| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00427/И |
| Дугаар | 640 |
| Огноо | 2018-09-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 640
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овгийн Ш-ын Н /ЗИхххххххх/, Х овгийн Б-ийн У /ЗИхххххххх/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 3 сарын 4-нд төрсөн хүү Хн овгийн Н-ийн С /ЗИххххххх/, Б овгийн Н-ийн Н /ЗИхххххххх/ нарыг эх Б.У-ийн асрамжинд үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.У нь 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ш.Н нь 50 тэмээ, 40 адуу, 172 хонь, 150 ямаа, нийт 412 тооны мал, малын хашаа, худгийн онгоц, байшин, вагончик, тогны моторыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч Б.У-д шилжүүлэхээр талууд эвлэрснийг баталсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 705916 /долоон зуун таван мянга есөн зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч Ш.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 648950 /зургаан зуун дөчин найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У