Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Бат-Амгалан /томилолтоор/

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******.******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2210026*******10037 дугаартай хэргийг 20******* оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 ******* Улсын иргэн, 1**************6 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Хан- Уул дүүргийн ******* дүгээр хороо, *******-******* *******-******* тоотод оршин суудаг,

- урьд Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

******* ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: ЗЮ*******6031600;

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй баарны гадаа хохирогч А.г гараараа цохих, үсдэх байдлаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн үсний уналт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210026*******10037 дугаартай хэргээс:  

 

Хохирогчийн гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

Хохирогчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 28- ны өдрийн №14667 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн *******-24 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 08- ны өдрийн №15104 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

Шинжээч эмч С.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 47-4******* дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-5*******-р хуудас/,

Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд: ял шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,  иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 66-6******* дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” баарны гадаа автомашины зогсоол дээр хохирогч А.г “гар утсаараа бичлэг хийлээ” гэж хэлэхэд “машинд суулгасан найзыгаа авъя- гэж маргалдан улмаар түүнийг гараараа цохих, үсдэх байдлаар зодож биед нь тархи доргилт, зүүн чамархайн үсний уналт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогчийн гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

Хохирогч А.гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2022 оны 10 дугаар сарын 20-ноос  21-ний шилжих шөнө 02 цагийн үед найз Энхнамуун, Цэндзэсэм нарын хамт “” баарнаас гараад явах гээд такси барих гэж байхад баарны үүдэнд Болдоогийн машины гадаа 2 эмэгтэйтэй хамт зогсож байсан бөгөөд Болдоо дээр очоод “баяртай, болгоомжтой яваарай” гэж хэлчихээд явахад машиных нь наана танихгүй 2 эмэгтэй зогсож байсан ба гар утсаараа бичлэг хийгээд байгаа харагдахаар нь “юун бичлэг хийгээд байгаа юм бэ” гээд маргалдахад өндөр эмэгтэй миний толгой руу хүчтэй цохисон. Би арагшаа саваад газар унаад босч ирэхэд үснээс зулгаагаад доошоо дарж толгой руу цохисон. ...Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 28- ны өдрийн №14667 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...А.гийн биед тархи доргилт, зүүн чамархайн үсний уналт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн *******-24 дүгээр хуудас/,

Шинжээч эмч С.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А.гийн биед учирсан гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан зүүн чамархайн үсний уналт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас үүссэн. Зүүн чамархайн үсний уналт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 33-р хуудас/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 47-4******* дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний шилжих 00 цагийн үед Хан-Уул дүүргийн “” бааранд найз Баянчандмань, Мөнхзул нарын хамт орж үйлчлүүлж байгаад 03 цагийн гарахад Мөнхзул нилээн согтуу явж чадахгүй хана түшээд зогсож байсан. Тэгээд Баянчандмань бид хоёр куртикийг нь өмсүүлж өгөхөд нэг залуу бид хоёрт туслах гээд “найзыг чинь гаргаад өгөх үү” гэхээр нь  зөвшөөрсөн. Мөнхзулыг өргөж гаргаад хар өнгийн “Мэрсэдэс бенз” маркийн машинд шууд суулгаад, машинаа түгжихээр нь очоод цонхыг тогшоод “чи гаргаж өгье гэчихээд машиндаа яагаад суучиж байгаа юм бэ” гээд гар утсаараа бичлэг хийсэн чинь машиныхаа хаалгыг онгойлгосон. Тэгэхээр нь “чи яаж байгаа юм бэ” гээд маргалдаад байж байтал машиных нь эзэн гээд нэг залуу ирээд “яагаад зөвшөөрөлгүй бичлэг хийж, зураг аваад байгаа юм бэ, бичлэгээ устга” гээд утас булааж авах гээд маргалдаад зогсож байхад Мөнхзул найзыг маань гаргаж машинд суулгаж өгсөн залуу, хоёулаа алга болчихсон байхаар нь “танай найз чинь найзыг маань аваад явчихсан байна. Найзыгаа авмаар байна, олж өг” гэхэд “би мэдэхгүй” гээд машиндаа суухаар нь хаалгыг нь бариад зогсож байтал хоёр эмэгтэй ирээд “чи яагаад манай найзын машины зургийг аваад явуулахгүй байгаа юм бэ” гэхээр нь болсон зүйлийн талаар тайлбарлаад “та нарт ямар хамаатай юм бэ” гэхэд “хамаатай” гээд надтай маргалдаж байхад согтуу жижигхэн биетэй эмэгтэй над руу нулимахаар нь би эргүүлээд түлхтэл хойшоо бөгсөөрөө унасан. Тэр үед нөгөө өндөр охин нь хацар руу нэг юмаар цохих шиг болохоор нь “битгий давраад байгаарай” гээд тэр эмэгтэйтэй үсдэлцээд би түүний дээрээс дараад унахад хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгснээ дахин над руу дайраад маргалдаад байхаар нь зууралдаад үсдэлцсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-5******* дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож  байна.

 

Шүүгдэгч Б.******* нь хохирогч А.тай харилцан зодолдсон гэж мэдүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №15104 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.*******гийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хяналт тавих дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа 5 сартай жирэмсэн, 5 хүүхэдтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, уг ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэх нь зүйтэй.

 

           3. Хохирол төлбөрийн талаар:  

 

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

           Хохирогч А. нь эмчилгээний зардалд 564.760 төгрөг нэхэмжилсэн талаарх баримтыг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ гаргасан ба шүүгдэгч Б.******* нь эмчилгээний зардалд 565.000 төгрөг /хавтаст хэргийн 4******* дэх тал/ нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

         

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

                                                                                                 ТОГТООХ нь:

 

           1. ******* ******* овогт *******ий *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогч А.д  эмчилгээний зардалд 565.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдcугай.

 

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

    

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОДБАЯР