Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

            насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Р.*******, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:        

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******0.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн*******1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2210019161161 дугаартай хэргийг 2022 оны*******1 дүгээр сарын*******8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,*******986 оны*******1 дүгээр сарын 0*******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хорооны *******ын******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* РД: УБ86110*******01

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, *******ын******* дүгээр гудамжны ******* тоотод насанд хүрээгүй хохирогч Г., Г. нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас утасны цэнэглэгчээр цээж, нуруу, гарын хэсэгт шавхуурдаж, хөл хэсэгт нь ороолгож Г.ын биед духанд сорви, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, Г.гийн биед дух, баруун хацар, шилбэнд сорви бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд, хохирогчийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******0.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

        Мөн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, *******ын******* дүгээр гудамжны ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй хохирогч Г., Г. нарыг 8, 9 настай байх үеэс буюу 2016 оноос зодож, элдэв муухай үгээр хэлж хараасан, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж байнга харгис хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Р.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ айлд*******0 төрлийн ажиллагаа явуулсан. Хүнсний тусламжид хамруулахаар материал бүрдүүлэн өгсөн. Улаан загалмайгаас тусламж хүссэн. Г.ыг хамгаалах байранд байрлуулсан. Сэтгэл зүйн үйлчилгээнд Д.*******г хамруулж байгаа. Мөн Д.*******д мэргэжил олгох сургалтын талаар мэдээлэл өгсөн байгаа мэргэжлээ сонгоод сургалтдаа хамрагдаарай гэхэд сургалтад суух боломжгүй гэсэн. Өрхийн орлогыг нэмэгдүүлье гээд ажлын байрны санал тавихад ажиллах боломжгүй гэсэн гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210019161161 дугаартай хавтаст хэргээс:   

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн*******5-18 дах тал/

Насанд хүрээгүй хохирогч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дах тал/

Насанд хүрээгүй хохирогч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

Гэрч Р.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 3*******-35 дах тал/,

Гэрч Н.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******9-50 дах тал/,

Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн*******21-122 дах тал/,

Гэрч П.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн*******2******* дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн*******072*******,*******0725 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 52-53, 57-58 дах тал/,

Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээний хуулбар /хавтаст хэргийн 81-8*******, 97-106 дэх тал/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 85-95 дах тал/,

Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн*******07-1******* дэх тал/,

Хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийн маягт /хавтаст хэргийн*******26-*******1 дэх тал/

Насанд хүрээгүй хохирогч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд нас тоолсон баримт /хавтаст хэргийн 77, 79 дэх тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 78, 80 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн *******1 дэх тал/, гэрч Н.ын мэдүүлэг /хавтаст хэргийн *******5-*******6 дах тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

          Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, *******ын******* дүгээр гудамжны ******* тоотод насанд хүрээгүй хохирогч Г., Г. нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас утасны цэнэглэгчээр цээж, нуруу, гарын хэсэгт шавхуурдаж, хөл хэсэгт нь ороолгож Г.ын биед духанд сорви, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, Г.гийн биед дух, баруун хацар, шилбэнд сорви бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

         Мөн насанд хүрээгүй хохирогч Г., Г. нарыг 8, 9 настай байх үеэс буюу 2016 оноос зодож, элдэв муухай үгээр хэлж хараасан, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж байнга харгис хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь:

            Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн*******5-18 дах тал/,

Насанд хүрээгүй хохирогч Г.ын мөрдөн байцаалтад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн ... Намайг хойд ээж Д.******* бага байхаас эхлэн зодож, хэл амаар доромжилж ирсэн. Ээж намайг цахилгааны утас, элдүүр, ус буцалгагчийн залгуур, галын хайч, гар утасны цэнэглэгч мөн сэрээгээр бөгсөн  биед хатгаж гэмтээж байсан. Сүүлд миний дотуур өмдийг толгойд минь углаад усанд явуулж байсан. Шалтгаангүйгээр уурлаад намайг болон эгч дүүг минь зоддог байсан. Аав орой гэртээ ирэхгүй болохоор биднийг унтуулахгүй бүгдийнх нь гарыг өргүүлээд нэг хөл дээр зогсоодог. Байнга хөл гараа бариулна. Нэг удаа аав ирэхгүй байснаас болоод намайг гараа өргөөд нэг хөл дээрээ зогс гээд зогсуулаад байж байтал би ядраад унаад өгсөн. Тэгтэл над дээр 30 литр ус асгаад гэрээс хөөж гаргаад гадаа хонуулсан. Тэр үед би маш их даарсан. 2022 оны 7 дугаар сарын эхээр ээжээс айгаад тоглоомын талбайд хонож байсан. Намайг сүүлд зодохдоо “аав чинь ирсэнгүй” гээд миний толгой хэсэгт гараараа олон удаа цохиод унасан чинь орны толгой мөргөж унаад хэвтэж байсан чинь дээрээс хоолой 2-3 удаа боосон. Тэгээд гэрийн унь сугалж аваад шидээд байсан. Тэгээд утасны цэнэглэгч аваад миний баруун гуя, нурууны хэсэгт ороолгож эхэлсэн. Тэгээд намайг “тамхи аваад ир” гээд гаргасан. Тэр үед хороон дээр очиход нийгмийн ажилтан Р.******* эгч байсан. Тэгээд цагдаа дуудаад эмчид үзүүлээд хамгаалах байранд очсон. Ээж намайг “ясан хэлхээ, анатомийн араг яс, нохой, гичий, бандийн үзүүр, боовны үс, үхрийн засаа, жингэр” гэх зэргээр байнга дуудаж доромжилдог гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “ 2022 оны 7 дугаар сарын 26-ны үдээс хойш ээж Г. эгчийн утаснаас нүцгэн зургийг нь харсан гэсэн. Тэгээд дүү бид нарыг гаргаж байгаад гэр дотор Г. эгчтэй юм яриад уурлаад байсан. Удалгүй дүү бид хоёрыг гаднаас дуудаж оруулаад “үгэнд ордоггүй, дандаа асуудал тарьдаг” гээд ыг 2-3 удаа, миний гуя, гар, нүүр, дал хэсэг рүү гар утасны залгуураар ороолгосон. Тухайн үед би богино өмдтэй байсан. Тэр үед Г. эгч гэрээс гараад буцаж орж ирэхэд нь ээж бас залгуураар энд тэнд нь ороолгож цохисон. ...Бид нарыг “гэр орноо цэвэрлэ” гэж уурладаг. Аяга угааж байхад ээж намайг дэлгүүр орчихоод ир гээд явуулахаар нь би Цагдаагийн хэлтэст мэдэгдэхээр ******* дүгээр хороо руу очиход цагдаа байхгүй, нийгмийн ажилтан байхаар нь болсон асуудлаа бүгдийг нь хэлсэн. Удалгүй нийгмийн ажилтан ирээд Г. эгч бид хоёрыг*******08 дугаар хамгаалах байранд хүргэсэн...ээж /*******/ эгч бид 2-ыг 8, 9 настай байх үеэс эхлэн зодож элдэв муухай үгээр хэлж харааж, гэрээс хөөж гаргах зэрэг үйлдлүүд гаргаж байсан гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дах тал/,

Насанд хүрээгүй хохирогч Г.гийн мөрдөн байцаалтад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “Одоогоос 5-6 жилийн өмнө аав, дүү хоёртойгоо хамт хойд ээж Д.*******гийн гэрт ирснээс хойш дүү бид хоёрыг ад үзэж, цохиж зодож эхэлсэн. Тэгээд намайг байнга шахуу цахилгааны утас, гурилын элдүүр, галын дэгээ зэргээр зоддог болсон. Ер нь гарт таарсан бүхнээр зоддог. Намайг “гэр цэвэрлээгүй байна” гэж намайг гараараа нуруу болон хүзүү хэсэгт цохидог. Мөн намайг унагааж байгаад хоолойноос боодог. Намайг орны буланд шахаж байгаад хоолойноос боогоод ухаан алдуулж байсан. Ээжийн дүү гэр бүлээрээ ирсэн байхад дүү бид хоёрыг нүцгэлээд дотуур хувцсыг толгойд углаад гэрээс гаргаад нохой гинжилдэг гинжээр гинжлээд дүүг маань усанд явуулаад инээгээд шоолоод байсан. 2022 оны 5 дугаар сард дүүгийн үсэглэлийн баяр болоод ээж архи ууж ирээд намайг зодоод түлхээд унагахад би хөргөгчийн булан мөргөөд баруун хацар халцарч одоо сорви тогтсон. Сая намайг зодсон шалтгаан нь миний гар утсыг булааж аваад үзэж байснаа гараа атгаж байснаа миний шилэн хүзүү рүү цохиод гараараа нүүр хэсэг рүү 2 удаа цохисон.Тэгээд утасны цэнэглэгч аваад миний нуруу хэсэгт ороолгоод дараа нь толгой, өвдөг хэсэгт ороолгосон. Тэгээд дүүг маань тамхинд явуулсан чинь дүү ирэхдээ хорооны баахан хүмүүстэй цуг ирээд намайг хамгаалах байр руу аваад явсан. Ээж байнга доромжилдог, “пизда, гичий, банди, лалар, цэцгийн баглаа, чамайг харахаар хамаг хараал урсаад байх юм гэх зэргээр дууддаг” гэх мэдүүлэг /хэргийн*******1-12 дахь тал/

Мөрдөн байцаалтад 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн ... 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би гэрээ цэвэрлээд байж байтал ээж надад хандан “утасныхаа кодыг гаргаад өг” гэхээр нь кодоо гаргаж өгсөн. Тэгтэл ээж “чи надаар зодуулах юм аа хийж дээ” гэхээр нь яасан юм бол гээд зогсож байтал ээж буурай эмээгийн гэрт очихдоо авсан миний хувцасгүй авхуулсан зургийг тэр үедээ аваад устгасан гэдгээ хэлсэн чинь итгэхгүй уурлаад байсан. Би эргэж хараад зогсож байтал миний шилэн хүзүү рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би ээжтэй ярилцаад ойлголцохгүй юм байна гэж бодоод нойл орохоор гараад хэсэг байж байгаад орж ирэхэд ээж дүү нарыг зогсоочихсон гартаа утасны залгуур барьчихсан “үгэнд орохгүй байна” гээд байж байсан. Тэгснээ барьж байсан залгуураараа миний цээж нуруу, гар руу шавхуурдсан, миний хөл рүү 2-3 удаа ороолгосон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Гэрч Р.*******ын мөрдөн байцаалтад өгсөн ...2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр*******8 цагийн орчимд хороон дээр байхад Г. охин уйлчихсан байдалтай ирээд надаас хэсгийн ахлагчийн дугаарыг асуусан. Би юу болсон талаар асуухад “зүгээр” гэж хэлсэн. Охиныг харахад хамарны дээгүүр нь хүрэнтээд улайчихсан, гар, хөл нь улайгаад бага зэрэг хавдах маягтай болсон байсан. Би охинтой ярилцахад ээж нь зодсон талаар хэлэхээр нь*******02,*******03-т дуудлага өгсөн. Тэгээд охидыг*******08 дугаар хамгаалах байранд хүргэж өгөх үед Г.гийн нуруу, гар нь бүхэлдээ улайгаад хөхөрчихсөн байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 3*******-35 дах тал/,

Гэрч Н.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Манай ангийн сурагч Г. нь ер нь сэтгэл санаа нь тогтворгүй, бие махбод нь бага болоод их хэмжээний гэмтэл шархтай хичээл дээр ирдэг байсан. Тэр үед 6 дугаар анги байсан байх. нэг тэмдэглэл хөтөлдөг байсан ба тэмдэглэл дээрээ төрсөн ээж нь нас барсан, амиа хорлох утгатай юм бичсэн байхаар нь юу болсон талаар асуухад хойд ээж зодож, муухай үгээр хараадаг гэж хэлсэн. Тухайн үед би энэ асуудал намжих байх гэж бодож байсан ч үе үе хөл, гар нь хөхөрсөн, дух, хацар нь урагдаад зулгарсан байдалтай ирдэг болсон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******9-50 дах тал/,

Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Г., Г. гэх хоёр охин анх гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаараа өөрсдөө мэдэгдэж манай байгууллага дээр ирэхээр нь Хамгааллын байрны дотоод журмын дагуу албан маягт хөтөлж хүүхдүүдэд эрх, үүргийг нь танилцуулан хүлээн аваад 7 төрлийн үйлчилгээний дагуу хүүхдүүдийн эрхийг хамгаалах, сурч боловсрох, хөгжих эрхийг хангах, эрүүл мэнд, сэтгэл зүйн талаас нь тусламж үйлчилгээ үзүүлэх зэргээр ажилласан. Хүүхдүүдтэй хөгжлийн хэлтсээс мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзуулж зөвлөгөө өгч, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд болон ерөнхий боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журмын дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуультай хамтран М.Ганболд багштай 9б ангид Г.ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс,*******0 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй явуулсан. Мөн эгч болох Г.г 2022 оны 9 дүгээр сарын*******2-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвд үсчний сургалтын******* сарын ангид хамруулж, сертификаттай төгсгөсөн. Мөн үргэлжлүүлэн “Ууганаа салонд” дадлагаар тодорхой хэмжээний урамшуулалтай өдрийн ******* цагийн дадлагын ажилд, өөрийнх нь хүсэлтээр хамруулж байсан. Хамгаалах байранд байх хугацаанд нь хувь хүний хөгжлийн сургалтад тогтмол хамрагдаж байсан бөгөөд хүүхдүүдийн шаардлагатай сургуулийн хэрэгсэл, хоол хүнд, хувцас, зэргийг байгууллагын нөөц хөрөнгөөс хангаж ажилласан. Манай байгууллага өөрөө нууцлалын зэрэгтэй учраас хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээл сургууль, хичээлээс гадуурх ажил бүх зүйлд нь хяналт тавьж, ээлжийн багш нар дагаж дагалдаж явдаг байсан...мэдүүлэг /хавтаст хэргийн*******21-122 дах тал/,

Гэрч П.ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би *******тай 2016 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. Хааяа миний охидыг болохгүй, үгэнд нь орохгүй байхаар нь ганц хоёр цохилоо, ороолголоо гэж над руу ажил дээр байхад залгаж ярьдаг байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******,*******2******* дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн*******072******* дугаартай дүгнэлт ...Г.гийн биед дух, баруун хацар, шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дах тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн*******0725 дугаартай дүгнэлт Г.ын биед духанд сорви, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дах тал/,

 

Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээний хуулбар /хавтаст хэргийн 81-8*******, 97-106 дэх тал/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 85-95 дах тал/,

Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн*******07-1******* дэх тал/,

Хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийн маягт /хавтаст хэргийн*******26-*******1 дэх тал/

Шүүгдэгч Д.Т мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ байхдаа охин Г.гийн утсыг үзмээр санагдаад, Г.гийн гар утасны кодыг гаргуулаад утсыг нь үзэж байтал галлерэй дотор нь доогуураа өмдтэй, дээгүүрээ нүцгэн зураг нь байсан. Би тухайн асуудлыг Г.д хэлээд учир байдлыг нь асуухад юм хэлэхгүй, миний өмнөөс хэдэрлээд байсан. Уг нь би түүнд санаа зовоод элдэв асуудалд орчих вий гэж бодоод асуусан. Тэгэхээр нь би утасны цэцэглэгчээр гийн гуя, дал руу нь 2-3 удаа ороолгосон. Өөр байдлаар гэмтэл учруулаагүй. Г.ыг хүмүүс гадуур муугаар яриад байхаар нь “хүн амьтанд муугаар хэлүүлээд яваад байна” гээд эх хүний үүднээс санаа зовохдоо дал, гуя хэсэгт 3 удаа гар утасны цэнэглэгчээр ороолгосон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

“Догшин авирлах” гэдэг нь ичгүүр сонжуургүй авирлах, харгис хэрцгий үйлдлээ удтал үргэлжлүүлэх хийх зэрэг үйлдлийг ойлгоно.

 

          Шүүгдэгч Д.******* нь насанд хүрээгүй хохирогч Г., Г. нарын төрсөн эцэг П.этэй албан ёсны гэрлэлтийн баталгаагүй ч 2016 оноос хамтран амьдарч байгаа, насанд хүрээгүй хохирогч нартай нэг гэр бүлд хамт амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна. 

           Насанд хүрээгүй хохирогч Г. нь 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, насанд хүрээгүй хохирогч Г. нь 2006 оны*******0 дугаар сарын 25-ны өдөр төрсөн байна.

          Шүүгдэгч Д.******* нь 2016 оноос гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охид болох насанд хүрээгүй хохирогч Г., Г. нартай зүй бус харьцаж, дотуур хувцсыг нь толгойд нь углаж усанд явуулах, нохойны гинжээр гинжлэх, хоолойг нь боох, ухаан алдаад унахад нь дээрээс нь ус асгах, гадаа хонуулах , “ясан хэлхээ, анатомийн араг яс, нохой, гичий, бандийн үзүүр, боовны үс, үхрийн засаа, жингэр” гэх мэтчилэн бүдүүлэг үгээр харааж, доромжилж, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.гийн “гар утсанд нь цээж нүцгэн зураг авлаа” гэж шалтаглан Г., Г. нарыг гар утасны залгуураар хөл, гар, биеийн хэсэг рүү ороолгон зодсоны улмаас насанд хүрээгүй хохирогч Г.ын биед нь “духанд сорви, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт...” бүхий, насанд хүрээгүй хохирогч  Г.гийн биед нь “дух, баруун хацар, шилбэнд сорви” бүхий гэмтэл буюу хохирогч нарыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******0.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7, 2.8 дахь заалтад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

          Иймд шүүгдэгч Д.*******г хохирогч нарыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхэдтэй харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 71 дэх тал/

 

Улсын яллагч: шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн*******1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Д.*******гийн биечлэн эдлэх ялыг******* жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, 3-10 насны *******-н хүүхдүүдтэй, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгч, авдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн*******1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт нь 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

Шүүгдэгч  Д.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, насанд хүрээгүй хохирогч нараас гадна 2013 оны оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Т., 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Г.Нарангэрэл, 2019 оны 7 дугаар сарын*******7-ны өдөр төрсөн Г. зэрэг бага насны 6 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, бага боловсролтой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн*******, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн*******1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр******* /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.*******д мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн*******, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаанд зорчих эрийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсэн болно. 

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

           Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.ын биед нь “духанд сорви, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт...” бүхий, Г.гийн биед нь “дух, баруун хацар, шилбэнд сорви” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан байна.

        Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Р.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “ нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн*******, ******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогч нарыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхдийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг, тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

2. Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн*******, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн*******1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр******* /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Д.*******г зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.

 

7.  Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ОДБАЯР