| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0024/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/27 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.1.2.1., 21.11.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/27
2023 01 31 2023/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Г.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б*******ид холбогдох эрүүгийн 2215000000220 дугаартай, 163/2023/0024/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Г*******ын Б*******, Архангай аймгийн ******* суманд 1999 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд өмнө 7 удаагийн ял шийтгэлтэй,
-Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх 28 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдсэн 216 цаг буюу 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 27 хоногоор тогтоосон,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх 70 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 27 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 09 хоногийн хугацаагаар тогтоосон, 23 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б******* нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчим Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн Залуус хорооны 2-205 тоотод оршин суух хохирогч Б.Мгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж хохирогч Н.Дгийн Samsung Galaxy J3 загварын гар утас, эмэгтэй хүний дотуур хувцас 1 хос зэргийг хулгайлж нийт 185.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн Залуус хорооны 202 тоотод байрлах хохирогч Л.Мын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж iPhone утасны USB цэнэглэгч, 12 киловаттын цэнэглэгч, 8 GB-ийн зөөврийн флаш диск тус бүр 1 ширхгийг хулгайлж нийт 64.800 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2022 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ч.П*******ын эзэмшлийн Гар утас худалдаа, засвар гэх нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж Samsung S8 plus загварын гар утас нэг ширхэг, цагаан өнгийн Samsung A53 загварын гар утас 1 ширхэг, Ремакс нэртэй цагаан өнгийн power bank 1 ширхэг, PUBG тоглоомын хар өнгийн том гар 1 ширхэг, жижиг гар 1 ширхэг, бэлэн мөнгө 12.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.П*******д нийт 1.819.500 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ахмадын өргөө гэх газрын 1 давхарт байрлах иргэн Л.Цгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нэвтэрч 130.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,
2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Зв хэсгийн 8-11 тоотод оршин суух хохирогч Л.Ягийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж Nike гэсэн бичигтэй пүүз, хар өнгийн сурагч цүнх, виза картын хавтас, ногоон өнгийн ажлын бээлий тус бүр 1 ширхгийг хулгайлж нийт 192.500 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6А хэсгийн 7-704 тоотод оршин суух хохирогч Ц.Сгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж хромон гутал, саарал өнгийн малгайтай цамц, Норд фэйс загварын хантааз, эмэгтэй хүний шилэн трико зэргийг хулгайлж нийт 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн ЗА хэсгийн 7-705 тоотод оршин суух хохирогч Ц.П*******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж 33 литр айраг, 3 кг хонины махыг хулгайлж 162.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3а хэсгийн 7-707 тоотод оршин суух хохирогч Н.Сгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж Атар нэртэй гоймон 1 ширхэг, хонины мах 5 кг, ургамлын тос, шүдний оо, ууттай банш зэргийг хулгайлж нийт 70.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Булган аймгийн Булган сумын 2-р багийн Б хэсгийн 6-1 тоотод оршин суух иргэн Д.Дын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтрэн орж дорцовны ком багаж, нүдний шил 1 ширхэг зэргийг хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн За хэсгийн 7-705 тоотод оршин суух хохирогч Ц.П*******гийн байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж хоол хийн идэж, хоноглож байрласан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Б******* нь Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр захирамжаар эрүүгийн 2215000000220 дугаартай хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мухар олгой гэх оношоор тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө 01 цаг 50 минутын орчимд харгалзагч Д.Цт ус аваад ирье гэж хэлэн оргон зайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000220 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Б******* нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчим Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн Залуус хорооны 2-205 тоотод оршин суух хохирогч Б.Мгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж хохирогч Н.Дгийн Samsung Galaxy J3 загварын гар утас, эмэгтэй хүний дотуур хувцас 1 хос зэргийг хулгайлж нийт 185.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн Залуус хорооны 202 тоотод байрлах хохирогч Л.Мын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж iPhone утасны USB цэнэглэгч, 12 киловаттын цэнэглэгч, 8 GB-ийн зөөврийн флаш диск тус бүр 1 ширхгийг хулгайлж нийт 64.800 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2022 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ч.П*******ын эзэмшлийн Гар утас худалдаа, засвар гэх нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж Samsung S8 plus загварын гар утас нэг ширхэг, цагаан өнгийн Samsung A53 загварын гар утас 1 ширхэг, Ремакс нэртэй цагаан өнгийн power bank 1 ширхэг, PUBG тоглоомын хар өнгийн том гар 1 ширхэг, жижиг гар 1 ширхэг, бэлэн мөнгө 12.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.П*******д нийт 1.819.500 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ахмадын өргөө гэх газрын 1 давхарт байрлах иргэн Л.Цгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нэвтэрч 130.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,
2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3в хэсгийн 8-11 тоотод оршин суух хохирогч Л.Ягийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж Nike гэсэн бичигтэй пүүз, хар өнгийн сурагч цүнх, виза картын хавтас, ногоон өнгийн ажлын бээлий тус бүр 1 ширхгийг хулгайлж нийт 192.500 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6А хэсгийн 7-704 тоотод оршин суух хохирогч Ц.Сгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж хромон гутал, саарал өнгийн малгайтай цамц, Норд фэйс загварын хантааз, эмэгтэй хүний шилэн трико зэргийг хулгайлж нийт 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн ЗА хэсгийн 7-705 тоотод оршин суух хохирогч Ц.П*******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж 33 литр айраг, 3 кг хонины махыг хулгайлж 162.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3а хэсгийн 7-707 тоотод оршин суух хохирогч Н.Сгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж Атар нэртэй гоймон 1 ширхэг, хонины мах 5 кг, ургамлын тос, шүдний оо, ууттай банш зэргийг хулгайлж нийт 70.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Булган аймгийн Булган сумын 2-р багийн Б хэсгийн 6-1 тоотод оршин суух иргэн Д.Дын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтрэн орж дорцовны ком багаж, нүдний шил 1 ширхэг зэргийг хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн За хэсгийн 7-705 тоотод оршин суух хохирогч Ц.П*******гийн байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж хоол хийн идэж, хоноглож байрласан,
Г.Б******* нь Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр захирамжаар эрүүгийн 2215000000220 дугаартай хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мухар олгой гэх оношоор тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө 01 цаг 50 минутын орчимд харгалзагч Д.Цт ус аваад ирье гэж хэлэн оргон зайлсан үйл баримтууд, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд:
А. Хулгайлах гэмт хэргийн талаар:
1. Хохирогч Ч.П*******ын өгсөн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цагийн үед ажил дээр ирэхэд гадна цонхны хамгаалалт хугалаад хажуу талд нь тавьсан байсан. Тэгээд хаалга онгойлгоод орсон чинь лангуун дотор байсан хоёр ширхэг гар утас, камер байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Samsung А-53 загварын цагаан өнгийн шинэ гар утас 1.500.000 төгрөг, Samsung S8 загварын хар өнгийн хуучин гар утас 250.000 төгрөг, цагаан өнгийн хуучин камер өөр дээрээ санах карттай 90.000 төгрөг, бэлэн мөнгө 12.000 төгрөг, нийт 1.852.000 төгрөг болно. ...Хулгайд алдсан эд зүйлээс хяналтын камер алга байна. Үүнийг нэхэмжилж байна. Үнэлгээгээр 67.500 төгрөг гарсан байна лээ... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-33, 35-36 дахь тал/,
2. Гэрч Э.С*******гийн өгсөн: ...Би нөхөртэйгөө очоод алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд хэрэглэж байсан хар өнгийн Самсунг Эс-8 Плас /Samsung S-8 Plas/ маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн Самсунг А-53 /Samsung A-53/ маркийн гар утас 1 ширхэг, Ремакс /Remax/ нэртэй цагаан өнгийн повер банк /power bank/ 1 ширхэг, хар өнгийн Bluetooth хос чихэвч 1 ширхэг, хайрцагтай USB цэнэглэгч 1 ширхэг, Пабжи /PUBG/ тоглоомын хар өнгийн том гар 1 ширхэг, жижиг гар 1 ширхэг, бэлнээр 12.000 төгрөг тус тус алдагдсан байсан. Мөн манай хяналтын камерыг эвдэж аваад яваад өгсөн байсан. Самсунг А-53 маркийн гар утас нь цагаан өнгөтэй хайрцагтай байгаа. Имэй код нь 357518811060672, 359658821060672 дугаартай... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
3. Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №22/2011 дугаартай: Samsung S8 Plus маркийн гар утас 1 ширхэг 1.470.000 төгрөг, Samsung A-53 маркийн гар утас 187.500 төгрөг, Remax нэртэй цагаан өнгийн powerbank 26.250 төгрөг, хар өнгийн bluetooth хос чихэвч 22.500 төгрөг, USB цэнэглэгч 11.250 төгрөг, PUBG тоглоомын хар өнгийн том гар 1 ширхэг, жижиг гар 1 ширхэг 22.500 төгрөг, өөр дээрээ санах ойтой хяналтын камер 1 ширхэг 67.500 төгрөг, нийт 1.807.500 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 49-52 дахь тал/,
4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 3-10 дахь тал/,
5. 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 11-23, 27 дахь тал/,
6. Яллагдагч Г.Б*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын Арцат могой гэх байранд байх гар утасны дэлгүүрт цонхоор нь орж 2 ширхэг гар утас S8, А53 загварын гар утаснууд, power bank 1 ширхэг, PUBG тоглоомын гар 2 ширхэг, USB цэнэглэгч 2 ширхэг, bluetooth чихэвч 1 ширхэг, бэлэн 12.000 төгрөг дэлгүүрээс авсан. Мөнгийг нь үрээд дуусгасан, бусад эд зүйлсийг цагдаад баригдаж хураалгасан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/,
7. Хохирогч Ц.П*******гийн өгсөн: ...Би Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3а хэсгийн 7-705 тоотод ганцаараа оршин суудаг. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд байрлах хүргэн Лхагвасүрэнгийн гэрт очиж тэндээ байж байгаад 09 дүгээр сарын 08-ны орой 19 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд гадна талын хашааны гүйдэг хаалга тал онгойсон байхаар нь нээх юм бодолгүй байшингийнхаа хаалганы цоожийг түлхүүрээрээ онгойлгоод дотогшоо ороход байшингийн хоёр давхарт юм тор хийх чимээ гарсан. Тэгэхээр нь хоёр давхар луугаа 2-3 шат өгсөж байхад хоёр давхарт хүн гүйх чимээ гарахаар нь би орилоод юу вэ гэж хэлээд дээшээ гарахад хоёр давхрын хойд талд байрлах жижиг цонхоор нэг эрэгтэй хүн гараад явах нь харагдсан. Тэгээд гэрээ шалгаад үзэхэд манай гэрийн хоёр давхарт өмсөж байсан ногоон эрээн цамц нь үлдсэн байсан. Мөн манай гэрт нэлээн хэдэн хоног болсон байдалтай хоол унд хийж идсэн, 20 литрийн савтай айргийг уусан, тамхи ихээр татсан байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Эрэгтэй хүний бугуйн цаг 2 ширхэг алдагдсан байсан. Мөн 32-33 литр айргийг ууж дуусгасан, 3 кг орчим хонины махаар хоол хийж идсэн байдалтай байсан. Тухайн цагнууд нь Citizen нэртэй төмөр оосортой, нөгөөх нь Diesel нэртэй савхин оосортой цагнууд байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98, 100 дахь тал/,
8. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 76-79 дэх тал/,
9. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 80-90 дэх тал/,
10. Ашид билгүүн хариуцлагат хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ-ОРХ/4621 дугаартай: 33 литр айраг 132.000 төгрөг, 3 кг хонины мах 30.000 төгрөг, Citizen брендийн бугуйн цаг 700.000 төгрөг, Deisel брэндийн бугуйн цаг 500,000 төгрөг, нийт 1.362.000 төгрөгөөр үнэлэв гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 108-111 дэх тал/,
11. Яллагдагч Г.Б*******ийн өгсөн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3А хэсгийн 7-705 тоот буюу Гозон Болдоо гэх айлын байшинд зүүн талын цонхны салхивчийг гараараа цохисоор байгаад онгойлгож салхивчаар орсон. Тухайн айлын эзэн ирээгүй, ер нь хүн байдаггүй юм шиг байхаар нь тус байшинд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 2 хоносон. Тухайн байшинд би хоёрдугаар давхарт нь 2 хоносон. Хонож байх хугацаанд хажуугийн айл болох Булган сумын 3 дугаар баг, 3А хэсгийн 7-707 тоот хашаанд байх байшинд мөн хууль бусаар хаалганы цоожийг эвдэлж дотроос нь мах, ууттай баншийг нь авч Гозон Болдоо ахын байшинд орж хоол унд хийж идсэн. Булган сумын 3 дугаар багийн 3а хэсгийн 7-705 тоотод байх байшинд амьдарч байх хугацаандаа 1 дүгээр давхарт хаалганы хажууд байсан 20 литрийн шар савтай айргийг ууж дуусгасан. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр намайг байшингийн 2 давхарт байж байхад гаднаас хүн орж ирж байгаа бололтой чимээ гарахаар нь би өмсөж явсан хувцсаа орхиод 2 дугаар давхрын хойшоо харсан цонхны саравчаар гадагшаа гарч зугтаасан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал/,
12. Хохирогч Н.Сгийн өгсөн: ...Би Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3А хэсгийн 7-707 тоотод нөхөр Хавалхааны хамт оршин суудаг. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би Улаанбаатар хот руу явсан. Тэндээ байж байгаад 09 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан. Би гэр рүүгээ орж үзээд юмнуудаа харахад хулгай орсон юм шиг байхаар нь цагдаа дуудсан. Алдсан юмнуудаа бүртгэж үзэхэд манай хөргөгчинд байсан 5 кг хонины мах, 1 кг атар гоймон, олейна нэртэй ургамлын тос /хагас/, хэрэглэж байсан РС нэртэй шүдний оо, 1 кг ууттай банш зэрэг эд зүйлс алга болсон байсан. Мөн гэрийн 2 цоож эвдэрсэн байгаа. ...Манай гэрээс хулгайлж авсан эд зүйлс нь мах болон хүнсний бүтээгдэхүүн байсан. Өөр бусад зүйлсэд гар хүрээгүй тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 158-159, 161 дэх тал/,
13. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 133-147 дахь тал/,
14. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 148-151 дэх тал/,
15. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/4620 дугаартай: Хонины мах 5 кг нь 50.000 төгрөг, атар гоймон 1 кг нь 3.000 төгрөг, ургамлын тос 1 ш 5.000 төгрөг, PC нэртэй шүдний оо 1 ширхэг нь 3.000 төгрөг, ууттай банш 1 кг нь 9.000 төгрөг, хулгайлагдсан эд зүйлийн хохирлын хэмжээг нийт 70.000 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 165-167 дахь тал/,
16. Яллагдагч Г.Б*******ийн өгсөн: ...2022 оны 09 дүгээр сарын 06-ны орой Гозон Болдоогийн хажуугийн айл болох Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3А хэсгийн 7-707 тоот хашаанд байх амбаарын цоожийг чулуугаар цохиж байгаад дотроос нь сүх аваад мөн хашаанд байх байшингийн хаалганы цоожийг эвдэлж ороод гал тогооноос цагаан өнгийн хөргөгчөөс хонины мах, ууттай банш зэргийг нь авсан. Ургамлын тос нь шүүгээн дээр байсан. Тэгээд эргэж гараад Гозон Болдоо ахын байшинд очиж хоол унд хийж идсэн. Гоймон аваагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дэх тал/,
17. Хохирогч Ц.Сгийн өгсөн: ...Манай гэр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6А хэсгийн 7-704 тоотод байдаг ба би нөхөр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Орхон сумын 3 дугаар нутагт мал маллан амьдардаг. Би өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хөдөө гэрээсээ Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6А хэсгийн 7-704 тоотод байрлах гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс эрэгтэй хүний 41 размерийн хар өнгийн хромон гутал, саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн зүүн талын энгэр дээрээ The North Face гэсэн бичигтэй хантааз, эмэгтэй хүний хар өнгийн шилэн трико /хуучин/ зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би цагдаагийн байгууллагаас алдсан зүйлсээ бүгдийг нь хүлээн авсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 209-210, 212 дахь тал/,
18. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 187-190, 195-205 дахь тал/,
19. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 191-194 дэх тал/,
20. Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/4580 дугаартай: Орос хромон гутал 1 ширхэг 500.000 төгрөг, саарал өнгийн малгайтай цамц 20.000 төгрөг, north face хантааз 20.000 төгрөг, эмэгтэй хүний трико 1 ширхэг 10.000 төгрөг, хохирлын хэмжээг нийт 550.000 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 216-219 дэх тал/,
21. Яллагдагч Г.Б*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн үед Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт хашаа нь цэнхэр өнгийн хуурч бүдгэрсэн хаалгатайд, хашаан дотор байшин нь баруун хойд талдаа байрласан 1 давхар байшин байсан. Уг байшингийн цонхнууд нь гэрэлгүй болохоор хүнгүй байна гэж бодсон. Хашааг хойгуур нь давж ороод байшингийн урд талын баруун захын цонхны салхивчийг гараараа түлхсээр байгаад онгойлгож дотогшоо нэвтэрсэн. Байшинд ороод байшингийн зүүн урд буланд байх шкафаас хар өнгийн хромон гутал, буйдан дээрээс саарал өнгийн малгайтай цамц, North Face гэсэн бичигтэй хар өнгийн хантааз, хар өнгийн шилэн трико зэргийг аваад буцаад байшинд орсон газраараа гарсан. Хохирогчид цагдаа нар миний авсан эд зүйлийг эргүүлээд өгсөн гэж байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дахь тал/,
22. Хохирогч Л.Ягийн өгсөн: ...Би Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3В хэсгийн 8-11 тоотод эхнэр Цэцэгээ, ач Манлай, зээ Эрдэнэцэцэг нарын хамт оршин суудаг. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би эхнэртэйгээ Орхон аймаг руу явж манай ач зээ хоёр Шунхлай ШТС-ын ард байдаг эмээгийнхээ гэрт очсон. Тэгээд 09 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө бид нар гэртээ ирсэн хойно, манай эхнэр Манлайгийн цагаан алаг пүүз, Эрдэнэцэцэгийн хар өнгийн үүргэвчтэй цүнх, авдар дотор байсан 1 шил архи, хүүхдийн жижиг түрийвчинд байсан 10.000 төгрөг алга болсон байна, манайд хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би байгаа байх гэж бодоод тоогоогүй үлдээсэн. Сүүлд юмнуудаа үзээд гарч ирэхгүй байхаар нь хулгай орсон байна гэж бодсон. Би цагдаагийн байгууллагаас алдсан эд зүйлс болох пүүз, хар өнгийн сурагч үүргэвч, ногоон өнгийн бээлий, виза карт хийдэг хавтас зэргийг хүлээн авсан. 1 шил архи, ногоон өнгийн ажлын бээлий зэргийг нэхэмжлэхгүй. Харин хүүхдэд авсан пүүз, хар өнгийн сурагч үүргэвч зэргийг шинээр авахуулмаар байна. Хуучирсан пүүз, хар өнгийн сурагч үүргэвч нь надад байгаа, эргээгээд Б*******ид өөрт нь өгч шинээр авмаар байна. ...Би урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ 1 шил архи болон түрүүвчинд байсан 10.000 төгрөг алдагдсан гэж мэдүүлэг өгсөн. Тэгсэн чинь сүүлд гэртээ үзтэл нөгөө 1 шил архи маань гараад ирсэн. Харин түрүүвчинд байсан 10.000 төгрөгийг би өөрөө хэрэглэчихсэн байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 7-8, 10-11 дэх тал, 225 дахь тал/,
23. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 239-249 дэх тал/,
24. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-3 дахь тал/,
25. Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ-ОРХ/4621 дугаартай: Nike гэсэн бичиглэлтэй Jordan-4 загварын пүүз 1 ширхэг 100.000 төгрөг, хар өнгийн сурагч цүнх 1 ширхэг 80.000 төгрөг, виза картны хавтас 1 ширхэг нь 10000 төгрөг, 1 шил архи 25.000 төгрөг, ногоон өнгийн ажлын бээлий 2.500 төгрөг, хохирлын хэмжээг нийт 217.500 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
26. Яллагдагч Г.Б*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 16 цагийн үед хамаатны ах Ягийн гэр рүү очсон. Тэгээд хүнгүй болохоор нь тухайн айлд орсон юм. Орохоосоо өмнө хашааны гаднаас байшингийн хаалга цоожтой эсэхийг харж байгаад хашаа руу орсон. Ороход байшингийн баруун талд залгаа цагаан өнгийн хаалгатай гражтай 1 давхар байшин байсан. Тэгээд тухайн байшингийн зүүн талын цонхны жижиг салхивчийг гараараа түлхэж байгаад онгойлгоод байшин руу орсон. Байшингийн дотор хаалганы дэргэд шалан дээр солбио пүүз байсныг авсан. Дараа нь орон дээр байсан хар өнгийн сурагч цүнхийг авсан. Цүнхэн дотор эмэгтэй хүүхдийн карт хийдэг хавтас байсан. Дараа нь байшингийн хойд гол хэсэгт байрлах хүрэн өнгийн шкафаас ногоон өнгийн ажлын бээлий зэргийг аваад буцаад байшин руу орсон газраараа гарсан. ...Хохирогчид цагдаа нар авсан эд зүйлийг эргүүлээд өгсөн гэж байсан. 1 шил архи, 10.000 төгрөг байгаагүй... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
27. Хохирогч Л.Цгийн өгсөн: ...Би Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Булагийн 2-1-11 тоотод оршин суудаг. Мөн Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ахмадын байрны 108 тоотод би өдрийн цагаар бариа хийдэг. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би ажил дээрээ байж байгаад оройн 17 цагийн үед цонхоо хаагаад өрөөгөө түгжээд гарсан. Тэгээд 09 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ ирэхэд манай байгууллагын зохион байгуулагч Энхмаа надад танай өрөөнд хулгай орсон байна гэж хэлсэн. Би өрөөндөө ороод эд зүйлсээ бүртгэж үзэхэд миний сонсдог байсан хар өнгийн радио, орны бүтээлэг, орон дээр байсан шар гудас, 3 ширхэг цагаан өнгийн дэвсгэр даавуу зэрэг эд зүйлс алга болсон байсан. ...Цагдаагийн байгууллагаас хулгайд алдсан эд зүйлсийг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 59-60, 62 дахь тал/,
28. Эд зүйлд үзлэг хийсэн: 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтэн Г.Б*******ийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан гэх эд зүйлсэд үзлэг хийв. Үзлэгээр Sony гэсэн бичигтэй хар өнгийн хүлээн авагч /радио/ байх ба уг радио GP брэндийн баттерэй /том 4 ширхэг/, хэрэглэж байсан цагаан өнгийн орны зузаан бүтээлэг 1 ширхэг, хэрэглэж байсан шар өнгийн нимгэн даавуун гудас 1 ширхэг, цагаан өнгийн сунадаг даавуу /дэвсгэр/ 2 ширхэг, хэрэглэж байсан цагаан өнгийн нимгэн бүтээлэг 1 ширхэг тус тус байснаар оролцогч Л.Ц, Ц.Тунгалаг нарт үзүүлж алдсан эд зүйлс мөн байна уу гэж тодруулахад оролцогч Л.Ц миний алдсан эд зүйлс мөн байна гэж таньснаар Sony гэсэн бичигтэй хар өнгийн хүлээн авагч /радио/ байх ба уг радио GP цагны зай /том 4 ширхэг/, хэрэглэж байсан цагаан өнгийн орны зузаан бүтээлэг 1 ширхэг, хэрэглэж байсан шар өнгийн нимгэн даавуун гудас 1 ширхэг, цагаан өнгийн сунадаг даавуу /дэвсгэр/ 2 ширхэг, хэрэглэж байсан цагаан өнгийн нимгэн бүтээлэг 1 ширхэг тус бүрийг оролцогчид хүлээлгэн өгсөн гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 39-43 дахь тал/,
29. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 45-55 дахь тал/,
30. Ашид Билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ-ОРХ/4625 дугаартай: Sony нэртэй радио 1 ширхэг 30.000 төгрөг, орны нимгэн бүтээлэг 1 ширхэг 20.000 төгрөг, орны нимгэн гудас 1 ширхэг 40.000 төгрөг, орны цагаан дэвсгэр 2 ширхэг 20.000 төгрөг, бүгд 130.000 төгрөг гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 68-71 дэх тал/,
31. Яллагдагч Г.Б*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: Би Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг Нутгийн зоог гэх зоогийн газрын хойно байрлах балгасанд цагдаа нараас нуугдаж хоргодсон. Ингэж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө хөнжил, гудасны хэрэг гараад Ахмадын өргөө төвийн хойд талын цонхны салхивчаар дотогшоо харсан, салхивчийг түлхэхэд салхивчны түгжээ эвдэрч онгойсон. Дотогшоо ороод яг аль өрөө гэдгийг нь харанхуй байсан болохоор хэлж мэдэхгүй байна. Нэг өрөөнөөс жижиг радио, цагаан өнгийн орны бүтээлэг, шар өнгийн гудас, нимгэн хөнжил шиг материалтай даавуу, цагаан өнгийн даавуу 2 ширхэгийг тус тус аваад орсон газраараа буцаад гарсан. Тухтай хонох гээд эд зүйлийг хулгайлсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 84-85 дахь тал/,
32. Хохирогч Д.Дын өгсөн: ...Би Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2Б хэсгийн 6-1 тоотод нөхөр Гантөмөр, хүү Төгөлдөрийн хамт оршин суудаг. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өглөө эрт босоод нөхөр Гантөмөр машинаа засах гээд түлхүүр багажны комоо хайгаад олоогүй. Тэр үед хүн авчихлаа гэж бодоод тоогоогүй байж байгаад орой гэртээ юм хийж байгаад авдрын цүү нь эвдэрсэн байхыг хараад манай гэрт хулгай орсон юм байна гэж бодоод цагдаа дуудсан. ...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай нөхөр машинаа янзалсан. Тухайн үед түлхүүр багажны ком нь байсан. Тэр орой 19-22 цагийн хооронд манайд хүн байгаагүй. ...Цагдаагийн байгууллагаас хулгайд алдсан эд зүйлсийг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 112-113, 115 дахь тал/,
33. Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн сэжигтэн Г.Б*******ийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан гэх эд зүйлсэд үзлэг хийв. Үзлэгээр ногоон өнгийн савтай тээврийн хэрэгсэлд зориулагдсан багажны ком нэг хайрцаг, шар ногоон өнгийн туяатай нүдний шил 1 ширхэг тус бүрийг оролцогч Д.Дд үзүүлж алдагдсан эд зүйлс мөн байна уу гэж тодруулахад оролцогч Д.Д миний алдсан эд зүйлс мөн байна гэж таньснаар ногоон өнгийн савтай тээврийн хэрэгсэлд зориулагдсан багажны ком нэг хайрцаг, шар ногоон өнгийн туяатай нүдний шил 1 ширхэг тус бүрийг оролцогчид хүлээлгэн өгөв гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 95-97 дахь тал/,
34. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 98-108 дахь тал/,
35. Ашид Билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/4579 дугаартай: Дорцовны ком багаж 1 ширхэг 180.000 төгрөг, нүдний шил 1 ширхэг 20.000 төгрөг, бүгд 200.000 төгрөгөөр үнэлсэн гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 119-122 дахь тал/,
36. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 91-94 дэх тал/,
37. Яллагдагч Г.Б*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: ...Хашааг давж ороод байшингийн урд талын баруун талын цонхон дээр очиход цонхны салхивч онгорхой гэрэл нь унтраастай байхаар нь тус салхивчаар дотогшоо орсон. Тус байшингаас би үүдний өрөөний шалан дээр байсан ногоон өнгийн хайрцагтай багаж түлхүүрний ком багаж, үүдний өрөөнд байх шүүгээн дээр байсан нүдний шил зэргийг авсан. Хохирогчид цагдаа нар авсан эд зүйлсийг эргүүлээд өгсөн гэж байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 135-136 дахь тал/,
38. Хохирогч Ц.Мгийн өгсөн: ...2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бид бүгдээрээ ******* сумын 2 дугаар багт оршин суух манай төрсөн дүү Ганзоригийн гэрт очиж хоноод буцаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд шовгортоо орсон чинь арын цонх онгорхой байсан. Тухайн үед цонхоо хаагаагүй юм байхдаа гээд тоогоогүй юм. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай хадам ээж Д чемоданаа ухаж байгаад энэ дотор байсан гар утас, эмэгтэй хүний дотуур хувцас, Гоёо нэртэй 1 шил архи зэрэг алга болсон байна гэж хэлсэн. ...Манай гэрээс хадам ээжийн Самсунг Жи-3 маркийн гар утас болон эмэгтэй хүний дотуур хувцас зэрэг зүйлийг хулгайлсан байсан. Харин миний эд зүйлээс Гоёо нэртэй архи алдсан гэж бодож байсан чинь тухайн архийг дараа нь би гэрээсээ хайж байгаад олсон, миний хувьд гэвэл хохирсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 17-19, 22-23 дахь тал/,
39. Хохирогч Н.Дгийн өгсөн: ...Би 2022 оны 06 сарын 15-ны өдөр Булган аймгийн ******* сумын төвд байх хүргэн Мгийнд амрахаар очоод 2022 оны 07 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу явах гээд хувцсаа янзалж байсан. Тэгтэл миний ягаан өнгийн хөхний даруулга, цагаан өнгийн дотуур хувцас болон Самсунг Жи-6 маркийн гар утас алга болсон байсан. Би гар утсаа эргүүлж авсан, одоо дотуур хувцсыг нэхэмжлэх ёстой боловч цаашид нааш цааш дуудагдмааргүй байгаа учир гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /3-р хх-н 26/,
40. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 5-11 дэх тал/,
41. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 222027 дугаартай: Эмэгтэй хүний хос шинэ дотуур хувцас 1 ширхэг 35.000 төгрөг, гоёо нэртэй 1 литрийн архи 1 ширхэг 38.000 төгрөг, Samsung Galaxy G-3 загварын гар утас 1 ширхэг 265.500 төгрөг, хохирлын хэмжээ нийт 331.200 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 34-38 дахь тал/,
42. Нэмэлт шинжилгээ хийсэн Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 222576 дугаартай: Хулгайлагдсан Самсунг Жи-3 загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 150.000 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 43-47 дахь тал/,
43. Яллагдагч Г.Б*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: ...Тухайн орой би М гэх айлын байшинд хууль бусаар орчхоод дараа нь сумын төвийн гэрийн хөрш айл болох Мгийнд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хашааг нь давж ороод шовгор байшингийнх нь хойд талын цонхны салхивчийг гараараа түлхэж байгаад онгойлгож орсон. Ороод компьютерын ширээний дор байсан хар өнгийн чемоданыг ухаж дотроос нь жижиг торон дотор байсан Жи-3 загварын гар утас, хос дотуур өмд зэргийг аваад буцаад орсон газраараа гарсан. Гоёо нэртэй архи аваагүй... гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
44. Хохирогч Л.Мын өгсөн: ...Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн эхнэр хүүхдүүдийн хамт хөдөө гарсан ба манай сумын төвийн залуус хороонд байдаг гэрт маань хүн үлдээгүй. Би 2022 оны 07 дугаар сарын 20-ны үед сумын төвийн гэрээсээ суурин утасны антен, цэнэглэгч зэргээ авахаар ирэх үед тухайн эд зүйлс маань алга болсон байсан. Мөн эхнэрийн хувцасны шүүгээнээс хувцас гаргаад халааснаас нь мөнгөө авах гэтэл халаасанд нь байсан 400,000 төгрөг, плаш зэрэг нь алга болсон байсныг мэдсэн. Тэгээд хөдөө гараад ажил ихтэй байсан болохоор тухайн үедээ орхисон юм. Тэгээд намрын хадлангийн ажил дуусаад гэртээ ирсэн. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байна... гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
45. Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн Залуус хорооны 202 тоот иргэн Л.Мын хашаа байна. Уг хашаа нь ******* сумын төв замын ертөнцийн зүгээр урд талд ертөнцийн зүгээр баруун талаасаа 2 дахь хашаа нь буюу 202 тоот хойд талдаа торон хашаатай хашаа байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 64-67 дахь тал/,
46. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 68-71 дэх тал/,
47. Яллагдагч Г.Б*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би хөдөө гэрээсээ сумын төв орсон. Сумын төвийн гэрт хэсэг байж байгаад 23 цаг өнгөрч байхад гэрээс гарсан. Гэрээс гараад Залуучууд хороо руу явсан. Тус хороонд очоод М гэх айлын гадаа хүн байгаа эсэхийг нь харчихаад хашаа руу ар талаас нь давж ороод байшингийн 2 дугаар давхар руу дүнзэн модны илүү гарсан хэсгээр авирч гараад болконы урагшаа харсан вакум хаалгыг түлхэж онгойлгон дотогшоо нэвтэрсэн. Дотогшоо ороод нэгдүгээр давхарт бууж мөлхөө тавилганаас плаш, хажууд нь байх шүүгээнээс iPhone гар утасны цэнэглэгч, 12 квт-ын цэнэглэгч зэргийг аваад буцаад орсон газраараа гарсан. Хохирогчид цагдаа нар плаш, iPhone гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлсийг эргүүлээд хүлээлгэж өгсөн гэж байсан. 12 квт-ын цэнэглэгч хөдөө гэрт байгаа байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
Б. Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн талаар:
1. Хохирогч Ц.П*******гийн өгсөн: ....Би Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3А хэсгийн 7-705 тоотод ганцаараа оршин суудаг. 2022 оны 08 дугаар 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд байрлах хүргэн Лхагвасүрэнгийн гэрт очиж тэндээ байж байгаад 09 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цаг 20 минутын үед Булган аймгийн Булган суманд байрлах гэртээ ирэхэд гадна талын хашааны гүйдэг хаалга тал онгойсон байхаар нь юм бодолгүй байшингийнхаа хаалганы цоожийг түлхүүрээрээ онгойлгоод дотогшоо ороход байшингийн хоёр давхарт юм тор хийх чимээ гарсан. Тэгэхээр нь хоёр давхар руу 2-3 шат өгсөж байхад хоёр давхарт хүн гүйх чимээ гарахаар нь би орилоод юу вэ? гэж хэлээд дээшээ гарахад хоёр давхрын хойд талд байрлах жижиг цонхоор нэг эрэгтэй хүн гараад явах нь харагдсан. Тэгээд гэрээ шалгаад үзэхэд манай гэрийн хоёр давхарт өмсөж байсан ногоон эрээн цамц нь үлдсэн байсан. Мөн манай гэрт нэлээн хэдэн хоног болсон байдалтай хоол унд хийж идсэн, 20 литрийн савтай айргийг уусан, тамхи ихээр татсан байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Эрэгтэй хүний бугуйн цаг 2 ширхэг алдагдсан байсан. Мөн 32-33 литр айргийг ууж дуусгасан, 3 кг орчим хонины махаар хоол хийж идсэн байдалтай байсан. Тухайн цагнууд нь Citizen нэртэй төмөр оосортой, нөгөөх нь Diesel нэртэй савхин оосортой цагнууд байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98, 100 дахь тал/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 76-79 дэх тал/,
3. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 80-90 дэх тал/,
4. Яллагдагч Г.Б*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн А хэсгийн 7-705 тоот буюу Гозон Болдоо гэх айлын байшинд зүүн талын цонхны салхивчийг гараараа цохисоор байгаад онгойлгож салхивчаар орсон. Тухайн айлын эзэн ирээгүй, ер нь хүн байдаггүй юм шиг байхаар нь тус байшинд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл байсан. Тухайн байшинд би хоёрдугаар давхарт нь 2 хоносон. Хонож байх хугацаанд хажуугийн айл болох Булган сумын 3 дугаар багийн А хэсгийн 7-707 тоот хашаанд байх байшинд мөн хууль бусаар хаалганы цоожийг эвдэлж дотроос нь мах, ууттай баншийг нь авч Гозон Болдоо ахын байшинд орж хоол унд хийж идсэн. Булган сумын 3 дугаар багийн А хэсгийн 7-705 тоотод байх байшинд амьдарч байх хугацаандаа 1 дүгээр давхарт хаалганы хажууд байсан 20 литрийн шар савтай айргийг ууж дуусгасан. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр намайг байшингийн 2 давхарт байж байхад гаднаас хүн орж ирж байгаа бололтой чимээ гарахаар нь би өмсөж явсан хувцасаа орхиод 2 дугаар давхрын хойшоо харсан цонхны саравчаар гадагшаа гарч зугтаасан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал/,
В. Оргон зайлах гэмт хэргийн талаар:
1. Иргэний нэхэмжлэгч Б.Эын өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө 02 цагийн орчим Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байсан этгээд Г.Б******* нь Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үедээ оргон зайлсан. Тэгээд манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 24 алба хаагч, хорих 437 дугаар ангийн 10 алба хаагч фургон загварын тээврийн хэрэгсэлтэй, хорих 439 дугаар ангийн 7 алба хаагч Toyota Prius загварын тээврийн хэрэгсэлтэй оролцсон. Тэгээд Булган аймгийн төвөөр эрэн сурвалжилж ажилласан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 148-149 дэх тал/,
2. Гэрч Д.Цын өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цагдан хоригдож байсан Г.Б******* гэгч нь өвчний улмаас Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Уг хоригдогчийг удирдлагаас өгсөн үүргийн дагуу хяналт тавьж Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хонохоор болсон. Тухайн үед ямар нэгэн зөрчил гарахгүй байж байгаад орой буюу 2022 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн орчим Г.Б******* үе үе бие засах газар руу явсан. Тэгээд надад хандаж ам их цангаад байна гэхээр нь би хоёр удаа ус авахад нь хамт явсан. Дахиад надаас гуйхаар нь ус их холгүй ойр байсан тул чи өөрөө авчих гээд явуулсан. Тэгээд удалгүй араас нь гартал байхгүй болсон байсан. Тухайн үед цаг шөнийн 01 цаг 20 минут орчим болж байсан. Тэгээд би Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шууд мэдэгдэж эрлийн ажил эхэлсэн. Мөн цагдаагийн байгууллагад мэдэгдээд тэр өдрөө буюу 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн орчим цагдаагийн байгууллагын алба хаагч нар олж тогтоосон байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 152-153 дахь тал/,
3. Яллагдагч Г.Б*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: ...Би 2022 оны 09 дүгээр сард Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хулгайн гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон. Цагдан хоригдож байх хугацаандаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мухар олгой өвдөж цагдан хорих байрнаас Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж хагалгаанд орохоор болсон. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орж тус эмнэлэгтээ хэвтэж эмчлүүлж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлагч, харгалзагч Цэвээн-очирт ус аваад ирье гэж платнаасаа гараад тарианы өрөө гэсэн өрөөнд ороод цонхоор нь гарч зугтаасан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед аймгийн цагдаа нарт баригдсан... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал/,
4. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж /2 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал/,
5. Яллагдагч Г.Б*******ийн өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 207-211 дэх тал, 215-221 дэх тал/,
6. Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас оргосон хоригдогчийг эрэн хайхад гарсан зардалд 88.200 төгрөгийн нэхэмжлэлийн баримт /2 дугаар хавтаст хэргийн 222 дахь тал/,
7. Хохирогч Ц.П*******гийн гэрээс хураан авсан хүрэн эрээн өнгийн куртик, эрээн өнгийн дотортой хар саарал өнгийн юүдэнтэй цамц, тунгалаг өнгөтэй гар утасны кэйс тус бүр 1 ширхэг, хохирогч Н.Сгийн гэрт хийсэн хэргийн газрын үзлэгийн явцад цагаан өнгийн, эвдэрсэн цоож 1 ширхэг зэргийг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ч.П*******, Ц.П*******, Н.С, Л.Я, Ц.С, Л.Ц, Д.Доржпагма, Н.Д, Л.М, иргэний нэхэмжлэгч Б.Э, гэрч Э.С*******, Б.Оюун-Эрдэнэ, Д.Ц, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тольдох Оюуны өгөөж болон Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчдийн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл буцаан өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаар захирамж, яллагдагч Г.Б*******ийн өвчний түүх, яллагдагч Г.Б*******ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн эрээн өнгийн куртик, эрээн өнгийн дотортой хар саарал өнгийн юүдэнтэй цамц, тунгалаг өнгөтэй гар утасны кэйс тус бүр 1 ширхэг, цагаан өнгийн, эвдэрсэн цоож 1 ширхэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжаар нь магадлан нягтлахад
Шүүгдэгч Г.Б******* нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчим Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн Залуус хорооны 2-205 тоотод оршин суух хохирогч Б.Мгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж хохирогч Н.Дгийн Samsung Galaxy J3 загварын гар утас, эмэгтэй хүний дотуур хувцас 1 хос зэргийг хулгайлж нийт 185.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн Залуус хорооны 202 тоотод байрлах хохирогч Л.Мын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж iPhone утасны USB цэнэглэгч, 12 киловаттын цэнэглэгч, 8 GB-ийн зөөврийн флаш диск тус бүр 1 ширхгийг хулгайлж нийт 64.800 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2022 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ч.П*******ын эзэмшлийн Гар утас худалдаа, засвар гэх нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж Samsung S8 plus загварын гар утас нэг ширхэг, цагаан өнгийн Samsung A53 загварын гар утас 1 ширхэг, Ремакс нэртэй цагаан өнгийн power bank 1 ширхэг, PUBG тоглоомын хар өнгийн том гар 1 ширхэг, жижиг гар 1 ширхэг, бэлэн мөнгө 12.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.П*******д нийт 1.819.500 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ахмадын өргөө гэх газрын 1 давхарт байрлах иргэн Л.Цгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай ажпын байранд нэвтэрч 130.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,
2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Зв хэсгийн 8-11 тоотод оршин суух хохирогч Л.Ягийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж Nike гэсэн бичигтэй пүүз, хар өнгийн сурагч цүнх, виза картын хавтас, ногоон өнгийн ажлын бээлий тус бүр 1 ширхгийг хулгайлж нийт 192.500 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6А хэсгийн 7-704 тоотод оршин суух хохирогч Ц.Сгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж хромон гутал, саарал өнгийн малгайтай цамц, Норд фэйс загварын хантааз, эмэгтэй хүний шилэн трико тус бүрийг хулгайлж нийт 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн ЗА хэсгийн 7-705 тоотод оршин суух хохирогч Ц.П*******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж 33 литр айраг, 3 кг хонины махыг хулгайлж 162.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3а хэсгийн 7-707 тоотод оршин суух хохирогч Н.Сгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж Атар нэртэй гоймон 1 ширхэг, хонины мах 5 кг, ургамлын тос, шүдний оо, ууттай банш зэргийг хулгайлж нийт 70.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Булган аймгийн Булган сумын 2-р багийн Б хэсгийн 6-1 тоотод оршин суух иргэн Д.Дын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтрэн орж дорцовны ком багаж, нүдний шил 1 ширхэг зэргийг хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн За хэсгийн 7-705 тоотод оршин суух хохирогч Ц.П*******гийн байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж хоол хийн идэж, хоноглож байрласан,
Г.Б******* нь Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр захирамжаар эрүүгийн 2215000000220 дугаартай хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мухар олгой гэх оношоор тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө 01 цаг 50 минутын орчимд харгалзагч Д.Цт ус аваад ирье гэж хэлэн оргон зайлсан үйлдэлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Г.Б*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/17 дугаартай яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хохирогч Ц.П*******гийн байшингаас Citixen, Diesel загварын 2 ширхэг бугуйн цаг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Л.Ягийн байшингаас 1 шил архи хулгайлж 25.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Мгийн байшингаас Гоёо нэртэй 1 литрийн архи хулгайлж 38.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Л.Мын байшинд хууль бусаар нэвтэрч жи мобайлын утасны антен хулгайлж 85.000 төгрөгийн хохирол, бэлэн 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх зарим үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүх мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Харин мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэж хуульчилсан байх бөгөөд энэ тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахгүй байхаар зохицуулжээ.
Хэрэг, үйл баримт болсон газар буюу хохирогч Б.Мгийн /Н.Д/ эзэмшлийн Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн Залуус хорооны 2-205 тоот, хохирогч Л.Мын эзэмшлийн Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн Залуус хорооны 202 тоот, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ч.П*******ын эзэмшлийн Гар утас худалдаа, засвар гэх нэртэй дэлгүүр, хохирогч Л.Цгийн Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий Ахмадын өргөө гэх газар, хохирогч Л.Ягийн эзэмшлийн Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Зв хэсгийн 8-11 тоот, хохирогч Ц.Сгийн эзэмшлийн Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6А хэсгийн 7-704 тоот, хохирогч Ц.П*******гийн эзэмшлийн Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн ЗА хэсгийн 7-705 тоот, хохирогч Н.Сгийн эзэмшлийн Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3а хэсгийн 7-707 тоот, хохирогч Д.Дын эзэмшлийн Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2Б хэсгийн 6-1 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай байшин болон үйл ажиллагаа явуулах зориулалттай гар утасны дэлгүүр, бариа заслын үйл ажиллагаа явуулдаг ахмадын сувилалын газрын цонхны хаалтыг хөшиж, сүх, чулуугаар хаалганы цоожийг эвдлэх, цонхны салхивчийг түлхэж хүчээр онгойлгон орж буй нь хохирогч нарын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны халдашгүй эрхэд тус тус халдсан хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Б*******ийн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл идэвхтэй, бусдын өмчлөх эрхэд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг,
хохирогч Ц.П*******гийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж, түүний орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж 2 хоног байрлаж, гэрт байсан тогоог ашиглаж махаар нь хоол хийж идэж, айраг ууж, ундааны саванд шээж дураараа авирласан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр захирамжаар эрүүгийн 2215000000220 дугаартай хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мухар олгой гэх оношоор тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө 01 цаг 50 минутын орчимд харгалзагч Д.Цт ус аваад ирье гэж худал хэлээд оргон зайлсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тус тус нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Б*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.П*******д 1.819.500 төгрөгийн, хохирогч Ц.П*******д 162.000 төгрөгийн, хохирогч Н.Сд 70.000 төгрөгийн, хохирогч Л.Яд 192.500 төгрөгийн, хохирогч Ц.Сд 550.000 төгрөгийн, хохирогч Л.Цд 130.000 төгрөгийн, хохирогч Д.Доржпагмад 200.000 төгрөгийн, хохирогч Н.Дд 185.000 төгрөгийн, хохирогч Л.Мт 64.800 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Э буюу Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эрэн сурвалжлах ажиллагааны зардал 88.200 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон хохирогч нарын мэдүүлэг, байгууллагын нэхэмжлэхээр тус тус тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.П*******д хулгайд алдсан Самсунг эс-8 плас гар утас 1 ширхэг, цагаан өнгийн Самсунг А-53 маркийн гар утас 1 ширхэг, Ремакс нэртэй цагаан өнгийн повербанк 1 ширхэг, PUBG тоглоомын хар өнгийн том гар 1 ширхэг, жижиг гар 1 ширхэг, нийт 1.740.000 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгч 67.500 төгрөгийн үнэлгээ бүхий хяналтын камер, бэлэн мөнгө 12.000 төгрөгийн буюу нийт 79.500 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй, хохирогч Ц.П*******д 162.000 төгрөгийн хохирол учруулж уг хохирол нөхөн төлөгдөөгүй, хохирогч Н.Сд 70.000 төгрөгийн хохирол учруулж, нөхөн төлөгдөөгүй, хохирогч Л.Мт 64.800 төгрөгийн хохирол учруулсанаас iPhone утасны цэнэглэгч, плаш зэрэг 51.300 төгрөгийн эд зүйлийг буцааж хүлээлгэн өгч, 12 кв-ын цэнэглэгчийн үнэ буюу 13.500 төгрөг нөхөн төлөгдөөгүй, мөн Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас оргон зайлсан яллагдагч Г.Б*******ийг эрэн сурвалжлах ажиллагаанд 88.200 төгрөгийн шатахууны зардал нэхэмжилсэн нь тус тус нөхөн төлөгдөөгүй, хохирогч Л.Яд 192.500 төгрөгийн хохирол учруулсан ба Nike гэсэн бичигтэй пүүз, хар өнгийн сурагч цүнх, виза картын хавтас, ногоон өнгийн ажлын бээлий зэрэг 192.500 төгрөгийн эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн боловч хохирогч Л.Я нь Nike гэсэн бичигтэй пүүз, хар өнгийн сурагч цүнхийг шинэ байсныг хэрэглэж хуучин болгосон тул үнэ болох 180.000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
Хохирогч Ц.Сд 550.000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлагдсан эд зүйлийг буцаан биет байдлаар хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, хохирогч Л.Цд 130.000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлсан Sony загварын жижиг радио, орны нимгэн бүтээлэг, нимгэн гудас, орны дэвсгэр даавуу зэрэг 130.000 төгрөг үнэлгээ бүхий эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн тул гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Д.Доржпагмад 200.000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлсан дорцовны ком багаж, нүдний шил зэрэг 200.000 төгрөгийн эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй, нгомдол саналгүй, хохирогч Н.Дд 185.000 төгрөгийн хохирол учруулсанаас 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Жи-3 загварын гар утсыг буцаан хүлээлгэн өгч, эмэгтэй дотуур хувцасны үнэ болох 35.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд тус тус илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Б*******оос гэм хорын хохиролд нийт 593.200 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Эт буюу Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 88.200 төгрөгийг, хохирогч Ч.П*******д 79.500 төгрөгийг, хохирогч Ц.П*******д 162.000 төгрөгийг, хохирогч Н.Сд 70.000 төгрөгийг, хохирогч Л.Яд 180.000 төгрөгийг, хохирогч Л.Мт 13.500 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ц.С, Л.Ц, Д.Д, Н.Д нарт төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тус тус нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Б*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруутайг нотолж яллах байр сууринаас оролцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд зааснаар оногдуулах 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 2 сарын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналыг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцож, санал дүгнэлтээ гаргалаа.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх хэргийн 2 дугаар хавтасны 179-212 дахь талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд, өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б******* нь Архангай аймгийн ******* суманд 1999 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, урьд өмнө 7 удаагийн ял шийтгэлтэй, 23 настай, эрэгтэй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хулгайлсан эд зүйлсээс заримыг нь буцаан хохирогч нарт хүлээлгэн өгсөн, олон удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.Б*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Б*******ийн биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьж, шүүгдэгч Г.Б*******ийн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 4 сар, 23 хоногийг буюу 143 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ц.П*******гийн гэрээс хураан авсан шүүгдэгчийн хүрэн эрээн өнгийн куртик, эрээн өнгийн дотортой хар саарал өнгийн юүдэнтэй цамц тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Б*******ид буцаан олгож, тунгалаг өнгөтэй гар утасны кэйс, хохирогч Н.Сгийн гэрт хийсэн хэргийн газрын үзлэгийн явцад хураагдсан цагаан өнгийн, эвдэрсэн цоож тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Г*******ын Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Б*******ийн биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б*******ид оногдуулсан 4 /дөрөв/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******ийн цагдан хоригдсон 143 /нэг зуун дөчин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7. Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Ц.С, Л.Ц, Д.Доржпагма, Н.Д нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б*******оос гэм хорын хохиролд нийт 593.200 /таван зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж,
-Булган аймгийн Булган сумын 5-р баг Анхдагчийн өргөн чөлөө 1 дүгээр гудамжны 132 тоотод суух иргэний нэхэмжлэгч Б.Э /ГН89011713/-т буюу Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 88.200 /наян найман мянга хоёр зуу/ төгрөгийг,
-Булган аймгийн Булган сумын 5-р баг 116 дугаар байрны 19 тоотод оршин суух хохирогч Ч.П******* /ГИ84013114/-д 79.500 /далан есөн мянга таван зуу/ төгрөгийг,
-Булган аймгийн Булган сумын 3-р баг 3А-7-705 тоотод оршин суух хохирогч Ц.П******* /ГЮ62040425/-д 162.000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийг,
-Булган аймгийн Булган сумын 3-р баг 7-707 тоотод оршин суух хохирогч Н.С /ГЮ55111709/-д 70.000 /далан мянга/ төгрөгийг,
-Булган аймгийн Булган сумын 3-р баг 3В-8-11 тоотод оршин суух хохирогч Л.Я /ГЭ57060416/-д 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг,
-Булган аймгийн ******* сумын Хүрэмт багт оршин суух хохирогч Л.М /ГА74042978/-т 13.500 /арван гурван мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ц.П*******гийн гэрээс хураан авсан хүрэн эрээн өнгийн куртик, эрээн өнгийн дотортой хар саарал өнгийн юүдэнтэй цамц тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Б*******ид буцаан олгож, тунгалаг өнгөтэй гар утасны кэйс 1 ширхэг, цагаан өнгийн, эвдэрсэн цоож 1 ширхэгийг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд тус тус даалгасугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ