| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0036/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/33 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/33
2023 оны 02 сарын 01 2022/ШЦТ/33 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******өд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230003490368 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, ******* Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, , , дээд боловсролтой, авто ******* барилгын инженер мэргэжилтэй, “******* *******” ТӨХК-ны гүйцэтгэх захирал, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймаг ******* сум 1 дүгээр баг хотхоны 1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, ургийн овогт ийн /РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах Монгол ардын намын байрны гадна *******ыг зодож эрүүл мэндэд нь “ зүүн доод эрүүнд цууралт, дээд эрүүний үүдэн 1 шүдний сулрал, доод уруулын дотор салст болон хэл, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар баг хотхоны 1-12 тоотод эхнэр болох *******ыг бусадтай хардсаны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүний хувцаснаас заамдаж, нааш цааш татаж, сэгсчиж эрүүл мэндэд нь “зүүн бугалга, зүүн тохой, шуу, баруун бугалга, шуу баруун мөр, баруун дал, нуруу хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд ******* ******* ХК-нд инженер, захирал гээд шахуу хуваарьтай ажилладаг. Үүнээсээ болж стресстэй байдаг. Үүнийгээ цаашид анхаарч амьдрах болно. Шинжээчийн дүгнэлтэй танилцсан. Хохирогч нарт учирсан гэмтлүүдийг учруулсан тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Хохирогч *******аас уучлалт гуйсан, эвлэрсэн. *******ын зүгээс нэхэмжилсэн зүйл байхгүй.
Улаанбаатар хотоос ирэхэд 2 хүүхэд хоёулхнаа байсан. Тэрнээс болж эхнэр *******той маргалдсан. Эхнэр явлаа гэхээр нь явуулахгүй гээд хувцаснаас нь татсан. ******* эмнэлэгт үзүүлэхэд төмрийн дутагдалтай учраас бие хөхөрсөн гэж хэлсэн. Шинжилгээ хийлгэж, эмчилгээ хийлгэсэн. Эхнэртэйгээ эвлэрсэн, хэвийн харилцаатай байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажлаасаа гаръя гэж бодож байна. Хөдөө ажлаар явдаг болохоор эхнэр харддаг. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. *******ын зүгээс эмчилгээний зардал гарвал нөхөн төлнө... гэв.
- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон асуудлын талаар өмнөх мэдүүлэгтээ өгсөн. Тэр 2 хүнийг ******* дуудсан байсан. Спорт заалны тэнд явж байхад намайг дуудаад тэр хоёр хүнээр намайг бариулж байгаад ******* зодсон. Тэр 2 залууг би сайн мэдэхгүй. Нэг залуу нь намайг цохиод байсан. Тэр хоёр хүний цохисноос болж гэмтэл гараагүй.
Миний хувьд анх эрүүний цууралтай гэж байсан. Эрүүгээ хазахаар шүд зөрчихсөн юм шиг мэдрэмж төрж байсан. Эхлээд гэмтлийн эмчид үзүүлэхэд тухайн үед эмч чиг барьж боох шаардлагагүй гэж хэлсэн. Дараа нь амаа том ангайхад эрүү таг гээд дуугараад байдаг байсан. Дахиад эрүү өвдөөд байхаар нь ******* эмчид үзүүлэхэд зургаа авуулаад ир гэж хэлсэн. Тэгээд зургаа авуулаад үзүүлэхэд эрүүний дээд талд цуураагүй, хугарсан, эдгээгүй байна, Улаанбаатар хот руу явж үзүүл гэж хэлсэн. Миний хувьд Улаанбаатар хот руу явж үзүүлж чадаагүй. Хэрвээ эмнэлэгт үзүүлээд их хэмжээний зардал гарвал шүүгдэгчээс нэхэмжилнэ. Бага хэмжээний зардал гарвал өөрөө болгочихно гэж бодож байна. Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжилнэ. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.Шүүгдэгчээс одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч нь надаас уучлалт гуйсан. Бид хоёр эвлэрсэн. Гомдол санал байхгүй...гэв.
2230003490368 дугаартай эрүүгийн хэргээс:
- Яллагдагч *******ийн“...Би тай маргалдаж, барьцалдаж авахад Наранбаатар хажуугаас орж ирээд миний хамрыг нэг юмаар цохих шиг болсон. Би бодохдоо өрөөнд байдаг тугны ишээр цохисон байх гэж бодсон. Миний хамраас цус гараад хэсэг цусаа тогтоож байгаад гараад Наранбаатарыг “чи миний хамрыг цохилоо” гэж барьцалдаж аваад ганц нэг цохисон. Тэрнээс хойш яг юу болсныг санахгүй байна. Бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Би тай барьцалдсанаа санаж байна. Наранбаатартай цохилцсоноо санаж байна,
...Би Улаанбаатар хотоор ажлаар яваад 7 хоноод 2022 оны 10 дугаар сарын эхээр ирсэн. Намайг ирэхийн урьд өдөр нь манай эхнэр ******* ажлынхантайгаа архи уугаад гэртээ ирж хоноогүй ба 7 настай, 3 настай 2 хүүхэд гэртээ хоносон. Энэ асуудлаас болоод би “хүүхдүүд янз бүрийн асуудал гаргасан бол яах юм бэ” гээд бухимдаад бид 2 маргалдаж муудсан. Тухайн өглөө намайг ирэхэд эхнэрийн гуя, гар хэсэг нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би энэ яагаад ингэчихсэн юм гэсэн чинь загнахаар нь маажаад ийм болчихсон гэж байсан. Тэгээд маргалдаж, хэрэлдэж байгаад бид 2 дараа нь сайндаад хоол цайгаа идэж уучхаад байж байтал манай эхнэр би ядраад байна гээд хэвтэж байснаа гэнэт муужраад унахаар нь би түргэн дуудтал түргэний машин дуудлагатай байна гэхээр нь би өөрийнхөө машинаар эмнэлэгт аваачиж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Тэгээд эмнэлгээс гараад хамраас нь цус гараад тогтохгүй байхаар нь бид хоёр Улаанбаатар хот явж нарийн шинжилгээнүүд өгсөн ба төмрийн дутагдалтай тэрнээс болж судасны хана нарийссан болохоор хялгасан судаснууд нь тасраад хөхрөлт үүсээд байгаа талаар мэдсэн. Би Энх-Оргилыг “хүүхэд шуухдаа хаяж явлаа” гэсэн чинь “чи болохоор явж болдог, би болохоор явж болдоггүй юм уу” гээд уурлаад байсан. Тэгээд Энх-Оргил хашхираад байхаар нь “би дугуй бай” гэсэн чинь миний гарыг ирээд хазсан тэгэхээр нь би цааш нь түлхсэн, зарим үйл явдлыг нь одоо сайн санахгүй байна. Ер нь бол гарна гээд байсныг нь санаж байна. Би бол гараараа цохиж зодсон зүйл байхгүй. Ер нь бол их бухимдалтай байна яагаад гэвэл манай эхнэр ингэж 2 хүүхдээ орхиж явсан. Үүнийг нь би буруу гэж хэлсний төлөө хэрүүл маргаан болж ийм зүйл болсон... Намайг өмнө нэг удаа эгчтэйгээ нийлээд цагдаад гомдол гаргаж байсан...” гэх мэдүүлгүүд /хх-33-34, хх 117-118х/,
- Хохирогч *******ын “...******* нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өглөө ирээд намайг ажлынхантай суусан асуудал дээрээс болж намайг хардаж хэрэлдэж маргалдсан. Эхлээд бид 2 суугаад ярилцсан юм. Тэгсэн ******* нь итгэхгүй намайг хувцаснаас заамдаж босгоод, намайг худлаа ярилаа гээд хувцаснаас нааш, цааш татаж зулгаагаад байсан. Би ч уурлаад үнэнээ хэлж байхад надад итгэхгүй байгаад байхаар нь *******ийн өөдөөс хэрэлдэж маргалдсан. Тэгээд би сүүлдээ гэрээсээ гарах гэсэн чинь ******* намайг татаж чангааж байгаад намайг арагшаа түлхсэн. Би арагшаа хувцасны шкаф мөргөж унасан. Би босоод *******тэй ярилцаад бид 2 эвлэрсэн юм. Эвлэрээд бид 2 цаад өрөөнд хамт хэвтэж байхад миний толгой эргээд манарах гээд бие тавгүйрхээд эхэлсэн. Би бие эвгүйрхээд байна гэхэд ******* эмнэлэг рүү ярьж түргэн дуудсан. Тэгсэн эмнэлгийн машин олон дуудлагатай явж байна гэсэн. Бид 2 өөрсдийнхөө машинтай эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Эмч намайг эмч үзээд “толгой доргилттой байна, хэвтэж эмчлүүлнэ” гээд би гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн... Намайг тухайн үед ******* хувцас, цамцнаас заамдаж татаж босгоод байсан. Мөн нааш, цааш татаж зулгаагаад байсан. Тэр үед тухайн хөхөрсөн гэмтлүүд үүссэн байх гэж бодож байна. ******* намайг гараа атгаж цохиж зодсон зүйл байхгүй. Намайг түлхэж унагаах үед мөн үүсэн байх боломжтой. Миний бие их эмзэг юм. Жаахан чанга ширүүн базаж, хүрэхээр хөхөрчихдөг юм. Мөн тухайн өдрөөс өмнө миний биеийн доод хэсгээр хөхрөөд байсан. Миний хөл, гуя зэргээр зүв зүгээр байхад хөх толбо гарч байсан. Би энэ талаараа эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх-7-8х/,
- Гэрч ******* "...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд явж байхад манай хүргэн над руу яриад Энх-Оргил буюу манай охиныг ухаан алдчихаад сэрэхгүй байна гэхээр нь би юу болсон талаар нь асуухад утас нь тасарсан. Эргээд залгаад асуутал ******* надад хэлэхдээ бид хоёр жоохон гэр бүлийн маргаан хийсэн гэж хэлсэн. Би тэр өдөртөө Сүхбаатар аймагт шөнийн 2 цагийн үед ирээд эмнэлэг дээр буугаад охин Энх-Оргил руу ороход мэс заслын тасагт хэвтэж байсан ба их ярих чадалгүй байсан. Юу болсон талаар асуухад дуугараагүй. Гаднаас нь харахад нүүр ам нь хөхөрсөн байдалтай байсан. Нөхөр өөс асуухад түлхсэн, юманд цохисон байх гэдэг юм ярьж байсан. Одоо биеийн байдал нь хүнд байгаа. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж үнэн мөнийг тогтоож өгнө үү. Ер нь бол нь манай охин Энх-Оргилыг олон удаа зодож байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-10-11х/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 524 дугаартай “...*******ын биед зүүн бугалга, зүүн тохой, шуу, баруун бугалга, шуу, баруун мөр, баруун дал, нуруу, зүүн гуя, өгзөг, баруун гуя, өгзөг, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн, баруун тохой, зүүн өвдөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт /хх-20-21х/,
- Шинжээч эмч “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үзүүлсэн *******ыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзсэн, үзлэг болон толгойн КТГ-ын шинжилгээгээр *******д тархи доргилтын шинж илрээгүй тул дүгнэлтэд тусгаагүй... *******ын биед зүүн бугалга, зүүн тохой, шуу, баруун бугалга, шуу баруун мөр, баруун дал, нуруу хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх 15-17х/,
- Хохирогч *******ын “ Намайг Аззаяа эгч дуудаад “, хоёр муудаад зодолдоод” байна гэхээр нь би салгах гээд ороход тэр хоёр дөнгөж салаад хэрэлдэж байсан. Аззаяа эгч, ыг түлхээд гарч байсан. Би ороод “ийг чи зүгээр байгаа хүмүүсийг яагаад зодож цохиод байгаа юм” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гээд намайг барьж аваад боогоод унагахаар нь би чамтай зодолдмооргүй байна гэсэн чинь “чи муу жүжиглээд байгаарай” гээд унасан байхад өвдгөөрөө дээрээс дараад байсан. Миний нүүр хэсэгт доод эрүүнд цууралт, доод уруул, шүд болон хүзүүнд цус хуралт бүхий гэмтлүүд учирсан. өвдгөөрөө нүүр хэсэгт 2-3 удаа цохиж, өшиглөсөн би аль болох нүүрэндээ цохиулахгүй гээд тонгойсон боловч өвгөөрөө цохисон. ийн дуудсан 2 залуугийн махлаг биетэй намхан залуу нь миний толгой хэсэгт нэг, хоёр удаа цохисон, нүүрэнд цохиогүй. Сүүлд газарт унасны дараа бөөр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Нөгөө өндөр залуу нь намайг цохиогүй. барь гэхэд намайг барьж аваад байсан. Би тухайн үед болон нарын биед гэмтэл бэртэл учирсан эсэхийг яг сайн анзаараагүй. Өрөөнд ороход , нар хэрэлдээд зогсож байсныг санаж байна. ын биед ил харагдах гэмтэл харагдаагүй санагдаж байна. , ийг цохиж зодсоныг бол хараагүй...” гэх дахин мэдүүлэг /хх-79-80х/,
- Гэрч ын “...2022 оны 07 дугаар сарын 26-ны орой Монгол ардын намын хашааны зэрлэг зулгаачхаад ажлынхнаараа намын байрандаа намын ажилчид болох , Наранбаатар, , , Азаа эгч бид нар хамт байж байгаад би нойл орчхоод орж иртэл хоорондоо муудалцаад байхаар нь би “та нар гарцгаа, өрөөгөө түгжье” гэсэн чинь нэг нэгээрээ цуваад гарцгаасан. Би өрөөгөө цэгцэлчхээд гарч иртэл ийг ажлынх нь 2 хүн аваад явж байсан. Цагдаа ирчихсэн байсан. Мөн Наранбаатарын эхнэр нь ирчихсэн байсан. Би Наранбаатарын эхнэрийнх нь машинд суугаад эмнэлэг рүү явсан. Яг юунаас болоод маргасныг нь мэдэхгүй. Өрөөнд байхад , 2 маргаад байсан. Би өрөөнөөс орж гараад байсан болохоор яг зодолдож, цохилцсоныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-89-90х/,
- Гэрч гийн “Би намын байран дээр очиход Наранбаатар, , ул төрийн ажилтан Ундрал, нярав , нар намын байрны 2 давхарт даргын өрөөнд сууцгааж байсан. Ширээн дээр нь дуусаж байгаа шилтэй архи байсан. Би Наранбаатартай уулзаад хүмүүсийнхээ нэрсийг авчихаад ыг байхаар нь тай юм ярих гээд байж байхад , ад архи аягалж өгсөн. нь өгсөн архийг нь амсаад буцаагаад өгсөн чинь “та хүний аягалж өгсөн архийг уудаггүй яасан муу хүн бэ” гээд саравчтай малгайн дээрээс нь татаад байсан. юм хэлээгүй дуугуй суугаад байсан. 2 хэрүүл маргаан болоод барьцалдаж аваад эхэлсэн. , ыг ширээний доор унагачхаад боогоод байхаар нь салгах гэхэд дийлдэхгүй болохоор нь Наранбаатар руу залгаад “чи энэ хоёрыг ирж салга” гээд ярьчхаад өрөөнөөс нь гарахад Наранбаатар надтай зөрөөд өрөөнд орсон. Би намын байрны гадаа зогсож байсан чинь Наранбаатар, , , Ундрал, нар хамт гарч ирээд бас муудалцаад барьцалдаж аваад байсан. Намайг дээр өрөөнөөс гарч ирэхэд Ундрал, нар өөр өөрсдийнхөө өрөөнд байсан. Тэр 2 зодоон болсон өрөө рүү орсон эсэхийг мэдэхгүй байна. Гадаа гараад , Наранбаатарыг цамцных нь захаар боогоод байхаар нь би салгах гээд ийн гарыг суллах гэтэл миний эрхий хурууны алга хэсэгт хазсан. Тэгээд утсаар яриад хүн дуудаж байх шиг байсан. Тэгтэл удалгүй 2 залуу машинтай ирсэн чинь нийлээд Наранбаатарыг тэр 2 залуугийн намхан махлаг залуу нь төй зодоод байсан. Нөгөө туранхай өндөр залуу хажуугаас нь ганц нэг цохиод байсан. Тэр өндөр залууд наад хүмүүсээ салга гэж хэлсэн боловч “наад хэд чинь учраа олчих байлгүй” гээд зогсоод байсан. Тэгээд би цагдаа дуудсан чинь тэр 2 залуутайгаа яваад өгсөн... Наранбаатарын “шүд эвгүй байна” гээд байсан нүднийх нь хавьцаа хавдаж хөхөрсөн байсан шиг санаж байна. ын бие болон нүүрэнд гэмтэл учирсан эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 92-94х/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 409 дугаартай “1. *******ын биед зүүн доод эрүүнд цууралт, дээд эрүүний үүдэн 1 шүдний сулрал, доод уруулын дотор салст болон хэл, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-100-101х/,
-Яаралтай тусламжийн хуудас /хх-95/,
-Хохирогч *******ын биед учирсан гэмтлийн зураг, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-96-98/
- 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 99 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-61-62х/,
- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-43-44/
-Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.01.10-ны өдрийн 26/06 дугаартай албан бичиг, *******ын эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардлын түүх /хх-143-144/
- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоол /хх-38-40/
-Хохирогч *******ын Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах Монгол ардын намын байрны гадна *******ыг зодож эрүүл мэндэд нь “ зүүн доод эрүүнд цууралт, дээд эрүүний үүдэн 1 шүдний сулрал, доод уруулын дотор салст болон хэл, хүзүүнд цус хуралт ” бүхий хөнгөн хохирол,
2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн хотхоны 1-12 тоотод эхнэр *******ыг бусадтай хардан таарамжгүй харилцаа үүсгэж, түүний хувцаснаас заамдах, нааш цааш татаж, сэгсчих зэргээр эрүүл мэндэд нь “зүүн бугалга, зүүн тохой, шуу, баруун бугалга, шуу баруун мөр, баруун дал, нуруу хэсэгт цус хуралт ” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч *******ийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч “ Би тай маргалдаж, барьцалдаж авахад Наранбаатар хажуугаас орж ирээд миний хамрыг нэг юмаар цохих шиг болсон. Миний хамраас цус гараад хэсэг цусаа тогтоож байгаад гараад Наранбаатарыг “чи миний хамрыг цохилоо” гэж барьцалдаж аваад ганц нэг цохисон. Бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Би тай барьцалдсанаа,Наранбаатартай цохилцсоноо санаж байна.
...Би Улаанбаатар хотоор ажлаар яваад ирэхийн урьд өдөр нь манай эхнэр ******* ажлынхантайгаа архи уугаад гэртээ ирж хоноогүй ба 7 настай, 3 настай 2 хүүхэд гэртээ хоносон. Би Энх-Оргилыг “хүүхэд шуухдаа хаяж явлаа” гэсэн чинь “чи болохоор явж болдог, би болохоор явж болдоггүй юм уу” гээд уурлаад, хашхираад байхаар нь “би дугуй бай” гэсэн чинь миний гарыг ирээд хазсан тэгэхээр нь би цааш нь түлхсэн, зарим үйл явдлыг нь одоо сайн санахгүй байна. Ер нь бол гарна гээд байсныг нь санаж байна. Би бол гараараа цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн өглөө намайг ирэхэд эхнэрийн гуя, гар хэсэг нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би энэ яагаад ингэчихсэн юм гэсэн чинь загнахаар нь маажаад ийм болчихсон гэж байсан” гэх,
хохирогч *******ын “Би ороод “ийг чи зүгээр байгаа хүмүүсийг яагаад зодож цохиод байгаа юм” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гээд намайг барьж аваад боогоод, унасан байхад өвдгөөрөө дээрээс дараад байсан. Миний нүүр хэсэгт доод эрүүнд цууралт, доод уруул, шүд болон хүзүүнд цус хуралт бүхий гэмтлүүд учирсан. өвдгөөрөө нүүр хэсэгт 2-3 удаа цохиж, өшиглөсөн ” гэх,
гэрч ын “...2022 оны 07 дугаар сарын 26-ны орой Монгол ардын намын хашааны зэрлэг зулгаачхаад ажлынхнаараа намын байрандаа намын ажилчид болох , Наранбаатар, , , Азаа эгч бид нар хамт байж байгаад би нойл орчхоод орж иртэл хоорондоо муудалцаад байхаар нь би “та нар гарцгаа, өрөөгөө түгжье” гэсэн чинь цуваад гарцгаасан. ийг ажлынх нь 2 хүн аваад явж байсан. Цагдаа ирчихсэн байсан. Мөн Наранбаатарын эхнэр нь ирчихсэн байсан. Би Наранбаатарын эхнэрийнх нь машинд суугаад эмнэлэг рүү явсан. Яг юунаас болоод маргасныг нь мэдэхгүй. Өрөөнд байхад , 2 маргаад байсан. Би өрөөнөөс орж гараад байсан болохоор яг зодолдож, цохилцсоныг нь хараагүй...” гэх,
гэрч гийн “ Би намын байран дээр очиход Наранбаатар, , ул төрийн ажилтан Ундрал, нярав , нар намын байрны 2 давхарт даргын өрөөнд сууцгааж байсан. Ширээн дээр нь дуусаж байгаа шилтэй архи байсан. 2 хэрүүл маргаан болоод барьцалдаж, салгах гэхэд дийлдэхгүй болохоор нь Наранбаатар руу залгааддуудсан. Намын байрны гадаа зогсож байхад Наранбаатар, , , Ундрал, нар хамт гарч ирээд бас муудалцаад барьцалдаж аваад байсан. , Наранбаатарыг цамцных нь захаар боогоод байхаар нь би салгах гээд ийн гарыг суллах гэтэл миний эрхий хурууны алга хэсэгт хазсан. Наранбаатарын “шүд эвгүй байна” гээд байсан, нүднийх нь хавьцаа хавдаж хөхөрсөн байсан шиг санаж байна” гэх мэдүүлгүүд,
шинжээч эмчийн 409 дугаартай “1. *******ын биед зүүн доод эрүүнд цууралт, дээд эрүүний үүдэн 1 шүдний сулрал, доод уруулын дотор салст болон хэл, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас,
хохирогч *******ын “...******* нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өглөө ирээд намайг ажлынхантай суусан асуудал дээрээс болж намайг хардаж хэрэлдэж маргалдсан. ******* нь итгэхгүй намайг хувцаснаас заамдаж босгоод, намайг худлаа ярилаа гээд хувцаснаас нааш, цааш татаж зулгаагаад байсан. Би гэрээсээ гарах гэсэн чинь ******* намайг татаж чангааж байгаад намайг арагшаа түлхсэн. Би арагшаа хувцасны шкаф мөргөж унасан. ******* намайг гараа атгаж цохиж зодсон зүйл байхгүй. Намайг түлхэж унагаах үед мөн үүсэн байх боломжтой. Мөн тухайн өдрөөс өмнө миний биеийн доод хэсгээр хөхрөөд байсан. Миний хөл, гуя зэргээр зүв зүгээр байхад хөх толбо гарч байсан. Би энэ талаараа эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн...” гэх,
гэрч ******* "...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд явж байхад манай хүргэн над руу яриад Энх-Оргил ухаан алдчихаад сэрэхгүй байна, бид хоёр жоохон гэр бүлийн маргаан хийсэн гэж хэлсэн. Би тэр өдөртөө ирээд эмнэлэг дээр Энх-Оргил руу ороход мэс заслын тасагт хэвтэж байсан, их ярих чадалгүй байсан. Юу болсон талаар асуухад дуугараагүй. Гаднаас нь харахад нүүр ам нь хөхөрсөн байдалтай байсан. Нөхөр өөс асуухад түлхсэн, юманд цохисон байх гэдэг юм ярьж байсан” гэх,
шинжээч эмч “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үзүүлсэн *******ыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзсэн, үзлэг болон толгойн КТГ-ын шинжилгээгээр *******д тархи доргилтын шинж илрээгүй тул дүгнэлтэд тусгаагүй. *******ын биед зүүн бугалга, зүүн тохой, шуу, баруун бугалга, шуу баруун мөр, баруун дал, нуруу хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 524 дугаартай “...*******ын биед зүүн бугалга, зүүн тохой, шуу, баруун бугалга, шуу, баруун мөр, баруун дал, нуруу, зүүн гуя, өгзөг, баруун гуя, өгзөг, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн, баруун тохой, зүүн өвдөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэрэг бүрэн дүүрэн, хөдөлбөргүй тогтоогдсон байна.
3. Мөрдөгчөөс энэ хэрэгт *******, ******* нарыг хохирогчоор тогтоож, тэдгээрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгохоор тогтоол гаргаж дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 “Дараах тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ, 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” гэж заасан журамд нийцсэн хийгээд шүүгдэгч болон хохирогч нараас дээрх 409, 524 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******, ******* нарын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
4. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ийн согтуурсан үедээ *******ыг өвдөглөж, цохиж, зодсон, мөн эхнэр *******ыг заамдах, нааш цааш татаж, сэгсчих зэргээр зодсон үйлдлүүдийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
5. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч *******, эхнэр ******* нарыг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд тухайн хэргийн хувьд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 “ хоёр, түүнээс олон хүнийг ” гэсэн шинжээр тодорхойлогдоно.
Тодруулбал, шүүгдэгч *******ийн тус тусдаа өөр өөр цаг хугацаанд үйлдсэн гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь дээр дурдсан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа юм.
6. Шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зодож, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хэт согтуурсан үедээ үл ялих шалтгааны улмаас хохирогч *******ыг зодож, цохиж, мөн гэр бүлийн маргаанаас эхнэр *******ыг заамдах, татаж, сэгсчих зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн байгааг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Г.Бат-Оргилоос “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч ******* нь хохирогч нараас уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай ” тухай дүгнэлт,
шүүгдэгч *******өөс “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй. Прокурорын дүгнэлт,эрүүгийн хариуцлагатай хэлэх зүйлгүй ” гэх тайлбар тус тус гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогч *******тай эвлэрсэн, түүний эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эхнэр *******той гэр бүлийн маргаан, тодорхой шалтгааны улмаас маргалдаж гэмт хэргийг үйлдсэн, эхнэртэйгээ эвлэрсэн, хохирогч *******ын зүгээс хохирол, хор уршигтай холбоотой гомдол гаргаагүй, түүний хувийн байдал зэргийг үндэслэн улсын яллагчаас гаргасан “1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох” ялыг багасгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ийн зүгээс улсын яллагчаас гаргасан “торгох ял оногдуулах” саналын талаар тайлбар гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1.Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлж, 2023.02.01-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ дурдсан, мөн хохирогч ******* нь “ Шүүгдэгч нь надаас уучлалт гуйсан. Бид хоёр эвлэрсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч түүний хувьд бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн “ Миний хувьд анх эрүүний цууралтай гэж байсан. Дараа нь амаа том ангайхад эрүү таг гээд дуугараад байдаг байсан. Дахиад эрүү өвдөөд байхаар нь ******* эмчид үзүүлэхэд зургаа авуулаад ир гэж хэлсэн. Тэгээд зургаа авуулаад үзүүлэхэд эрүүний дээд талд цуураагүй, хугарсан, эдгээгүй байна, Улаанбаатар хот руу явж үзүүл гэж хэлсэн. Миний хувьд Улаанбаатар хот руу явж үзүүлж чадаагүй. Хэрвээ эмнэлэгт үзүүлээд их хэмжээний зардал гарвал шүүгдэгчээс нэхэмжилнэ” гэх мэдүүлгүүдээр нотлогдох бөгөөд хохирогч ******* тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол буюу Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан гэм хорын хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
2. Шүүх хохиролтой холбоотойгоор улсын яллагч Г.Бат-Оргилоос шүүх хуралдаанд гаргасан “ Хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний дараа 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26/06 дугаартай Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичгээр хохирогч *******ын биед учирсан гэмтлээс Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон тусламж үйлчилгээ авсны төлбөр болох 1,287,900 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү” хүсэлтийг энэ тогтоолоор хангах боломжгүй гэж үзлээ.
Учир нь хохирогч *******ын эмчилгээтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын хохирлын цахим баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт авагдаагүй, шүүгдэгч, хохирогч нарт танилцуулагдаагүй бөгөөд энэ хэргийн хохирогч ******* дээрх хохирол буюу өөрт учирсан гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ, эмчилгээний зардлын талаар маргаж “ ******* миний бие *******тэй маргаан болсны улмаас 2022.10.02-ны өдөр Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Гэвч тухайн хугацаанд надад хийгдсэн эмчилгээний зардлын тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдэн цагийн тариа, эхний 3 өдөр рингер дуслаар хийсэн. Мөн 11 сард амбулаториор үйлчилгээ авсан нь 4 өдөр бумба тавиулсан, тухайн хэрэгт холбогдолгүй асуудлаар үйлчилгээ авсан болно ” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн хийгээд хохирогч ******* нь шүүгдэгч *******ийн учруулсан хөнгөн хохирлын улмаас 2022 оны 10 дүгээр сарын 02-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардлын баримт задаргаагүй буюу ямар ямар төрлийн эмчилгээ, тусламж авсан нь тодорхойгүй, мөн 2022 оны 11 дүгээр сарын 15-29-ний баримт *******ийн учруулсан хөнгөн хохиролтой холбоотой эсэх нь хэрэгт тодорхойгүй, үүнийг улсын яллагчаас баримтаар нотлоогүй тул шүүх уг хохирлын асуудлыг энэ тогтоолоор хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй , гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэл гараагүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болно.
Энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт болохыг дурдъя.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт ийн ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6.“ хоёр, түүнээс олон хүнийг ” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******өд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* тухайн гэмтлийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч *******ын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан төлбөрийг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН