| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0102/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/135 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Ноос, ноолуурын тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдохоос өмнө “******* инженеринг” ХХК-нд барилгын туслах ажилтнаар ажилладаг байсан, ам бүл 4, ээж, аав, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, *******ын *******-р байрны ******* тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 02 жил 11 сар 04 хоногийн үлдэгдэл ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ын ******* дугаар байрны ******* тоотод байх гэртээ “өвс” гэх нэршилтэй хуванцар савтай, савны хамт 148.3 гр, гялгар уутанд хийсэн цэвэр жин нь 3*******.9 гр хэмжээтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдрөө тухайн бодисоос өөрөө хэрэглэх явцдаа хамт байсан Х.э, Г., Ч., Б. нарыг сонирхоод байхаар нь тэдэнд сонирхуулах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодисоос сорж хэрэглүүлэхээр өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 211002134031******* дугаартай хавтаст хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 17 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 18-24 дэх тал/,
Гэрч Ч.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 29 дэх тал/,
Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 30 дахь тал/,
Гэрч Х.ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 34 дэх тал/,
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 36, 1*******2-1*******3 дахь тал/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 39-*******8 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн *******134 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 67-******* дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 928 дугаартай дүгнэлт / хэргийн 1 дүгээр хавтас 186-187 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 82-8******* дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад 3 дугаар цахилгаан станцийн ертөнцийн зүгээр хойд талаар нь явахдаа хэд хоногийн өмнө энэ хавьд өвс ургасан байсныг санаад бургасны доогуур үзтэл 70 орчим см ургасан өвс байхаар нь цэнхэр өнгийн гялгар уутны талаар нь шахуу түүж аваад гэртээ очсон. Түүсэн өвсөө гэрийн цахилгаан зууханд хийж хатаагаад хэрэглэхэд бэлэн болгоод өөрөө хэрэглээд сууж байтал дүү хэдэн найз нарын хамт орж ирсэн. Би тэдэнд сонирхуулаад бүгдэд нь ганц соруулахад “ямар муухай юм бэ” гэцгээсэн. ...Удалгүй цагдаа хаалга тогшоод орж ирсэн. Манай болон манай дүү нарын найз нар ямар ч буруугүй би л сонирхуулаад ганц нэг соруулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 178, 222 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 84 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 124 дэх тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 141-14******* дахь тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.******* 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ын ******* дугаар байрны ******* тоотод байх гэртээ “өвс” гэх нэршилтэй хуванцар савтай, савны хамт 148.3 гр, гялгар уутанд хийсэн цэвэр жин нь 3*******.9 гр хэмжээтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдрөө тухайн бодисоос өөрөө хэрэглэх явцдаа хамт байсан Х.э, Г., Ч., Б. нарт худалдаалах зорилгогүйгүйгээр өгсөн болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо -3-ын ******* дугаар байрны ******* тоотод амьдардаг хүүхдүүд байнга газ үнэртээд байна...гэх мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 17 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: ...доод талын тавиур дээр цэнхэр эрээн даавуунд боосон ургамал мэт зүйл байсныг 9 дугаараар тэмдэглэн, цааш үзлэг хийж шар өнгийн тагтай тал ургамал мэт зүйлтэй хуванцар сав 3 ширхэг асаагуур, хуйлсан ягаан өнгийн цаас 1 ширхэг, хоолны халбага дээрх хайлсан бор өнгийн мэт зүйл зэргийг 1 дугаараар тэмдэглэв. ...Хэргийн газрын үзлэгээр мөнгөлөг өнгийн ургамал мэт зүйлтэй хуванцар сав, улаан 2 ширхэг, цагаан 1 ширхэг асаагуур, 4 ширхэг кофе, 3 ширхэг дууссан кофены уут, цэнхэр эрээн даавуунд боосон ургамал мэт зүйл, ягаан хуйлсан цаас, цагаан өнгийн эрээн даавуу 1 ширхэг зэргийг хурааж авав...гэх /хэргийн 1 дүгээр хавтас 18-24 дэх тал/,
Гэрч Ч.ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ахын гэрт оройн 18 цаг өнгөрч байхад очиход ах 2 найзтайгаа хамт байсан. ...Намайг утсаараа тоглоод сууж байтал гаднаас ахын төрсөн ах болох /*******/ ах гаднаас нэг савтай зүйл бариад орж ирсэн. Тэгээд цонхны тэнд очоод тагыг нь хальт эргүүлсэн чинь хий гарах шиг болоод газ үнэртсэн. /*******/ ахаас юу болох талаар асуухад “нэг юм” гэж хариулсан. Би утсаараа тоглож байсан болохоор түүнийг яаж хэрэглэснийг хараагүй. Удалгүй гаднаас хаалга тогшоод цагдаа нар орж ирсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 29 дэх тал/,
Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед найз этэй уулзаад *******, хоёрын гэрт очсон. Тэгээд , э, бид 4 гарч сагс тоглож байгаад орой 18 цагийн үед гэртээ орж ирэхэд ******* ах зөрөөд гарсан. Тэр үед би утсаараа тоглоод толгой өвдөөд байсан учир г “хажуугийн айлаасаа эм олоод өгөөч” гэхэд надад толгойн эм олж ирсэн. Би тэр эмийг уугаад унтаад сэрэхэд ******* ороод ирсэн байсан. Тэр үед газ үнэртээд байхаар нь би хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд унтаад сэрэхэд 2 цагдаа ороод ирсэн байсан. ... Хуванцар саванд юу байсныг би мэдэхгүй, ******* ах авчирсан гэж байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 30 дахь тал/,
Гэрч Х.ий мөрдөн байцаалтад өгсөн ...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гийн гэрт *******, , бид нар байсан. ...******* ах гараад буцаж орж ирэхдээ цүнх үүрч орж ирсэн. Би гар утсаараа тоглож байгаад сонин үнэр үнэртээд байхаар нь хартал ******* ах ундааны савтай зүйл гаргаж ирэхэд тэрнээс нь утаа гарсан. ******* тэр утааг сороод байсан. Тэгээд ******* ах 00 орохоор гарах үед би тэр зүйлээс нь сорсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 34 дэх тал/,
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бид нар гадаа сагс тоглочихоод орж ирсэн. Тухайн өдөр ******* ах гэрээс гараад орж ирэхдээ хуванцар савтай зүйл бариад орж ирсэн. Тэрийг нь юу гэдгийг мэдээгүй... гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 36, 1*******2-1*******3 дахь тал/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 39-40 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн *******134 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэж байна. “Б.******* 2021.10.18” гэсэн хаягтай шээс ...тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн даавуунд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 67-******* дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 928 дугаартай дүгнэлтэд: Б.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.******* нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх бүхий мэдээлэл байхгүй байна. Б.******* нь мансууруулах сэтгэцэт нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна. Б.******* нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.******* нь хэрэг хариуцах чадвартай байна. /хэргийн 1 дүгээр хавтас 186-187 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 82-8******* дахь тал/
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад 3 дугаар цахилгаан станцийн ертөнцийн зүгээр хойд талаар нь явахдаа хэд хоногийн өмнө энэ хавьд өвс ургасан байсныг санаад бургасны доогуур үзтэл 70 орчим см ургасан өвс байхаар нь цэнхэр өнгийн гялгар уутны талаар нь шахуу түүж аваад гэртээ очсон. Түүсэн өвсөө гэрийн цахилгаан зууханд хийж хатаагаад хэрэглэхэд бэлэн болгоод өөрөө хэрэглээд сууж байтал дүү хэдэн найз нарын хамт орж ирсэн. Би тэдэнд сонирхуулаад бүгдэд нь ганц соруулахад “ямар муухай юм бэ” гэцгээсэн. ...Удалгүй цагдаа хаалга тогшоод орж ирсэн. Манай болон манай дүү нарын найз нар ямар ч буруугүй би л сонирхуулаад ганц нэг соруулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 178, 222 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ч., Т., Х.э, Б. нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг гарсан болох нь нотлогдож байна. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг гарсан гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөсөн болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр нөлөөлдөг олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцод заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан”-аар хэргийн бүрдэл хангагддаг.
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ын ******* дугаар байрны ******* тоотод байх гэртээ 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй хуванцар савтай, савны хамт 148.3 гр, гялгар уутанд хийсэн цэвэр жин нь 3*******.9 гр хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдрөө тухайн бодисоос өөрөө хэрэглэх явцдаа хамт байсан Х.э, Г., Ч., Б. нарт сонирхуулах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодисоос сорж хэрэглүүлэхээр өгсөн гэмт хэрэгт тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Л.Батаа нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ялын төрөл, хэмжээг хуульчилсан.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил ******* сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 4 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулах 1 жил ******* сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 4 сар 4 хоногийн хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Б.*******ийн энэ хэрэг нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны үйлдэл бөгөөд өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнө гарсан үйлдэл тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 2 жил 11 сар 4 хоногийн үлдэгдэл ял шийтгэлтэй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 429 дүгээр хаалттай хорих анги Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ялын тооцооны тодорхойлолтоор /хэргийн 1 дүгээр хавтас 174 дэх тал/ батлагдаж байна.
Шүүгдэгч Б.******* нь “сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 186-187 дахь тал/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг ч гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч Б.*******т ял оногдуулахдаа хувийн байдлыг нь харгалзан үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг нь харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 01 жил ******* сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил ******* сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 03 жил 7 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.*******ийн биечлэн эдлэх ялыг 04 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар тагтай, ундааны хуванцар савтай 134.7 гр хэмжээтэй, хөх өнгийн цагаан эрээн хээ бүхий даавуун алчуурт боосон 60.3 гр хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис, Ye Ye гэх нэртэй 4 ширхэг кофе, мөн 3 ширхэг кофены задалсан уут, улаан 2 ширхэг, цагаан 1 ширхэг асаагуур, ягаан өнгийн хуйлсан цаас 1 ширхэг, хоолны металл халбага, түүн дээр наалдсан бор өнгийн хайлсан цагаан эрээн даавуу мэт зүйлс нь мэт зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийнз баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.*******ийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ЦХШЗ/180 дугаартай захирамжаар энэ хэрэгт яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн боловч ялтныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 429 дүгээр хаалттай ангийн Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн энэ хэрэгт цагдан хоригдож эхэлсэн байх /хэргийн 1 дүгээр хавтас 166-167 дахь тал/ ба түүний ялын тооцоог 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар тооцжээ.
Иймд шүүгдэгч Б.*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон хугацааг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцсон ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 147 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил ******* сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 03 жил 7 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.*******ийн биечлэн эдлэх ялыг 04 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан 04 жил 4 сар, 04 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон нийт 147 хоногийг түүний эдлэх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шар тагтай, ундааны хуванцар савтай 134.7 гр хэмжээтэй, хөх өнгийн цагаан эрээн хээ бүхий даавуун алчуурт боосон 60.3 гр хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис, Ye Ye гэх нэртэй 4 ширхэг кофе, мөн 3 ширхэг кофены задалсан уут, улаан 2 ширхэг, цагаан 1 ширхэг асаагуур, ягаан өнгийн хуйлсан цаас 1 ширхэг, хоолны металл халбага, түүн дээр наалдсан бор өнгийн хайлсан цагаан эрээн даавуу мэт зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР