Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0039/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, 2 эгчийн хамт Дархан-Уул аймаг,*******,******* тоотод оршин суух, урьд

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 3 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 225 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 1 жилийг нэмж нэгтгэн 4 жил хорих ял биечлэн эдэлж байгаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 119 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил, 6 сар, 15 хоногийн ялаас чөлөөлөгдсөн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил, 3 сарын хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар, 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 604 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 264 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 00 жил, 05 сар, 13 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,******* ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “******* ” зочид буудлын 1 давхрын шатан дээр гээгдүүлсэн******* “Самсунг А-53” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хамт ажилладаг ах болох******* хамт Дархан сумын 4 дүгээр багт байрлах “ ” бааранд сууж байгаад баар хааж ах бид 2 гарч яваад мөн 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “******* ” зочид буудалд орж өрөө авч амрахаар ороход буудлын рецейпшн нэг эмэгтэй хүн байсан. ах өрөөний тооцоог виза карт уншуулж хийсэн. Бид хоёр 2 давхарт 203 тоот өрөөнд орсон. Тэгээд өрөөндөө ах бид 2 юм ярьж сууж байгаад буудал дотроос сэрүүн нэртэй 2 литртэй пиво авч уусан уг өрөө нь дотроо 00-гүй байсан. Тэр хооронд бие засаж орж гарч байгаад хэсэг хугацааны дараа утсаар ярих гээд үзэхэд утас байхгүй болсон байсан. Нойлын өрөө бид 2-ын өрөөнөөс зайтай байсан. Би өрөөнд ороод сэрүүн нэртэй 2 литрийн пиво уугаад согтсон нэг давхар руу дахиж пиво асуух гээд бууж байсан санагдаж байна. Би нойл руу хоёр удаа явсан. Миний бодлоор гар утсаа өрөөндөө орж гарч байхдаа гээсэн байж магадгүй. Цагдаагийн байгууллага миний гээсэн гар утсыг олж ашигласан хүнийг олж тогтоон гар утасны хохирол болох 700,000 төгрөг, гар утасны гэр, банкны виза карт зэргийг олж өгсөн. Миний картаас ямар нэгэн зарлага хийгээгүй тул надад ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 17, 19-р хуудас/,

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай буудалд 3 өрөө хүнтэй хоносон. Манай буудлын 207 тоот өрөөнд хонож байсан хоёр хүний нэг нь гар утас алга болсон гэж хэлсэн, тэгээд цагдаа дуудаад, цагдаа ирж шалгаад өргөдлөө бичиж өгөөрэй гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,

 

2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний байдлаар 700,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29-р хуудас/,

 

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн эзнийг олох талаар идэвхтэй үйлдэл хийхгүй байх, уг эд хөрөнгийг олсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Г.ГЭРЭЛТ-ОД