Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 513

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.П.Э-ны нэхэмжлэлтэй, Ц.Г-т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48700 /дөчин найман мянга долоон зуун/ төгрөгөөс 24350 /хорин дөрвөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  төсвийн орлогоос 24350 /хорин дөрвөн мянга гурван зуун тавин/   төгрөгийг, хариуцагч Ц.Г-оос 24350 /хорин дөрвөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Э-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү  захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах эрхгүйг заасугай.  

 

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                                   Д.У