Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

2023          01          13                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, Д.Цолмон,

шүүгдэгч Ц.Б*******, Т.Т*******, Г.З******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б*******, Т.Т*******, Г.З******* нарт холбогдох эрүүгийн 2215002690285 дугаартай, 163/2022/0267/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн Б*******, Улаанбаатар хотод 2001 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Улаанбаатар хотын ******* дүүргийн 17 дугаар хорооны *******ийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, *******,д программ хангамжийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, эрэгтэй, 21 настай, РД: .

Монгол Улсын иргэн, овогт ын З*******, Улаанбаатар хотод 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Улаанбаатар хотын дүүргийн 13 дугаар хорооны хорооллын байрны тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн ийн машин, тоног төхөөрөмж 6 дугаар курсийн оюутан, ам бүл 7, ээж, ах, 2 эгч, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, эрэгтэй, 23 настай, РД: .

Монгол Улсын иргэн, овогт ийн Т*******, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 20 дугаар байрны 57 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ийн Мэдээлэл х*******ны технологийн сургуульд Программ хангамжийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 6, аав, ээж, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, эрэгтэй, 18 настай, РД: .

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 20-ны орой 22-24 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарах Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 13705,2 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215002690285 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 20-ны орой 22-24 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарах Дельта-9 тетрагидроканнабинолын буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий 13705,2 грамм цэвэр жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй, аав ахаасаа уучлалт гуйж байна гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй, миний буруу гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй, ар гэрийхэндээ хүндрэл учруулсандаа харамсаж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн: Булган аймгийн Орхон сумын төвөөс ертөнцийн зүүн талд байх сумын төвийн захын гудамжнаас 2 километр зайд байх хэсэг бургастай газар байх бөгөөд уг хэсэгт ногоон өнгийн өндөр ургасан халгай, зэрлэг ургамлууд ургасан байв. Уг хэсэгт хүмүүс явж ургамал түүсэн гэхээр ул мөр илэрсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тухайн оролцогч нарын ургамал түүсэн гэх газарт урт бүдүүн иштэй ургамлыг үндсээр нь булгалан татсан байсан бөгөөд уг хэсэгт дотор тал нь цагаан өнгөтэй, гадна тал нь улаан өнгөтэй ажлын бээлий байх бөгөөд уг бээлийг оролцогч Т.Т******* өмсөж ургамал түүж байсан гэснийг тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

2. Эд зүйлд үзлэг хийсэн: Уг ургамлууд нь нийт 9 ширхэг цагаан өнгийн гялгар уутанд хийсэн байв. 1-9 гэсэн тоогоор дугаарласан гялгар ууттай ургамлыг “Арвин эрдэнэ” хүнсний дэлгүүрийн стандартчил хэмжил зүйн газраар баталгаажуулсан жин хэмжигчээр жигнэж үзлэг хийхээр тогтов. 1 гэж дугаарласан гялгар ууттай ургамлыг жигнэж үзэхэд 1.655 килограмм байв, 2 гэж дугаарласан гялгар ууттай ургамлыг жигнэж үзэхэд 1,905 килограмм байв, 3 гэж дугаарласан гялгар ууттай ургамлыг жигнэж үзэхэд 12,470 килограмм байв, 4 гэж дугаарласан гялгар ууттай ургамлыг жигнэж үзэхэд 1,780 килограмм байв, 5 гэж дугаарласан гялгар ууттай ургамлыг жигнэж үзэхэд 1,355 килограмм байв, 6 гэж дугаарласан гялгар ууттай ургамлыг жигнэж үзэхэд 1,360 килограмм байв, 7 гэж дугаарласан гялгар ууттай ургамлыг жигнэж үзэхэд 1,560 килограмм байв, 8 гэж дугаарласан гялгар ууттай ургамлыг жигнэж үзэхэд 1,515 килограмм байв, 9 гэж дугаарласан гялгар ууттай ургамлыг жигнэж үзэхэд 1,465 килограмм байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

3. Гэрч Г.Эын өгсөн: Би Булган суманд такси үйлчилгээнд явдаг юм. 2022 оны 08 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлийн хүн тээврийн автобуснаас такси барих хүн авах зорилгоор Булган аймгийн авто тээврийн үндэсний төвийн хашаанд орж зогссон юм. Тухайн автобуснаас буусан хоёр хүнийг аваад гэрт нь хүргэж өгөх гээд зогсож байтал такси үйлчилгээнд явдаг Балбар гэх жолооч надад автобуснаас 3 залуу буулаа, энэ хүмүүс Орхон сум ороод буцаад Орхон аймаг явна гэж байна, чи явахгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би авсан байсан хоёр хүнээ гэрт нь хүргэж өгөөд буцаж ирээд тухайн гурван хүнийг Балбарын машинаас аваад Орхон сум руу явсан. Тухайн гурван залуу надад Орхон сумын Орхон голын гүүр өнгөрөөд зогсож бай бид гурав удахгүй нэг цаг орчим болно, айлд орчихоод буцаад ирнэ гэж хэлсэн. ...Ингээд миний машинаас буугаад 1 цаг 54 минут болоод буцаж миний машинд ирж суусан. Буцаж ирэхдээ тухайн гурван хүн машины ард багажинд цүнхтэй эд зүйл хийх шиг болсон. Тухайн эд зүйл нь их хурц үнэртэй, модны давирхай ч гэхээр нэг сонин хурц үнэртэй зүйл байсан. Ингээд надад гурван залуу Орхон аймаг явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад явах замдаа Булган аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утас руу залгаад Орхон аймаг руу хөдөллөө гэдгээ мэдэгдсэн. Тэгтэл цагдаа Булган аймгийн цагдаагийн газрын урдхан талд намайг зогсоож шалгаад машинд тээвэрлэж явсан эд зүйлтэй нь тухайн хүмүүсийг саатуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4367 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. 1-9 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жаргсаалтад хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 85-90 дэх тал/,

5. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 924 дугаартай: Т.Т******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байна. Т.Т******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Т******* нь сэтгэц, идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 97 дахь тал/,

6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 874 дугаартай: Ц.Б******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байна. Ц.Б******* нь болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Б******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисыг хэрэглэх донтой гэх шинж тэмдэг илрээгүй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 100 дахь тал/,

7. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 923 дугаартай: Г.З******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байна. Г.З******* нь болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.З******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисыг хэрэглэх донтой гэх шинж тэмдэг илрээгүй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103 дахь тал/,

8. Шүүгдэгч Ц.Б*******ийн яллагдагчаар өгсөн: Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Би уг ургамлыг урьд өмнө огт түүж байгаагүй. Нэг удаагийн хэрэглээнд ямар хэмжээтэй хэрэглэдэг гэдгийг ч мэдэхгүй байна. Урьд нэг удаа цаасанд ороож байгаад татаж үзсэн. Бид нар тухайн ургамлыг сонирхоод өөрсдөө татаж үзэх гэж түүсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 177-178 дахь тал/,

9. Шүүгдэгч Г.З*******гийн яллагдагчаар өгсөн: Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Би дахиж гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадна. ...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэж санаж байна Т*******, Б******* бид 3 уулзаад хувцас авах гээд хүүхдийн 100-н хажууд Улаанбаатар их дэлгүүр орж пүүз үзэх гээд явж байхад үл таних эрэгтэй хүн өвс байна, авах уу? гэхээр нь сонирхоод бага зэргийг авсан. Тэгээд жоохон өвсөө хувааж аваад дэлгүүрээ орчихоод тарцгаасан. Тэгээд би гэртээ хариад нөгөө өвсөө цаасанд ороогоод тамхи шиг болгоод татаж үзсэн. Тэгэхэд уугахгүй байхаар нь 2-3 удаа сорж үзээд хаячихсан. Дараа нь сонирхоод өөрсдөө түүж байгаад татаж үзэж амжаагүй баригдсан. Бид нар тухайн ургамлыг сонирхоод өөрсдөө татаж үзэх гэж түүсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 186-187 дахь тал/,

10. Шүүгдэгч Т.Т*******ийн яллагдагчаар өгсөн: Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Би дахиж гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадна гэдгээ амлаж байна. Бид нар тухайн ургамлыг сонирхоод өөрсдөө татаж үзэх гэж түүсэн. Өмнө нь нэг удаа буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шиг санаж байна, бид 3 хотын төвөөр явж байхад үл таних хүн өвс байна авах уу гэхээр нь сонирхоод жоохныг авсан. Тамхи шиг татаж үзэх гэтэл сайн асахгүй уугихгүй байсан. Тэгж л нэг удаа үзсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 195-196 дахь тал/,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1-9 хүртэл дугаарласан гялгар уутанд савласан Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамал 13705.2 гр, хар өнгийн цаасан хайрцагтай тамхи татах зориулалт бүхий цаас, цагаан өнгийн улаан өнгийн хүрээтэй жижиг гялгар уут 1 ширхэг зэрэг болон бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хэргийн газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Г.Эын өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4367 дугаар дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд, яллагдагч нарын хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1-9 хүртэл дугаарласан гялгар уутанд савласан Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай 13705.2 грамм ургамал, хар өнгийн цаасан хайрцагтай тамхи татах зориулалт бүхий цаас, цагаан өнгийн улаан өнгийн хүрээтэй жижиг гялгар уут 1 ширхэгийг тус тус харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос нийтийн тээврийн автобусаар Булган аймгийн Булган суманд ирж, такси үйлчилгээнд явдаг иргэн Г.Эаар Булган аймгийн Орхон сум руу хүргүүлж, тус сумын 5-р багийн нутаг дэвсгэрээс оройн 22-24 цагийн орчимд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий 13705,2 грамм цэвэр жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйлдэл нотлогдож тогтоогдсон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Ц.Б*******, Т.Т*******, Г.З******* нарын Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол" буюу сэтгэцэт нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг түүж бэлтгэсэн үйлдэл нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр бэлтгэснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нар нь бүлэглэн Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасныг зөрчиж сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийсэн гэм буруутай байна.

Иймд Булган аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.Б*******, Т.Т*******, Г.З******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг түүж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б*******, Т.Т*******, Г.З******* нарыг мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайг нотолж яллах байр сууринаас, шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Гэмт хэргийн улмаас үүсэх хохирол, хор уршгийн талаар:

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

Гэхдээ гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг авч үзвэл, хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг шинжтэй.

Уг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт үйлдлээр төгсдөг онцлогтой ба хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд болон учирсан бодит хохиролгүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдав.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг түүж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

Нэгдүгээр хавтаст хэргийн 109-111 дэх тал, 114-163 дахь тал, 243-249 дэх тал, талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, боловсролын гэрчилгээ, үнэмлэхүүд, сурагчийн хувийн хэрэг, спортоор хичээллэж үзүүлсэн амжилт, медалиудын үнэмлэхийн хуулбар, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шүүгдэгч нарын ар гэр, найз нөхдөөс ирүүлсэн тодорхойлолт, хүсэлтүүд, сэтгэл зүйн сургалтад хамрагдсан талаарх сэтгэл зүйчийн тодорхойлолт, хар тамхины хор уршгийг сурталчилсан боршур, сурталчилгааг залуучууд, үеийн найз нөхөддөө тарааж, хорт зуршлаас хол байхыг уриалсан үйл ажиллагааг зохион байгуулсан талаарх гэрэл зураг, боршур, танилцуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б******* нь аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, *******,д Программ хангамжийн 4 дүгээр курсийн оюутан, 21 настай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

шүүгдэгч Г.З******* нь ээж, ах, 2 эгч, 2 дүү нарын хамт амьдардаг, ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн ийн машин, тоног төхөөрөмж 6 дугаар курсийн оюутан, 23 настай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

шүүгдэгч Т.Т******* нь аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, ийн Мэдээлэл х*******ны технологийн сургуульд Программ хангамжийн 1 дүгээр курсийн оюутан, 18 настай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон ба шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нар нь хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг ойлгож цаашид үе тэнгийхэндээ анхааруулж мэдээлэл бэлтгэн тарааж, уриалга гаргах ажлыг санаачилж ажилласан байна. Мөн шүүгдэгч нарын ар гэр, найз нөхдөөс ирүүлсэн тодорхойлолт, хүсэлтүүдэд: Тэд гаргасан үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байгаа, тэднийг маань бидний дунд үлдээж үргэлжлүүлэн сурах, хөгжих, алдаагаа засах боломж олгож өгнө үү. Цаашид ар гэр, найз нөхдийн зүгээс Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нарт анхаарал халамж тавьж зөв зүйлд уриалан дуудаж эх орондоо хэрэгтэй хүн болж төлөвшихөд туслах болно гэдгийг илэрхийлжээ.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүр 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгчид нь шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж санал, дүгнэлтээ гаргасан байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Ингээд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тэдний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрсдийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нарын зан байдлын хувьд нийтэд аюултай, зайлшгүй нийгмээс тусгаарлан эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Иймд Эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б*******, Т.Т*******, Г.З******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ иргэн Г.Этай урьдаас үгсэн тохиролцож, түүний тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Г.Э нь такси үйлчилгээ үзүүлж шүүгдэгч нарыг Булган аймгийн төвөөс Булган аймгийн Орхон сум руу хүргэж өгсөн, тэдний харагдах байдал, гадаад үзэмж хувцаслалтыг хараад Гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх”, 31.1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх, цагдаа хуулийн байгууллагатай хамтран ажиллаж туслалцаа үзүүлэх” гэх иргэний үүргээ биелүүлж гэмт хэрэг үйлдэж болзошгүй, сэжиг бүхий иргэд Улаанбаатар хотоос нийтийн тээврийн автобусаар ирж, Булган аймгийн Орхон суманд түүний тээврийн хэрэгслээр хүргүүлсэн бөгөөд буцаад Орхон аймаг руу явах гэж буй талаар Цагдаагийн байгууллагад мэдээлсэн этгээд байхад түүний тээврийн хэрэгслийг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх боломжгүй юм.

Иймд улсын яллагчийн Г.Эын эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас албадан гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Мөн тухайн тээврийн хэрэгслийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцоогүй, хэрэгт битүүмжлээгүй болохыг тэмдэглэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1-9 хүртэл дугаарласан гялгар уутанд савласан 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийж хураан авах үеийн байдлаар нойтон нийт жин 15 кг 65 грамм, шинжээчийн дүгнэлтээр цэвэр жин 13705,2 грамм Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал, хар өнгийн цаасан хайрцагтай тамхи татах зориулалт бүхий цаас, цагаан өнгийн улаан өнгийн хүрээтэй жижиг гялгар уут 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлж, устгуулахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Б*******, овогт ын З*******, овогт ийн Т******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг түүж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нарт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Б*******, Г.З*******, Т.Т******* нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1-9 хүртэл дугаарласан гялгар уутанд савласан 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийж хураан авах үеийн байдлаар нойтон нийт жин 15 кг 65 грамм, шинжээчийн дүгнэлтээр цэвэр жин 13705,2 грамм Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал, хар өнгийн цаасан хайрцагтай тамхи татах зориулалт бүхий цаас, цагаан өнгийн улаан өнгийн хүрээтэй жижиг гялгар уут 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлж, устгуулахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд тус тус даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ