| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 136/2017/0005/э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2017-01-06 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,
Улсын яллагч Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:
Эрүүгийн ...... дугаартай хэргийн шүүгдэгч:
Б.Э -д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд ... гэх газар нутаглах иргэн Б.Үын гэрт маргалдаж түүний нүүрэн тус газарт өшиглөж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би Үтай бууны наймаа хийсэн байна. Үынд очтол Ү эхнэртэйгээ нийлээд миний малыг муу гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би Үыг өшиглөсөн нь үнэн. Хохирогчид эмчилгээний зардалд 1 000 000 төгрөгийг өгсөн. Улаанбаатар хот руу эмчлүүлэхээр явахад нь би хамт явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б.Эын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед Үын гэрт нь ... Тийн хамт ирсэн. Тэр үед гэрт нь Ү, эхнэр Эийн хамт мах чаначихсан байж байсан. Тэгээд би хоол идэж байгаад улаан бөглөөт гэх хятад архи нэг шилийг авч очсон байсныгаа задалж, Ү, Т бид 3 хувааж уусан юм. Би урьд нь Үтай Дровинка маркийн буугаа надад зарна гэхээр нь би урьдчилаад ... Төөр 20 тооны зусаг хонь өгөөд явуулчихсан юм. ...Тэгээд эхнэр болох Э надад хандаж “чи хэдэн хургаа хөгшин хоньтой ялгаад явуулчихсан байна, хонь мэдэхгүй хүнд явуулж байгаа биш дээ” гэж хэлэхээр нь би “яалаа гэж дээ хэдэн хонь ялгаад явуулсан, болохгүй бол солъё” гэж хэлэхэд эхнэр нь муугаа өгчихөөд гээд уурлаад байхаар нь би тэр үедээ юу ч хэлээгүй өнгөрсөн. Тэгээд би Үад хандаж “би чамтай л наймаа хийсэн болохоос эхнэртэй чинь хийгээгүй биз дээ, эхнэр чинь юу яриад байгаа юм бэ” гэхэд Ү “тэгвэл ер нь болъё" гэж хэлэхээр нь би “анхнаасаа наймаагаа хийчихээд одоо болъё гээд байхдаа яадаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би мах идэж байсан болохоор босч очоод Үыг нэг удаа өшиглөчихсөн, тэр үед Ү газар сууж байсан болохоор нүүр орчимд нь цохигдсон. Тэр үед би мах идэж байсан хутгаа бариад босч очтол Ү босч ирээд хутганаас барьж аваад булаах гэхээр нь би боль гэж хэлээд өөрөө хутгаа тавьсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46/,
Хохирогч Б.Үын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед гэртээ эхнэр Эийн хамт байж байсан. Тэгсэн манай хамаатан Э халамцуу, эхнэр Эийн төрсөн ах ТТ нилээн согтсон байдалтай гэрт орж ирсэн юм. Тухайн үед манайх мах чанаад гаргачихсан байсан учир Э, ТТ 2 мах идэж, цай ууцгаасан. Э бид 2-ын дунд Дровинка маркийн бууны наймаатай байсан ба Э надад оронд нь 20 тооны зусаг хонь өгөөд, уг 20 тооны зусаг хонийг хургалуулаад 10 тооны хонь, 20 хургыг нь би аваад 10 тооны хонийг нь Эт эргүүлж өгнө гэж тохиролцож наймаалцсан байсан юм. Тухайн үед Э ирэхдээ нэг шил хятад архи гаргаж ирээд надад өгөхөөр нь би уг архийг нь аваад нь задлаад эхлээд өөртөө хийгээд нэг татсан. Дараа Эт хийж өгсөн талыг нь уугаад өгсөн. ТТт хийж өгсөн чинь уугаад өгсөн. Тэгсэн Э надад “нөгөө буугаа авъя” гэж хэлэхээр нь би “нөгөө өгсөн хорин тооны хонины чинь 5, 6 хонь бага биетэй зусаг хонь байсан шүү” гэж хэлэхэд Э “тэгвэл чи тэр 20 тооны зусаг хонийг бүгдийг нь ав” гэж хэлтэл эхнэр Э ууртай өнгө аясаар “тэр хонин дотор чинь өтөж байсан хонь хүртэл байсан, тарга муу авсан байна лээ” гэж хэлээд уурлаад гараад явсан, мөн би буугаа зарахгүй гэж хэлсэн. Тэгтэл Э гэнэт уурлаж босч ирээд “чи энэ айлын зарц нь юм уу” гэж хэлээд миний эрүү рүү нэг удаа өшиглөж, би арагшаа унасан, тухайн үед босч ирэхдээ мах идэж байсан хутгаа бариатай байсан болохоор нь намайг хутгалах нь гэж бодоод айсандаа хурдан босч ирээд Эын барьж байсан хутганы үзүүрээс нь базаад авсан. Тэр үед би чи миний эрүүг хугалчих шиг боллоо гэж хэлсэн. ... Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний орой суудлаар Улаанбаатар хотруу явахад Э хамт явсан. Тэгээд намайг эмнэлэгт үзүүлж харуулж явсан. Мөн надад эмчилгээний зардалд гээд 1.000.000 төгрөг нэхэмжпэхэд надад буюу манай эхнэр Эийн төрийн банкны данс руу шилжүүлсэн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч Л.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой цагийн үед... манай төрсөн ах ТТ, Э нар орж ирсэн... би Эт хандаж “чиний нөгөө явуулсан 20 тооны зураг хонь чинь тарга муутай, хөгшин, жижиг хонинууд их байсан шүү” гэж хэлсэн чинь Э “тэгвэл чи хөгшин хонийг нь алаад идчихгүй юу” гэж хэлэхээр нь би “манайд хөгшин хонь байгаа чамаас хонь авах шаардлагагүй” гэж хэлтэл “чамд шаардлагатай гэж хэлээгүй л дээ чи миний малыг доош нь хийгээд байгаа юм уу” гэж хэлэхээр нь би “мал муу байж болно, муу малаа хүнд түүж өгч болохгүй биз дээ” гэж хэлсэн. Тэгсэн Ү би чамд буугаа зарах шаардлага байхгүй буугаа зарахгүй гэж хэлсэн. Тэр үед би гэрээс гараад гэрийнхээ баруун талд малаа харах гээд гадаа зогсож байтал гэрт түжигнэх чимээ гарсан. Гэтэл Ү п….. минь чи миний эрүүг хугалчихлаа гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Гэрч Л.ТТийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ү, Э хоёр маргалдаж тэгээд Э сууж байснаа босож ирээд Үын нүүр лүү нэг удаа өшиглөчихсөн. Тэр үед Э босож ирээд мах идэж байсан хутгаа бариад босч ирсэн байсан ба Ү нөгөө хутганых нь үзүүр хэсгээс барьж авсан. Тэгээд тэр хоёр салцгаасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-30/,
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: ...Б.Үын биед доод эрүүний хугарал, зүүн сарвууны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 37/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-99 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд ... гэх газар нутаглах иргэн Б.Үын гэрт маргалдаж түүний нүүрэн тус газарт өшиглөж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би Үтай бууны наймаа хийсэн байна. Үынд очтол Ү эхнэртэйгээ нийлээд миний малыг муу гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би Үыг өшиглөсөн нь үнэн. Хохирогчид эмчилгээний зардалд 1 000 000 төгрөгийг өгсөн. Улаанбаатар хотруу эмчлүүлэхээр явахад нь би хамт явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Эын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ... тухайн үед би мах идэж байсан болохоор босч очоод Үыг нэг удаа өшиглөчихсөн, тэр үед Ү газар сууж байсан болохоор нүүр орчимд нь цохигдсон.... гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Үын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Э гэнэт уурлаж босч ирээд “чи энэ айлын зарц нь юм уу” гэж хэлээд миний эрүү рүү нэг удаа өшиглөж, би арагшаа унасан, тухайн үед босч ирэхдээ мах идэж байсан хутгаа бариатай байсан болохоор нь намайг хутгалах нь гэж бодоод айсандаа хурдан босч ирээд Эын барьж байсан хутганы үзүүрээс нь базаад авсан. Тэр үед би чи миний эрүүг хугалчих шиг боллоо гэж хэлсэн.... гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... би гэрээс гараад гэрийнхээ баруун талд малаа харах гээд гадаа зогсож байтал гэрт түжигнэх чимээ гарсан. Гэтэл Ү п….. минь чи миний эрүүг хугалчихлаа гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, Гэрч Л.ТТийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ү, Э хоёр маргалдаж тэгээд Э сууж байснаа босож ирээд Үын нүүр лүү нэг удаа өшиглөчихсөн. Тэр үед Э босож ирээд мах идэж байсан хутгаа бариад босч ирсэн байсан ба Ү нөгөө хутганых нь үзүүр хэсгээс барьж авсан. Тэгээд тэр хоёр салцгаасан... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: ...Б.Үын биед доод эрүүний хугарал, зүүн сарвууны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б Эыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, түүний ар гэрийн болон хувийн байдал, хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
2. Шүүгдэгч Б.Эт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 14.5 см, бариул хэсэг нь 11.9 см, нийт урт нь 26.4 см, хар өнгийн судалтай шар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг устгасугай.
5. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА