Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

                               

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүгч Б.Болормаа, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч: Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч: Т.У,

Шүүгдэгч С.Цийн өмгөөлөгч: Ц.Д, Б.Б,

Шүүгдэгч С.Т, Б.Н нарын өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгч С.Т, Б.Н, С.Ц, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас  шүүгдэгч Д.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч С.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч Б.Н, С.Т нарт 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235000000119 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны ......дугаар сарын 01-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цэргийн жолооч, холбоочин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ......... тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн ................ тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан Х н овогт Д-н Б,  регистрийн дугаар: ................;

Монгол Улсын иргэн, 1969 оны ... дугаар сарын 09-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн ....... ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ........... сумын 3 дугаар буюу ........... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Зуутраг овогт С-ийн Ц,  регистрийн дугаар: ....................;

Монгол Улсын иргэн, 1973 оны .... дүгээр сарын 30-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн усжуулалтын механикжуулагч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн ........... сумын 3 дугаар буюу ........... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Ц овогт Б-ын Н, регистрийн дугаар: .............;

Монгол Улсын иргэн, 1971 оны .... дугаар сарын 05-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн ........... сумын 3 дугаар буюу ........... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Л овогт С-гийн Т, регистрийн дугаар: ................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь С.Цтой бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Тыг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан;

- 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан иргэн Б.Ныг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;

Шүүгдэгч С.Ц нь Д.Бтэй бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Тыг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан;

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан иргэн С.Цийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;

Шүүгдэгч С.Т нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан иргэн Д.Бийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Эрүүгийн 2235000000119 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Гэрч Ю.ЦС-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал);

2. Гэрч С.Юийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 90-91 дэх тал);

3. Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал);

4. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 196 дугаартай хохирогч Б.Нын гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 116-118 дахь тал);

5. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаартай хохирогч С.Тын гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 123-125 дахь тал);

6. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 207 дугаартай хохирогч С.Цийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 129-130 дахь тал);

7. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 182 дугаартай хохирогч Д.Бийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 134-135 дахь тал);

8. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол, яллагдагч Д.Бэд эрх үүрэг  тайлбарласан баталгаа, яллагдагч Д.Бийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 157-167 дахь тал);

9. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол, яллагдагч Б.Нт эрх үүрэг  тайлбарласан баталгаа, яллагдагч Б.Нын мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 170-177 дахь тал);

10. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол, яллагдагч С.Тд эрх үүрэг  тайлбарласан баталгаа, яллагдагч С.Тын мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 180-188 дахь тал);

11. Яллагдагч Д.Б, Б.Н, С.Т нарын хувийн байдлуудыг тогтоосон баримтууд, гаргасан хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн талаар (1 дэх хавтаст хэргийн 191-250 дахь тал);

12. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022/ШЗ/300  дугаартай тэмдэглэлийн яллагдагч С.Тын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 47 дахь тал), яллагдагч Д.Бийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 55 дахь тал);

13. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол, яллагдагч С.Цид эрх үүрэг  тайлбарласан баталгаа, яллагдагч С.Цийн мэдүүлгүүд (2 дахь хавтаст хэргийн 97-100, 102-103 дахь тал);

14. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Прокурорын 34 дугаартай тогтоол (2 дахь хавтаст хэргийн 105-107 дахь тал);

15. Д.Бийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 108-109 дэх тал);

16. С.Тын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 112-113 дахь тал);

17. Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны 124А дугаартай яллах дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 150-160 дахь тал);

18. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШТ/01 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн шүүгдэгч Д.Бийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 8 дахь тал);

19. “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дугаартай тогтоол (3 дахь хавтаст хэргийн 49-51 дэх тал);

20. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дугаартай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 65-68 дахь тал) зэрэг баримтуудыг,

Шүүгдэгч С.Т, Б.Н нарын өмгөөлөгч Д.Д хэргээс:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 3-11 дэх тал);

2. Гэрч Ю.ЦС-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83-85 дахь тал);

3. Гэрч С.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал);

4. Гэрч Ю.ЦС-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлгээс С.Тын хувийн байдлын талаар (1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал);

5. С.Тын нийт 19.292.784 төгрөгийг нэхэмжлэх хохирлын тооцооны баримтууд (2 дахь хавтаст хэргийн 203-241 дэх тал);

6. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 5 дахь заалтыг  (3 дахь хавтаст хэргийн 65-68 дахь тал);

7. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн С.Тын хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг үнэлж олгосон Тэргүүний ажилтан тэмдэг, өргөмжлөл бүхий 5 хуудас баримт зэргийг,

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Т.У хэргээс:

1. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаартай хохирогч С.Тын гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 123-125 дахь тал);

2. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дугаартай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 65-68 дахь тал) зэрэг баримтуудыг,

Шүүгдэгч С.Цийн өмгөөлөгч Ц.Д хэргээс:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн 3, 6, 9 дугаартай зураг (1 дэх хавтаст хэргийн 9-10 дахь тал);

2. С.Тын хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал);

3. Б.Нын хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал);

4. Д.Бийн хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал);

5. Гэрч М.Юийн мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал);

6. Д.Бийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164 дэх тал);

7. 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд хохирогч С.Цийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 49 дэх тал);

8. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай хохирогч С.Цийн биед хийсэн нэмэлт шинжилгээний дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 84-86 дахь тал);

9. С.Цийн яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 103-104 дэх тал);

10. Д.Бийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 111 дэх тал);

11. С.Тын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 113 дахь тал);

12. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШТ/01 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн шүүгдэгч Д.Бийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 8 дахь тал);

13. “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дугаартай тогтоолын шинжээчид тавьсан 2.4, 2.6, 2.7 дахь асуултууд (3 дахь хавтаст хэргийн   50 дахь тал);

14. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дугаартай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 65-68 дахь тал) зэрэг баримтуудыг,

Шүүгдэгч С.Цийн өмгөөлөгч Б.Б хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( 1 дэх хавтаст хэргийн  1 дэх тал);

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс  зураг-1, 7 болон гэрээс 1.5метр бүхий газар цус мэт зүйлээр бохирлогдсон шар өнгийн унь байсан, эд мөрийн баримтаар гэрээс хураагдсан 10 ширхэг сандлын мод ( 1 дэх хавтаст хэргийн  3-5, 8,10 дахь тал);

3. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн санал ( 1 дэх хавтаст хэргийн  12 дахь тал);

4. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаартай Прокурорын тогтоол ( 1 дэх хавтаст хэргийн  13 дахь тал) зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч болон шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Хэргийн талаар шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт, нотлох баримтын үнэлгээ:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул Д.Б, С.Т, Б.Н, С.Ц нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч нар нь  2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт С.Тын монгол гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргалдан харилцан зодолдсоны улмаас С.Тын эрүүл мэндэд хүнд, Д.Б, С.Ц, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

1. Шүүгдэгч С.Цийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутаг, “Баруун гол” гэх газарт С.Тын гэрт хамт архи ууж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж С.Тын толгойн зүүн дагз, чамархай хэсэгт эвдэрхий сандлын модоор нэг удаа цохисон болох нь:

Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “С.Цийн эхнэр нь нас барсан. Ар гэрт нь өнчин хүүхдүүд хоцрох гэж байгаа учраас энэ хүнийг цохиогүй гэж өмгөөлөөд Цийн өмнөөс хэрэг хүлээж байсан. Би Тын эрүү рүү цохиход Т “Б ах одоо больцгооё” гээд бид хоёр хоорондоо ярилцаад зогсож байсан. Ц сандлаар С.Тын дагз руу цохиход миний хөл завсар унасан. Ар дагз хэсэгтээ сандлаар цохиулсан. Намайг бариад авах санаатай гүйж ирээд мөргөөд унасан. Би бас бариад авах санаатай байсан боловч амжилгүй миний хөл завсар унасан. Үнэнээ хэлэхэд Ц сандлаар цохисныг нууж байсан. Ц нь араас нь сандлын бутарсан хэсгээр дагз хэсэг газар нь цохисон” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний гар гэмтэлтэй, групп авдаг. Энэ муу гараараа ажил хөдөлмөр хийдэггүй. Солгой гараараа Б ахыг цохиж наашаа эргүүлсэн. Б ах бид хоёр за одоо больцгооё гээд зогсож байтал тас хийгээд би унасан. Намайг унаснаас хойш юу болсныг мэдэхгүй байна. Тухайн үед манай багийн засаг дарга Ц нь миний хойд талд зогсож байсан бөгөөд өөр ямар нэгэн хүн байгаагүй. Миний араас миний дагз руу Ц нь цохиж, би ухаан алдсан юм. Нэг мэдэхэд эмч, цагдаа нар ирчихсэн байсан. Маргааш өглөө нь Ц нь манайд ирээд надад мэдүүлгээ аятайхан өгчхөөрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Ю.ЦС-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг гэрийн гадна ирэхэд манай багийн дарга Ц, мөн манай нутгийн Б гэх хоёр хүн машиндаа суугаад явсан. Тэгээд би машинаасаа буухад манай нөхөр гэрийнхээ баруун талын харганы хажууд хэвтэж байсан ба нүүр хэсэг хавдсан, толгойн дагз, чих хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байхаар нь гэртээ оруулсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал),

Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С.Т ахын гэрт очиход гэрийн гадна Т, Н, Ц, Б дөрөв голын эрэг дээр хоорондоо маргалдаад байхаар нь би болиоч та нар гэхэд Ц нь Бийг машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед тэр 4 хүмүүс нэлээн зодолдсон байдалтай цустайгаа холилдсон байсан. Ц, Б хоёр бага зэрэг, Т, Н хоёр нэлээн согтолттой байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.

Увс аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаартай “С.Тын биед зүүн талын дагз, чамархайн заадас дагасан цуурсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотно булан, зүүн хацар, эрүүний зүүн хэсэгт болон доод хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт, эрүүний зүүн урд, дунд хэсэгт зүүн чихний дэлбэнгийн урд хэсэгт, баруун шууны гадна хэсэгт, баруун тохойд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад язарсан шарх, доод уруулын зүүн доод хэсгийн салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, цөм нэг дор, хэргийн болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн талын дагз, чамархайн заадас дагасан цуурсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 123-125 дахь тал),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дугаартай “Үзүүлэгч С.Тын биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дагуу завсрын аалзан хальсан доорх цус харвалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, эрүүний зүүн хэсэг болон доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжны язарсан шарх, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин мурийлт гэмтлүүд нь 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 65-68 дахь тал)-үүдээр шүүгдэгч С.Ц нь хохирогч С.Тын толгой зүүн дагз, чамархай хэсэгт эвдэрхий сандлын модоор нэг удаа цохисны улмаас зүүн талын дагз, чамархайн заадас дагасан цуурсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн урд хэсэгт зулгаралт гэмтлүүд учирсан бөгөөд уг гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарах гэмтэл болох нь тогтоогджээ.

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дугаартай дүгнэлтэд “зүүн талын дагз чамархайн заадас дагасан цуурсан хугарал гэмтэл тогтоогдсонгүй” дүгнэсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Учир нь энэ дүгнэлтийг гаргасан шинжээчдийн бүрэлдэхүүн хохирогч С.Тын өвчний түүх болон биечилсэн үзлэг хийхгүйгээр 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн гавал тархины КТГ-ийн 2 ширхэг CD, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн КТГ-ийн гавал тархины 1 ширхэг  CD, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн тархины MRI -ийн 1 ширхэг CD-нд тус тус агуулагдсан мэдээлэлд үндэслэн дээрх дүгнэлтийг гаргажээ.

Хэрэгт авагдсан хохирогч С.Тын өвчний түүхэд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн компьютер томограф /1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/-ийн шинжилгээнд “Гавал ясны зүүн талын дагз, чамархайн заадас доод хэсгээр тодорсон цууралттай” гэж оношлогдсон байгааг болон өвчний түүх, биечилсэн үзлэгт үндэслэн гаргасан Увс аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаартай дүгнэлтийг эргэлзээгүй, үнэ зөв гэж үнэлээд хохирогч С.Тын биед зүүн талын дагз чамархайн заадас дагасан цуурсан хугарал гэмтэл учирсан гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч С.Ц нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Ц “Би гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч С.Тыг цохиогүй” гэж мэдүүлсэн боловч энэ нь гэмт хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ.

2. Шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

- Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутаг, “Баруун гол” гэх газарт С.Тын гэрт хамт архи ууж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж С.Тын зүүн эрүүний хэсэгт гараараа нэг удаа цохисон болох нь:

Шүүгдэгч С.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэрээсээ гараад ирэхэд гэрийн баруун хойд талд Б нь Ныг цохиж байхад би гүйж очоод Б ахыг “та хүн аллаа” гэж хэлээд татахад цаашаа дахин зодох гээд улайраад зүтгэхэд үхэр саахдаа хэрэглэдэг сандлаар цохиход эргээд намайг зүүн эрүү лүү цохисон. Б миний зүүн эрүү хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг,

- мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “Сэрээд гэрээс гарахад гэрийн гадна Ныг манай нутгийн ах болох Б нь Б.Ныг гараараа цохиж байхаар нь би “та болиоч” гээд Б ахыг татаж газарт унагаахад Б ах намайг эргүүлээд миний зүүн эрүү хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохисон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал),

Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гэрийн гадна Т, Н, Ц, Б дөрөв голын эрэг дээр хоорондоо маргалдаад байхаар нь би болиоч та нар гэхэд Ц нь Бийг машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед тэр 4 хүмүүс нэлээн зодолдсон байдалтай цустайгаа холилдсон байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал),

Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тын миний толгойг сандлын модоор цохиж хагалсан болохоор би заамдаж аваад Тын эрүү рүү цохиход Т “Б ах одоо больцгооё” гээд бид салсан. Тыг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Увс аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаартай “С.Тын биед зүүн талын дагз, чамархайн заадас дагасан цуурсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотно булан, зүүн хацар, эрүүний зүүн  хэсэгт болон доод хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт, эрүүний зүүн урд, дунд хэсэгт зүүн чихний  дэлбэнгийн урд хэсэгт, баруун шууны гадна хэсэгт, баруун тохойд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад язарсан шарх, доод уруулын зүүн доод хэсгийн салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, цөм нэг дор, хэргийн болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн талын дагз, чамархайн заадас дагасан цуурсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг  тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 123-125 дахь тал)-ээр шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Тын зүүн эрүү хэсэгт гараараа нэг удаа цохисны улмаас зүүн нүдний дотно булан, зүүн хацар, эрүүний зүүн хэсэгт болон доод хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт, эрүүний зүүн урд, дунд хэсэгт зулгаралт, зүүн завжны салстад язарсан шарх, доод уруулын зүүн доод хэсгийн салстад цус хуралт гэмтлүүд учирсан болох нь тогтоогдсон бөгөөд Нийслэлийн шүүх шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дугаартайэрүүний зүүн хэсэг болон доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжны язарсан шарх гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 65-68 дахь тал)-ээр дээрх гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдож байна.

Тодруулбал хохирогч С.Т болон шүүгдэгч Д.Б нар “шүүгдэгч Д.Б хохирогч С.Тын зүүн эрүүн тус газар нэг удаа цохисон” талаар маргадаггүй, шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Тын биед өөрөөр халдаж зодсон үйл баримт тогтоогдоогүй тул зүүн хацар, эрүүний зүүн хэсэгт болон доод хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт, эрүүний зүүн урд, дунд хэсэгт зулгаралт, зүүн завжны салстад язарсан шарх, доод уруулын зүүн доод хэсгийн салстад цус хуралт гэмтлүүдийг шүүгдэгч Д.Б учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

- Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт С.Тын гэрт хамт архи ууж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Б.Ныг зодсон болох нь:

Хохирогч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Би согтоод ухаан алдсан байсан бөгөөд гэнэт ухаан ороход гэрийн гадна би газарт суучихсан, миний толгой руу Б хадаастай модоор цохиж байсан. Миний толгой олон газар язарч эмч нар толгойд 10 оёдол тавьсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ныг сандал шидэж нэг цохисон. Мөн тэлээгээрээ нэг цохисон. Б.Ныг зодож гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 Гэрч С.Юийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 03-ны өглөө өөрийн хүргэн болох Тын гэрт очсон. Тэгээд би 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад дуусаж байтал миний хүргэн Т хониноосоо ирж тухайн пивоноос нэг аягыг уусан. Тухайн үед би хүргэндээ зориулан 0,75 литрийн Ерөөл нэртэй архи ........... сумын төвөөс авч ирсэн ба хүргэн Ттай хувааж тухайн архиа ууж дуусаад байж байтал манай нутгийн залуу Б ирж надтай золгочхоод гараад явсан. Тухайн үед манай хүргэн Т унтаж байсан. Тэгтэл Тын гэрт баз болох Н 0,75 литрийн АРКНI нэртэй архи авч ирээд бид гурав хувааж уугаад унтсан. Тэгтэл Б, Ц нар ирээд юм яриад сууж байсан. Тэгээд би унтсан ба тэрнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Нэг сэрэхэд Тын гэрт эмч болон цагдаа нар ирсэн байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 90-91 дэх тал),

Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гэрийн гадна Т, Н, Ц, Б дөрөв голын эрэг дээр хоорондоо маргалдаад байхаар нь би болиоч та нар гэхэд Ц нь Бийг машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед тэр 4 хүмүүс нэлээн зодолдсон байдалтай цустайгаа холилдсон байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал),

Гэрч Ю.ЦС-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг гэрт ирэхэд манай багийн дарга Ц, мөн манай нутгийн Б гэх хоёр хүн машиндаа суугаад явсан. Миний хүргэн болох Н нь гэрийн баруун талд байх голын эрэг дээр нүүр хэсэг нь тэр чигтээ цус болсон, толгойн орой дагз гэх мэт маш олон газраас цус гарч байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал)-үүдээр нотлогдож байна.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 196 дугаартай “Үзүүлэгч Б.Нын биед тархи доргилт, хамар ясны хугарал, дух, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зулгаралт, баруун чамархайн хөхлөг сэртэнд, зүүн чихний дэлбэнд, зүүн хацарт, хамрын угт, доод уруул, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимны салстад, дээд уруулын салстад, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун тохой, баруун бугалга, баруун шуу, зүүн ташаанд цус хуралт, дух, 2 нүдний эргэн тойронд, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг доор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, хамар ясны хугарал, дух, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зулгаралт, зүүн нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хоёр нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хоёр нүдний эргэн тойронд, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 116-118 дахь тал)-ээр шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Ныг зодосны улмаас түүний биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь энэ үйлдлүүдийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч нарын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлон заажээ.

Иймд шүүгдэгч Д.Б нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

3. Шүүгдэгч Б.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутаг, “Баруун гол” гэх газарт С.Тын гэрт хамт архи ууж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч С.Цийн толгойн ар хэсэг рүү сандлаар цохисон болох нь:

Хохирогч С.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Намайг наашаа суу гэхэд баганын дээд талд урагшаа хараад сууж байхад  Н араас миний толгой руу цохисон. Миний толгойноос маш их цус гарсан” гэх мэдүүлэг,

- мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “Миний биед учирсан гэмтлийг Н учруулсан бөгөөд модон сандлаар миний толгой хэсэгт цохисон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал),

Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гэрийн гадна Т, Н, Ц, Б дөрөв голын эрэг дээр хоорондоо маргалдаад байхаар нь би болиоч та нар гэхэд Ц нь Бийг машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед тэр 4 хүмүүс нэлээн зодолдсон байдалтай цустайгаа холилдсон байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал),

Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.Н, С.Цтой маргалдаж байгаад Н нь босоод Цийн толгой руу сандлаар цохисон” гэх мэдүүлгүүдээр нотлогджээ.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 207 дугаартай “Үзүүлэгч С.Цийн биед зүүн зулайн ар хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн зулайн ар хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 129-130 дахь тал)-ээр шүүгдэгч Б.Н нь хохирогч С.Цийг зодсоны улмаас түүний биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Н нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь би гэмт хэрэг үйлдээгүй, согтуу байсан учраас үйл явдлыг санахгүй байна гэж өөр өөрөө мэдүүлж байгаа боловч түүний гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна. Согтуу байсны улмаас үйл явдлыг санахгүй байгаа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болно.

4. Шүүгдэгч С.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутаг “Баруун гол” гэх газарт өөрийн гэртээ хамт архи ууж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Д.Бийн толгой руу модон сандлаар цохисон болох нь:

Шүүгдэгч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний араас нэг хүн цохихоор нь эргээд хартал Т миний толгой руу модон сандлаар цохисон бөгөөд сандал нь салаад унасан” гэх мэдүүлэг,

- мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “Б.Н бид хоёр зодолдож байтал гэнэт миний араас нэг хүн сандлаар миний толгой руу цохисон. Би эргээд хартал Т намайг цохисон байсан ба миний толгойноос маш их цус гоожиж байсан. Миний биед учирсан гэмтлийг Т учруулсан бөгөөд модон сандлаар миний толгой руу цохисон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал),

Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гэрийн гадна Т, Н, Ц, Б дөрөв голын эрэг дээр хоорондоо маргалдаад байхаар нь би болиоч та нар гэхэд Ц нь Бийг машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед тэр 4 хүмүүс нэлээн зодолдсон байдалтай цустайгаа холилдсон байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал),

Шүүгдэгч С.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэрээсээ гараад ирэхэд гэрийн баруун хойд талд Б нь Ныг цохиж байхад би гүйж очоод Б ахыг “та хүн аллаа” гэж хэлээд татахад цаашаа дахин зодох гээд улайраад зүтгэхэд үхэр саахдаа хэрэглэдэг сандлаар цохиход эргээд намайг зүүн эрүү лүү цохисон” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 182 дугаартай “Үзүүлэгч Д.Бийн биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг  удаан хугацаагаар сариулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 134-135 дахь тал)-ээр хохирогч Д.Б нь шүүгдэгч С.Тд зодуулсны улмаас түүний биед учирсан гэмтэл нь хөнгөн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Т нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн зүйлчлэлийн талаар:

Прокуророос шүүгдэгч С.Ц, Д.Б нарыг бүлэглэн хохирогч С.Тын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч С.Ц, Д.Б нар нь хохирогч С.Тын биед халдаж зодсон үйлдэл нь өөр, өөр цаг хугацаанд нэг нэгнийхээ үйлдэлтэй давхцаагүй, хохирогчийн эсрэг үйлдлээрээ нэгдээгүй, С.Тын биед халдаж зодсон үйлдлүүд нь цаг хугацааны хувьд давхцаагүй буюу нэгнийхээ үйлдэлд хүч нэмэгдүүлсэн, дэмжсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, хохирогчийн биед халдахаар урьдчилан үгсэн тохиролцоогүй болох нь хохирогч С.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Б ахыг “та хүн аллаа” гэж хэлээд татахад цаашаа дахин зодох гээд улайраад зүтгэхэд үхэр саахдаа хэрэглэдэг сандлаар цохиход эргээд намайг зүүн эрүү лүү цохисон. Тэгээд Б ах бид хоёр “за одоо больцгооё” гээд зогсож байтал миний араас цохиод би унасан” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч тус бүрийн үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтэл тус тусдаа тогтоогдож байгаа байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасантай нийцэхгүй байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг”, шүүгдэгч С.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” болгон тус тус хөнгөрүүлэн өөрчлөв.

Шүүгдэгч С.Т, Д.Б нарын мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдсон тул эргэлзээгүй, хэрэгт хамааралтай, үнэн зөв гэж шүүх үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 Иргэдийн төлөөлөгч нь гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч С.Ц, Б.Н хоёр нь гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч Д.Б, С.Т нарыг гэм буруугүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримттай тохироогүй байна.

         Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

1. Хохирогч С.Т эмчилгээний зардалд 9.292.784 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нийт 19.292.784 (арван есөн сая хоёр зуун ерэн хоёр мянга долоон зуун наян дөрөв) төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хохирогч С.Тын биед зүүн талын дагз, чамархайн заадас дагасан цуурсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл учирсны улмаас түүнийг эмчлүүлэхтэй холбоотойгоор учирсан хор уршиг, сэтгэл санааны үр дагавар учир уг гэмтлүүдийг учруулсан шүүгдэгч С.Ц уг нэхэмжлэлийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Тын 19.292.784 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтаар тогтоогдоогүй 6.376.844 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаар тогтоогдсон 2.915.940 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, сэтгэл санааны хохирол тооцох аргачлал, журам батлагдаагүй тул сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ц шүүхээс тогтоосон 2.915.940 төгрөгийн хохирлыг төлөх завсарлага авч хохирогч С.Т 3.000.000 төгрөг төлснийг дурдаж,  хэргийн улмаас учирсан 3.000.000 төгрөгөөс давсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч С.Цоос нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

2. Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бээс 5.000.000 нэхэмжилсэн боловч нотлох баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч Д.Б, С.Ц нар хохирол нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгч Д.Б, С.Ц, Б.Н, С.Т нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Н, С.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

1. Эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт:

- Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч С.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Д.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Н, С.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх”  дүгнэлтийг,

- Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Т.У эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Д.Бийн хувийн байдлын хувьд эхнэрийн хамт амьдардаг, эхнэр нь хөл муутай, бие даан ганцаар үйлдэл хийх боломжгүй, Бийн асаргаанд байдаг, мөн Д.Б нь амьдрал ахуйгаа залгуулахын тулд хөдөө айлын мал малладаг. Иймд Д.Бийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч С.Цийн өмгөөлөгч Ц.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...С.Цийн хувийн байдлын хувьд 4 өнчин хүүхэдтэй, хэдий хүүхдүүд нь насанд хүрсэн ч 2 нь оюутан, хүүхдийн сургалтын төлбөр төлдөг, С.Ц нь тодорхой хэмжээний мал маллаж амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. Торгох ялыг хувийн байдлыг харгалзан 3 жилийн хугацаа тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч С.Цийн өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч С.Цийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч цаашид эмчилгээ хийлгэхээр байгаа учир түүнд гарах хохирол төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөлийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр ажил хөдөлмөр хийх боломжоор хангаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох болон хорих ял оногдуулах гэсэн сонгох санкцтай. Түүнд торгох ялын доод хэмжээг сонгон хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаа тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч С.Т, Б.Н нарын өмгөөлөгч Д.ДС- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “ Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Цаг үеийн нөхцөл зудтай хэцүү байгаа үед шүүгдэгч нарт оногдуулах ялын доод хэмжээг оногдуулах, нэг нутгийн хүмүүс учир цаашид хоорондоо эвтэй байх, дахин ийм гэмт хэрэг гаргуулахгүй байх үүднээс шүүгдэгч нарыг эвлэрүүлэх ажлыг хийсэн. Б.Н, С.Т нар нь үйлсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

- Шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Манай эхнэр нурууны суултын улмаас эмчилгээнд байнга байдаг, Улаанбаатар руу байнга эмчилгээнд явсан үеэр би хөдөө айлд туслах малчнаар ажилладаг. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, бас харамсаж байна, цаашид дахин ийм хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлгийг,

- Шүүгдэгч С.Ц нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “ Би ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би 5 өнчин хүүхдээ өдий хүртэл өсгөн хүмүүжүүлж ирсэн, одоо энд байгаа миний охин бид хоёр 3 оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөх гэж хичээж ирсэн, үр хүүхдүүд минь их санаа зовж байна, би нийгмээс тусгаарлагдах юм бол миний ар гэрийн амьдрал хэцүү байдалд хүрнэ, би бас хөл, бөөр өвддөг, эрүүл мэндийн хувьд хэцүүхэн иймд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг,

- Шүүгдэгч С.Т нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. С.Цийн ар гэрийн амьдрал хүнд мөн би удахгүй хагалгаанд орохоор байгаа учир цаашид гарах хохирлыг энэ хүн төлж барагдуулна гэсэн учир миний хохирлыг төлөх боломжоор хангах үүднээс нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг  тус тус гаргав.

- Шүүгдэгч Б.Н нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргаагүй болно.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

- Шүүгдэгч С Б.Н, Т, С.Ц, нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн  227, 240 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 121 дэх тал )-аар нотлогдож байна.

- Шүүгдэгч Д.Б нь урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 205-206 дахь тал)-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан нь тогтоогдож байх бөгөөд тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй болохгүйг дурдах нь зүйтэй.

- Шүүгдэгч Д.Б, С.Ц, Б.Н, С.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн, шүүгдэгч С.Ц нь шүүхээс тогтоосон хохирлыг хохирогч С.Тд нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.Б нь хувийн байдлын хувьд 1962 онд төрсөн, 60 настай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Д.Бийн хувийн зан байдлын талаар гэрч Д.Б-ын өгсөн: “Би Д.Бтэй найз нөхөд болоод 20-30 жил болж байна. Д.Б нь Хилийн .....дугаар ангид ахлагч бүрэлдэхүүнд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, их шударга, шулуун, зарчимч, ажилдаа нэлээн нэр төртэй ажиллаж байгаад тэтгэвэртээ гаргасан хүн байдаг. Б нь 2 хүүхэдтэй, хоёулаа тусдаа гарсан, Б эхнэрийн хамт амьдардаг, эхнэр нь Улаанбаатар хотод эмчилгээтэй байгаа нурууны суулттай, гэмтэлтэй, таягтай, түшүүлж явдаг хүн байдаг. Зан байдлын хувьд  төлөв даруухан зантай, эелдэг боловсон харьцаатай, энгийн, хүмүүстэй сайн харилцаатай, ажилд махруун ажилсаг, үг дуу цөөтэй, зөөлөн зан ааштай, илүү дутуу зан аашгүй, тусархуу, ажилсаг, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зөв авч явдаг, шударга, зоригтой, ямарваа нэг ажлыг хийхдээ хурдан дуусгах дуртай, өөрийнх нь санаад нийцэхгүй бол хаячхаад явчихдаг, хот хооронд ээлжийн жолоочоор ажиллах дуртай, тамхи татдаг, архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, хэрэглэсэн тохиолдолд бага хэмжээгээр хэрэглэдэг, ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан. Улаангом сумын 10 дугаар багийн нутагт хашаатай, монгол гэрт амьдардаг, суудлын 1 автомашинтай, тэтгэврийн орлоготой, өөр эд хөрөнгө гэх зүйлгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 104-105 дахь тал), гэрч Б.А-ийн өгсөн: “...Манай аав Б нь төлөв даруухан, томоотой, хүнд шаардлага тавьж чаддаг, бусадтай зөв боловсон харилцдаг, эелдэг, ажилсаг, тусархуу, бусдын үгнээс гардаггүй, найз нөхөд олонтой, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, уурлаж бухимдаж, стресстэйд байдаггүй, ажил голохгүй хийдэг, цайлган цагаахан сэтгэлтэй, хүмүүсийн ятгалгад орохдоо амархан, ямар нэг муу зуршилгүй, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж хорих ял шийтгэгдэж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 107-108 дахь тал)-ийг Д.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Нын хувийн байдлын хувьд 1973 онд төрсөн, 49 настай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, хувийн зан байдлын талаар гэрч М.Б-ийн өгсөн: “...төлөв даруухан зантай, эелдэг боловсон харьцаатай, нийтэч, хүмүүстэй сайн харилцаатай, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, үг дуу цөөтэй, дуугүй, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тамхи татдаггүй, архи, согтууруулах ундааны зүйл хааяа уудаг, уухдаа бага зэрэг уугаад тасраад уначихдаг, суусан газраа тасраад уначихдаг, архи хэрэглэж чаддаггүй, ямар нэг муу зуршилгүй, хүнтэй, зодоон хийж байгаагүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Мал маллаж малынхаа ашиг шимээр амьдардаг. ........... сумын нутагт 6 ханатай монгол гэрт, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 300 тооны малтай, суудлын жижиг автомашин, өвөлжөөний газартай өөр эд хөрөнгө байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал), гэрч Н.П-ын өгсөн: “...Манай аав болох Б.Н нь мал маллаж малынхаа ашиг шимээр амьдардаг, сарын тогтмол орлого гэх зүйл байдаггүй, өрхийн амьжиргааны түвшин дунд зэрэг өрх юм. Зан байдлын хувьд төлөв даруухан зантай, эелдэг боловсон харьцаатай, энгийн, хүүхдүүдээ загнаж байгаагүй, нийтэч, хүмүүстэй сайн харилцаатай, гэр бүлийн хүрээнд ямар нэгэн  хэрүүл маргаан хийдэггүй, ах дүү нартаа хүндлэгдсэн, энэрэнгүй, зөөлөн зан ааштай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тамхи татдаггүй, архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дэх тал)-ийг Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Тын хувийн байдлын хувьд 1971 онд төрсөн, 51 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хувийн зан байдлын талаар гэрч Ю.Ц-гийн өгсөн: “ ...Манай нөхөр бид хоёр мал маллаж, ашиг шимээр амьдардаг. Сарын тогтсон орлого байхгүй, өрхийн амьжиргаа дундаж өрх юм. Нөхөр С.Т нь зан байдлын хувьд төлөв даруухан зантай, эелдэг боловсон харьцаатай, нийтэч, хүнтэй зодолдоод байдаггүй, гэр бүлийн орчинд ямар нэг хэрүүл маргаан хийгээд байдаггүй, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тамхи татдаг, архи, согтууруулах ундааны зүйл хааяа уудаг, архи бага хэмжээгээр хэрэглэдэг, жаахан уугаад тасарчихдаг, буцаад хурдан сэргэчихдэг, архи хэрэглэж чаддаггүй, ямар нэгэн муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. ........... суманд 6 ханатай монгол гэрт, 3 хүүхдийн хамт амьдардаг, 500 гарын тооны малтай,  мотоцикл-1 ширхэг, отрын 1 гэртэй өөр эд хөрөнгө байхгүй. С.Тын баруун гарын шуу яс байдаггүй, шуу ясаа авхуулчихсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал), гэрч С.Х-ийн өгсөн: “...С.Т нь төлөв даруухан зантай, эелдэг боловсон харьцаатай, нийтэч, хүнтэй зодолдоод байдаггүй, элдэв муу зуршилгүй, нутгийн багийн иргэдийн дунд нэр хүндтэй, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зө  авч явдаг, сүүлд биедээ гэмтэл авснаас хойш тамхи татдаг болсон, баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд архи ууж чаддаггүй, бага хэмжээгээр хэрэглээд согтчихдог, жаахан уугаад тасарчихдаг, ямар нэг муу зуршилгүй, найз нөхдөдөө нөхөрсөг, нээлттэй, архи уучхаад агсам согтуу тавьж байгаагүй, урьд өмнө хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 110-111 дэх тал)-ийг С.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Цийн хувийн байдлын хувьд 1969 онд төрсөн, 53 настай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, хувийн зан байдлын талаар гэрч С.Ч-ийн өгсөн: “...2012 онд эхнэр нь өвчний улмаас нас барсан бөгөөд 5 хүүхдээ асран өсгөж ирсэн. Одоо 3 хүүхэд нь оюутан, 1 хүүхэд нь өрх тусгаарласан, 1 хүүхэд нь ажиллаж байгаа. С.Ц нь үр хүүхдэдээ хайр халамж сайтай эхнэр нь өөд болсон цагаас хойш амьдралынхаа төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй шахуу зүтгэж хэдэн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж яваа хүн юм. С.Ц нь 2016 оноос хойш ........... сумын 3 дугаар багийн даргаар тасралтгүй 6 жил ажиллаж байгаа. Ц нь үг дуу цөөнтэй, бусадтай нийтэч, хүнтэй хэл ам хэрүүл маргаан огт хийдэггүй, их төлөв даруу, үр хүүхдүүддээ халамжтай, хэдэн хүүхдийнхээ төлөө зүтгэж яваа хүн юм. Ц нь 10 гаруй тооны адуу, 12 тооны үхэр, 200 тооны бог малтай, 1 өвөлжөөтэй, 6 ханатай монгол гэр, мотоцикль-1 ширхэг, Пробокс загварын автомашин-1, өөр эд хөрөнгөгүй юм” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 76 дахь тал), гэрч С.Б-ийн өгсөн: “...С.Ц нь их үг дуу цөөтэй, бусадтай хэл ам хэрүүл маргаан хийдэггүй, дотогшоогоо дуу муутай, төлөв даруу, үр хүүхдүүддээ халамжтай, хэдэн хүүхдийнхээ төлөө зүтгэж яваа хүн бөгөөд 3 оюутны сургалтын төлбөр гээд амьдралын нөхцөл бололцоо бага зэрэг тааруухан байгаа” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 78 дахь тал)-ийг С.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

7. Иймд шүүгдэгч С.Ц, Д.Б, Б.Н, С.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, шүүгдэгч нарт дараах ял оногдуулж шийдвэрлэв. Үүнд:

Шүүгдэгч С.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээг багасгаж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1500 (нэг мянга таван зуу) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч С.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Цийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай хуульчлагдсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч С.Цийн өмгөөлөгч нараас торгох ялыг сонгож хэрэглэх санал гаргасан нь  түүний гэмт үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хорих ялыг сонгож хэрэглэсэн, шүүгдэгч Д.Бэд улсын яллагчийн зүгээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан нь түүний хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хандаж буй байдал, түүний хувийн байдалд тохирохгүй гэж үзэж, өмгөөлөгчийн торгох ял оногдуулах саналыг хүлээн авч, шүүгдэгч Д.Бэд торгох ял оногдуулсан ба уг эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж шүүх үзсэн болно.

 Шүүгдэгч С.Ц, Д.Б, Б.Н, С.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б, Б.Н, С.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Цид энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бариул нь хугарсан шаазан аяга 1 (нэг) ширхэг, 10 (арав) ширхэг сандлын модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг”, шүүгдэгч С.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Зуутраг овогт С-ийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Х н овогт Д-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Ц овогт Б-ын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Л овогт С-гийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Цийг  2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Бийг 1500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ныг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Тыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Цид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Ялтан Д.Б, Б.Н, С.Т нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Д.Б, Б.Н, С.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Цид энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хохирогч С.Тын 19.292.784 төгрөгийн нэхэмжлэлээс 6.376.844 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2.915.940 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг шүүгдэгч С.Ц төлснийг дурдаж, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Т нь гэмт хэргийн улмаас учирсан 3.000.000 төгрөгөөс давсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохирогч Б.Нын 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бариул нь хугарсан шаазан аяга 1 (нэг) ширхэг, 10 (арав) ширхэг сандлын модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ

                                  ШҮҮГЧИД                                         Б.БОЛОРМАА

                                                                                                Б.МӨНХЗАЯА