Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Улсын яллагч Ө.Мөнхнавч,  

                                          Хохирогч А.Г,                              

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн .... дугаарт хэргийн шүүгдэгч:  

 

         Д.Д

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Д нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр .... гэх газар иргэн А.Гтэй малын бэлчээрийн асуудлаар маргалдаж түүний баруун гарын шуун тус газар модоор цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Би Ггийн эгчтэй нь суусан, хүргэн ах нь байгаа юм. Бид нар нэг усанд 30 гаруй жил айл аймаг явж байна. Урьд нь огт муудаж байгаагүй. Өнгөрсөн жилээс эхлээд малын бэлчээрийн асуудлаас болж муудаж байгаа. 2-3 удаа ирж биднийг ....... аас нүү, яв гэх мэтээр малын бэлчээрээс болж хэрүүл, маргаан үүсгэдэг. Сүүлд ирээд хэрүүл маргаан үүсгэхэд нь миний уур хүрээд хөрзөн авч чулуудсан нь үнэн. Би зэрлэг балмадаар мод бариад цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед гар хугарчихлаа гэж хэлээгүй. Хэлсэн бол би авч яваад эмнэлэгт үзүүлнэ шүү дээ  гэв.

 

Хохирогч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Д одоо болтол надаас уучлалт гуйгаагүй. Миний гарыг та хугалчихлаа шүү дээ гэхэд чамайг гүйцээчихье гээд хүрз бариад дайрсан. 3 м урттай модоор цохиж миний гарыг хугалсан. Би эрэгтэй хүнээс тийм том модыг булааж авахаар чадалтай ч хүн биш. Би хүнийг худлаа гүтгэхгүй. Би энэ хүнээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, шоронд явуулчихъя гэж бодоогүй. Д худлаа яриад байгаад нь гомдож байна. Би өөрөө мотоциклоо бариад гэртээ харьсан...Эднийх манайх 2 ойрхон, 2км орчим зайтай, овооны урд хойно хоёр байдаг юм. Надад нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй гэв.

 

          Шүүгдэгч Д.Дийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн эхнэр Ц, хүү Аын хамт ямаа самнаад хонины хашаан дотор байхад манай хадам дүү Г өөрийнхөө төрсөн ах Бын хамт манай хонийг туугаад элдээд ирсэн. Хүрч ирээд та нар ийшээ хонио битгий явуулаад бай, ........ аас хурдан зайлаарай гэж надад хэлсэн... Тэр үед би уурлаад хөрзөн аваад шидсэн. Тэгэхэд хөрзөнгөөс бултаад ахтайгаа цуг цаашаа унасан ба босч ирээд өөдөөс хөрзөн аваад шидсэн, тэр үед би хашаанаас гараад 3 метр урттай прүсс мод бариад авахад Г нөгөө үзүүрээс нь хамт барилцаад шувт татаад авсан. ... Яг тэрний дараа манай хүү А ирээд миний хойноос тэвэрч аваад ааваа та боль, Г эгч та яв гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх- ийн 48-50/,

 

         Хохирогч А.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би хамт амьдардаг ах Б гэдэг ахтай 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тэмээнд явж байгаад Дийн гэрээр ороод тэдний гэрээс хойш манай хаваржаа байдаг ба тэднийхийг малаа явуулаад манай малын идшийг идүүлчихсэн байна, арай өөр зүгрүү явуулж болдоггүй юм уу гээд хэлсэн. Тэгтэл Д хаашаа явуулахаа би мэдэж байна гэж хэлсэн. Дийнх тухайн үед ямаагаа самнаж байсан ба 1 метр хүрэхгүй зайд мотоцикльтой тулаад зогсож байтал хашаанаас хөрзөн авч шидээд миний толгой руу цохисон ба мотоциклиос бууж амжаагүй байхад дахиж шидээд намайг ахтай минь цуг унагаасан. Тэгээд хашаагаа давж гарч ирээд хашааны гадаа сул олон мод байсан ба тэрнээс хамгийн урт прүсс модыг аваад миний баруун гарын шуу руу цохисон. Тэгээд би та миний гарыг хугалчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь чи яасан овоо юм, тэгвэл чамайг гүйцээчихье гэж хэлээд урт хүрзээр дахиад цохих гэж байсан чинь хүү нь гарч ирээд Дийг тэвэрч аваад та 2 зугтаагаач ээ гэж хэлсэн. Машинтай дүүгээрээ хүргүүлээд эмнэлэгт үзүүлсэн чинь миний гарыг хугарчихсан байна гэж эмч хэлсэн. .....Д ах миний гарыг модоор цохих үед эхнэр Ц хүү А хоёр нь хашаан дотроо ямаа самнаад сууж байсан .... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-18, 91/,

 

          Гэрч А.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Г, Б гэх ахтайгаа ирээд бид нарыг хэл амаар доромжлоод, манай малыг дайрч ална гээд мотоциклиороо манай малыг элдээд байсан. Манай нөхөр Д уурлаад Г рүү жиижиг хөрзөн аваад шидсэн. Г Д 2 хэрэлдэж байгаад манай нөхөр мод барьтал манай хүү А аавыгаа хойноос нь тэврээд Гг яв гэсэн ... 2-3 хоногийн өмнө тогны мод суурилуулж байсан хүмүүс Гг сум руу явж эмнэлэгт үзүүлнэ гэж байсан мэдүүлэг / хх-ийн 23-25/,

 

          Гэрч Д.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Г эгч манай малыг элдээд бид нар дээр ирээд манай малын бэлчээрлүү малаа бэлчээлээ гээд бид нар луу уурлаад загнаад байсан. ... Аавын уур хүрээд хөрзөн авч шидээд хашаанаас гараад хэрэлдээд байтал ээж намайг аавыгаа салга гэсэн. Би гараад аавын хойноос нь тэврээд хашааруу оруулсан. Г эгч явсан ... хэрэг болохоос өмнө гараа үзүүлнэ гэсэн гэж ээж ярьж байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 26-28/,

          Гэрч А.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тухайн үед Д мод бариад Г лүү далайсан ба тэр үед Г мотоцикль дээр суучихсан би хойд талд нь суусан байсан юм. Д модоороо Г рүү далайгаад цохиход өөрөө гараараа хааж баруун шуугаа цохиулаад бид 2 хамт унасан юм. ... Газар унасаны дараа гүйцээчихье гээд хүрз бариад дайрахад нь түүний хүү А хойноос нь тэврээд болиулсан. ... Хөрзөн шидэх үед Ггийн толгой руу цохисон ба тэр үед нь бид унаагүй ба модоор цохиход унасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 96/,

 

          Гэрч Л.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Г хамгийн анх 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр намайг 103 дээр байхад гараа хугалуулчихсан гээд ирж үзүүлсэн. ... шууны гэмтэл байсан... Тухайн үед үзүүлэхдээ шинэ гэмтэл байсан... Ямар нэгэн хөшигдөх, цохигдох, дарж унах, мушгих үед хугарна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

          Гэрч Ж.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... өдөр 12 цагийн үед Г мотоциклио бариад буцаж ирсэн бөгөөд хүрч ирээд надаас зүүгдээд уйлаад байсан. Ггийн зүүн гар нь тохойноосоо урагшаа нилээд хавдчихсан их зовиуртай байх шиг байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “Намайг Д ах зодчихлоо. Намайг хөрзөнгөөр цохиод мотоциклиос унагаачихаад босож амжаагүй байхад ирээд банзаар цохичихлоо гэж байсан. Тэгээд Ггийн дүү П /Х/ гэдэг залуу 69 машинаа асаагаад би Ггийн гарыг бариад бид сумын төв орж ирсэн. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

 

          Гэрч Ж.Эийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн: ...Тухайн үед Г гэртээ ирэхдээ би гараа даахгүй байна. Д ах намайг зодчихлоо гэж хэлсэн. Ирэхдээ баруун гарын шуу нь тохойноосоо урагшаа нилээд хавдчихсан байсан өмнө өгсөн мэдүүлэг дээрээ андуураад хэлсэн байсан... Гтэй хамт мотоцикльтой явж байгаад унасан зүйл болж байгаагүй, унаж бэртэж байгаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 95/,

 

          Гэрч Ч.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... А.Г 2016 оны хавар 4 сарын эхээр хүнд зодуулсан гээд хүрч ирсэн бөгөөд толгой өвдөх, гарын шуу өвдөж байна гэж байсан. Үзлэг хийхэд зүүн гарын шуу ясны хугаралтай тархи доргисон байсан. Би толгойг барьж гарын чиг тавин боож өгөөд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зургаа авахуулан гипс тавиулаарай гээд эмчилгээг нь бичиж өгөөд явуулсан. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 /,

 

           Гэрч Ч.Эгийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн: ...Тухайн үед би Ггийн зүүн гар нь хугарсан байсан байна гэж хэлсэн байна. Тухайн үед өөрийн үзлэгийн бүртгэл дээрээ гэмтлийг баруун зүүн гэж тэмдэглээгүй, шууны хугаралтай гэж тэмдэглэсэн байсан болохоор буруу хэлсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн  79/,

 

          Гэрч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн :... 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 19-20 цагийн орчим ... иргэн А.Г гэдэг эмэгтэй над дээр ирээд манай хүргэн ах Д өдөр намайг хөрзөнгөөр цохиод гар хугалчихлаа миний хувьд гомдолтой байна гэж надад хэлсэн. ... Иргэн А.Г баруун талын гараа алчуураар сойчихсон байсан. Өөр биед нь ил харагдах шарх сорви байгаагүй ээ.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94/,

 

         Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ......... дугаартай дүгнэлтэнд: ... А.Ггийн биед баруун шуу ясны далд хугарал, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэжээ. /хх-ийн 35/,

 

         Шинжээч эмч Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: .... А.Ггийн биед учирсан гэмтлийг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргаагүй. Эмнэлгийн бичиг баримтанд үндэслэж дүгнэлт гаргасан учир тухайн үед баруун шууны хугарлаас гадна өөр ямар ямар гэмтэл байсныг мэдэхгүй. Яаралтай тусламжийн хуудас дээр зөвхөн шууны ясны хугарал зөөлөн эдийн гэмтэл гэсэн байсан. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юм. ... Шууны яс нь хугарсан тохиолдолд тухайн гараар хөдөлмөр эрхлэх боломжгүй, хувь хүний биеийн онцлогоос хамаарч шинж тэмдэг нь тухайн цаг үедээ юм уу хэсэг хугацааны дараа илрэх боломжтой.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 78/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-57 / зэрэг болно.  

          

Гэмт хэрэг 2016 оны 04 дүгээр сарын 03-нд гарсан боловч цагдаагийн байгууллагад 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан, цагдаагийн байгууллага 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч маргасан нь хохирогч А.Ггийн буруу гэж үзэх үндэслэлгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас өргөдөл, гомдлыг хянан шалгах хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой болох нь Гэрч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн :... 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 19-20 цагийн орчим ... иргэн А.Г гэдэг эмэгтэй над дээр ирээд манай хүргэн ах Д өдөр намайг хөрзөнгөөр цохиод гар хугалчихлаа миний хувьд гомдолтой байна гэж надад хэлсэн. ... 2 хоногийн дараа хэсгийн төлөөлөгч Ганцэндийг Сайншандаас ирэхэд нь Гг гомдол гаргасан талаар хэлсэн гэсэн мэдүүлэг, Хохирогч А.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: Сумын цагдаа Эт болсон явдлыг хэлчихээд Э эмчтэй уулзаж эмчилгээ хийлгэсэн. Сумын цагдаагаас энэ хэргийг шалгахгүй удаад байхаар нь би аргагүйн эрхэнд 2016 оны 8 сард аймгийн цагдаад хандаж өргөдөл гаргасан гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

 

            Шүүгдэгч нь хохирогчийн гарыг хугалсан эсэх нь тодорхойгүй болох нь гэрч А.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2-3 хоногийн өмнө тогны мод суурилуулж байсан хүмүүс Гг сумруу явж эмнэлэгт үзүүлнэ гэж байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ... хэрэг болохоос өмнө Г эгчийг гараа үзүүлнэ гэсэн гэж ээж ярьж байсан гэсэн мэдүүлгээр нотлогдож байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгч маргасан нь хохирогч А.Ггийн гарыг шүүгдэгч Д.Д хугалаагүй гэдгийг нотлохгүй ба гэрч аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч Л.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Г хамгийн анх 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр намайг 103 дээр байхад гараа хугалуулчихсан гээд ирж үзүүлсэн. ... шууны гэмтэл байсан... Тухайн үед үзүүлэхдээ шинэ гэмтэл байсан... Ямар нэгэн хөшигдөх, цохигдох, дарж унах, мушгих үед хугарна... гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... өдөр 12 цагийн үед Г мотоциклио бариад буцаж ирсэн бөгөөд хүрч ирээд надаас зүүгдээд уйлаад байсан. ... Тэгээд юу болсон талаар асуухад “Намайг Д ах зодчихлоо. Намайг хөрзөнгөөр цохиод мотоциклиос унагаачихаад босож амжаагүй байхад ирээд банзаар цохичихлоо гэж байсан. Тэгээд Ггийн дүү П /Х/ гэдэг залуу 69 машинаа асаагаад би Ггийн гарыг бариад бид сумын төв орж ирсэн. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... А.Г 2016 оны хавар 4 сарын эхээр хүнд зодуулсан гээд хүрч ирсэн бөгөөд толгой өвдөх, гарын шуу өвдөж байна гэж байсан. Үзлэг хийхэд зүүн гарын шуу ясны хугаралтай тархи доргисон байсан. Би толгойг барьж гарын чиг тавин боож өгөөд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зургаа авахуулан гипс тавиулаарай гээд эмчилгээг нь бичиж өгөөд явуулсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн :... иргэн А.Г гэдэг эмэгтэй над дээр ирээд манай хүргэн ах Д өдөр намайг хөрзөнгөөр цохиод гар хугалчихлаа миний хувьд гомдолтой байна гэж надад хэлсэн. ... Иргэн А.Г баруун талын гараа алчуураар сойчихсон байсан. ... гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч нь өргөдөл гаргахдаа баруун эсвэл зүүн гараа хугалсан талаар бичээгүй, гэрч нар нь хууль сануулсаар байтал мэдүүлгээ андуурч өгнө гэж байхгүй бөгөөд гэрч нарын хамгийн анхны мэдүүлэг хэрэгт хамааралтай гэж үзнэ гэв. Хавтаст хэрэгт авагдсан Гэрч Ж.Эийн мэдүүлэг, Гэрч Ч.Эгийн мэдүүлэг,  Гэрч М.Эын мэдүүлэг, гэрч аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч Л.Мын мэдүүлэг зэргийг хэрэгт хамааралтай талаас нь үнэн бодитой, аль ч мэдүүлгийг нь хуульд нийцүүлэн шинжлэн судлахад хохирогч А.Ггийн баруун гараа хугалуулсан, зүүн гараа хугалуулсан эсэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй ба хохирогчийн гар хугарсан, хүндэвтэр гэмтэл учирсан нь бодитой эсэх, шүүгдэгч Д.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас А.Ггийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэх зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай юм.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө гаргасан гэж маргаснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхийн тулд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хойшлуулшгүй ажиллагаа явуулж болно гэж хуульд заасан гэсэн улсын яллагчийн няцаалт нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Д нь 2016 оны 04 дүгээр сарын эхээр .... гэх газар иргэн А.Гтэй малын бэлчээрийн асуудлаар маргалдаж түүний баруун гарын шуун тус газар модоор цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2-3 удаа ирж биднийг ...... нүү, яв гэх мэтээр малын бэлчээрээс болж хэрүүл, маргаан үүсгэдэг. Сүүлд ирээд хэрүүл маргаан үүсгэхэд нь миний уур хүрээд хөрзөн авч чулуудсан нь үнэн. Би зэрлэг балмадаар мод бариад цохиж зодсон зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Хохирогч А.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Д одоо болтол надаас уучлалт гуйгаагүй. Миний гарыг та хугалчихлаа шүү дээ гэхэд чамайг гүйцээчихье гээд хүрз бариад дайрсан. 3 м урттай модоор цохиж миний гарыг хугалсан. Би эрэгтэй хүнээс тийм том модыг булааж авахаар чадалтай ч хүн биш. Би хүнийг худлаа гүтгэхгүй. Д худлаа яриад байгаад нь гомдож байна. Би өөрөө мотоциклоо бариад гэртээ харьсан... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.Дийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай хадам дүү Г өөрийнхөө төрсөн ах Бын хамт манай хонийг туугаад элдээд ирсэн. Хүрч ирээд та нар ийшээ хонио битгий явуулаад бай, ...... аас хурдан зайлаарай гэж надад хэлсэн... Тэр үед би уурлаад хөрзөн аваад шидсэн. Тэгэхэд хөрзөнгөөс бултаад ахтайгаа цуг цаашаа унасан ба босч ирээд өөдөөс хөрзөн аваад шидсэн тэр үед би хашаанаас гараад 3 метр урттай прүсс мод бариад авахад Г нөгөө үзүүрээс нь хамт барилцаад шувт татаад авсан. ... гэсэн мэдүүлэг, Хохирогч А.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би хамт амьдардаг ах Б гэдэг ахтай 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тэмээнд явж байгаад Дийн гэрээр ороод тэдний гэрээс хойш манай хаваржаа байдаг ба тэднийхийг малаа явуулаад манай малын идшийг идүүлчихсэн байна, арай өөр зүгрүү явуулж болдоггүй юм уу гээд хэлсэн. Тэгтэл Д хаашаа явуулахаа би мэдэж байна гэж хэлсэн. Дийнх тухайн үед ямаагаа самнаж байсан ба 1 метр хүрэхгүй зайд мотоцикльтой тулаад зогсож байтал хашаанаас хөрзөн авч шидээд миний толгой руу цохисон ба мотоциклиос бууж амжаагүй байхад дахиж шидээд намайг ахтай минь цуг унагаасан. Тэгээд хашаагаа давж гарч ирээд хашааны гадаа сул олон мод байсан ба тэрнээс хамгийн урт прүсс модыг аваад миний баруун гарын шууруу цохисон. Тэгээд би та миний гарыг хугалчихлаа шүү дээ гэж хэлсэн.... гэсэн мэдүүлэг, Гэрч А.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тухайн үед Д мод бариад Г лүү далайсан ба тэр үед Г мотоцикль дээр суучихсан би хойд талд нь суусан байсан юм. Д модоороо Г рүү далайгаад цохиход өөрөө гараараа хааж баруун шуугаа цохиулаад бид 2 хамт унасан юм. ... Газар унасаны дараа гүйцээчихье гээд хүрз бариад дайрахад нь түүний хүү А хойноос нь тэврээд болиулсан. ... Хөрзөн шидэх үед Ггийн толгой руу цохисон ба тэр үед нь бид унаагүй ба модоор цохиход унасан... гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Г хамгийн анх 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр намайг 103 дээр байхад гараа хугалуулчихсан гээд ирж үзүүлсэн. ... шууны гэмтэл байсан... Тухайн үед үзүүлэхдээ шинэ гэмтэл байсан... Ямар нэгэн хөшигдөх, цохигдох, дарж унах, мушгих үед хугарна... гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тухайн үед Г гэртээ ирэхдээ би гараа даахгүй байна. Д ах намайг зодчихлоо гэж хэлсэн. Ирэхдээ баруун гарын шуу нь тохойноосоо урагшаа нилээд хавдчихсан байсан өмнө өгсөн мэдүүлэг дээрээ андуураад хэлсэн байсан... Гтэй хамт мотоцикльтой явж байгаад унасан тийм зүйл болж байгаагүй унаж бэртэж байгаагүй... гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... А.Г 2016 оны хавар 4 сарын эхээр хүнд зодуулсан гээд хүрч ирсэн бөгөөд толгой өвдөх, гарын шуу өвдөж байна гэж байсан. Тухайн үед өөрийн үзлэгийн бүртгэл дээрээ гэмтлийг баруун зүүн гэж тэмдэглээгүй, шууны хугаралтай гэж тэмдэглэсэн байсан болохоор буруу хэлсэн байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн :... 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 19-20 цагийн орчим ... иргэн А.Г гэдэг эмэгтэй над дээр ирээд манай хүргэн ах Д өдөр намайг хөрзөнгөөр цохиод гар хугалчихлаа миний хувьд гомдолтой байна гэж надад хэлсэн. ... Иргэн А.Г баруун талын гараа алчуураар сойчихсон байсан. Өөр биед нь ил харагдах шарх сорви байгаагүй ээ.... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ........ дугаартай дүгнэлтэнд: ... А.Ггийн биед баруун шуу ясны далд хугарал, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэжээ, Шинжээч эмч Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: .... А.Ггийн биед учирсан гэмтлийг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргаагүй. Эмнэлгийн бичиг баримтанд үндэслэж дүгнэлт гаргасан учир тухайн үед баруун шууны хугарлаас гадна өөр ямар ямар гэмтэл байсныг мэдэхгүй. Яаралтай тусламжийн хуудас дээр зөвхөн шууны ясны хугарал зөөлөн эдийн гэмтэл гэсэн байсан. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юм. ... Шууны яс нь хугарсан тохиолдолд тухайн гараар хөдөлмөр эрхлэх боломжгүй, хувь хүний биеийн онцлогоос хамаарч шинж тэмдэг нь тухайн цаг үедээ юм уу хэсэг хугацааны дараа илрэх боломжтой.... гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

             Иймд шүүгдэгч Д.Д нь 2016 оны 04 сарын эхээр .... гэх газар иргэн А.Гтэй малын бэлчээрийн асуудлаар маргалдаж прусс модоор хохирогчийн баруун гарын шуун тус газар цохиж хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзэн ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

              Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би энэ хүнээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, шоронд явуулчихъя гэж бодоогүй....гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг, зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Д.Дийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Дэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жил хорих  ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэд оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэд оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА