Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 486

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  Б овгийн Э-ийн Х /ЗФхххххххх/, Х овгийн Б-ын О /ЗЖххххххххх/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 2012 оны 6 сарн 9-нд төрсөн хүү Б овгийн Х-ийн Н /ЗЖххххххххх/-г эх Б.О-ийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Х.Н-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Э.Х-оос сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар хариуцагч Б.О-аас 6220000 /зургаан сая хоёр зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 260000 /хоёр зуун жаран мянган/ төгрөг, 26 толгой мал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Х-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150635 /нэг зуун тавин мянга зургаан зуун гучин таван/ төгрөг, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28500 /хорин найман мянга таван зуун/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 150635 /нэг зуун тавин мянга зургаан зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Хонгорцогд, Э.Х-оос 28500 /хорин найман мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан хариуцагч Б.О-т тус тус олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                          Д.У