О нарыг олж тогтоон гэрчээр асуухад Б.У-тай машин оруулж ирэхээр огт хамтарч ажиллаж байгаагүйг мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч нь үүний дараа эдгээр улсуудтай машины асуудлаар харьцаагүй, огт холбоогүй болохоо мэдүүлсэн байна. Хохирогч нар мөн эдгээр улсуудыг танихгүй ганцхан шүүгдэгчтэй харьцаж шүүгдэгчид мөнгөө шилжүүлсэн болохоо мэдүүлсэн бөгөөд энэ нь тэдний дансны хуулгаар давхар нотлогддог. Иймээс шүүгдэгч нь бусадтай буюу дээрх гурван нэр бүхий хүмүүстэй хамтарч бусдыг залилсан гэж үзэх үндэслэлгүй, үйлдэл холбогдол нь нотлогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Ц, О нарт шүүгдэгч мөнгө шилжүүлсэн байдаг. Б, О, Ц нарыг иргэний хариуцагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагатай гэж мэтгэлцэх боловч шүүгдэгч нь ямар шалтгаанаар тэдэнд мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй, хохирогч нарын мөнгийг өөртөө итгүүлж хуурч мэхэлж авсан үйлдэл тогтоогдохгүй, хохирлыг хариуцах үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт эцэстээ шүүгдэгч Б.У нь бусдыг залилсан үйлдэлдээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч “шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.3 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж залилсан. Мөн хохирол төлөгдөөгүй байгаа байдал мөн үйлдсэн гэмт хэрэгтэй гэмшихгүй байгаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай. Хохирогч А-д 104,995,000 төгрөг, хохирогч Ц.Н-д 69,000,000 төгрөг, хохирогч Э.Тод 31,300,000 төгрөгийг шүүгдэгч Б.У-аар гаргуулж олгуулах саналтай. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчээс гарсан зардалгүй. Шүүгдэгч Б.У-ын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулах саналтай. Таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Э.Мөнхзолбоо эрүүгийн хариуцлагын саналдаа: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байхгүй байгаад ял оноохдоо анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өрөөр хэлбэл хохирол төлөгдсөн зүйл байхгүй. Төлөхийг хүсэхгүй байгаа. Хохироосон хүмүүсээсээ ганц удаа уучлалт гуйхгүй гэмшихгүй байгаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд мөн улсын яллагчаас өгсөн ялыг бууруулахгүйгээр нээлттэй ангид эдлүүлж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Г.Бат-Отгон эрүүгийн хариуцлагын саналдаа: “Б.У нь 3 хүүхдийн аав бөгөөд улсын яллагч 6 жилээр заасан ч хуулийн доод хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч Б.У-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, урд энэ төрлийн гэмт хэрэгт үйлдэж шийтгүүлсэн ч засрал хүмүүжлийг ололгүй ахин гэмт хэрэг үйлдэж байгаа, хохирол төлөгдөөгүй байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг сонгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.У-ын цагдан хоригдсон 198 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Б.У-аас гэм хорын хохиролд 205.255.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.А-д 104.955.000 төгрөг, Ц.Н 69.000.000 төгрөг, Э.Т-д 31.300.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.У-ын цагдан хоригдсон 198 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.У-ын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.У-ыг “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.У-ыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын цагдан хоригдсон 198 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.У-аас гэм хорын хохиролд 205.255.000 төгрөгийг гаргуулан хохирогч Хан-Уул дүүргийн ........ тоотод оршин суух, А.А /РД:........../-д 104.955.000 төгрөг, хохирогч Баянзүрх дүүргийн ................. тоотод оршин суух, Ц.Н /РД:............./-д 69.000.000 төгрөг, хохирогч Баянзүрх дүүргийн ................ тоотод оршин суух, Э.Т /РД:................./-д 31.300.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ