Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/135

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч *** түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, Ч.Даваасүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, С.Баттамир,

орчуулагч Т.Ганчимэг,

шинжээч Ц.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас ***ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205029632120 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Оросын Холбооны Улсын Буриадын Бүгд Найрамдах улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, *** мужийн *** тосгонд төрсөн, яс үндэс буриад, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Оросын Холбооны Улс, ***хот, *** гудамж, *** тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ***

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүрэг 7 дугаар хороо 89 дүгээр байр 8 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тодорхой шалтаг шалтгаангүйгээр алхыг зэвсгийн чанартай ашиглан Б.***ын толгой хэсэгт олон удаа цохиж, талийгаачид духны баруун хэсэг, баруун зулай чамархайн ил цөмөрсөн хугарал, баруун ухархай, самалдгийн хугарал, хатуу хальс, лямбада хөндийн урагдал, духны баруун дэлбэн, зулай, дагзны зүүн дэлбэнгийн хүнд зэргийн няцралт, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины суурийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хуралт, хамрын нуруу, хацар яс, хугарал, дух, хамрын нуруу, хуйхны олон тооны няцарсан шарх, зулгаралт, зүүн бугалгын цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 23-ны шилжих шөнө би болон дүү ***им, түүний найз ***тай хил гарч Алтанбулаг сумд ирсэн. Хил гарахдаа Монгол улсын иргэний автомашинаар гарсан.

Алтанбулаг дээр ***ын автомашиныг хүлээгээд Сэлэнгэ аймгийн вокзал орсон. Тэнд *** гэдэг хүнтэй танилцсан. *** бидэнтэй хамт Улаанбаатар орох тийз худалдан авсан. Тэгээд ***тай буудалд орой явах хүртлээ хамт байрласан. Орой нь Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж Улаанбаатар хот орсон. *** дандаа хамт явж байсан. Улаанбаатар хотод очоод зочид буудал руу орох хүсэлтэй байсан. Гэвч *** байр байгаа манайд очъё гэсэн. Вокзал дээр буугаад *** манай гэр ойрхон болохоор алхая гээд 30 орчим минут алхаад орсон. Бид байрандаа ирээд 3 давхарт гараад 10 тоот хаалганд орсон. *** Эрхүүд байхдаа түлхүүр, утсаа хаясан гээд хаалгаа онгойлгохоор хөрш айлын хүн болох хохирогч ***ын гэр лүү орж удалгүй цуг гарч ирсэн. ***, хохирогч нар хаалгаа онгойлгож чадахгүй болохоор цахилгаан самбар дээр байсан хаалга онгойлгодог дугаар руу залгасан. Тэр үед манай дүү болон найз нь гарчихаад ирье гэсэн. Би цүнхээ хараад үлдсэн. Би 10-15 минут утсаа оролдоод сууж байхад *** дээшээ гарч ирээд хоёулаа доошоо бууя гээд тэр байранд ороод цүнхээ тавиад доод дэлгүүрээс 250 граммын архи, талх, хиам авсан. Буцаад байрандаа ороход *** орж ирээд дахиад 500 грамм архи худалдаж авсан. *** ууж суухдаа энэ хүмүүстэй битгий холбогдоорой алж магадгүй шүү гэсэн. Би танихгүй юм чинь холбогдох шаардлагагүй гэсэн. Би гадагшаа гарах гэтэл хаалга хаагдчихсан. Шатан дээр 2 цаг 30 минут зогссон. Хохирогч ***тай шатан дээр таарсан. Ус уумаар санагдсан. Тэгээд ***аас асуусан. *** ус аваад ирсэн. Тэгээд би ***ынх руу хаалга онгойлгоод өгөөч гэж орсон. Бид хоёр хамт 10 тоот руу очсон. *** хаалга болохгүй болонгуут гэрт оръё гээд орсон.

Гэрт нь ороод ариун цэврийн өрөө ороод гарч ирэхэд *** утсаар яриад зогсож байсан. Тэгээд над руу харуулаад ярьж байсан хүн нь надтай орос хэлээр юм ярьсан. Тэр хүн чи хэн бэ гэхэд би Улаан-Үдээс ирсэн *** гэдэг гэсэн. Би тэгээд ариун цэврийн өрөөнөөс гараад том өрөө лүү ороод буйдан дээр суусан. Би хоёр, гурван хоног унтаагүй, жоохон архи уусан болохоор түр хугацаанд дуг хийсэн байсан. Хэдэн минут унтсанаа мэдэхгүй байна. Намайг сэрэхэд намайг хохирогч татаж байсан. Би цочоод нүүр лүү нь цохисон. Тэр хугацаанд би өөрийн байрандаа байгаагүйгээ мэдсэн. Тэгээд миний байр биш болохоор яараад гарахаар коридор руу очиход хохирогч намайг дуудаж, чанга дуугарсан. Над руу алхаа бариад ирсэн. Над руу алхаараа цохиход би баруун гараараа хамгаалаад гарыг нь барьсан. Би гарыг нь алхтай нь дараад хаалга руу гүйсэн. Хохирогч намайг зүүн гараараа тэвэрч хоолой ороосон. Тэгээд хамтдаа унасан. Миний хоолой боогоод хоёулаа хэвтсэн. Би эргэж чадахгүй байсан. Амьсгалж чадахгүй амьсгал боогдоод ирэх мөчид алхтай байсан гарыг нь тавиулах гэж оролдсон. Би толгойгоороо хөдөлж алхыг нь аваад зүүн гараараа хойшоо чиглэлтэй цохисон. Тэгээд би алхаа хаяад жоохон амьсгалж эхэлсэн. Тэр үед миний сэтгэл санаа маш хүнд байсан. Нүүрээ хүйтэн усаар угааж, би гэрээс нь гараад дүү нар ирсэн болов уу гэхэд залуучууд ирсэн байсан.

Би залуучуудад над руу хүн дайраад би өөрийгөө хамгаалах гээд тэр хүнийг алхаар цохисон гээд айлуудаас орос хэлээр ярьдаг хүн хайсан. Бид нар англи хэлээр ярьж цагдаа дуудах гэж хичээсэн. *** гэх хүнтэй таараад тэр хүн түргэн дуудаж өгсөн мөн цагдаа дуудсан. Тэрнээс өмнө зөндөө дуудлага өгсөн.

Цагдаа ирээд *** гэдэг хүний байрыг онгойлгосон. Бид 10 тоотын хажууд байгаа болохоор тэр хаалгыг онгойлгосон. Тэр гэмтсэн хүнд тусламж хэрэгтэй гэхэд 10 тоотыг онгойлгож өгсөн. Дахин цагдаа дуудаад түргэн дуудсан. Хоёр дахь удаа цагдаа ирэхдээ хохирогчийн хаалгыг онгойлгохгүй, зөвшөөрөл хүлээж байна гэж хэсэг хүлээсэн. Тэгээд хаалга онгойлгодог хүмүүс ирээд хаалгаа онгойлгоход цагдаа нар намайг тусад нь зогсоосон. Хохирогч хэвтэж байгаа харагдсан. Бид нар маш их цаг алдсан. Дарга нь онгойлгоод төлбөрөө төлүүлээрэй гэсэн. Би ийм зүйл хэзээ ч хийж байгаагүй. Ийм зүйл болсонд гэмшиж байна. Өөрийгөө аврах гэж хичээсэн. Уучлах боломжгүй зүйл хийсэн. Санаатай ийм зүйл хийгээгүй. Тухайн үеийн нөхцөл байдал нөлөөлсөн. Гэмшиж байна. Энэ хэргийг эргэн дурсахад хүнд байна. Миний гэр бүл мөнгөн тусламж өгнө. Би үүнийг санаатай үйлдээгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***мэдүүлэхдээ: “Миний дүү хоосон гараараа ч хүнд гар хүрч үзээгүй. Хүнд тусархуу, хамаатан садандаа нэр хүндтэй хүн байсан. Шүүгдэгч аргагүй хамгаалалт гэж байгаад гомдолтой байна. Хохирол төлбөрт баримттай 40,536,625 төгрөг, баримтгүй 22,214,500 төгрөг. Нийт 62,751,125 төгрөгөөс шүүгдэгч 20,000,000 төгрөг төлсөн” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 20-26 дахь тал/

 

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 27-30 дахь тал/

 

Хүний биед үзлэг хийсэн “... ***ийн хувцсыг тайлуулан биед үзлэгийг хийхэд баруун гарын сарвууны хэсэгт хөхөрч хавдсан, шууны ар хэсэгт хөхөрсөн, ар нуруу хэсэгт олон тооны зулгаралтуудтай, зүүн мөрний дээд хэсэгт зулгарсан, зүүн хөхний дээд хэсэгт зулгаралт үүссэн, баруун гарын шуу, зүүн гарын шуу хэсгээр олон зулгаралтуудтай биед өөр ил харагдах шарх гэмтэл үгүй байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 37-40 дэх тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг үргэлжлүүлэн үзэж хэрэгт ач холбогдолтой буюу амь хохирогч Б.***ыг хамгийн сүүлд гэртээ орсон хэсгээс бичлэгийг үзэж тоглуулж үзэв.

Бичлэгийн 18:22:16 цагт амь хохирогч Б.***, *** нар Б.***ын 8 тоот руу орж байгаа нь бичигдсэн байна. 18:37:33 цагт ***, ***, *** нар 3 эрэгтэйгийн хамт шатаар өгсөж байгаа нь бичигдсэн байна.

Бичлэгийн 18:52:18 цагт *** Б.***ын гэрээс гараад шатаар доошоо бууж байгаа нь бичигдсэн байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 58-69 дэх тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... шар өнгийн алх 1 ширхэг, Баянгол дүүрэг 7 хороо 89 байр 8 тоот гэж хаягласан арчдас 1 ширхэг, богино ханцуйтай хөх өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, өнгө тодорхойгүй цамц 1 ширхэг, хяналтын камерын бичлэг CD 2 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***ын “... 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө манай эмэгтэй дүү Б.Энхчимэг над руу залгаад Б.*** ах хүнд зодуулаад хагалгаанд орж байгаа гэнэ, та эмнэлэг рүү яваарай, би өөрөө цагдаа руу очлоо гэж хэлсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр очиход 11 цагийн үед эмч гарч ирж уулзсан. Тэгэхэд зургийг нь үзүүлээд биеийн байдал хүнд байна, өглөөний 05 цаг 30 минутаас хагалгаанд ороод 10 цаг 30 минутад дууслаа гэж хэлж байсан. Би хагалгаанд зөндөө орж байсан анх удаа л ийм аймар хүнд хагалгаа хийлээ гэж хэлээд резинэн бээлийнд хагалгаагаар авсан ясны хэлтэрхий гээд бид нарт нэлээн хэдэн хэсэг ясны хэлтэрхийнүүд өгсөн. Тэгээд компюьтерт толгойны зураг авхуулаад 30 гаран удаагийн гэмтэл байна, ер нь найдвар муу байна, бие нь сайжрах юм бол нүдний хагалгаа хийж баруун нүдийг нь авна гэж хэлж байсан. Ингээд биеийн байдал нь сайжрахгүй ухаангүй байж байгаад 2022 оны 9 дүгээр арын 30-ны өдрийн орой 22 цагт нас барсан. Хэн зодсон яаж зодсон талаар мэдэж байгаа зүйл байхгүй.

... Бид оршуулгын зардал болон Гэмтэл согог судлалын төвд эмчлэгдэж байхад гарсан зардлуудыг баримтаар гаргаж өгнө. Маш их харамсалтай байна. Маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал/

 

Гэрч О.***ийн “2022 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө 09 цагийн үед би найз ***ын гэр рүү явсан бөгөөд *** намайг байрныхаа гадаа тосож авсан. Ингээд бид хоёр 10 цагийн үед байр руу нь яваад ортол орцонд зүс таних Амка гэж дууддаг *** гэх залуу гурван залуутай зогсож байсан. Би мэнд мэдээд асуухад Оросоос гурван хүн аваад ирлээ, дүрвэж яваа нөхдүүд байгаа юм гэсэн. Тэгтэл *** ***д хандан дүрвэж яваа улсууд ядарч яваа байлгүй дээ, манайд орж хоол идээ, ороод ир гэж хэлсэн.

Ингээд *** бид хоёр гэр рүү нь түрүүлээд орсон. Араас удалгүй *** орж ирээд Орос явж байгаад ирлээ, энэ хэдэн залуучуудыг авчирлаа, гэрээс нь шууд ачаад байна ш дээ гэсэн. *** намайг байрны гадаа тосохдоо дэлгүүрээс архи авсан байсан бөгөөд тэр архийг задлаад бид гурав ууж эхэлж байтал гаднаас эрүүндээ сахалтай өндөр шар залуу, махлаг бор залуу хоёр орж ирсэн. Ингээд тавуулаа болоод юм яриад *** ах дунд нь орчуулж өгөөд хоол хийгээд авсан архиа хувааж уугаад байж байтал гаднаас өндөр туранхай бор царайтай залуу нь орж ирсэн. Сүүлд орж ирдэг залууд архи хийж өгөөд хэд хэд татсан. Ингээд хоол идэцгээгээд архиа ууж дуусаад *** хамт явсан гурван залуугаа аваад гараад явсан. *** өмнө нь архи уучихсан байсан учир дорохноо согтсон. *** болон гурван Орос залуу согтоогүй халамцуухан гарсан. ***ыг би гэрт нь буйдан дээр унтуулаад 16 цагийн үед би гэр лүүгээ явсан.

... Би ***ыг унтуулахаас өмнө хамт гараад ***ы гэрийн хаалгыг нүдэхэд нэг орос залуу онгойлгосон. ***ыг асуухад байхгүй гэж байсан. Тэгээд буцаад хамт гараад ***ыг гэрт нь оруулж унтуулчхаад гараад явсан.

... Гэхдээ цонхоо онгойлгодог гээд нэг алх байдаг байсан. Тэр алх нь шар өнгөтэй байсан санагдаж байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 89-90 дэх тал/

“... Камерын бичлэг дээр байгаа САМ01 гэсэн бичигтэй 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 20 минут 28 секунтэд гадаа үүдээр орж ирж байгаа шорт, пүүз өмссөн, урд талдаа бичигтэй судалтай юм шиг цамцтай байгаа хүн бол талийгаач Б.*** байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 117 дахь тал/

 

Гэрч Х. ***ын “2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн орой 20 цагийн үед би дэлгүүр орчхоод гэр рүүгээ орох гээд 4 давхрын шатан дээр өгсөөд явж байтал Оросын Холбооны Улсын хоёр иргэнтэй таарсан. Тэгээд тэр хоёр эрэгтэй намайг Орос хэлээр ярьж чадах уу, эмнэлэг дуудаад өгөх боломж байна уу, хаалга онгойлгоод өгч чадах уу гэхээр нь би юу болсон талаар асуухад 10 тоотын Амка /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ ахынд орой галт тэрэгнээс буугаад ирсэн. Тэгээд 8 тоотын Шаагий /***ын хоч нэр/ өөр үл таних нэг эрэгтэйтэй нийлээд архи ууцгааж байгаад *** гэх нэртэй /Оросын Холбооны Улсын иргэн/ эрэгтэй тасраад унтаж байтал нэг нь тэр эрэгтэй рүү дайрахаар нь өөрийгөө хамгаалах гээд алхаар цохичхоод гараад ирлээ, би зугтаад гараад ирсэн болохоор буцаж орж чадахгүй байна, тэр айлд алхаар цохиулсан хүн үлдсэн гэж хэлсэн.

Тэгээд би Оросын Холбооны Улсын иргэний утсаар 103 дугаар руу залгаад дуудлага өгтөл та нар эхлээд цагдаа дуудаад хаалгыг нь онгойлгуулчих гэхээр нь би 102 дугаар руу залгаад дуудлага өгчхөөд дараа нь хаалга онгойлгодог дуудлагын хүн дуудсан. Тэгээд удалгүй хаалга онгойлгодог хүн цагдаа нар ирээд 10 тоотын хаалгыг онгойлгоод ороход дотор нь ямар ч хүн байхгүй, цонх нь онгорхой, баахан архины шил, идэж уух юмны хог новш л байсан. Тэгээд цагдаа нартай хамт ороод тухайн 10 тоотыг шалгаж үзчхээд хүн байхгүй болохоор нь гараад доод давхрын 8 тоотод бас архи уусан гэж хэлэхээр нь цагдаатай хамт 8 тоот руу буугаад хаалгыг тогшиход тайлахгүй байсан. Тэгээд Оросын Холбооны Улсын хоёр иргэнээс яг хаана, хэнийг цохисон, юу болсон талаар асуухад би унтаж байгаад /тасарчихсан/ сэрэхэд нэг эрэгтэй над руу дайрч байхаар нь би алхаар цохих шиг болсон. Тэгээд гараад зугтаасан гэсэн зүйл яриад байхаар нь Амка ахын юмуу, Шаагийнх юм уу гэж асуухад мэдэхгүй байна, бид нар 10 тоотод байсан шиг санагдаж байна, тэгээд миний хоёр хөл цус болчихсон байна гэсэн ойлгомжгүй зүйл яриад байсан. Тэгээд 8 тоот хаалгаа тайлахгүй байхаар нь орхиод 10 тоотыг цагдаатай хамт шалгачхаад дуудлага буцаагаад цагдаагаа явуулсан.

... Гадуур явж байгаад ирсэн гэх ***им гэх нэртэй иргэн нь эрүүл байсан. Харин хүн цохисон гэж яриад байсан Оросын Холбооны Улсын иргэн *** гэх эрэгтэй дунд зэргийн согтолттой байсан. Болсон асуудлаа сайн санахгүй байна гээд байсан.

*** гэх *** см орчим өндөртэй, дунд зэргийн биетэй, цээж нүцгэн дээгүүрээ хардуу өнгийн куртик, доогуураа бараан өнгийн шорттой, 2 өвдөгнөөс доош цус болсон байдалтай байсан.

... Тэгээд би *** чи хаана хэнийг цохисон бэ гэтэл 10 тоотод би нэг хүнийг л алхаар цохисон. Тэгээд би гарч зугтсан гэж хэлсэн. Хэнийг цохисон гэдгээ мэдэхгүй байна гээд байсан. Тэгээд би өөр юм яриагүй. Согтуудаа орж гараад байгаа юм байна гэж бодоод гэртээ орсон.

... Шаагий нэг уухаараа 2, 3 хоног тасралтгүй сайн уучихдаг. Харин уухгүй бол уухгүй ажлаа хийгээд явж байдаг. Архи уусан үедээ жаахан ширүүн дориун зантай. Хүмүүстэй маргалдаад байдаг. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 92-94 дэх тал/

 

Гэрч Д.***гийн “...Тэгээд удалгүй ***, ***им нарын хамт *** гарч ирээд бид дөрөв миний автомашинтай хөдлөөд Бөмбөгөрийн зүүнд талд байрлах Найман шарга орж *** мөнгөө солиулаад тэндээсээ талбай оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Сүхбаатарын талбайн ертөнцийн зүгээр баруун талд буулгаад би яваад өгсөн. Тухайн үед ***, ***, ***им нарыг Сүхбаатарын талбай дээр буулгах үед цаг 17 цаг болж байсан.

... Тухайн үед *** бид нартай хамт яваагүй. Би *** гэдэг хүнийг хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал/

 

Гэрч Ч.***ийн “2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө Бугат 113 дугаар эргүүлийн чиглэлд Баянгол дүүргийн 7,9,21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч О. ***ын хамт 24 цагийн хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 19 цаг 34 минутад Бугат 10-аас Баянгол дүүргийн 7 дугаар хороо 89 дүгээр байрны 10 тоот, энэ тоотыг буриад хүмүүст түрээслүүлсэн, нэг найз нь дотор нь бие нь өвдөөд байгаа, хаалгаа дотроосоо тайлахгүй байна” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсэн.

... Удалгүй *** ганцаараа эргээд гараад ирсэн ба хаалга нь гацсан байна, түлхүүрээр гаднаас нь хүчтэй эргүүлэхэд онгойчихлоо дотор нь хүн алга гэж надад хэлсэн. Дуудлагаа эдгээр хүмүүс өөрсдөө буцаасан байна гээд хаалтаа 102 дугаараар буцаасан гээд хаасан байсан.

... Ингээд ажлаа хийгээд байж байтал 9 дүгээр сарын 25-ны өдрийн шөнийн 00 цаг 27 минутад “Баянгол дүүрэг 7 дугаар хороо 89 дүгээр байрны 8 тоотод Буриад Улсын иргэн цагдаа дуудаад өгөөч гээд байна аа” гэх дуудлага мэдээлэл Бугат 10-аас ирүүлсэн тул бид хоёр дуудлагагүй байсан учраас утсаар нь ярилгүй шууд очсон.

... Юу болсон талаар тодруулаад тэр Монгол хүнээс асуухад тэрээр ярихдаа “би энэ хүмүүсийг танихгүй ээ, би уулзалтанд очоод гэр рүүгээ явж байхад энэ хүмүүс намайг дуудаад цагдаа дуудаа өгөөч ээ гэсэн” өөр юм яриагүй, нэгэнт би цагдаа дуудсан юм чинь байж байя гээд хамт байж байна гэсэн. За юу болсон юм бэ, яагаад дахин дахин дуудлага өгч байгаа юм, сая 10 тоотод хүн байна гэж дуудлага өгчхөөд ороод шалгахад хүн байхгүй байсан ш дээ, одоо 8 тоотод яагаад дуудлага өгч байгаа юм бэ, энэ дотор хүн байгаа юм уу, гэрийн эзэнг нь таних юм уу гээд нөгөө Монгол залуугаар хэлмэрчлүүлэхэд нөгөө дөрвөн Буриад залуу зэрэг зэрэг ярьцгаагаад байхаар нь нэг нь яриа гээд *** гэгчийг яриулахад “манай энэ гурван найз Сүхбаатарын талбай руу явсан, бид нарт энэ 10 тоотыг түрээслүүлсэн ***, 8 тоотын хүн, 8 тоотод байсан хүн бид дөрөв 8 тоотод хамт архи уусан. 8 тоотын гэрийн эзэнтэй бид хоёр архи ууж байгаад маргалдаад /бид хоёр нэгнийгээ заамдалцаад/ гэж үйлдлээрээ харуулаад гэнэт алх гараад ирчихсэн, бид хоёр алхыг нь булаацалдаж байгаад би алхыг нь аваад толгой руу нь нэг удаа цохисон гэж эхлээд хэлсэн. Тэгэхээр нь толгой руу нь цохиход бэртэж гэмтсэн үү, тэр хүний толгойноос цус гарсан уу гэж асуухад *** би алхыг нь аваад наанаас нь шидсэн, оносон оноогүй, бэртэж гэмтсэн үгүйг нь мэдэхгүй байна, энэ айлын хаалгыг эвдээд юм уу, ямар нэгэн аргаар шалгамаар байна, энд бараг хүн үхчихлээ гээд байсан. Хамт байсан нөгөө гурван Буриад залуу нь энэ хаалгыг эвдүүлмээр байна гээд байсан.

... Гэхдээ ***ийн яриагаар бол энэ хүн 8 тоотод нэг хүнтэй маргаан үүсгэсэн нь тодорхой байсан тул би хамгийн сүүлд энэ айлаас хэн гарсан бэ гэж асуухад *** би гарсан гэж өөрийгөө заасан. Би тэгэхээр нь хэн тэгвэл гэрт үлдсэн бэ гэхэд *** 8 тоотын гэрийн эзэн үүдний коридорт хэвтээд үлдсэн гэсэн. Би тэгэхээр нь ямар учиртай юм бэ энэ хүн өөрөө зогсож байгаад газарт хэвтсэн юм уу эсвэл чи алхаа шидэхэд чинь оногдоод ухаан алдаад унасан юмуу гэж асуухад *** өөрөө газар хэвтэж харуулаад яг иймэрхүү байдалтай үлдсэн гэж хэлсэн. Ухаан алдсан юм уу, ухаантай байгааг би мэдэхгүй байна. Тухайн үед би согтуу байсан учраас мэдэхгүй байна гэсэн. Тэгээд яасан бэ гэж асуухад шууд хаалгыг нь хаачхаад гараад явсан гэсэн.

... Хаалга онгойлгодог хүн удалгүй ирээд хаалгыг онгойлгож ороход уг 8 тоотын коридор хана хэсэг нилэнхүйдээ цус болсон, коридорын гол хэсэгт нимгэн хар өнгийн өмдтэй, цээж нүцгэн, хөл нүцгэн толгой хэсэгтээ бэртэл гэмтэл авч маш их хэмжээний цус алдсан байдалтай эрэгтэй хүн гал тогтооны шүүгээний булан хэсэг рүү нүүрээ харуулсан байдалтай, баруун талаараа налаад, хоёр хөл нь хувцасны өлгүүр рүү хагас жийж, хоёр гараа урдаа элэгний харалдаа холбож барьсан байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 104-107 дахь тал/

 

Гэрч О.***ын “... Тэгээд байж байтал дуудлагаар хаалга тайлдаг хүн ирээд 10 тоотын хаалга онгойлгох үед түлхүүр нь хаалганы дотор талд зоолттой байсан. Би энгэрт байрлах камераа асаагаад тус тоот руу орох үед гал тогоо том өрөө нь цуг нэг өрөө байр байсан. Өрөөний голд байх ширээн дээр уугаад дундаа орсон архи, чихэр боов байсан. Өрөөнд болон бие засах өрөөнд ямар нэгэн хүн байхгүй байсан.

... 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнийн 00 цаг 40 минутад Баянгол дүүргийн 7 дугаар хороо 89 дүгээр байр 2 давхарт гарах үед өмнө дуудлага өгч байсан буриад залуу, үл таних гурван буриад залуу, нэг монгол залуугийн хамт 8 дугаартай хаалга цохиод тавуулаа зогсож байсан. Би очоод юу болсон талаар асуух үед юм хэлэхгүй 8 дугаартай хаалга руу заагаад байсан. Би 8 дугаартай хаалга тогших үед хаалгаа тайлаагүй, чагнах үед чимээ гарахгүй байсан. Тэд бөөндөө коридорт чимээ их гаргаад байсан учир Баянгол дүүргийн 7 дугаар хоро 89 дүгээр байрны 10 тоотод орсон. Тэгээд Орос хэлтэй залуугаар дамжуулж юу болсон талаар асуух үед 8 дугаартай тоотод манай найз байгаа бид хоёр алх булаацалдсан, би нэг цохисон, цохиогүй орох хэрэгтэй байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 109-111 дэх тал/

 

Гэрч Б.***ы “... Ингээд би 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Алтанбулаг Хиагтын боомтоор гарсан. Гэтэл Хиагтын боом дээр Оросын холбооны улсын Буриад үндэстэнгүүд орох гээд дараалал үүсгэсэн байсан учир тэнд нэг хоносон. Миний явж байсан автомашинд нэг хүн замаас суух байсан чинь хоёр хүүхэдтэй хүн ороод ирсэн. Ингээд би уг автомашинаас буугаад өөр автомашинд шилжин суусан. Тэр автомашин дотор Оросын Холбооны Улсын иргэн гэх хоёр залуу явж байсан. Тэр хоёртой танилцаад Орос хэлээр ярихад өөрсдийгөө ***хотод амьдардаг Буриад хүмүүс байна, цэрэг татлага 18-50 нас хүртэл татаж байгаа, тэрнээс зугтааж явна гэсэн. Ингээд танилцахад ***, ***им гэх хоёр залуу байсан. Тэр хоёртой бас нэг залуу явсан бөгөөд тэр залуу нь арын автомашинд сууж явсан. Арын автомашинд явсан залууг *** гэж дуудаж байсан.

... Тэр хэдтэй замд галт тэргэнд дотор ярилцаж явахад бид төлөвлөгөөгүй их мөнгө зарцуулчихлаа, хямдхан байр олдох уу гэсэн. Тэгэхээр нь бас хэдэн төгрөг олчих санаатай тэр гуравт хандан миний амьдардаг байранд 7-10 хонохоор бол байж болно, би өөрөө ах дүү нарынхаа гэрээр очоод хонож болно гэтэл тэгье гэсэн.

... Би Оросын Холбооны Улсад явж байхдаа өөрийн гар утас болон түлхүүрээ гээсэн учир гэртээ орж чадахаа больсон. Ингээд 3 давхрын 13 тоотын айлаас халив аваад хаалгаа хөшиж онгойлгох гэтэл болохгүй байсан. Тэгэхээр нь 2 давхрын 8 тоотод байх ***ын гэрийн хаалгыг тогшиж бахь аваад онгойлгох гэтэл бас болохгүй байхаар нь ***ын утсаар хаалга онгойлгодог хүмүүсийг дуудсан. Тэгтэл 40 минутын дараа ирнэ гэсэн.*** тэр үед би өчигдөр архи уучихсан дотор муу шартаад байна гэхээр нь за Оросоос ирж байгаа юм чинь гэж бодоод байрныхаа дэлгүүрээс 200 граммтай Хараа архи авч өгсөн. Тэгээд орцонд зогсож байтал *** гараад *** гэх найзыгаа тосож авсан. Өмнө нь би *** гэх залуу нэг удаа харилцаж байсан учраас таньдаг болсон. Гаднаас ***, *** нар орж ирээд надаас энэ юун хүмүүстэй яваад байгаа юм бэ гэж асуухаар нь Оросын Холбооны Улсаас дүрвэж яваа гурван Буриад байгаа юм, би байраа түрээслэх гэж байгаа юм гэтэл *** манайд орж цай уу, хаа холоос хүн дагуулж ирчхээд гэхээр нь дагаад нөгөө гурван Орос залуугаа дагуулаад гэрт нь орсон. *** гаднаас орж ирэхдээ 1 шил 0,75 литрийн Хараа архи авч орж ирсэн байсан учир *** бид гурав хувааж уусан. Тэр архинаас нөгөө гурван орос залуу уугаагүй. ***ын гэрт 1 цаг гаран байсан.Ингээд сууж байтал хаалга онгойлгодог хүмүүс ирлээ гэхээр нь би гурван Орос залуугаа дагуулж 3 давхарт гараад хаалгаа онгойлгуулаад гэртээ оруулсан. Тэр гурав хүнсний юм авъя, гэр орон цэвэрлэх зүйл авмаар байна гэсэн. Тэгээд тэр гурван Орос дэлгүүр явсан. Би хамт гарангуутаа Говь сауны хажууд байрлах 29 дүгээр байрны хажууд найз Батбаяр гэх залуутай уулзаад 30-40 минут ярьж сууж байгаад салаад 10 цаг өнгөрч байхад эргээд гэртээ иртэл *** /***/, ***, ***им гурав гэрээ цэвэрлэж байсан. Мөн хиам талх аваад ширээн дээр тавьсан байсан. Би эргэж гараад нийтийн байр ажиллуулдаг Мөнхбаатар гэх найзтайгаа уулзахаар гараад замдаа хүний утаснаас Мөнхбаатарын 99322330 дугаар руу залгатал би зуслан дээрээ байна гэсэн. Тэгэхээр нь буцаад гэртээ иртэл ***, ***им хот руу хүнтэй уулзахаар гарч явсан гэж *** хэлсэн. Гэрт *** ганцаараа байсан. *** надад хандан нээх гоё тайвширчихлаа, би чамд 1 шил архи авч өгье гэхээр нь зөвшөөрөөд хамт гараад байрны дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн Хараа архи аваад гэрт ороод талыг нь уугаад сууж байтал ***, ***им хоёр бас нэг Буриад залуу дагуулаад хүрээд ирсэн. Тэр залуу нэрээ хэлээд гар барьж байсан. Одоо нэрийг нь санахгүй байна. Тэр залуу нь түрүүлээд ирчихсэн байсан гэж *** надад хэлсэн. Ингээд би тэр дөрвөн Орос залуугийн нэгнийх нь утсаар ээж Майдаржавын 95038195 дугаар руу залгатал Гандантэгчинлэн хийд дээр ном уншуулж байна гэсэн. Би гэрээс 13 цагийн үед гараад Гандантэгчинлэн хийд орж ээжтэйгээ уулзах гэтэл явчихсан байсан. Тэгэхээр нь би Соёл Урлагийн Их Сургуулийн арын 59 дүгээр байрны 33 тоотод байх төрсөн ах Батнасангийн гэрт очсон. Очиход Батнасан ах, эхнэр Энхдэлгэр, ач хүү Аргабилэг нарын хамт байсан. Батнасан ах бид хоёр хоол хийлгэж идээд юм ярьж сууж байгаад унтаад өгсөн. Батнасан ахын гэр очиход 16 цаг болж байсан байх. Яг цагийг нь сайн тулгаж хэлж мэдэхгүй байна.

... Мөнхбаатартай уулзахаар гараад эргэж орж ирэхэд *** надад хандан түрүүний найз чинь орж ирээд асуугаад гараад явлаа гэсэн. Тэгэхээр нь би чи Монгол хэл мэдэхгүй, *** Орос хэл мэдэхгүй. Намайг асууж байгааг яаж мэдэж байгаа юм бэ гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 113-115 дахь тал/

 

Гэрч Д.***ын “... Б.*** бид хоёр бол бараг өдөр бүр шахуу холбогдож нэг нэгнийхээ мэнд усыг мэдэж байдаг. Тэр өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 18 цаг 38 минутад талийгаач Б.*** над руу өөрийн фэйсбүүк Ganbat shaagii гэсэн хаягаас видео дуудлага хийсэн. Тэр видео дуудлага хийж байх үедээ өөрийнхөө гэртээ ганцаараа байгаа юм шиг харагдсан. Тэгэж ярихдаа надад хандаад би гэнэтхэн Буриад найзуудтай болчихлоо, чи ирээд орчуулаад өг гэсэн. Тэгэхэд Б.*** нэлээн уусан харагдсан. Б.*** би ойлголцохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би чи чинь ойрд уухгүй байсан яагаад уучихваа гэж асуусан чинь харин нэг юм болоод гэж хариулсан. Тэгээд эхний яриад дууссан.

Дахиад хэдэн минутын дараа буюу 18 цаг 41 минутад дахиад видео дуудлага хийсэн. Тэгэж ярихдаа гар утасны камераа нөгөө тийшээ харуулсан. Тэгэхэд нь Б.***ын гэрийн бие засах өрөөнөөс нэг эрэгтэй сахалтай махлаг хүн гарч ирсэн. Тэр хүн нь алхаад гэрийн том өрөөний гол хэсэг рүү алхаж байгаа харагдсан. Тэгсэн Б.*** энэ нөхөртэй яриадах гээд нөгөө хүнийг харуулж байсан. Тэгэхээр нь за чи битгий худлаа яриад бай гээд хэсэг хугацаа өнгөрсөн. Тухайн үед нөгөө хүн нь Орос хүн шиг харагдаагүй учраас би худлаа яриад бай гэж Б.***ад хэлсэн. Тэгсэн Б.*** энэ хүн үнэхээр Оросын Буриад хүн өнөөдөр ирсэн байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө хүнээс Оросоор чиний нэрийг хэн гэдэг вэ гэж асуусан чинь *** гэж хариулсан. Тэгэхээр нь дахиад Оросоор чи хаанаас ирсэн бэ гэж асуусан чинь Оросын Холбооны Улсын нэг газрын нэр хэлсэн. Тэр хүн нь Орос хэлээр маш цэвэрхэн ярьж байсан. Тэгсэн Б.*** чи хүрч ирэхгүй бол хөгшин нь яг унтах гээд байнаа, чи ирээд орчуулж өгөөрэй гээд утсаа тасалсан. Дахиад Б.***тай утсаар болон видео дуудлага нэг ч хийгээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Цогцсын шүүх эмнэлгийн шинжилгээ №2564 дугаартай:

“...1. Талийгаачид биед духны баруун хэсэг, баруун зулай чамархайн ил цөмөрсөн хугарал, баруун ухархай, самалдгийн хугарал, хатуу хальс, лямбада хөндийн урагдал, духны баруун дэлбэн, зулай, дагзны зүүн дэлбэнгийн хүнд зэргийн няцралт, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины суурийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хуралт, хамрын нуруу, хацар яс, хугарал, дух, хамрын нуруу, хуйхны олон тооны няцарсан шарх, зулгаралт, зүүн бугалгын цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт тогтоогдлоо.

2. Гавал тархины гэмлүүд нь мохоо зүйлийн буюу 16-18 удаагийн цохих үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Зүүн өвдөгний зулгаралт нь унах үед үүснэ.

3. Гавлын хугарал, тархины няцралт, аалзан хальс доорхи цус хуралт нь амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэг, хацар ясны хугаралд хүндэвтэр, хуйхны шарх, зулгаралт хамрын хугаралд гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно.

4. Талийгаач нь гавал тархины хавсарсан олон гэмтлийн улмаас тархи хавагнан дарагдаж тархины комоор нас баржээ.

5. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цаг 12 минутад нас баржээ.

6.7. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна.

8. Цус нь нэгдүгээр бүлэг байна.

9. Эмнэлэгт таван хоног эмчлэгдсэн тул спирт тогтоосонгүй.

10. Гавал тархины хавсарсан олон гэмтэл болох духны баруун хэсэг, баруун зулай, чамархайн ил цөмөрсөн хугарал, баруун ухархай, самалдгийн хугарал, хатуу хальс, лямбада хөндийн урагдал, духны баруун дэлбэн, зулай, дагзны зүүн дэлбэнгийн хүнд зэргийн няцралт, хоёр тал бөмбөлгийн аалзан хальс доорх цус харвалт, тархины суурийн хартуу хальс доорх ялтаслаг цус хуралт нь амь насыг аврах боломжгүй гэмтэл юм.” гэсэн дүгнэлт. / 1 дэх хавтаст хэргийн 181-188 дахь тал/

 

*** яллагдагчаар өгсөн “... 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн орой ***хотоос дээд сургуулийн нэг курсийн ***им болон түүний ах *** нартай Орос Улсын дотоод нөхцөл байдлаас болоод Монгол Улсыг зорьсон.

... Орой бид нар билет худалдаж аваад галт тэргэндээ суугаад 9 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Улаанбаатар хотод ирсэн. *** өөрийнхөө байранд амьдрахыг санал болгосон. ***д өөрт нь амьдрах байр байгаа гэж хэлсэн. ***ы гэр ойрхон байгаа гэхээр нь дагаад бид гурав алхаад явсан. Бид нар 40-45 минут алхаж байгаад байранд нь ойролцоогоор өглөөний 08 цагт очсон байх. Бид нар байранд нь очсон байхад *** өөрийнхөө байрны түлхүүр, гар утсаа Орос Улсад байхдаа алга болгосон талаар хэлсэн. Бидэнд *** байрны 3 давхар 10 тоотын үүдэн дээр очоод түлхүүр байхгүй талаар хэлсэн. Би жоохон айгаад зай барихыг хичээсэн. Тэгсэн *** хөрш айлуудынхаа хаалгыг тогшоод тэр хүмүүстэйгээ Монгол хэлээр ярьсан болохоор ойлгоогүй. Тэгэхээр нь ***ыг хөршүүд таньж байсан болохоор айхаа больсон. *** нэг эрэгтэй хүн дагуулж ирээд хаалга онгойлгох гэж 10-15 минут оролдоод онгойлгож чадаагүй. Тэгэж байгаад хөршийнхөө гар утсаар хаалга онгойлгодог хүн дуудуулсан. 3 давхарын орцонд ***д цүнхнүүдээ үлдээгээд ***им бид хоёр гадаа гарсан. Гадаа байх хугацаанд ***им руу *** залгаад өөр байранд хүлээж байна гэж хэлсэн. Тэр байр руу нь ***им бид хоёр орсон. Тэр байр нь 2 давхарт баруун гар тийшээ эргээд нэг тоотод ороход бид нарын цүнхийг оруулчихсан ***, *** болон 2 Монгол эрэгтэй хүн байсан. Тэд нар бас архи ууж байсан. Би хэн ууж байсан, хэн нь уухгүй байсан гэдгийг анзаараагүй. ***им бид хоёр архи уугаагүй, наана нь сууж байсан. Бид хоёрыг ороод сууж байхад 15 минутын дараа хаалга онгойлгох үйлчилгээ ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар өөрсдийнхөө цүнхийг аваад 3 давхарт гарсан. Хаалга онгойлгодог үйлчилгээ хаалгыг онгойлгоод шинэ цоож хийгээд шинэ түлхүүр өгсөн. Бид нар орж байрыг тойруулж харахад *** өөрийн байр гэдгээ харуул гээд шүүгээн дээр байсан өөрийнхөө болон хүүхэдтэйгээ авхуулсан зургаа харуулахаар нь өөрийнх нь байр мөн байна гээд тайвширсан. Би ***им, ***, *** бид нар ойрын дэлгүүр орж алчуур, саван зэрэг цэвэрлэгээний зүйл авсан. Ингээд буцаж байранд ороод цэвэрлэгээ хийсэн. *** тухайн үед нэг ороод нэг гараад байсан. Цэвэрлэгээ хийсний дараа хоол идэх гээд гаръя гэсэн чинь *** би явмааргүй байна гэсэн. Ингээд ***им бид хоёр гарч Хорооллын И март худалдааны төв рүү алхаж очоод хоол идээд, хүнсний зүйл, өргөн хэрэглээний бараа авсан. Тэнд жоохон удсан хэдэн цаг болсон гэдгийг мэдэхгүй байна. ***им бид хоёр буцаж байрандаа ирэхэд ***, *** нар архи ууж байсан. Тэр хоёр үргэлжлүүлээд архи ууж байгаа нь надад таалагдаагүй. Тэгэж байхад араас дахиад нэг эрэгтэй хүн орж ирсэн. Тэр хүн нь 2 давхарт нэг айлд хүлээж байхад байсан тэр айлын хүн мөн байсан. Тухайн өдөр манай үеэл ах *** Улан-Удээс Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэх гэж байгаа гэдгээ надад вайбераар /Viber/ хэлсэн. Би ***т эхний ээлжинд бид нартай хамт бай гэдэг санал тавьсан. 15 цаг 40 минутаас 16 цаг 15 минутын хооронд *** хүрч ирсэн. *** цагаан өнгийн Камри /Camry/ автомашинтай хүрч ирээд ***им бид хоёр гарч тосож авсан. *** найзтайгаа автомашинаас гарч ирсэн. Би найзтай нь танилцсан. Тэр хүн нь өөрийгөө Тамир гэсэн. Би өөрийн асуудал болох байран дотор хамт ирсэн хүмүүс архи ууж байгаа талаар хэлсэн. Тэгээд байрны төлбөрийг төлье гэж гадаа ярилцаад би ***имд бичлэг хийгээрэй, *** архи уусан болохоор дараа нь аваагүй гэж магадгүй учраас байрны төлбөрөө төлж байгааг бичлэг хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд ***им, *** бид гурав байр руу орсон. Байранд ороод байрны төлбөрөө өгье гэсэн чинь *** мөнгө хэрэггүй, мөнгө хэрэггүй гээд байсан. Тэгэхээр нь бид нар чи заавал мөнгөө аваа, бид нарт тэр нь бас амар гээд мөнгийг нь өгсөн. Бид нар Монголд анх ирсэн болохоор ***г бас хамт явж талбай үзье гэж хэлсэн. Тэгэхэд *** би унтлаа гээд хамт яваагүй. Тухайн үед *** үлдсэн. ***им тухайн үед ***д чи унтах юм бол хаалганы түлхүүрээ битгий хаалганд зоогоорой, бид нар гаднаас нь орж ирнэ гэдгийг хэлсэн. *** мөнгө солиулах ёстой байсан болохоор бид нар мөнгө өгснийхөө дараа байрнаас гарсан. Тэр үед би ***им, *** *** бид дөрөв 10 тоотоос гарсан. Байрнаас гарах үед ***им, *** бид гурав гарсан. ***ыг хаашаа явсныг мэдэхгүй. Байрнаас гараад ***тэй хамт ирсэн цагаан өнгийн Камри /Camry/ автомашинд суугаад шууд хотын төв exchange гээд валют арилжааны төвд ирсэн.

... Бид нар хөлсөлж авсан байр болох 3 давхарт гараад түлхүүрээ хаалганд хийгээд онгойлгох гэсэн чинь онгойхгүй байсан. *** рүү ***им залгахад утас нь 10 тоот дотроо дугараад байсан. Тэгэхээр нь би шээх гээд байсан болохоор аюулгүйн шатаар гарч бие зассан. Яагаад гэхээр гол хаалгаар нь гарахад хүн ихтэй учраас гол хаалгаар нь гараагүй. Намайг бие засаж байхад ***им *** чи хаана байна гээд дуудахаар нь би энд байна гээд шатаар өгссөн. Тэгсэн урдаас ***им бууж ирээд *** гараад ирлээ, хүн алчихсан байж магадгүй гээд байна гэсэн. Би дээшээ гараад харахад *** 10 тоотын хажууд ирчихсэн байсан. ***г харахад шоконд орчихсон байх шиг харагдаж байсан. Би ***г согтуурхаад цагаан солио туссан гэж бодсон. *** 10 тоотод болсон байх гээд байсан. Тэгээд түргэн цагдаа дуудах ёстой гээд цагдаа руу дуудлага өгөх гэсэн боловч хэл ойлголцохгүй байсан.

... Тэгээд тэгэж ярьж байхад *** хажуунаас магадгүй өөр тоотод болсон юм болов уу гэсэн. Тэгвэл бид нар дахиад цагдаа дуудъя л даа гэсэн. Тэгээд *** бид хоёр буцаад зочид буудал орж цүнх ачаагаа буулгая гэж хэлээд ***р хүргүүлсэн. Зочид буудалд ачаагаа тавьчхаад буцаад байранд ирсэн. ***, ***имтай утсаар яриад Говь сауны үүдэнд уулзсан. Тэгэхэд тэр хоёр орчуулагч олоогүй дахиад цагдаа дуудаж чадаагүй байсан.

... ***гийн орчуулагч эрэгтэйд хэлж байснаас нь би сонсоход нэг хүнтэй зодоон хийснээ тайлбарлаж байсан. Зодооны явцад нэг хүнийг цохисон гэж хэлж байсан. Тэр байранд тэр хүн хэвтэж байгаа. Тэр байрны хаалгыг нь эвдэж тусламж үзүүлэх ёстой гэдгийг хэлсэн. Цагдаа нар 2 давхар руу буусан. Би тэр тоот руу ойртоогүй. Жаахан зайтай зогсож байсан. ***имын хэлснээр хаалганы цаанаас амьсгалын чимээ сонсогдож байна гэсэн. Цагдаа нар хаалга нээдэг үйлчилгээ дуудсан. Эрэгтэй хүн хүрч ирээд хаалга онгойлгоод хэсэг хугацааны дараа түргэний автомашин ирсэн. ***г барьсан.

... Бид нарыг мөнгө солиулахаар гарахад бол нэлээн хүчтэй согтуу байсан. Харин орцонд таарахад шоконд байгаа юм шиг харагдсан. Гэхдээ тэр хүн өөрөө яриад хөл дээрээ зогсож чадаж байсан.

Би хар өнгийн богино куртиктэй, Columbia гэсэн бичигтэй малгайтай цамцтай, хар өнгийн талдаа үүрдэг жижиг цүнхтэй, өмдөө санахгүй байна, цагаан өнгийн пүүзтэй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 26-28 дахь тал/

 

***ийн яллагдагчаар өгсөн “... Жолоочтой хамт байсан Монгол эрэгтэй хүн үлдээд бид гуравтай хамт зочид буудалд орсон. Тэр Монгол хүнийг *** гэдэг. Тэр хүнтэй зочид буудалд байхдаа танилцсан. Орой нь бид нар галт тэргэнд суугаад Улаанбаатар хот явсан. Галт тэргэнд явж байхдаа *** бид гуравт хандаж манай байранд буугаач гэж санал тавьсан. ***тай ярьж байхад би Улан-Удэд явж байгаад гэрийнхээ түлхүүрийг хаячихсан гэсэн. Улаанбаатарт вокзал дээр буугаад ***ы гэр рүү алхаад явсан.

... 40 минутын дараа хаалга онгойлгодог хүмүүс ирнэ гэж бид нарт хэлсэн. Тэгээд *** нөгөө дагуулж ирсэн эрэгтэй хүнтэйгээ явчихсан. Бид гурав орцонд сууж байгаад *** бид хоёр тамхи татахаар гарсан. Гадаа байж байхад *** залгаад би доод давхар буюу 2 давхрын баруун гар тийш эргэсэн айлд байна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр айл руу нь орсон. Ороход ***, *** бас танихгүй хоёр эрэгтэй хүн байсан. Ороод *** бид хоёр утсаа үзээд сууж байсан. Тэд ширээний ард архи уугаад сууж байсан. Би ***г архи ууж байхыг бол ерөөсөө анзаарч хараагүй. Тэгээд сууж байхад хаалга онгойлгодог хүмүүс ирсэн гээд ***, би, *** бид гурав дээшээ гарсан. *** тэр айлд үлдсэн. Тэгээд хаалга онгойлгоод бид нар орсон.

 ... Тэгэхээр нь *** бид хоёр ***ийг хүрээд ир гээд дуудсан. Тэгээд байрандаа ирэхэд ***, *** хоёр байранд архи уугаад сууж байсан. Тэгээд *** ирчихлээ гэхээр нь *** бид хоёр тосож авсан. Тэгээд гадаа байхдаа ярилцаад одоо түрээсийн мөнгийг нь ***д өгөөд явуулаад хэдүүлээ байранд байя гэж ярилцсан.

... Тэгээд ороод ***д мөнгийг нь өгөөд ***, *** бид гурав талбай дээр ***ийн таньдаг хүнтэй уулзана гээд гараад явсан. Бид гурвыг гарахад *** бас гарсан. *** гэртээ ганцаараа би унтлаа гэж хэлээд үлдсэн. Гадаа ***тэй хамт ирсэн хүн гадаа хүлээж байсан болохоор ***им, *** бид гурав яараад доошоо буусан. *** ард хаалгыг гаднаас хааж байгаа харагдсан. Бид гурав мөнгө сольдог газар очоод мөнгөө солиулаад тэрний дараа Сүхбаатарын талбай орсон.

... Байрандаа ирээд хаалгаа онгойлгох гэсэн чинь дотроос нь түлхүүр шургуулсан байсан учир гаднаас нь онгойлгож чадаагүй. Бид нар ***гийн утас руу залгахад утас нь дотор дуугарч байсан. Тэгэхээр нь *** унтаж байгаа байх гэж бодоод хаалгаар *** гэж дуудсан. Тэгээд төмөр олж дотор түлхүүрийг наанаас нь түлхэж унагах гэж оролдоод байж байхад *** хажууд хүрээд ирсэн. *** тухайн үед ер бусын сонин байдалтай, би энд хүнтэй зодолдсон, наад дотор чинь нэг хүн хэвтэж байгаа, энд нэг хүн хэвтэж байгаа гээд онгойлгох гэж байсан байрыг зааж байсан. Тэгээд ***г ирсний дараа ***ийн найзууд гэх залуучууд шууд явчихсан. Тэнд ***, ***, *** бид дөрөв үлдсэн.

... Тэгээд нэг цагдаа ирсэн. Цагдааг байж байхад хаалга онгойлгодог хүн ирээд хаалгыг онгойлгоод байр руу цагдаа түрүүлж нэвтэрч орсон. Цагдаа байр руу ороход хэн ч байхгүй байсан. Та нар ороод хар энд хэнд ч байхгүй байна, та нарын ачаа бараа бүрэн байна уу орж шалга гэж хэлсэн. *** халаалттай архи уусан байсан болохоор янз янзын юм толгойд нь орж ирсэн гэж бодсон. Цагдаа хэн ч байхгүй байна өгсөн дуудлагаа цуцал гэж хэлсэн. Ингээд цагдаа явсан.

... Тэгээд цагдаа 8 тоотын гаднаас сонсоход хүн хурхирч байгаа нь сонсогдсон гэсэн. Тэгээд тэр орцонд хаалга онгойлгодог хүний утсаар дуудахад хүрч ирээд онгойлгосон. Тэр цагдаа хаалга онгойлгож хараад ***г ийшээ зогс гэж хэлээд бид гурвыг цаашаа зогсож бай гэж хэлсэн. Тэгээд цагдаа түргэн рүү дуудлага өгсөн. Түргэн ирээд 8 тоотоос нэг хүнийг аваад явсан.

... Би саарал өнгийн бэлтгэлийн малгайтай La гэсэн бичигтэй цамцтай, саарал өнгийн Nike гэсэн бичигтэй пүүзтэй, хар өнгийн өмдтэй байсан шиг санагдаж байна” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 37-38 дахь тал/

 

***ийн яллагдагчаар өгсөн “... Мөнгө солиулах газар очиход 17 цаг 15 минут болж байсан байх. Мөнгөө солиулаад гарсан. Гараад Тамирын автомашинд гурвуулаа суугаад Чингис хаантай талбай ороод Тамир бид гурвыг буулгаад явсан.

... Бид нар байранд таксигаар ирсэн. Тэр үед хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Ингээд бид зургаан хүн байрны 3 давхарт гарсан. Би сайн санахгүй байна. *** билүү ***им хаалгаа онгойлгох гэж үзсэн. Тэгсэн хэн ч хариу өгөхгүй байсан. *** хаалганы завсраар *** сэрээчээ гэж орилсон. Тэгсэн хэн ч хариу өгөхгүй байсан.

            ... Хэсэг хугацааны дараа анх байранд ороход сууж байсан нэг хүн буюу замдаа явж байхад ***имын ах *** байранд үлдсэн гэж ярьсан хүн нь хаанас гарч ирснийг мэдэхгүй шатны хэсгээс гарч ирсэн. Тэгээд *** /***/ би хүн алчихсан байж магадгүй гэж хэлсэн. Энэ үгийг хэд хэдэн удаа давтсан.Тэгээд цагдаа дуудаарай гэж хэлсэн.

            ... Тэгээд цагдаа одоо ирнэ гэж хэлсэн. Тэр үед Шагдар болон бусад хоёр хүн нь явчихсан байсан. ***им, *** хоёр цагдаа ирэхийг хүлээж үлдсэн. *** бид хоёр зочид буудал хайхаар явсан.

            ... Зочид буудалд байхад ***им залгаж байна гэж *** хэлсэн. Тэгэхэд цагдаа ирээд явсан хүрч ирээд үлдээсэн юмнуудаа ав, бид нар байрандаа орчихсон байгаа, энэ байранд юу ч байхгүй, хүн байхгүй байна гэж хэлсэн байсан. Тэрийг нь *** надад хэлсэн. Тэгэхээр нь зочид буудлаас гараад буцаад байр руу явсан. Тэгээд байранд очиход ***, ***им нар байсан.

            ... Яриан дундаа *** тэр гэмтсэн хүн өөр байранд байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь *** бид хоёр цагдаа дахиад дууд гэсэн.

            ... Цагдаа тэр үед тэнд тусламж хэрэгтэй хүн байгаа гэдгийг юугаар батлах юм бэ гэж асуусан. Тэгэхэд *** ярьж эхэлсэн. Би хүнтэй зодолдсон гэж ярьсан. Тэгээд ярихдаа алхаар цохих гээд эргүүлж байсан, би алхаа ингэж байхдаа магадгүй толгойд нь оносон байж магадгүй гэж хэлсэн. Бид нар цагдаа нарын хамт 3 давхраас буугаад 2 давхар руу буугаад баруун гар тийшээ эргээд булангийн өрөөнд очоод цагдаа бариулаас татахад цоожтой байсан.

            ... Цоожийг эвдээд цагдаа хаалгыг онгойлгоод шууд хаалгыг хаагаад бид нарыг оруулаагүй. Тэр цагдаа утсан дээрээ зураг авсан. Би нүдний булангаар харахад байранд их цус байсныг харсан. Хэсэг хугацааны дараа түргэн хүрч ирсэн.

            ... Би ямар нэгэн шарх бол хараагүй. *** бол шорттой байсан. Тэгээд би өвдгөнд нь цусны толбо харсан. Хоёр өвдөг нь хоёулаа арчсан юм шиг цусны толбо болсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал/

 

***ийн яллагдагчаар өгсөн “... би 10 тоот өөрийнхөө тэр өрөөнөөс тамхи татахаар гарсан юм. Тэгэж гарахдаа түлхүүр авахаа мартсан байсан. Хаалга онгорхой байх болов уу гэсэн чинь хаалга савагдаад хаагдчихсан. Тэгээд орцны 3 давхарт миний дүү болон найзууд нь хэзээ ирэх вэ гээд хүлээгээд сууж байсан. Нэлээн удаан хүлээсэн. Би утас байхгүй байсан болохоор холбоо барьж чадахгүй байсан. Ерөнхийдөө ирнэ гэдгийг нь мэдэж байсан. Яагаад гэхээр тэд нар дэлгүүр явсан байсан. Би тэгээд хаачихав дээ хүлээгээд л байж байсан. Би удаан хүлээж байхдаа шатан дээр суугаад хэвтээд нэлээн удаан хүлээсэн.

Тэгээд өглөө нь уулзсан хохирогчтой бид хоёр дохио зангаар ойлголцож хаалга түгжигдсэн гэдэг талаар дохио зангаараа ойлголцсон. Тэгээд би хохирогчоос чи онгойлгож чадах уу гэж асуусан. Тэгсэн хохирогч хаалга онгойлгох гэж оролдож байгаад чадаагүй гадагшаа тамхи татахаар гарсан. Би тэр үед хөл нүцгэн оймстой байсан. Тэгээд 2 давхарт тэдний гэрт орохоор гарсан. Нэлээн орой болсон харанхуй болсон байсан. Тэгээд 8 тоотод хохирогчийн гэрт орсон.

Тэгэхэд хохирогч утсаар ярьж байсан. Би яг юунаас болоод гэдгийг ойлгоогүй хохирогч алх бариад явж байсан. Бид хоёр ойлголцохгүй болохоор ямар шалтгаанаар муудалцсан гэдгийг мэдэхгүй байна. Хохирогч Монгол хэлээр яриад их л ууртай байх шиг байсан. Би тэр айлын үүдний хэсэгт байхад хохирогч өөрөө том өрөөний хэсэгтээ хоёр тийшээ алхаад чи Оросын Буриад мэдэхгүй мэдэхгүй гэж байсан. Би тэрийг нь ойлгохгүй байсан. Хаанаас ч юм бүү мэд хохирогч алх бариад над руу алхаар цохих гээд далайсан. Тэгэхэд нь би ухарсан. Тэгсэн алхаараа цохисон. Тэгэхэд нь би баруун гараараа хамгаалсан. Дахиад цохих гэхэд нь би баруун гараараа хамгаалж алхыг барих гэсэн чинь алхны иш хэсгээр миний баруун гарын алганы доод ирмэг буюу чигчий хурууны 3 дугаар үеэс бугалга хүртэл хэсэг цохигдсон. Тэгээд алхыг булааж чадаагүй хохирогчийг түлхсэн.

Тэгээд түлхээд би зугтаж гарах гээд эргээд харсан чинь араас миний хүзүүгээр нэг гараараа тэврээд авсан. Тэгээд алхаа булаацалдаад нэлээн ноцолдсон. Тэгж байгаад бид хоёр хоёулаа хойшоо буюу хохирогч нуруугаараа би дээр нь бас нуруугаараа хохирогчийн дээр давхралдаж унасан. Хохирогчийн толгой хэсэг нь миний зүүн мөрний хойд хэсэгт хохирогч нэг гараараа алхаа барьсан нөгөө гараараа намайг тэвэрсэн байдалтай байж байгаад булаацалдах үед хоёр гараараа алхыг барьчихсан байсан. Би хохирогчийн гарын шуунаас нь барьж байгаад алхыг нь булаагаад зүүн гараараа зүүн мөрнийхөө хойшоо таамгаар багцаалдаад цохих үйлдэл хийсэн. Намайг тухайн үед чанга тэвэрсэн хэвээрээ тавихгүй байсан. Одоо бодоход хохирогч толгойгоо цохилтоос нуух гэж миний толгойны ардуур толгойгоо оруулж байсан. Би хэд цохисон гэдгээ мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг тавихгүй чанга тэвэрсэн байсан. Тэгэж байгаад ерөнхийдөө сулрах шиг болохоор нь би алхаа цааш нь шидээд арай гэж мултрах гэхэд миний футволк тайлагдаад үлдсэн. Тэгээд эргээд харсан чинь хэвтэж байхаар нь айгаад ванны өрөөнд ороод нүүрээ хүйтэн усаар норгоод тэгээд айгаад гараад явсан.

Би яаж нүцгэн гарахав дээ гээд үүдний өлгүүрт байсан хувцсыг аваад пүүз өмсөөд гарсан уу мэдэхгүй. Нэг юм углаад цагдаа дуудах гээд гарсан. Эдгээр хувцас хаана байгаа гэдгийг хэлж мэдэхгүй байна.

... Тэгээд над руу хүч хэрэглэсэн над руу алх бариад дайрсан. Тэгээд бид хоёр ноцолдсон. Тэгэж байхад намайг араас боох гэж оролдсон.

Би бол их айсан байсан. Тэр хүн над руу алх бариад дайрсан ямар ч эрүүл хүн алх бариад дайрахгүй биз дээ. Миний амь насанд аюул учруулах гэж байсан гэж ойлгосон.

Би ерөөсөө л таамгаар л зүүн гараараа зүүн мөрөө давуулж цохиж байсан. Би хэдэн удаа цохисон гэдгээ мэдэхгүй байна. Таамгаар л цохиж байсан. Яг хэд цохисон гэдгээ мэдэхгүй байна. Ер нь шөрмөстэй эр байсан. Тэр намайг чанга тэвэрчихсэн байсан. Би бол толгой руу нь цохиж байна гэдгээ мэдээгүй. Чанга тэвэрсэн байсан болохоор сулруулах гээд цохиж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 223-224 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь өөрийн төрсөн дүү *** болон түүний найз *** нартай 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Оросын холбооны Улсын ***хотоос Монгол Улс руу Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум дахь хилийн боомтоор нэвтрэх явцдаа Монгол Улсын иргэн Б.***тай танилцаж, Б.***ы гэр болох Баянгол дүүрэг 7 дугаар хороо 89 дүгээр байр 10 тоот орон сууцыг түрээслэхээр тохиролцжээ.

Ингээд 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод ирээд Б.***ы хамт Баянгол дүүрэг 7 дугаар хороо 89 дүгээр байр 10 тоот гэрт ирсэн боловч Б.*** нь Оросын холбооны Улсад явж байгаад гэрийн түлхүүрээ алга болгосон шалтгаанаар гэрт нь орох боломжгүй болжээ.

Тухайн үед Б.*** нь өөрийн танил болох амь хохирогч Б.***аас гэрийнхээ хаалгыг онгойлгуулахаар тусламж гуйх явцдаа шүүгдэгч *** болон ***, *** нарыг амь хохирогч Б.***тай танилцуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Үүнээс өмнө Б.***ы гэрийн хаалгыг онгойлгохоор дуудлага өгсөн байсан бөгөөд гэрийн хаалгыг онгойлгуулж ***, ***, *** нар Б.***ы хамт гэр рүү нь оржээ.

Энэ өдөр *** нь Монгол Улсад ирээд ***той уулзалдахаар болж Баянгол дүүрэг 7 дугаар хороо 89 дүгээр байрны гадаа ирсэн ба ***, ***, *** нар валют арилжаа болон Сүхбаатарын талбай үзэхээр явжээ.

Энэ үед шүүгдэгч *** нь Баянгол дүүрэг 7 дугаар хороо 89 дүгээр байр 10 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ганцаараа үлдсэн бөгөөд ***, ***, *** нарын хамт Б.*** нь мөн гарч явжээ.

Үүний дараа шүүгдэгч *** нь орцонд тамхи татахаар гарахдаа гэрийн түлхүүрээ үлдээсний улмаас 8 тоотод оршин суух амь хохирогч Б.***ын гэрт ороод түүнийг тодорхой шалтаг шалтгаангүйгээр алхыг зэвсгийн чанартай ашиглан толгой хэсэгт олон удаа цохиж, ийнхүү цохиулсны улмаас амь насыг аврах боломжгүй гэмтэл учирч, амь нас нь хохирчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаардах бөгөөд хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Энэ хэргийн тухайд *** нь Б.***ын толгой хэсэгт алхыг зэвсгийн чанартай ашиглан олон удаа цохисноос амь хохирогчийн биед Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Цогцсын шүүх эмнэлгийн шинжилгээ №2564 дугаартай нэрлэн заасан амь насыг аврах боломжгүй гэмтэл учирч, талийгаач нь гавал тархины хавсарсан олон гэмтлийн улмаас тархи хавагнан дарагдаж тархины комоор нас барсан ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *** нь Б.***ын толгойн тус газар нь алхаар 16-18 удаагийн цохих үрэх буюу олон дахих үйлдлээр үргэлжлүүлэн цохиж гавал тархины хавсарсан олон гэмтэл учруулсан үйлдэл нь түүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг илтгэнэ.

Иймд хохирогч Б.*** нь гадны нөлөөтэйгээр үүссэн хүнд гэмтлийн улмаас амь хохирсон болох нь тогтоогдсон бөгөөд түүнд учирсан гэмтлүүдийг шүүгдэгч *** учруулсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль зүйн хувьд “биеэ хамгаалсан, аргагүй хамгаалалт хийсэн” гэж мэдүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” зааснаар шүүгдэгчийн өөрийгөө бусдын халдлагаас хамгаалсан гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь тогтоогдоогүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүйгээс гадна энэ хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бүхий л нотлох баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тодруулбал, шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “*** нь тухайн нөхцөл байдалд өөрийгөө хамгаалсан нөхцөл үүссэн байх магадлалтай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

             

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***ын 40,536,625 төгрөгийн нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар илэрхийлсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***аас дээрх хор уршгаас тусдаа учирсан хор уршиг 22,000,000 төгрөг болсон гэж мэдүүлж байх тул тэрээр нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, С.Баттамир нараас “” ... шүүгдэгч гадаад улсын иргэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна, хохирогч талаас уучлал гуйгаагүй, хэрэг нь олон нийтийн анхаарал татсан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал буюу шүүгдэгчид оногдуулах ялын хэмжээ бага байна, бүх насаар  нь хорих ял оногдуулах” гэсэн агуулга бүхий саналыг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөлөгч Р.Мэндсайхан, Ч.Даваасүрэн нараас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Харин өмгөөлөгч У.Хүрэлсүх, С.Баттамир нарын шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал нь Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсааг нь ... ялгаварлан гадуурхаж үл болно. ” гэж тус тус заасанд харшлах тул саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч ***ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь “ ... бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан ... “ гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “ ... бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн ...” гэдэгт хамаарахгүй юм.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***ийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс энэ өдрийг хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 146 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, арчдас 1 ширхэг, богино ханцуйтай хөх өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, өнгө тодорхойгүй цамц 1 ширхэг, шар өнгийн алх 1 ширхэг зэргийг устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ***ийг 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар ***ид оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийн баривчлагдсан цагдан хоригдсон 146 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ***ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гэмт хэргийн улмаас учирсан бусад хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4  дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, арчдас 1 ширхэг, богино ханцуйтай хөх өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, өнгө тодорхойгүй цамц 1 ширхэг, шар өнгийн алх 1 ширхэг зэргийг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ

 

                                      

                                       ШҮҮГЧ                                          Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                   

                                                ШҮҮГЧ                                               Ч.ОТГОНБАЯР