| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/33 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч М.Сайнзаяа,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.,
хохирогч, иргэний хариуцагч Ш.******* /цахимаар/,
хохирогч Л.*******, М.,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд,
шинжээч Х.Жавхлан, Г.,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,
шүүгдэгч Г.Ц******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц*******д холбогдох эрүүгийн 2215000000308 дугаартай, 163/2023/0030/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн Ц*******, Булган аймгийн Булган суманд 1976 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 5 дугаар баг, Хишигийн 12 дугаар гудамжны 1211 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, 46 настай, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Г.Ц******* нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 50 минутын орчимд Булган аймгийн ******* сумаас Улаанбаатар хотын чиглэл рүү зорчихдоо ******* улсын дугаартай Nissan Note загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн Борогчингийн бяцхан элс гэх газарт засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.4.б, 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.*******, М. нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 7 настай С.Энэрлэнгийн амь хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000308 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Ц******* нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 50 минутын орчимд Булган аймгийн ******* сумаас эрүүл мэндийн урьдчилсан эрт илрүүлгийн шинжилгээнд орох зорилгоор Улаанбаатар хот руу зорчихдоо Соёлын төвийн эрхлэгч Ш.*******гийн ******* улсын дугаартай Nissan Note загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн Борогчингийн бяцхан элс гэх газарт засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.*******, М. нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 7 настай С.Энэрлэнгийн амь нас хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц*******гийн өгсөн: Манай байгууллагыхан Улаанбаатар хот руу эрт илрүүлэгт хамрагдахаар явсан. Орой 17 цаг өнгөрч байхад эрхлэгч ирж намайг авсан. Тэгээд ажил дээрээс г авсан. Тухай үед ******* архи уучихсан байсан боловч маргааш өглөө 10 цагт үзлэгт орохоор цаг авчихсан, мөн эрхлэгч шөнө гэртээ харьж усанд орчихоод өглөө эмнэлэг орно гээд *******гаар машиныг бариулаад хөдөлсөн. Эрхлэгч засмал зам дээр гараад пост дээр цагдаа байгаа, ******* архи уучихсан юм чинь пост өнгөртөл намайг машин барьчих гэсэн. Өөрөө хараа муу гээд намайг барь гэсэн. Би шөнийн цагаар машин барьдаггүй байсан хэдий ч өөр барих хүнгүй тул аргагүйн эрхэнд тээврийн хэрэгслийг жолоодсон. Тэгээд цааш явж байгаад зам тээврийн осол болсон. Өмнө нь би тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байхад уг тээврийн хэрэгсэл нь шороон зам дээр тулаад явахгүй намхан байсан. Гэтэл тэр орой тулахгүй байсан, эрхлэгч хот орж өндөрлөгөө хийлгэсэн гэж байсан. Би *******гаас жолоог шилжүүлж авахад хол, ойрын гэрэл нь шилжихгүй хэцүү байсан. Хажуугаар машин өнгөрөхөд би машинаа зогсоож зөрж байсан. Би өдрийн цагаар л машин барьдаг болохоос биш шөнө машин барьдаггүй. 1999 онд би засмал замын осолд орж байсан. Тийм учраас моторын эргэлтийг 2 дотор бариад, хурдны хувьд 60-70 км цагийн хурдтай явсан. Бид Улаанбаатар хот руу явахдаа машиныг яг тэр энэ жолоодоно гэж тохиролцоогүй, эрхлэгч ******* нь 3 жолооч явах юм чинь машинтай явчихъя л гээд явсан. Хүний амь нас хохирч, эрүүл мэндэд нөхөж болохгүй хохирол учирсан хэдий ч байгууллагын хамт олноосоо уучлалт гуйж байна. Та бүхэн намайг уучлаарай гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.*******гийн өгсөн: Бид бүхэн байгууллагаараа урьдчилан сэргийлэх эрт элрүүлэгт орохоор болсон. Жолоо барих тал дээр бид нар урд өдөр нь ярилцаж тохиролцсон. Улаанбаатар хот руу эрт явахаар төлөвлөж байсан боловч нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй асуудал байсан учир тэр асуудлыг цэгцлээд явахгүй бол болохгүй гээд нягтланг дуудаад асуудлаа цэгцлээд оройтчихсон юм. Тэгээд хүмүүсээ аваад колонк орж бензин хийгээд гарсан. *******г авах гэж очоод тэднийд орж хоол идээд гарсан. ******* өдөр нь найзуудтайгаа хоёр, гурван пиво уучихсан гээд байж байсан. Би нүдний хараа муу учир *******гаар жолоо бариулсан. Гарахаасаа өмнө оройтчихлоо өглөө эрт гарах уу, мөн ******* пиво уучихсан байна гэж ярьж байсан ч манайхан өглөө эрт шинжилгээ хийлгэх юм чинь хоцорчихож магадгүй явдагаараа явья гээд хөдөлцгөөсөн юм. Тэгээд би унтаад явж байсан. Нэг сэрсэн засмал дээр гарчихсан байсан. Манай охин хурд хараад 120 км цагийн хурдтай явж байна гэхээр нь би Ц*******д жижиг тэрэг хурдан хурдаа авдаг юм хурдаа багасгаарай гэж хэлсэн. Тэгээд цааш юу болсоныг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.*******н өгсөн: Тэр өдөр нь би нэг найзтайгаа ганц хоёр пиво уусан байсан. Тэгээд эрхлэгч шөнө машин барьдаггүй, хараа муутай гээд намайг машинаа барь гэсэн. Би пиво уусан талаараа хэлсэн боловч өөр барих хүн байхгүй гэдэг байдлаар би жолооны ард суусан. Ойрын гэрэл нь шилжихгүй байсан, бид бүгд гэрлийг янзлах гэж оролдоод болохгүй байсан. Засмал зам дээр гараад Дашинчилэн, Баяннуурын пост дээр цагдаа байгаа, ******* архи уучихсан юм чинь пост өнгөртөл Ц*******г жолоо барь гэж эрхлэгч хэлсэн. Би ч жолоогоо Ц*******д өгөөд арын суудал руу ороод унтаад өгсөн. Анх машин тэргийг тэр, энэ жолоодоно гэж тохиролцоогүй. Явах 3 хүн нь жолооч юм чинь болно л гэж ярьж байсан. Хүзүүний сэртэнгийн нугалам хугарсан. Ц*******гоос надад эмчилгээний зардал өгөөгүй, би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, надад ямар нэг санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн. Бөөрөнд үүссэн байсан цусан хураа нь эмчилгээний явцад шимэгдсэн байна гэсэн. Осол болсоноос хойш 12 дугаар сард 500.000 төгрөгийг Ц******* эгч надад өгсөн гэх мэдүүлэг,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын өгсөн: Надад хэлэх зүйл байхгүй байна. Бидэнд учирсан хохирол төлбөрийг төлчихвөл өөр санал гомдол байхгүй. Цаашид Ш.*******гийн хагалгаанд орох зардлыг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйлгүй. Ш.*******гээс нийт 18.900.000 төгрөгийн хохирол хүлээн авсан гэх мэдүүлэг,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Х.ийн өгсөн: Шинжилгээ хийхэд зүүн урд дугуй нь хагарсан байсан. Хагарсан дугуйн М+S тэмдэглэгээтэй өвлийн улиралд тохирохгүй байсан. М+S тэмдэглэгээ болохоор цас болон шаврын зориулалттай гэсэн Монголын нөхцөлд тохирохгүй, 4 улирлын дугуй байсан. Шаардлага хангахгүй дугуйтай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож болохгүй. Шаардлага хангахгүй дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоноор хальтиргаа гулгаатай үед хальтирах гулгах аюултай. Хальтиргаа гулгаа нь зам мөстсөн үед үүснэ. Тээврийн хэрэгсэл үзлэгт ороход тээврийн хэрэгслийн дугуй ижил тэмдэглэгээтэй байх ёстой. Тэр шаардлагыг барьж дүгнэлтээ гаргасан. Тээврийн хэрэгслийн урд дугуй тухайн үед үзэхэд хагарсан байсан. Юунаас болж хагарсныг сайн мэдэх боломжгүй. Замын нөхцөл байдлаас болж дугуй хагарна, дугуйны хээний гүн нь багассан үед хагарах, гулгах эрсдэл өндөртэй байна. Тээврийн хэрэгсэл асах боломжгүй байсан тул хол, ойрын гэрэл шилжихгүй байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. 3 дугуй нь ижил тэмдэглэгээтэй 1 дугуй нь өөр тэмдэглэгээтэй байсан гэж ойлгож болно гэх мэдүүлэг,
7. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.ийн өгсөн: Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг тавьж өгдөг. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч өөрөө хариуцаж явдаг. Жолооч гэж хэнийг хэлдэг вэ? гэхээр тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг жолооч гэнэ. Тэгэхээр эзэмшигч биш тухайн машиныг жолоодож яваа хүн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж явах ёстой. Тэр үүднээс тэр тээврийн хэрэгслийн хэн жолоодож байна, тэр хүн л машины бүрэн бүтэн байдлыг хангаж явах ёстой. Харин замын хөдөлгөөний дүрэмд хөдөлгөөнд оролцох боломжгүй 7 тохиолдлыг тодорхойлсон байгаа. Тоормосны систем гэмтэлтэй, жолооны механизмын гэмтэлтэй, цас бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хол ойрын гэрэл асахгүй болсон, оврын гэрэл асахгүй болсон, ухрах арааны гэрэл гэсэн тохиолдлуудад замын хөдөлгөөнд оролцох боломжгүй. Тэгэхээр энэ бүгдийг хэн хариуцах уу? гэхээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн хариуцна. Тухайн зам дээр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж би гаргасан. Яагаад гэвэл тухайн зам дээр хурдыг тодорхойлох нөхцөл нь зам дээр гарсан тээврийн хэрэгслийн мөрөөр хурдыг тодорхойлно. Дүрэмд бүрэн зогсолтын зай гэж байдаг. Тухайн жолооч аюул гарсан үед тээврийн хэрэгслийг юм мөргөхгүй онхолдуулахгүй байх арга хэмжээг авах ёстой. Аюулыг хараад тэр жолооч өөр дээрээ самбаачлах хурдыг аваад тоормослох, зам дээр мөр үлдэхэд машины хурдыг тодорхойлох нэг боломжтой. Гэтэл энэ кейсд тийм мөр байхгүй байна. Тэгэхээр энд хурдыг тодорхойлох боломжгүй байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон газар нь Булган аймгийн Дашинчилэн сумын 1 дүгээр багийн нутаг Борогчингийн бяцхан элс гэх Дашинчилэн сумаас Улаанбаатар хот ява чиглэлд төв асфальтан зам дээр болсон байв. ...Уг тээврийн хэрэгсэл нь 4 дугуй дээрээ, ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан, урд хоёр дугуй нь хагарсан, урд гупер хэсэг нь эвдэрч үгүй болсон. Тээврийн хэрэгслийн их бие хэсэг нь хэлбэр дүрсээ алдсан байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн тээврийн хэрэгсэл дотор явуулахад тээврийн хэрэгслийн доторх эд зүйлс эмх цэгцгүй, тээврийн хэрэгслийн жолоочийн суудлын түшлэг хэсэг урагш шахсан, суудлын урд хэсгээс хаз, тоормозны гишгүүр буюу пидал хүртэлх зайг хэмжиж үзэхэд 35 см байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 3-6 дахь тал/,
2. Ослын газарт хийсэн схем зураг, тээврийн хэрэгсэл, хувцас, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 7-18 дахь тал/,
3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.ын өгсөн: Амь хохирогч Энэрлэн нь миний охин байгаа юм. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн ******* сумаас эрт оношилгоо арга хэмжээнд оролцох зорилгоор эхнэр Ш.******* болон тус сумын Соёлын төвийн ажилчид нийт 4 том хүн, 2 хүүхэд Улаанбаатар хотын чиглэлд ******* улсын дугаартай Nissan Note загварын машинтай явсан байсан. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой 21 цагийн үед утсаар дунд охин Энхдөлгөөн нөгөө хэд чинь замд явж байгаад осолдсон юм шиг байна гэж хэлэхээр нь ер болохгүй боллоо гээд сумын цагдаа Өлзийдалай руу залгаад юу болов гээд асуухад охин чинь өнгөрсөн байна, эхнэрийн чинь биеийн байдал муу байна гэсэн. Осол гаргасан тээврийн хэрэгсэлд эхнэр Ш.*******, С.Энэрлэн, С. нар нь хамт явсан. Маргааш өглөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 6 цагт Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу ирсэн. Ирээд охин Энэрлэнгийн буяны ажлыг хийсэн. Эхнэр Ш.******* нь ослын улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар, хүзүү, толгойдоо 3 удаагийн хагалгаанд орсон. Тус ослоос болж дараах хохирлууд учирсан. Талийгаач С.Энэрлэнгийн оршуулгын зардалд 14.029.709 төгрөг, эхнэр Ш.*******гийн эрүүл мэндэд 9.633.148 төгрөг, Булган аймгаас Улаанбаатар хот руу ирж буцах шатахууны зардал 833.715 төгрөг, хохирогч С.гийн Samsung S10 маркийн гар утас ослын улмаас эвдэрсэн тул 650.000 төгрөг, Ослын улмаас хэрэглэх боломжгүй болсон тээврийн хэрэгслийн үнэ 17.900.000 төгрөг, эмчилгээний ахуйн хэрэглээний зардал 182.946 төгрөг, эхнэр Ш.******* нь байнгын сахиуртай байх шаардлагатай байх тул миний сарын дундаж цалин болох 14.000.000 төгрөг, эхнэр Ш.*******гийн сарын дундаж цалин 1.164.729 төгрөг, нийт 58.394.247 төгрөгийн хохирол одоогоор учраад байна. Цаашид эхнэр Ш.******* арьс нөхөх, гарын тохойны үе солиулах, хамар хугарлын гэх 3 удаагийн хагалгаанд орох шаардлагатай гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал/,
4. Хохирогч Ш.*******гийн өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн оройн 18 цагийн орчим Булган аймгийн ******* сумаас Улаанбаатар хот руу эрт илрүүлэг арга хэмжээнд хамрагдах зорилгоор соёлын төвийн ажилчид болох Г.Ц*******, , *******, миний хоёр охин гээд нийт 4 том хүн, 2 хүүхдийн хамт хөдөлсөн. ...жолооч Л.******* барьж яваад засмал зам дээр гараад Г.Ц*******д жолоогоо шилжүүлсэн. Ойролцоогоор 20-30 км-д охин Г.Ц*******д хандаж та 120 км цагийн хурдтай явж байна гэж хэлэхээр нь би жижиг тэрэг нэг мэдэхэд л хурдаа авчихдаг юм байна лээ шүү хурдаа багасгаарай гэж хэлсэн. Тэр үед Ц******* утсаар яриад байх шиг сонсогдсон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нүдээр хараагүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвд сэрсэн. ...Даралт ихсэж, багасаад босож чадахгүй байнга хэвтрийн дэглэмд нөхөр Б. байнгын асаргаатай байна. Дараа нь 3 хагалгаа хийлгэх шаардлагатай байна. ...Өнөөдрийн байдлаар 58.394.247 төгрөгийн хохирол учраад байна. Цаашид эмчилгээ хийлгэхэд маш их хэмжээний мөнгө шаардлагатай байх тул түргэн шуурхай хохирлоо төлж барагдуулмаар байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-32 дахь тал/,
5. Хохирогч Л.*******гийн өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 09-ний орой 18-19 цагийн орчим Булган аймгийн ******* сумын төвөөс Улаанбаатар хот руу байгууллагаараа эрт илрүүлэгт хамрагдах гээд ******* дугаартай улаан өнгийн суудлын авто машинтай Соёлын төвийн эрхлэгч *******, Ц*******, М., *******гийн хүүхдүүд болох , Энэрлэн нарын хамт гарсан. Тухайн үед сумын төвөөс би машин барьж яваад Булган аймгийн Дашинчилэн сум руу нэлээн дөхөж байгаад Дашинчилэн самбарын орчимд зам дээр зогсож байгаад уг машины жолоог Ц*******д шилжүүлсэн. Тэгээд унтаж байгаад гэнэт ухаан орсон чинь *******гийн охин нь ээж байхгүй байна гээд орилж байсан. Тэгээд харсан чинь ******* нь дэрсний хажууд хэвтэж байхаар нь *******гийн толгойг өөрийнхөө хөл дээр тавиад өөрийнхөө толгойг зүүн гараараа тулаад *******гийн баруун талын гарыг барьсан чинь тохой хэсэг нь хугарчихсан байхаар нь гарыг нь хэвлий дээр нь тавиад хэвтэж байтал манай араас явж байсан захиргааны машин ирсэн. ...Би Ц*******д машинаа өгөөд жолоочийн урд талын арын суудал дээр суусан. Тухайн үед *******, талийгаач хоёр жолоочийн эсрэг талын урд суудал дээр давхарлаад сууж явсан. Арын суудлын голд нь , жолоочийн суудлын хойд талд М. нар тус тус сууж явсан. ...Би Ц*******д машинаа өгөхөд холын гэрэл нь шилжихгүй байсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
6. Хохирогч М.гийн өгсөн: ...Тухайн үед сумын төвөөс ******* ах машин барьж яваад Ц******* нь солигдож барьсан. Тухайн үед Ц******* нь машин барьж явахад ******* эгч, талийгаач хоёр жолоочийн эсрэг талын урд суудал дээр давхарлаад сууж явсан жолоочийн суудлын хойд талд ******* ах голд нь , жолоочийн суудлын хойд талд би тус тус сууж явсан юм. Ц******* нь машин барьж явахдаа нээх сонин яваад байсан ба тухайн үед урдаас машин зөрөхөд манай машины гэрэл нь солигдохгүй их тод байсан. Тэгээд Ц******* нь машин зөрөхөд 1-2 удаа зогсож гэрлээ унтрааж зөрсөн ба хэд хэдэн удаа явж байхдаа гэрлээ түр унтрааж зөрсөн юм. Тэгээд Дашинчилэн сум өнгөрөөд гайгүй явж байгаад тэгшхэн зам дээр Ц******* гэнэтхэн анх машин барьсан шигээ гуйваад эсрэг талын урсгал руу 2-3 удаа орж явсан чинь ******* нь Ц*******г яаж яваад байгаа юм бэ гээд орилоод загнасан чинь Ц******* нь яаж яваад байгаагаа мэдэхгүй байна, одоо яанаа гэж хэлээд удалгүй машин замын урд тал руу унаад нэлээд хэд эргэсэн. Тоог нь сайн мэдэхгүй байна, машин эргэж байгаад 4 дугуй дээрээ зогссон. Тэгээд урагшаагаа харсан чинь ******* эгч болон талийгаач нь хоёр урд суудал дээрээ байхгүй хаалга нь онгорхой урд салхины шил, хаалганы шил нь тус тус хагарсан байсан. Тэгээд би машиныхаа хаалгыг өшиглөж онгойлгож буугаад Ц******* эгч бид гурав ******* эгч болон талийгаач хоёрыг хайгаад явж байгаад талийгаачийг машинаас баруун тал руу ойролцоогоор 4-5 метрийн зайд хэвтэж байхаар нь Ц*******г дуудсан чинь талийгаачийг ирж тэвэрч авсан ба тухайн үед талийгаач нь муурны цээж шиг нээх сонин амьсгалж байсан ба ухаангүй байсан. Тэгээд Ц******* бид хоёр дахин цааш нь *******г хайж эхэлсэн ба ******* нь машинаас зүүн тийш 4-5 метрийн зайд шидэгдсэн байдалтай доош нь хараад хэвтэж байсан. Тэгээд л цагдаа, эмнэлэг дуудсан. ...Машин барьж явсан Ц******* нь суудлын бүсээ бүсэлсэн бусад хүмүүс нь суудлын бүсгүй байсан. ...Миний баруун талын бөөр өвдөж байгаа. Мөн толгой, зүүн талын далны доогуур хатгуулж өвдөөд байна. Эмчилгээнээс шалтгаалан цаашид бөөрний хагалгаанд орох эсэх нь шийдэгдэнэ. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
7. Насанд хүрээгүй гэрч С.гийн өгсөн: ...Дашинчилэн сум орох гэж байхад манай ээж ******* Ц******* эгчийг чи машин барь гэж хэлсэн юм. Тэгтэл Ц******* эгч за гэж хэлээд машин жолоодоод Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тухайн үед жолоочийн хажуу талын суудалд манай ээж *******, манай дүү Энэрлэнг тэврээд явж байсан. Харин тээврийн хэрэгслийн арын суудалд багш ******* ах бид гурав суугаад явж байсан. Ингээд миний хажууд сууж байсан ******* ах унтаад бусад хүмүүс нь хоорондоо яриад явж байсан. Тэгээд бид нар Дашинчилэн сум өнгөрөөд замаар нэлээн явж байтал жолоо барьж байсан Ц******* эгч тээврийн хэрэгслийнхээ үрүүлийг буруу тийш дарсан. Тэгэхэд нь ээж хүүе хүүе гэж хэлэхэд машин муриганаж байгаад замын хажуу тийш онхолдсон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дахь тал/,
8. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаартай: Талийгаачийн биед гавал тархи, цээж, дээд мөчдийн хавсарсан хүнд гэмтэл буюу гавлын зүүн зулай, зүүн чамархай, дагз, суурь ясны хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулайн аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн шуу ясны ил хугарал, дух, зулай хуйханд шарх, дух баруун хацар зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэх буюу авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаач нь дээрх гавар тархи, цээж, дээд мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 53-64 дэх тал/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 16010 дугаартай: Ш.*******гийн биед зулай, дух, зүүн нүдний ухархай, этмойд хөндий хамарсан шугаман ил хугарал, зулай зүүн хэсэг, духны зөөлөн эдийн дутагдал бүхий шарх, хүзүүний 6, 7 дугаар нугалмын далд хугарал, баруун гарын атгаал ясны ил бяцарсан хугарал, зүүн сүүжний дэлбээ, сээрний 2, 3 дугаар нугалам, хамар ясны хугарал, зулай, чамархайн хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал, хэвлий, хоёр гарын сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс зулай, дух, зүүн нүдний ухархай, этмойд хөндий хамарсан шугаман ил хугарал, зулай зүүн хэсэг, духны зөөлөн эдийн дутагдал бүхий шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д, хүзүүний 6,7 дугаар нугалмын далд хугарал нь 3.1.5-д, баруун гарын атгаал ясны ил бяцарсан хугарал нь 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн сүүжний дэлбээ, сээрний 2, 3 дугаар нугалмын хугарал нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 65-67 дахь тал/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16009 дугаартай: Л.*******гийн биед хүзүүний 4, 5 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хүзүүний 4, 5 дугаар нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дух, зулайд шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5908 дугаартай: Шинжилгээнд илрүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Г.Ц******* ******* гэх хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16011 дугаартай: С.гийн биед нуруу ба зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд араа шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16007 дугаартай: Г.Ц*******гийн биед тархи доргилт, хамар баруун эгэмний дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16008 дугаартай: М.гийн биед баруун бөөрний хальсан доорх цус хуралдалт, бага аарцгийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал/,
15. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 222812 дугаартай: ******* улсын дугаартай, улаан өнгийн Nissan Note маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 18.500.000 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 101-106 дахь тал/,
16. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал/,
17. Булган аймгийн автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай: Зүүн, баруун урд гэрэл хагархай. Уг тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх системийг тоног төхөөрөмжөөр хэмжиж шалгах боломжтой байна. Уг тээврийн хэрэгслийн ажлын тоормос болон зогсоолын тоормосыг тоног төхөөрөмжөөр хэмжиж шалгах боломжгүй байна. Тээврийн хэрэгслийн урд 2 амартизатор, хойд 2 пүршинд хайлшин өндөрлөгөө хийсэн байна. MNS 5011:2020, MNS 4598:2020 стандартуудад тээврийн хэрэгсэл өндөрлөхийг хориглосон заалт байхгүй тул дүгнэлт гаргах боломжгүй. Зүүн урд дугуй хагарсан, M+S тэмдэглэгээтэй дугуй нь өвлийн улиралд тохирохгүй байгаа тул MNS 5011:2020 стандартын 6.3.11-ийн 7 дугаар заалтны дагуу тул шаардлага хангахгүй байна. /Тухайн тээврийн хэрэгсэл нь асаж, хөдлөх боломжгүй тул дүгнэлт гаргах боломжгүй байна/ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн дүгнэлтийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 174-181/
18. Цагаан шонхорын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/243 дугаартай: Жолооч Г.Ц******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх заалт, мөн дүрмийн 12.2-д “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч, өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Nissan Note E12 маркийн ******* улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй. Тухайн осол болсон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн схем зураг, фото зураг дээр тээврийн хэрэгслийн тоормосны мөрний хэмжээс тавигдаагүй байна. Уг осол гарах үед байгалийн нөхцөл газрын гадарга, бусад хүчин зүйлс нөлөөлөөгүй гэж үзэж байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 183-185 дахь тал/,
19. Шинжээч Г.ийн өгсөн: Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж стандартыг баримталж хөдөлгөөнд оролцоно. Хэргийн материалтай танилцахад гэрэлтүүлэг хол, ойр дээр шилжихгүй байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй байна гэж үзэж байна. Мөн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд зүүн урд дугуй хагарсан нь М+8 тэмдэглэлтэй дугуй нь өвлийн улиралд тохирохгүй шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Ийм учраас бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дэх тал/,
20. Яллагдагч Г.Ц*******гийн өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний орой Булган аймгийн ******* сумын нутгаас манай сумын соёлын төвийн дарга Ш.*******, *******, , даргын хүүхдүүд болох С.Энэрлэн, С. нарын хамт Улаанбаатар хотод эрт илрүүлэгт хамрагдах зорилгоор Ш.*******гийн эзэмшлийн улаан өнгийн Nissan Note маркийн тээврийн хэрэгсэлтэй оройн 18 цаг өнгөрч байхад гарсан. ...Ш.******* дарга би хараа муутай, намайг тээврийн хэрэгсэл жолоодоод яв гэж хэлсэн. Тэгээд намайг тээврийн хэрэгсэл жолоодох үед тээврийн хэрэгслийн гэрэл нь шилжихгүй, тээврийн хэрэгслийн гэрэл нь хол дээрээ тавигдаад ойр дээрээ шилжихгүй байсан. Уг гэрлийг бид нар янзлах гээд бүгд оролдсон боловч чадаагүй юм. ...Ингээд Дашинчилэн сум өнгөрөөд явж байтал нэг мэдэхэд тээврийн хэрэгсэл асфальтан замын голын цагаан шугам даваад эсрэг урсгал руу орсон байсан. Тэгтэл ******* чи яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би харин тиймээ гээд тээврийн хэрэгслийн жолоогоо баруун гар тийш нь дарахад тээврийн хэрэгслийн үрүүл дийлдэхгүй, хэд хэд мурилзаад замын хажуу тийш ороод онхолдсон юм. Би тухайн үед Ш.*******тэй ойр зуурын юм яриад явж байсан, тэгтэл тээврийн хэрэгслийн үрүүл дийлдэхгүй замын цагаан шугам даваад эсрэг урсгал руу орсон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 144-146 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., хохирогч Ш.*******, Л.*******, М., насанд хүрээгүй гэрч С. нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газарт хийсэн схем зураг, тээврийн хэрэгсэл, хувцас, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Цагаан шонхор жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч Г.ийн өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Г.Ц******* нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 50 минутын орчимд Булган аймгийн ******* сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчихдоо ******* улсын дугаартай Nissan Note загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн Борогчингийн бяцхан элс гэх газарт засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалт, 12.2-д “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч, өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалт, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.*******, М. нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 7 настай С.Энэрлэнгийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Ц*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны стандартыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Г.Ц*******гийн гэм буруутай үйлдэл нотлогдсон, түүний замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь С.Энэрлэнгийн амь хохирсон, С.гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.*******, М. нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.
Тодруулбал тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Ц******* нь жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.Ц******* нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Ц*******гийн үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь хохирсон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Ц*******гийн гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ц*******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч С.гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.*******, М. нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, 7 настай С.Энэрлэнгийн амь хохирсон буюу хүний амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Ц*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас С.Энэрлэнгийн амь хохирсон, С.гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.*******, М. нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол хор уршиг тус тус учирчээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., хохирогч Ш.******* нар нь
-талийгаачийг оршуулах, талийгаачийн хоног хураах буяны зан үйлтэй холбогдож гарсан зардалд 14.029.709 төгрөг,
-тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэ 18.500.000 төгрөг,
-Ш.*******гийн ажилгүй байсан хугацааны буюу 3 сарын цалин хөлс 3.494.187 төгрөг,
-эрүүл мэндэд эмчилгээ хийлгэсэн зардалд 9.633.148 төгрөг,
-эмчилгээний ахуйн хэрэглээний зардалд 182.946 төгрөг,
-Булган аймгаас Улаанбаатар хотод ирж буцах замын зардалд 833.715 төгрөг,
-С.гийн Samsung S10 маркийн гар утас ослын улмаас эвдэрсэн 650.000 төгрөг,
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын эхнэр Ш.*******г сахисан хугацааны буюу 3 сарын цалин 42.000.000 төгрөг, нийт 89.323.705 төгрөгийг тус тус нэхэмжилж нотлох баримтыг хэргийн 1 дүгээр хавтасны 196-245 дахь талд хавсарган ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Ц******* нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б., хохирогч Ш.******* нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 20.950.000 төгрөгийг, мөн хохирогч М.д 500.000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Харин хохирогч Л.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлээгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “шүүгдэгч Г.Ц*******гоос надад эмчилгээний зардал өгөөгүй боловч надад ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж тус тус хуульчилсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.*******г иргэний хариуцагчаар татсан нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Г.Ц*******гийн жолоодож явсан ******* улсын дугаартай Nissan Note загварын тээврийн хэрэгсэл нь Нөмөр ББСБ-ийн нэр дээр хэдий ч хохирогч, иргэний хариуцагч Ш.*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын тодорхой хэсгийг хохирогч, иргэний хариуцагч Ш.*******гээр нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., хохирогч Ш.******* нараас нэхэмжилсэн нийт 89.323.705 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 63.994.187 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, 25.329.518 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүнээс шүүгдэгчийн төлсөн 20.950.000 төгрөгийг хасаж, үлдэх хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул Nissan Note загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ш.*******гээс 4.379.518 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэлэлцэхгүй орхисон иргэний нэхэмжлэлийн тухайд:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б. нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг, Говьхангайн хөдөлмөр ХХК-д 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ажилд орсон талаар компанийн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг нэгдүгээр хавтаст хэргийн 208, 211 дэх талд хавсаргасан байх боловч сард 14.000.000 төгрөгийн цалинг тогтмол авдаг гэх хангалттай нотлох баримт байхгүй байна. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар 2022 оны 07 дугаар сард 468.750 төгрөгийн, 08 дугаар сард 4.236.115 төгрөгийн, 09 дүгээр сард 8.113.636 төгрөгийн, 10 дугаар сард 14.000.000 төгрөгийн, 11 дүгээр сард 4.397.619 төгрөгийн цалинг тус тус авсан байна.
Б. нь тухайн байгууллагад ажиллахдаа сарын хөдөлмөрийн хөлс буюу үндсэн цалин нь сард тогтмол, эсхүл ажилласан үр дүнгээс хамаарах эсэх нь тодорхойгүй, компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй, түүнийг 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сард 14.000.000 төгрөгийн цалин авах байсныг нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна. Иймд дээрх нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны буюу 3 сарын цалин 42.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг,
хохирогч, иргэний хариуцагч Ш.******* нь хөдөлмөрийн чадвар түр алдалтын улмаас нийгмийн даатгалаас хэдэн төгрөгийн тэтгэмжийг хэдэн удаа авсан, тэтгэмж нь түүний сард авдаг цалингаас хэдэн төгрөгийн зөрүүтэй талаар буюу цалингийн зөрүүг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 3.494.187 төгрөгийн нэхэмжлэлийг,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь Практикал даатгалын газартай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ний хугацаанд даатгуулж гэрээ байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, хохирогч, иргэний хариуцагч Ш.*******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б. нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 18.500.000 төгрөгийг даатгалын компаниас гаргуулах боломжтой эсэхийг тодруулсны эцэст шүүгдэгчээс төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж нийт 63.994.187 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус нотлох баримт дутуу, хангалттай нотлогдохгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон болно.
Иймд шүүгдэгч Г.Ц*******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, шийдвэрлэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., хохирогч Ш.******* нар нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, тээврийн хэрэгслийн үнэ зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 89.323.705 төгрөгт хохирогч, иргэний хариуцагч Ш.*******гийн сарын цалин 1.167.729 төгрөг гэхийг 1.164.724 төгрөг гэж “5” төгрөгийн дутуу бичиж зөрүү үүсгэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Ц*******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ц*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Г.Ц*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нотолж яллах байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр нараас гэм буруу дээр маргахгүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, амь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч нараас учирсан эрүүл мэндийн хохирол төлбөрийг төлж барагдуулах, тэдний өмгөөлөгчөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Шүүгдэгч Г.Ц*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Нэгдүгээр хавтаст хэргийн 120, 122-123 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, жолоочийн эрхийн үнэмлэхийн лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 13-14, 39-40 дэх талд авагдсан Булган аймгийн ******* сумын Мэдээлэл соёлын төвийн даргын тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.Ц******* нь Булган аймгийн Булган суманд 1976 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын 5 дугаар баг, Хишигийн 12 дугаар гудамжны 1211 тоотод амьдардаг, Булган аймгийн ******* суманд гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцтай, Улаанбаатар хотод 31.43 м3 орон сууцтай, ******* сумын ******* ажилтай, 46 настай, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Ц*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдав.
Шүүгдэгч Г.Ц*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшсэн, хохирогч нарт учирсан материаллаг хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн, цаашид гарах хохирлыг өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотод байдаг орон сууцаа зарж төлөхөө илэрхийлсэн, тээврийн хэрэгслийг хохирогч Ш.*******гийн даалгаснаар Г.Ц******* жолоодсон зэрэг хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсон, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хор уршгийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгчийг тэнсэх талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг, улсын яллагчийн 1 жил 1 сарын хугацаагаар хорих, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах гэх саналыг тус тус хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Учир нь шүүх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн материаллаг хохирлоос тодорхой хэсгийг төлсөн, цаашид эрүүл мэндийн хохирол хүлээсэн хохирогч нарын эмчилгээний зардлыг төлөхөө бодитойгоор илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгч Г.Ц*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих, зорчих эрхийг хязгаарлах гэсэн хоёр төрлийн ялаас шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, хохирол төлбөрийг төлөх боломжийг хангах зорилгоор чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоож, тодорхой хугацаанд хязгаарлах буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн шүүгдэгч Г.Ц*******гийн эзэмшлийн “В” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авга тайж овогт *******гийн Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч С.гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.*******, М. нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, 7 настай С.Энэрлэнгийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ш.*******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. нар нь 89.323.705 /наян есөн сая гурван зуун хорин гурван мянга долоон зуун тав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Г.Ц******* нь 20.950.000 /хорин сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 63.994.187 /жаран гурван сая есөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун наян долоо/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 25.329.518 /хорин таван сая гурван зуун хорин есөн мянга таван зуун арван найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүнээс шүүгдэгчийн төлсөн 20.950.000 /хорин сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хасаж, үлдэх 4.379.518 /дөрвөн сая гурван зуун далан есөн мянга таван зуун арван найм/ төгрөгийг иргэний хариуцагч Ш.*******гээс гаргуулж, шүүгдэгч Г.Ц*******г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Ш.*******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, тээврийн хэрэгслийн үнийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Г.Ц******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.Ц*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 761596 тоот үнэмлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Л.*******, М. нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ