| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0076/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/114 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдорж
шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж оролцсон, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хоол үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 21-р хороо ******* 2 хороолол, *******-р байрны ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.
Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялыг биечлэн эдэлж дууссан.
******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: *******
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “*******” 2 хороолол, *******-р байрны ******* тоотод гэртээ хохирогч М.*******ийг үл ялих зүйлээр шалтаглан, түлхэж унагааж, гараараа цохиж, түүний биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, 2 зовхи, дух хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэртээ хоол хийж байсан. Харин эхнэр , *******, нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Надаас утсаа өгч бай гэж асуугаад өөрийн дугаар луугаа залгаад “дугаар хадгалаагүй байна” гэж хоорондоо ярилцаад сууж байсан. ******* босож ирснээ надад хандан “танай эхнэр намайг хардаад байна” гэж хэлээд алгадахад нь би түүнийг түлхэхэд тэрээр шалан дээр маш хүчтэй унасан. ******* босож ирээд миний бэлэг эрхтнээс базсан. Тухайн үед надад маш их өвдөлт мэдрэгдсэн гэв.
Хоёр. Эрүүгийн 2210000000210 дугаартай хавтаст хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 10 дах тал/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 11-13 дах тал/
Хохирогч М.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 21-22, 24-25 дахь тал/,
Гэрч Л.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 40-41 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2095 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 42-43 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2276 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 46-47 тал/,
Яллагдагч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хэргийн 1 дүгээр хавтас 80-81 тал/,
Яллагдагч Б.*******ын мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 64-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа / хэргийн 1 дүгээр хавтас 59 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас ******* дахь тал/, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа / хэргийн 1 дүгээр хавтас 60 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хэргийн 1 дүгээр хавтас 61 дэх тал/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 55 дахь тал/, Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 75-79 дэх тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1521 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 80-83 дах тал/
Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2-4в/67 дугаартай албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтас 94 дэх тал/
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023 он 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2310000000042 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 96-97 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “*******” 2 хороолол, *******-******* тоот гэртээ хохирогч М.*******тэй “эхнэр Л.г өмөөрч түлхэж унагаах, гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, 2 зовхи, дух хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогчоор М.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.******* гэртээ орж ирээд эхнэр Л.тэй маргалдаж эхэлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа Л. над руу үгээр дайрч эхэлсэн. Гэтэл Б.******* нь эхнэртэйгээ нийлээд над руу үгээр дайрч байгаад шууд намайг зодож эхэлсэн. Би газар хоёр өвдгөөрөө сөхөрч унах үед миний урд Б.******* зогсож байхаар нь би гэдэс орчмоос нь гараараа атгасан. Гэтэл Б.******* “тавь пизда минь төмсөг базаад байна” гэж хэлсэн. Тухайн үед би Б.*******ын юунаас базсанаа мэдээгүй. Тухайн үед Б.******* намайг маш олон удаа цохиж байсан бөгөөд хажуу талаас Л. үснээс зулгааж, хоёр гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байсан. Намайг Б.******* нь цагаан өнгийн түшлэгтэй сандлыг эвдэртэл цохиж байсан. Миний дух, хөмсөг, уруул дээд доод шүд, зүүн баруун шанааны хавдар, нуруунд учирсан гэмтлийг Б.******* цохиж учруулсан. Харин нүүрний маажсан шарх, толгойн хавдрыг түүний эхнэр Л. учруулсан. Дээрх хэрүүл маргаан зодоон нь хардалтын улмаас болсон бөгөөд Л. гэх эмэгтэй нөхөр Б.******* гэдэг хүнтэй намайг холбож, хардаад дээрх зодоон болсон юм. Тус маргаанаас болж Л. эхлээд миний үснээс зулгааж газар намайг унагаасан тул би зөрүүлээд үснээс нь зулгааж харилцан үснээсээ зулгаалцаж байхад Б.******* миний толгойн ар хэсэгт 1-2 удаа цохисон тул би босох гээд Б.*******ын хувцаснаас нь зуураад босох гэтэл “төмсөгнөөс барьчихлаа тавиач” гээд намайг хэл амаар доромжлон толгойн дагз хэсэгт гараа атгаад цохиж байсан. Би биедээ гэмтэл авснаас болж одоогийн байдлаар нийт 3 сая орчим төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Мөн ажил хөдөлмөр хийх боломжгүй гэртээ хэвтрийн байдалтай байгаа тул миний биед гэмтэл учруулсан хүнд маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 21-22 дах тал/,
Гэрч Л.гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би найз М.*******тэй хамт хүнсний дэлгүүрээс 6 лааз 0.5 литрийн савтай “Нийслэл” пиво аваад Л.гийн гэрт ороод бид гурав хувааж уугаад дуусаж байхад 21 цагийн орчимд гаднаас Б.******* гэртээ орж ирээд гал тогоонд хоол хийж байсан. Тухайн үед би уусан пивонд согтсон байсан. Нэг мэдэхэд М.******* нь Б.*******ын бэлэг эрхтнээс нь баруун гараараа базсан харин Б.******* нь “энийг аваач ээ” гээд орилж байхад нь Л. очиж салгаад М.*******тэй үстэлцэж байсан. Манай хүргэн Б.*******ын бэлэг эрхтнээс нь М.******* зуурч байхад тавиулах гэж нэг биш удаа түлхэж унагасан. Толгой руу нь 3-4 удаа гараа атгаж байгаад цохиж байсан. Б.******* орилж байхад нь Л. очиж салгаж байсан. Л. М.******* хоёр бие биеийнхээ үснээс харилцан зулгаалцаж байсан. Нэг мэдэхэд манай найз М.******* миний дүү хоёр үстэлцээд унасан. Манай хүргэн босож ирээд салгаад манай найзыг хувцаснаас нь чирээд гарсан. Би хэн нэгнийг хамгаалсан зүйл байхгүй. Санаж байгаа зүйлийг үнэн зөв мэдүүлж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 40-41 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2095 дугаартай дүгнэлт: 1. М.*******ийн биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хоёр талын хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, хоёр зовхи, дух, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүү, зовхинд зулгаралт, завжны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсэх боломжтой.
3. Уг гэмтэл нь 1-2 хоногийн дотор үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 42-43 дахь тал/,
Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ
“...Манай эхнэр Л.гийн хувьд гэвэл М.*******ийн биед огт гар хүрч чадаагүй. Харин зодуулж мөн хөл, гараасаа хазуулсан. Харин М.*******ийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Миний бэлэг эрхтнээс баруун гараараа хүчтэй базаад тавихгүй байхаар би гарыг нь тавиулах, өөрөөсөө ходуулах зорилгоор баруун гараа атгаад ээлжлэн олон удаа цохисон бөгөөд биеийнх нь бүх хэсэгт хүчтэй цохисон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 80-81 дэх тал//,
Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад /2022-10-19-ний өдөр/ дахин өгсөн мэдүүлэгтээ“...Би М.*******ийн гарыг өөрийнхөө бэлэг эрхтнээс салгахын тул түүний толгой, нуруу, нүүр орчимд нь баруун, зүүн гараа атгаад маш олон удаа цохисон. Миний эхнэр Л. нь М.*******ийг зодож цохиогүй бөгөөд М.******* нь манай эхнэр Л.гийн хажууд том биетэй тул өөртөө хүргэхгүйгээр биед нь гэмтэл учруулсан нь шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт дээр тодорхой гарсан байсан...” гэсэн мэдүүлэг / хэргийн 2 дугаар хавтас 64 дэх тал / зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л. нь “нөхөр Б.*******ыг М.*******тэй хувийн харилцаатай” гэж хардсанаар түүний эгч Л. нь найз М.*******ийг Б.*******ын гэрт дагуулан ирж, улмаар Л., Л., М.******* нар нь нийлж согтууруулах ундаа хэрэглэсний улмаас маргаан эхэлсэн байна. Шүүгдэгч Б.******* нь өөрийн гэрт эхнэр Л.г өмөөрч хохирогч М.*******ийн биед халдан зодсоны улмаас “бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, 2 зовхи, дух хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Энэ хэргийн хохирогч М.*******ийг Л.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байсан боловч М.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан байх тул Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023 он 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2310000000042 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай тогтоолоор М.*******т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлажээ. /хавтаст хэргийн 2 дугаар хавтас 96-97 дахь тал/
Харин Л.д 2022 оны 03 дугар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 90 дэх тал/
Шүүхээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 720 цаг нийтээд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Б.******* нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 200.000 төгрөгөөр торгох ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялыг биечлэн эдэлж дууссан байна.
Шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа хувиараа пиццаны газар ажиллуулж орлого олдог, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******ын орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хоёр талын хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, хоёр зовхи, дух, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүү, зовхинд зулгаралт, завжны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хүндэвтэр гэмтэл учирсан.
Хохирогч М.******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалтай холбоотой 2.400.900 төгрөгийн баримт хэрэгт гаргаж өгчээ. /хэргийн 1 дүгээр хавтас 70 дах тал/
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг М.*******ийн данс руу шилжүүлж төлж барагдуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 159 дэх тал/
Хохирогч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр биедээ гэмтэл авсны улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалин, хөлс түүнтэй адилтгах орлого 50,633,370,45 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас нэхэмжилсэн байна.
Хавтаст хэрэгт хохирогч М.*******ийн Төрийн банканд Кредит карт эзэмших гэрээ, Хан-Уул дүүргийн 9-р хороо ******* 20-р гудамж 722 тоот хашаа байшинг иргэн Б.тай байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, Түрээсийн гэрээ, иргэн Н.гаас 2.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, Д.ээс 3.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, Э.гаас 2.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, “Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, “Хас” банкнаас 5.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, “Хос Алтан зоос” ХХК-аас 3.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, “Төрийн банк, Хаан банк дахь харилцах дансны хуулга зэрэг баримтууд авагдсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 115-229 дэх тал/
Гэвч хохирогч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас ямар хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй эмнэлгийн чөлөөтэй байсан талаарх баримт ирүүлээгүй, түүнчлэн дээрх зээлийн гэрээ, болон банкны харилцах дансны хуулгаар түүний сарын орлого нь хэдэн төгрөг байсныг нотолж чадахгүй байна. Иймд хохирогч М.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 50,633,370,45 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогч М.*******т эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны орох байсан орлого 50,633,370,45 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР