Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0260/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч З.Н,

шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Н-ын О-т холбогдох эрүүгийн 2239003590403 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.О нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 06 цагийн орчимд 45-07 УБМ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Чингис хот Бэрх тосгоны чиглэлийн хатуу хучилттай замын 27 дахь километрийн тэмдгийн харалдаа замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ...12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас замын далан хэсэг рүү унаж зам тээврийн осол гаргаж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Э-ийн эрүүл мэндэд суудал ясны далд хугарал, толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол, Л.М-ийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний язрал, дэлүүг мэс заслаар авсны дараах байдал, дух хамар хэсгийн зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Н.О:

...Хэлэх зүйл байхгүй. Хохирогч Л.М-ийн эмчилгээний зардалд 1.800.000 төгрөгийн эмчилгээ, оношилгоо хийлгүүлж, эм тарианы бүх зардлыг гаргасан миний төрсөн эгчийн охин, харин хохирогч Г.Э-тэй хамтран амьдардаг зохих эмчилгээ, үйлчилгээг нь хийлгээд явж байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239003590403 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Яллагдагч Н.О нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 06 цагийн орчимд 45-07 УБМ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Чингис хот Бэрх тосгоны чиглэлийн хатуу хучилттай замын 27 дахь километрийн тэмдгийн харалдаа замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ...12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас замын далан хэсэг рүү унаж зам тээврийн осол гаргаж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Э-ийн эрүүл мэндэд суудал ясны далд хугарал, толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол, Л.М-ийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний язрал, дэлүүг мэс заслаар авсны дараах байдал, дух хамар хэсгийн зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 3-10 дугаар хуудас/,

жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 150 дугаар хуудас/,

тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 137-138 дугаар хуудас/

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 713 дугаартай ...Э.Н-ийн зүүн гарын сарвууны ар хэсэг, 5 дугаар хурууны ярагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ...хөнгөн зэрэгт хамаарна... дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 712 дугаартай ...Г.Э-ийн биед суудал ясны далд хугарал, толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 714 дугаартай ...Л.М-ийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний язрал, дэлүүг мэс заслаар авсны дараах байдал, дух, хамар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... дүгнэлт /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

“Фэйр Валуэшн” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШД-366 дугаартай ...А.Наранцацралын “HAOJIE”... талаарх дүгнэлт /хх-ийн 44-47 дугаар хуудас/,

хохирогч Л.М-ийн ...тухайн үед миний нагац эгч О нь машин барьж явсан юм. Тэгтэл 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд л байх гэж бодож байна Хэнтий аймгийн төвөөс зүүн тийш Бэрх тосгон явах замд аймгийн төвөөс нэлээн зайд л гэж бодож байна яг хэдэн км нь мэдэхгүй машин дотор унтаж явсан юм. Нэг сэрээд харсан машин дайвалзаж байснаа замын хажуу талын хашлага мөргөж замын хажуу хэсэг рүү унасан. ...Бид нар замын хажуу хэсэг рүү унасны дараа машины урд сууж явсан болон арын суудалд миний хоёр талд сууж байсан хүмүүс бүгд машинаас буусан байсан, харин би машинаас буух гэсэн боловч хөдөлж чадахгүй байсан учраас арын суудал дээр эмнэлгийн тусламж ирэх хүртэл хүлээсэн. Тухайн үед миний төвөнх мултарчихлаа гэж бодсон. Мөн нүүр хэсэг бага зэрэг шилэнд зүсэгдсэн шарх байсан өөр ямар нэгэн гэмтэл гайгүй байна гэж бодсон боловч эмнэлэгт үзүүлсний дараа миний аарцгийн цагираг хугарч, дэлүү няцарсан гэдгийг мэдсэн... /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

хохирогч Г.Э-ийн ...Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бэрх хот орохоор 2022 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн орчим явцгаасан. Бид манай эхнэрийн 45-07 УБМ дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт явцгаасан юм. Автомашиныг манай эхнэр Н.О Улаанбаатар хотоос барьж гарсан ба өөрөө л барьж явсан юм. Өглөө 06 цагийн үед Хэнтий аймгаар дайраад өнгөрсөн ба Бэрх орох засмал замаар 27 км яваад машины руль булаагаад засмал замын хажуу талын шонг мөргөөд замын баруун талын далан хэсэг рүү онхолдсон... /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Монгол улсын зөвлөх багш, шинжээч Г.Пүрэвдоржийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ...45-07 УБМ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.4а-д зааснаар тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шилд арчуур ажиллахгүй бол хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглоно. 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна. 45-07 УБМ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.О Монгол улсын Үамын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. 45-07 УБМ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийн явж байсан хурдыг тогтоох боломжгүй... дүгнэлт  /хх-ийн 133-134 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Н.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.О-ийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч З.Н:

...Шүүгдэгч Н.О нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 06 цагийн орчимд 45-07 УБМ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Чингис хот Бэрх тосгоны чиглэлийн хатуу хучилттай замын 27 дахь километрийн тэмдгийн харалдаа замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ...12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас замын далан хэсэг рүү унаж зам тээврийн осол гаргаж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Э-ийн эрүүл мэндэд суудал ясны далд хугарал, толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол, Л.М-ийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний язрал, дэлүүг мэс заслаар авсны дараах байдал, дух хамар хэсгийн зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч Н.О:

...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Н.О-ийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.О нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 712 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 714 дугаартай дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул эдгээр нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгож байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Н.О дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Н.О-ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долоо дугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд гэмтэл тус тус учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэгсийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 3.4а-д зааснаар “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шилд арчуур ажиллахгүй бол хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглоно.”, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг,

мөн нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаар тус хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжийг тус тус хангасан байна.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

 

Тэрээр шүүгдэгч Н.О-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.4/а, 1.3-т заасныг тус тус зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд, хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч Н.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Н-ийн биед зүүн гарын сарвууны ар хэсэг, 5 дугаар хурууны ярагдсан шарх бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.Э-ийн биед суудал ясны далд хугарал, толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Л.М-ийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний язрал, дэлүүг мэс заслаар авсны дараах байдал, дух хамар хэсгийн зулгаралт бүхий хүнд хохирол тус тус учирсан байна. 

   

Хохирогч Г.Э, Л.М нарт шүүгдэгч Н.О нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг төлсөн, мөн насанд хүрээгүй хохирогч Э.Н, түүний хууль ёсны төлөөлөгч З.А нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогч нарт мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон шүүхийн мэдэгдэх хуудас, хохирогч нарын гомдол, санал байхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.О-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч З.Н:

...шүүгдэгч Н.О-т түүний хувийн байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1., 3-т заасныг баримтлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 09 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна...гэсэн дүгнэлтийг, 

              

Шүүгдэгч Н.О:

...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Н.О-т хорих ял оногдуулахгүйгээр 09 сарын хугацаагаар тэнсэн харгалзах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг. 

 

Шүүгдэгч Н.О-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, мөн гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч Н.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Н.О-ийг тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239003590403 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

                       шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                                  36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                              хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Н-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Н-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н-ын О-т шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н-ын О-ийг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг,

мөн 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан буюу үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2239003590403 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овгийн Н-ын О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н-ын О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Н-ын О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Н-ын О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

      

       

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ш.ГАНДАНСҮРЭН