Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 475

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.“М” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ө.Г /ЗЮххххххххх/-д холбогдох 417812 /дөрвөн зуун арван долоон мянга найман зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14804 /арван дөрвөн мянга найман зуун дөрвөн/ төгрөгөөс 7402 /долоон мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  төсвийн орлогоос 7402 /долоон мянга дөрвөн зуун хоёр/  төгрөгийг, хариуцагч Ө.Г-ээс 7402 /долоон мянга дөрвөн зуун хоёр/  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай.