| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/34 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 24.7.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/34
23 оны сарын 01 өдөр 23/ШЦТ/34 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч, хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо,
Иргэний хариуцагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 2230003360354 дугаартай хэргийг 23 оны 01 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн 614 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай,
ургийн овогтой
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М. нь 22 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт трактор жолоодож явсан үедээ хадуурын ир нь чулуутай хавиралдаж улмаар оч үсэрч 10800 га хэмжээтэй газарт хээрийн түймэр гарч экологид 162.259.200 төгрөгийн, хохирогч *******д 11.130.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: 22 оны 09 дүгээр сарын 28-ны өглөөний 08 цаг 30 ажилдаа гарсан. 11 цаг 30 минутын үед хадуур ир чулуутай хавиралдаж оч үсэрснээс болж хээрийн түймэр гарсан. Бид нар нэлээд галыг унтраах гэсэн боловч дийлээгүй, галыг цааш алдсан. Хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 162,259,200 төгрөгийн хохирлыг зөвшөөрч байна. *******ын хохирлыг ******* ах төлнө. Үлдэгдэл хохирлыг төлнө гэж хэлсэн. Экологид учирсан хохирлыг төлнө...гэв.
- Иргэний хариуцагч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: ...******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “”гэх газар хадланд гарсан. *******тэй харилцан тохиролцож хадланд хамт гарсан. ******* нь 22 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хадлан хадаж байхад хадуурын ир чулуутай хавиралдсаны улмаас гал түймэр гарсан. Трактор, хадуур миний эзэмшлийнх. Албан ёсны бичиг баримт байхгүй. Өглөө бүр гал аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлын талаар харилцан ярилцдаг. Би 37 жил хадлан хадаж байна. Албан ёсоор бичгээр заавар зөвлөгөө өгөөгүй. Тамхи татахыг бүрэн хориглодог. Хохирогч *******ын үлдэгдэл хохирлыг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ хийсэн. Өвлийн түлээг нь бэлдэж өгсөн. Одоо үлдэгдэл 5,000,000 төгрөгийн хохиролд хавар хашаа барьж өгнө гэж тохиролцсон. ******* бид хоёр 3 жил хамт ажиллаж байна. Цалингийн хувьд харилцан тохиролцдог...гэв.
Эрүүгийн 2230003360354 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ийн “ 22 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр *******ын хадлангийн бригадад хадлан хадахаар ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт очсон. Би *******ын хадуурчнаар ажиллаж байсан. 22 оны 09 дүгээр сарын 28-ны өглөөний 08 цаг 30 минутын үед ажилдаа гарсан. Би хадлан хадахдаа Болдбаатарын эзэмшлийн улсын дугааргүй тракторт хадуур холбож өвсөө хаддаг. Өдөр 11 цаг 30 минутын үед өвсөө хадаж байхад маш чанга тас гэх дуу чимээ гарахаар нь эргээд харахад миний ард талд ойролцоогоор 3-4 метр зайд хааш хаашаагаа 1 метр зайтай өвс шатаж байхаар нь машинаасаа буугаар цохиураа аваад тухайн галыг унтрааж байхад ******* ах трактортайгаа ирээд, мөн ойр хавьд хамт ажиллаж байсан хүмүүс ирээд тухайн галыг унтраах гээд дийлээгүй. Хадлан хадаж байсан газраас ертөнцийн зүгээр 18 км-т ******* гэх хүний өвөлжөөн дээр байсан таван ханатай гэр шатсан учраас тухайн айлын хохирлыг бүрэн барагдуулсан. Тухайн өдөр өвс хадаж байсан газар нь их чулуурхаг байсан. Иймд чулуурхаг байсан учраас хадуурын ир чулуутай хавиралдаж тас түс гэх чимээ гарах болгонд эргэж харахад зүгээр байсан.Хамгийн сүүлд том чулуутай хадуурын ир хавиралдаж уг хээрийн түймэр гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-1х/,
- Иргэний нэхэмжлэгч *******ын “22 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг “” гэх газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан Засаг даргын захирамжаар иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Уг хээрийн түймэр гарсан газар нутаг нь манай 3-р багийн нутаг дэвсгэр юм. Хээрийн түймрийн хохирлыг барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/
- Хохирогч *******ын “...22 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манайхаас баруун тийш байх Болдбаатар гэдэг хүний хадлангаас хээрийн түймэр гарч манай өвөлжөөн дээр байсан таван ханатай гэр, өвөлжөөний барилга, аргал хөрзөн зэрэг эд зүйл шатсан юм. Манай өвөлжөө нь ******* сумын 3 дугаар багийн нутаг “Алаг морьт” гэх газар байдаг юм. Би өвөлжөөн дээр гэрээ 22 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө аваачиж барьсан юм. Тэгтэл өдөр түймэр гараад эхлэхээр нь буцаж өвөлжөө рүү очиж гэрийнхээ дотор байсан тавилгаа аваад явж байтал манай өвөлжөөн дээр байсан гэр шатсан. Уг гэр нь хуучны таван ханатай давхар бүрээстэй гэр байсан. Харин өвөлжөөн дээр байсан барилга нь 3 метр өргөнтэй, 6 метр урттай төмөр замын шапалкаар барьсан барилга байсан бөгөөд уг барилга нь модон барилга учир бүрэн шатсан, мөн барилгаас урагш хураагаагүй байсан ойролцоогоор 2 Портер машин түрүү жилийн аргал, уг аргалаас урагш1 6 портер машины тэвшээр асгасан байсан хөрзөн шатсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,
...Түймэр тавьсан ******* болон хадлангийн эзэн Болдбаатар нар нь миний гэрийн хохиролд 5.500.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл малын хашааг ирэх хавар 23 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө барьж өгөхөөр бид нар тохирч гарын үсэг зуруулж баталгаа гаргуулсан. Мөн өвлийн түлээнд нэг машин нүүрс буюу 6 тонн өгөхөөр болсон тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40х/,
- Гэрч *******ын “...Би 22 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хадлан хадах зорилгоор ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газар ирсэн юм. Уг газартаа бид гэр орноо барьж байрлаж дуусаад 22 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хадлан хадаж эхэлсэн юм. 22 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай ажилчид өглөө 08 цагт хадландаа гарсан бөгөөд өдөр 11 цагийн үед манай хадлангийн салаанаас баруун урд зүгт хадуур явж байсан талбайгаас утаа гарч эхэлсэн юм. Тухайн үед би уг хадуурын хойд талд өвс боогоод явж байсан юм. Би яасан талаар мэдэхээр трактортойгоо очиход хадуурын ард талаас өвс шатаж эхэлж байсан. Намайг очих үед хааш хаашаагаа 50 гаруй метр газар шатаж байсан. Тэгээд түймрийн цохиураа аваад уг галыг унтраалцсан бөгөөд манай ажилчид мөн ирж унтраах гээд дийлээгүй юм. Түймэр нь анх гарах үед цаг агаар тогтуун, салхи зүүн урд зүгээс баруун хойш чигтэй байсан юм. Би гэр лүүгээ хүн явуулж 4 үлээгч багаж авчруулаад асаасан боловч хоёр нь ажиллаагүй, хоёр үлээгчээр үлээлгээд дийлээгүй юм. Удалгүй салхи ихсэж салхины зүг өөрчлөгдөж баруунаас зүүн тийш эргэж түймрийг бид нар дийлэхгүй алдсан. Би уг хадлангийн газрыг ******* сумын 3 дугаар багийн иргэн Сарангэрэл овогтой Бумсүрэн гэдэг хүний нэр дээр гэрээ байгуулж хадланд гарсан юм. Хадуурыг манай хадлангийн салааны ажилчин ******* жолоодож явсан. Манай тракторууд нь бүгд оч баригчтай, тиймээс хадуурын ир чулуутай хавиралдаж улмаар оч үсэрч түймэр гарсан байх гэж бодож байна. Урт нь 24 км, өргөн нь 4.5 км газар шатсан байсан. 22 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сумын засаг даргын тамгын газрын даамал хүн шатсан газрыг хэмжээд явсан. Манайхаас зүүн тийш байх *******ын Мөнхнайрамдал гэдэг хүний өвөлжөөн дээр байсан гэр, мөн хашаа хороо нь аргал хөрзөнгийн хамт шатсан байсан. Өөр айл болон мал шатсан зүйл байхгүй байх. Уг трактор болон хадуур нь миний эзэмшлийнх байгаа юм. Харин бичиг баримт гэж байхгүй. Ловел маркийн улсын дугааргүй трактор байгаа юм. Уг түймрээс болж шатсан айлын хохирлыг би бүрэн барагдуулна. Харин уг түймрээс болж байгаль экологид учирсан хохирлыг хэн төл гэж шүүхийн шийдвэр гарсны дагуу төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/,
- Иргэний хариуцагч *******ын “ бид хоёр хоорондоо харилцан тохиролцсоны улмаас хадланд гарсан. Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бичгээр зааварчилгаа өгч ажилласан зүйл байхгүй. Түймэр гардаг өдөр манай тракторыг ******* жолоодож явсан. Тракторын хадуурын ир нь чулуутай хавиралдаж улмаар хээрийн түймэр гарсан.Тухайн түймрийг бид нар унтраах гээд чадаагүй цааш нь алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44х/,
- ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргасан Ой хээрийн түймрээс учирсан хохирлын актад “Экологийн хохиролд 10800га*19845төг= 214.326.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 54-56х/,
- ******* аймгийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч ******* 22 оны 10 дугаар сарын -ны өдрийн “...тухайн хээрийн түймэр нь иргэн *******ийн жолоодож явсан тракторын хадуурын ир нь чулуутай хавиралдаж улмаар оч үсэрч гал гарсан байх магадлалтай...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-74х/,
- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 22 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22411 дугаартай “...*******д галын аюулаас учирсан хохирлыг 11.130.000 төгрөг гэж дүгнэж байна..” гэх дүгнэлт /хх-ийн 82-95х/,
- Байгаль орчин аялал жуулчлалын газрын 22 оны дугаар сарын 15-ны өдрийн 22/08 дугаартай “ 1. ******* аймгийн ******* суманд гарсан ой хээрийн түймрээс учирсан хохирлын тооцоонд 1 га талбайд ноогдох экологи эдийн засгийн үнэлгээний хэмжээг гаргахдаа одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд үндэслэн гаргаж байгаа. 1 га талбайн экологи, эдийн засгийн үнэлгээ /500.8*1000/*0.03=154 төгрөг, бэлчээрийн газрын төлбөрийг түүний тогтоосон суурь үнэлгээний 0,03 хувь, *******ы нам уулсын тойрог дахь бэлчээрийн суурь үнэлгээ нь 500,8*1000 2.******* аймгийн ******* суманд гарсан ой хээрийн түймрийн 1 га талбайд ноогдох экологи-эдийн засгийн үнэлгээг тооцохдоо хэргийн материалын 054 дугаар хуудсанд шатсан газрын газар зүйн байршил N 45.570784 Е 114.788771 нь Монгол улсын засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Т-6 буюу ******* нам уулсын тойргоор тооцож үнэлгээг гаргана...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 144х/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9, 15-18/
- Эд зүйл/баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/
- 38-17 СҮА улсын дугаартай DAEWOO маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-25/
- *******ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-118-119/
- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-113/
- Монгол Улсын Засгийн газрын “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл/бүс/, суурь үнэлгээ, газрын хөтөлбөрийн хэмжээг тогтоох тухай” 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоол /хх-141-142/ зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч М. нь 22 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн *******ын өмчлөлийн улсын дугааргүй Ловел загварын тракторыг жолоодон хадлан хадаж явах үед хадуурын ир нь чулуутай хавиралдан оч үсэрч хээрийн түймэр гарч ******* сумын 3 дугаар багийн 10800 га хэмжээтэй бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 162.259.200 төгрөгийн, иргэн *******ын эд хөрөнгө шатаж 11.130.000 төгрөгийн, нийт 173.389.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан болох нь:
иргэний нэхэмжлэгч *******ын “ 22 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг “” гэх газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан Засаг даргын захирамжаар иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Уг хээрийн түймэр гарсан газар нутаг нь манай 3-р багийн нутаг дэвсгэр юм. Хээрийн түймрийн хохирлыг барагдуулж авмаар байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,
хохирогч *******ын “ 22 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манайхаас баруун тийш байх Болдбаатар гэдэг хүний хадлангаас хээрийн түймэр гарч манай өвөлжөөн дээр байсан таван ханатай гэр, өвөлжөөний барилга, аргал хөрзөн зэрэг эд зүйл шатсан. Манай өвөлжөө нь ******* сумын 3 дугаар багийн нутаг “Алаг морьт” гэх газар байдаг. Түймэр гарч эхлэхээр нь өвөлжөө рүү очиж гэрийнхээ дотор байсан тавилгаа аваад явж байтал манай өвөлжөөнд байсан гэр шатсан. Уг гэр нь хуучны таван ханатай давхар бүрээстэй гэр байсан юм. Харин өвөлжөөн дээр байсан 3 метр өргөнтэй, 6 метр урттай төмөр замын шпалкаар барьсан модон барилга бүрэн шатсан, мөн барилгаас урагш хураагаагүй байсан түрүү жилийн аргал ойролцоогоор 2 портер, уг аргалаас урагш 16 портер машины тэвшээр асгасан байсан хөрзөн шатсан байсан ” гэх,
гэрч *******ын “22 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед манай хадлангийн салаанаас баруун урд зүгт буюу хадуур явж байсан талбайгаас утаа гарч эхэлсэн. Тухайн үед би уг хадуурын хойд талд өвс боогоод явж байсан юм. Би яасан талаар мэдэхээр трактортойгоо очиход хадуурын ард талаас өвс шатаж эхэлж байсан. Намайг очих үед хааш хаашаагаа 50 гаруй метр газар шатаж байсан. Түймрийн цохиураа аваад уг галыг унтраалцсан бөгөөд манай ажилчид мөн ирж унтраах гээд дийлээгүй юм. Түймэр анх гарах үед цаг агаар тогтуун, салхи зүүн урд зүгээс баруун хойш чигтэй байсан юм. Тэгээд би гэр лүүгээ хүн явуулж 4 үлээгч авчруулсан боловч хоёр нь ажиллаагүй, хоёр үлээгчээр үлээлгээд дийлээгүй юм. Удалгүй салхи ихсэж салхины зүг өөрчлөгдөж баруунаас зүүн тийш эргэж түймрийг бид нар дийлэхгүй алдсан юм. Би уг хадлангийн газрыг ******* сумын 3 дугаар багийн иргэн Сарангэрэл овогтой Бумсүрэн гэдэг хүний нэр дээр гэрээ байгуулж хадланд гарсан. Хадуурыг манай хадлангийн салааны ажилчин ******* жолоодож явсан. Манай тракторууд нь бүгд оч баригчтай, тиймээс хадуурын ир чулуутай хавиралдаж улмаар оч үсэрч түймэр гарсан байх гэж бодож байна. Урт нь 24 км, өргөн нь 4.5 км газар шатсан байсан. 22 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сумын засаг даргын тамгын газрын газрын даамал хүн шатсан газрыг хэмжээд явсан. Манайхаас зүүн тийш байх *******ын Мөнхнайрамдал гэдэг хүний өвөлжөөн дээр байсан гэр, мөн хашаа хороо нь аргал хөрзөнгийн хамт шатсан байсан. Өөр айл болон мал шатсан зүйл байхгүй байх. Уг трактор болон хадуур нь миний эзэмшлийнх байгаа юм. Харин бичиг баримт гэж байхгүй. Ловел маркийн улсын дугааргүй трактор байгаа юм. Уг түймрээс болж шатсан айлын хохирлыг би бүрэн барагдуулна. Харин уг түймрээс болж байгаль экологид учирсан хохирлыг хэн төл гэж шүүхийн шийдвэр гарсны дагуу төлнө...” гэх,
иргэний хариуцагч *******ын “... бид хоёр хоорондоо харилцан тохиролцсоны улмаас хадланд гарсан.Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бичгээр зааварчилга өгч ажилласан зүйл байхгүй. Хээрийн түймэр гардаг өдөр манай тракторыг ******* жолоодож явсан. Тракторын хадуурын ир нь чулуутай хавиралдаж улмаар хээрийн түймэр гарсан.Тухайн түймрийг бид нар унтраах гээд бараагүй цааш нь алдсан...” гэх мэдүүлгүүд,
******* аймгийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч ******* 22 оны 10 дугаар сарын -ны өдрийн “...тухайн хээрийн түймэр нь иргэн *******ийн жолоодож явсан тракторын хадуурын ир нь чулуутай хавиралдаж улмаар оч үсэрч гал гарсан байх магадлалтай...” гэх шинжээчийн дүгнэлт,
Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 22 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22411 дугаартай “*******д галын аюулаас учирсан хохирлыг 11.130.000 төгрөг гэж дүгнэж байна..” гэх дүгнэлт /хх-ийн 82-95х/,
Байгаль орчин аялал жуулчлалын газрын 22 оны дугаар сарын 15-ны өдрийн 22/08 дугаартай “1. ******* аймгийн ******* суманд гарсан ой хээрийн түймрээс учирсан хохирлын тооцоонд 1 га талбайд ноогдох экологи эдийн засгийн үнэлгээний хэмжээг гаргахдаа одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд үндэслэн гаргаж байгаа. 1 га талбайн экологи, эдийн засгийн үнэлгээ /500.8*1000/*0.03=154 төгрөг, бэлчээрийн газрын төлбөрийг түүний тогтоосон суурь үнэлгээний 0,03 хувь, *******ы нам уулсын тойрог дахь бэлчээрийн суурь үнэлгээ нь 500,8*1000 2.******* аймгийн ******* суманд гарсан ой хээрийн түймрийн 1 га талбайд ноогдох экологи-эдийн засгийн үнэлгээг тооцохдоо хэргийн материалын 054 дугаар хуудсанд шатсан газрын газар зүйн байршил N 45.570784 Е 114.788771 нь Монгол улсын засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Т-6 буюу ******* нам уулсын тойргоор тооцож үнэлгээг гаргана...” гэх шинжээчийн дүгнэлт,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Эд зүйл/баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол Улсын Засгийн газрын “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл/бүс/, суурь үнэлгээ, газрын хөтөлбөрийн хэмжээг тогтоох тухай” 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоол зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийн хээрийн түймэр тавьсан ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газрын ерөнхий байдал, солбилцлыг N 45.6564390, Е 114.995850 гэж тогтоож хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан бөгөөд уг газрын нутаг, засаг захиргааны харьяаллаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт иргэний нэхэмжлэгч томилуулах хүсэлт гаргасны дагуу иргэний нэхэмжлэгчээр тус багийн Засаг дарга *******ыг томилсон болох нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын 22 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/183 дугаартай захирамжаар нотлогдоно.
3. Мөн тухайн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд буюу иргэний хариуцагчаар иргэн *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг болно.
Тухайн хэргийн хувьд иргэн ******* нь хувийн журмаар шүүгдэгч *******ээр хадлан хадуулах хэлцэл хийж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох улсын дугааргүй, Ловел загварын тракторыг жолоодуулан хадлан хадуулж байсан хийгээд тэрээр Иргэний хуулийн тусгай ангийн 499 дүгээр зүйлийн 499.4. “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй ” гэсэн зохицуулалтын дагуу тухайн хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд болохыг дурдъя.
5. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу хохирогч *******, мөн байгаль орчинд учирсан хохирлыг тогтоолгохоор ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй хийгээд хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 22 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22411 дугаартай “*******д галын аюулаас учирсан хохирол 11.130.000 төгрөг ” гэх дүгнэлт,
******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Ш.Нямхүүгийн 22 оны дугаар сарын 15-ны өдрийн 22/08 дугаартай “******* аймгийн ******* суманд гарсан ой хээрийн түймрээс учирсан хохирлын тооцоонд 1 га талбайд ноогдох экологи эдийн засгийн үнэлгээний хэмжээг гаргахдаа одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд үндэслэн гаргаж байгаа. 1 га талбайн экологи, эдийн засгийн үнэлгээ /500.8*1000/*0.03=154 төгрөг, бэлчээрийн газрын төлбөрийг түүний тогтоосон суурь үнэлгээний 0,03 хувь, *******ы нам уулсын тойрог дахь бэлчээрийн суурь үнэлгээ нь 500,8*1000 2.******* аймгийн ******* суманд гарсан ой хээрийн түймрийн 1 га талбайд ноогдох экологи-эдийн засгийн үнэлгээг тооцохдоо хэргийн материалын 054 дугаар хуудсанд шатсан газрын газар зүйн байршил N 45.570784 Е 114.788771 нь Монгол улсын засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Т-6 буюу ******* нам уулсын тойргоор тооцож үнэлгээг гаргана” гэх шинжээчийн дүгнэлтийн талаар шүүгдэгч *******, иргэний нэхэмжлэгч *******, иргэний хариуцагч ******* нараас маргаагүй байна.
Тодруулбал, 22/08 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ******* аймгийн ******* суманд гарсан ой хээрийн түймрийн 1 га талбайд ноогдох экологи-эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2-т “нэг хонин толгойд ногдуулах бэлчээрийн газрын төлбөрийг түүний тогтоосон суурь үнэлгээний 0.03 хувь”, уг тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “ Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ”-ий Т-6 буюу ******* нам уулсын тойргоор тооцож 500.8*1000*0.03=154 төгрөг гэж тооцсон бөгөөд энэ үнэлгээг түймэрт өртсөн 10.800 га талбайгаар тооцоход, нийт хохирол 162.259.200 төгрөг болно.
Дээрх эд хөрөнгийн болон бэлчээрийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхэд халдсан давхар объекттой бөгөөд халдлагын зүйл нь ой мод, амьтан, байгалийн баялаг, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, малын бэлчээр, тариалангийн талбай, байшин барилга, гэр, орон сууц зэрэг байна.
Энэ гэмт хэргийн шинж нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодод хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байдаг.
Хэргийн баримтаар шүүгдэгч *******ийн хувьд чулуутай газарт, хуурайшилт ихтэй үед тээврийн хэрэгслээр хадлан хадах үед хадуурын ир чулуутай хавиралдсанаас гал гарч болохыг мэдсээр атлаа, хайхрамжгүй хандсаны улмаас хээрийн түймэр гарсан, уг түймрийн улмаас иргэн *******ын эд хөрөнгө шатаж 11.130.000 төгрөг, байгаль экологид 162.259.200 төгрөгийн, нийт 173.389.200 төгрөгийн хохирол учирсан үйл баримт хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
7. Прокуророос шүүгдэгч М.ийн 22 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн *******ын өмчлөлийн улсын дугааргүй Ловел загварын тракторыг жолоодон хадлан хадаж явах үед хадуурын ир нь чулуутай хавиралдан оч үсэрч хээрийн түймэр гарч ******* сумын 3 дугаар багийн 10800 га хэмжээтэй бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 162.259.200 төгрөгийн, иргэн *******ын эд хөрөнгө шатаж 11.130.000 төгрөгийн буюу нийт 173.389.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч М.ийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, байгаль экологид их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1."их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор тодорхойлсон ба шүүгдэгч *******ийн хээрийн түймэр гаргасан үйлдлийн улмаас нийт 173.389.200 төгрөгийн хохирол учирсан нь их хэмжээний хохиролд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч *******ээс хэрэгт болон шүүх хуралдаанд тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч тодорхой мэдүүлсэн, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
8. Шүүгдэгч *******ийн жолоодож явсан тракторын хадуурын ир чулуутай хавирч гал гарсны улмаас хүрээлэн байгаа орчинд болон бусдын эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
9. Шүүх *******ийг гэм буруугийн “болгоомжгүй” хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг гэм буруугийн болгоомжгүй, зарим тохиолдолд санаатай хэлбэрээр илэрч болох ба *******ийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст хохирол, хор уршиг учрах боломжтойг буюу чулуутай газарт хадлан хадахад хадуурын ир чулуутай хавиралдаж гал гарах боломжтойг урьдчилан мэдэж, ухамсарлаж байсан боловч тухайн цаг хугацаанд уг нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй хэт хайхрамжгүй явснаас түүний жолоодож байсан тракторын хадуурын ир чулуутай хавиралдан хээрийн түймэр гарч бусдын эд хөрөнгөд болон байгаль орчинд их хэмжээний хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч *******д монгол гэрийн үнэ 5.500.000 төгрөг төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд уг хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна ” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “ Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. ******* нь *******тай амаар гэрээ хийж ажилладаг. Холбогдох хууль дүрмийн дагуу хохирогчийн хохирлыг ******* нөхөн төлөхөө зөвшөөрч байгаа. Шүүгдэгч ******* нь Байгаль орчны тухай хуульд зааснаар байгаль орчин, экологид учирсан хохирлыг нөхөн төлнө” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч ******* “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоосон хор, хохирлыг нөхөн төлнө” гэх,
иргэний хариуцагч *******аас “ эрүүгийн хариуцлагын хувьд *******эд хөнгөн ял оногдуулж өгнө үү. Миний хувьд хохирогч *******д хохирол төлсөн учраас хохирлын хувьд нэмж хариуцлага хүлээлгэх хүнд байна. Миний бүтэн сарын хөдөлмөр шатсан. Эдгээр хохирлыг хэрэгт хавсаргаж өгөөгүй. Байгаль экологид учирсан хохирол хариуцлага хүлээмээргүй байна ” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч *******д учруулсан хохирлоос 5.950.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийн хувьд 22 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс тухайн газарт хадлангийн бригадаар хадлан хадаж эхэлсэн бөгөөд зөвхөн тухайн өдөр түүний жолоодож явсан тракторын хадуурын ир нь чулуунд цохисноос гал гарч түймэр гарсан хийгээд үүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах юм.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос гаргасан “******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч *******д монгол гэрийн үнэ 5.500.000 төгрөг төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд уг хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:
1.2. “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” гэдэгт шүүгдэгчийн өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмшиж буй, мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлыг ойлгох бөгөөд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ...” гэсэн нөхцөлийн агуулга нь шүүгдэгчийн уг илэрхийлэл бодит байдалтай хэрхэн нийцэж байгаагаар тодорхойлогдох учиртай.
******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой боловч тэрээр сүүлийн 3 жилийн хугацаанд энэ хэргийн иргэний хариуцагч *******тай харилцан тохиролцон хадлангийн үйл ажиллагаа явуулж, тодорхой орлого олж байсан, цаашид энэ үйл ажиллагаагаар орлого олох боломжтой, хохирол нөхөн төлөх нь биелэгдэх боломжтой, мөн мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлж, хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар огт маргаагүй, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын талаар гарсан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үүнийг нөхөн төлөхөө мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд тодорхой илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар дээрх тэнссэн хугацаанд “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин хаягтай тул түүнд авсан дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг оршин суух харьяаллаар ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
499.4.“ Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”,
510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө ” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
2. Шүүгдэгч ******* нь иргэний хариуцагч *******тай цалин, хөлсөө амаар харилцан тохиролцон түүний тээврийн хэрэгслээр хадлан хадах ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд түүний жолоодож явсан тракторын хадуурын ир чулуутай хавиралдан гал гарч, хээрийн түймэр гарсны улмаас хохирогч *******ын 2.460.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр/ давхар бүрээстэй тавилгагүй / 6.750.000 төгрөгийн үнэтэй малын хашаа/ шпалан модон/, 2 машин аргал 160.000 төгрөг/ нэг бүрийн үнэ 80.000 төгрөг/, машин хөрзөн 1.760.000 төгрөг / нэг бүрийн үнэ 146.666 төгрөг/ шатаж нийт 11.130.000 төгрөгийн, мөн бэлчээр шатаж байгаль орчинд 162.259.200 төгрөгийн хохирол тус тус учирсан нь “Линзийн өгөөж” ХХК-ийн 22411 дугаартай, ******* аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 22 оны дугаар сарын 15-ны өдрийн 22/08 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоосон нь үндэслэлтэй байна.
3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “ Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба шүүгдэгч *******ийн хувьд иргэний хариуцагч *******тай амаар харилцан тохиролцсон гэрээний дагуу түүнээс олгосон тээврийн хэрэгслээр хадлан хадах ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд иргэний хариуцагч ******* нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцах үүрэг бүхий этгээд болох юм.
Гэвч шүүгдэгч *******, иргэний хариуцагч ******* нар харилцан үүрэг хүлээж гэрээний дагуу ажиллаж байсан тул тэдгээр нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3. “ Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу бусдад учруулсан гэм хорыг хамтран хариуцах үүрэгтэй байна.
4.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсгийн “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэх зохицуулалт нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэргийн гэм хорын нөхөн төлүүлэх хэмжээг тогтооход хэрэглэгдэх боломжтой байна.
Тухайлбал, санамсар болгоомжгүй байдлаас байгаль орчинд учруулсан хохирлыг бүгдийг нөхөн төлүүлэх тохиолдолд гэм буруутай этгээд эдийн засгийн хувьд хүнд байдалд орохоор байвал шүүх нөхцөл байдалд тохируулан багасгаж болох эрх зүйн боломжийг хууль тогтоогч бий болгосон хийгээд байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд дээрх эрх зүйн боломжийг хориглосон, үгүйсгэсэн, тусгай зохицуулсан заалт байхгүй учраас иргэний эрх зүйн энэхүү ерөнхий хэм хэмжээ нь байгаль орчинд учруулсан гэм хорын хувьд нэгэн адил үйлчлэх үндэслэлтэй юм.
5. Иймд шүүгдэгч *******ийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, түүний болон иргэний хариуцагчийн эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”, 497 дугаар зүйлийн 497.3. “ Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ”, 514 дүгээр зүйлийн 514.2-т “...гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж багасгаж болно” гэж заасныг үндэслэн байгаль орчинд учруулсан 162.259.200 төгрөгийн шууд хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 дахин нэмэгдүүлэхгүйгээр шууд хохирол 162.259.200 төгрөгийг багасган, үүний 20 хувьтай тэнцэх буюу 32.451.840 төгрөгийг шүүгдэгч ******* болон иргэний хариуцагч ******* нараас адил хэмжээгээр буюу тус бүрээс 16.225.920 төгрөгийг гаргуулан Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.
Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д заасан Байгаль орчин, уур амьсгалын сангийн эх үүсвэр нь уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасан “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”-оос бүрдэхээр хуульчилсан тул шүүгдэгч *******ийн холбогдсон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг энэ санд оруулах хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч *******ийн хувьд тогтмол орлогогүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой болох нь 22 оны дугаар сарын 07-ны өдрийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт”-оор тогтоогдож байна.
6. Харин хохирогч *******д учирсан эд хөрөнгийн хохирлоос үлдэх хэсгийг иргэний хариуцагч *******т хариуцуулахаар тогтоолоо.
Учир нь тэрээр шүүгдэгч *******тэй байгуулсан гэрээ, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу хохирогч *******ын эд хөрөнгөнд учирсан 11.130.000 төгрөгийн хохирлыг хариуцах үүрэгтэй хийгээд уг хохирлын үлдэгдэл 5.180.000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогчид олгохоор тогтоолоо.
Иргэний хариуцагч *******аас, хохирогч ******* учирсан 11.130.000 төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 5.500.000 төгрөг, түлээний үнэ 450.000 төгрөг, нийт 5.950.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, үлдэгдэл 5.180.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу уг хохиролд малын хашаа барьж өгөхөөр харилцан тохиролцсон болох нь хохирогч *******ын хэрэгт болон Шүүхийн мэдэгдэх хуудсанд хариу өгсөн “Түймэр тавьсан ******* болон хадлангийн эзэн ******* нар миний гэрийн хохирол болох 5.500.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл малын хашааг 23 оны 07 сарын 01-ээс өмнө барьж өгөхөөр бид нар тохирч гарын үсэг зуруулж баталгаа гаргуулсан. Мөн өвлийн түлээнд 1 машин нүүрс буюу 6 тонн өгөхөөр болсон тул одоо надад нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбараар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
7. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ******* нь хэрэгт “ 22 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг “” гэх газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан Засаг даргын захирамжаар иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Уг хээрийн түймэр гарсан газар нутаг нь манай 3-р багийн нутаг дэвсгэр юм. Хээрийн түймрийн хохирлыг барагдуулж авмаар байна ” гэж мэдүүлсэн байх боловч ямар хэмжээний, ямар төрлийн хохирлыг нэхэмжилж байгаа талаар тодорхой дурдаагүй хийгээд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх энэ тогтоолоор иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Тухайн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол буюу байгаль орчинд учруулсан 162.259.200 төгрөгийн хохирол нь холбогдох хуулийн дагуу иргэний нэхэмжлэгчид бус, Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод орох зохицуулалттай юм.
Хавтаст хэргийн 62 дугаар талд ******* сумын ЗДТГ-ын 22.09.28-ны өдрийн 420.800 төгрөгийн, 63 дугаар талд Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 22.09.29-ний өдрийн 926.400 төгрөгийн нэхэмжлэх, 72 дугаар талд Аймгийн онцгой комиссын 22.09.28-ны өдрийн 432.400 төгрөгийн ШТМ-ын Зарлагын падаан тус тус авагдсан боловч энэ тамга, тэмдэггүй, эх баримт бус, нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд энэ нь иргэний нэхэмжлэгч *******од хамааралтай эсэх нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй , гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэл гараагүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болно.
Энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт болохыг дурдъя.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж 173.389.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******эд дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг оршин суух газрын харьяаллаар ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******эд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.4, 514 дүгээр зүйлийн 514.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, иргэний хариуцагч ******* нараас 16.225.920 төгрөгийг тус тус гаргуулан Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд, иргэний хариуцагч *******аас 5.180.000 төгрөгийг гаргуулж ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн иргэн, хохирогч *******д тус тус олгосугай.
6. Шүүхийн шатанд *******эд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч *******, иргэний хариуцагч ******* нараас хохирогч *******д 5.950.000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч ******* тухайн гэмт хэргийн улмаас байгууллагад улмаас учирсан гэм хорын хохирлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.НАСАНБУЯН