| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/20 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2230000000351 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, 1999 оны ... дугаар сарын ...-ний өдөр ..... аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ...... хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр баг “....."-ын ...... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт М-ын Э,
Хоёр. Монгол Улсын иргэн, 1995 оны .... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., .... хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “.....” гэх газарт оршин суух үндсэн хаягтай, Сүхбаатар аймгийн ******* сумын .... дүгээр баг “.......”-ын ..... тоотод түр оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Т овогт Б-ийн М,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Аз” караокены гадна хохирогч *******гийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, 1 шүдний сулрал, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “....” караокены гадна хохирогч *******, ******* нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогч *******ын толгой, нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд хамрын таславчид няцарсан шарх, хамрын таславчийн мурийлт, хацар, хамар, хөмсөг, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол,
хохирогч *******ын толгой, нүүр хэсэгт гараараа цохих, хоолойг боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь хацарт зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол,
хохирогч *******гийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,
шүүгдэгч *******гийн хууль бус үйлдлийг таслан зогсоох оролдлого хийсэн хохирогч *******ын зүүн гарын чигчий хурууг хазаж эрүүл мэндэд нь зүүн сарвууны чигчий хуруунд няцарсан шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн. Надаас нэхэмжилсэн зүйл байхгүй.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нараас нэхэмжилсэн зүйл байхгүй. Хохирогч нараас уучлалт гуйж эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2230000000351 дугаартай хэргээс:
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 65-66 дугаар хуудас/,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 75-76 дугаар хуудас/,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 84-85 дугаар хуудас/,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 92-93 дугаар хуудас/,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 101-102 дугаар хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын ....... дүгээр багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “......” караокены гадна хохирогч *******гийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, 1 шүдний сулрал, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, *******, *******, *******, гэрч нарын мэдүүлэг, хохирогч *******д үзлэг хийсэн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тодорхойлолт, гэрэл зураг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 554 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “....” караокены гадна хохирогч *******, ******* нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогч *******ын толгой, нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд хамрын таславчид няцарсан шарх, хамрын таславчийн мурийлт, хацар, хамар, хөмсөг, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол,
хохирогч *******ын толгой, нүүр хэсэгт гараараа цохих, хоолойг боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь хацарт зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол,
хохирогч *******гийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,
хохирогч *******ын зүүн гарын чигчий хурууг хазаж эрүүл мэндэд нь зүүн сарвууны чигчий хуруунд няцарсан шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, *******, *******, *******, *******, гэрч нарын мэдүүлгүүд, хохирогч *******т үзлэг хийсэн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тодорхойлолт, гэрэл зураг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 553 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч *******од үзлэг хийсэн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тодорхойлолт, гэмтэл авсан хурууны гэрэл зураг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 551 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч *******од үзлэг хийсэн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 550 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч *******д үзлэг хийсэн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тодорхойлолт, гэмтэл авсан хурууны гэрэл зураг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 552 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор,
Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт: нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахаас гадна өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах аль, алиныг хамруулан ойлгохоор хуульчилжээ.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч *******г цохиж зодсон, шүүгдэгч ******* нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хохирогч *******, *******, *******, ******* нарыг цохиж зодсоноос тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирч, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч *******, ******* нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан бусдын биед халдаж эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар, шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч *******г хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *******г хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.1. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр, шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч ******* нь хохирогч нараас уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.
Хохирогч нарын зүгээс эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Шүүгдэгч нарыг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй.” гэх саналыг гаргав.
2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэхээр тогтоож, түүнд оногдуулсан торгуулийн хэмжээ, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял шийтгэхээр тогтоож, түүнд оногдуулсан торгуулийн хэмжээ, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд ойлгоно.” гэж заасан бөгөөд хохирогч *******, *******, *******, *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг дурдаж, тэдгээр нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Замбага овогт М-ын Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,
шүүгдэгч Т овогт Б-ийн М-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд, шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******, *******, *******, *******, ******* нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй буюу шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Хохирогч *******, *******, *******, *******, ******* нар нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ