Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 04

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаарзүйлийн 72.3, 82 дугаар зүйлийн 82.1.2, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т зааснаар Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулиас 3660766 /гурван сая зургаан зуун жаран мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х овгийн Ц-ийн Д /ЗБххххххх/-д олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Дд олгох 3660766 төгрөгийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль /О.Т /-д даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72510 /далан хоёр мянга таван зуун арван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулиас 72510 /далан хоёр мянга таван зуун арван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дд олгосугай.

7Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

     ДАРГАЛАГЧ                            Д.У