| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0043/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/57 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0043/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000042 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Дархан-Уул аймгийн*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,******* ,
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн*******,******* тоот гэртээ******* үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж улмаар хутгаар хатгаж, баруун гарын 3 хуруу, зүүн өгзөгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би 17 цагийн орчим найз ажил дээр нь очиж уулзаад би ахад хандаж “би аваад гаръя” гэхэд ах гаргахгүй манайд хонуулчих гээд байсан. Учир нь нэлээд согтуу байсан юм. Тэр үед ах уурлаж чи ямар том дуутай бацаан бэ гээд надад уурлахаар нь би за за явлаа гэж хэлээд хамтаар гэрээс нь гарах гээд үүдэнд нь очиход ах галын өрөөнөөс хар өнгийн иштэй хутга барьж ирээд миний өгзөгний зүүн хэсэг рүү нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би эргэж хараад та яагаад намайг хутгалж байгаа юм бэ гэхэд чи үхэхгүй нь лав, намайг хутга гэдэг, би өмнө нь ял авч байсан гээд томроод ална шүү гээд дайраад байхаар нь би түүний 2 гарын бугуйн дээрээс нь бариад автал гараа татаж авахдаа миний баруун гарын 3 хурууг зүсэж гэмтээсэн...” /хавтаст хэргийн 20 дугаар тал/, “... ******* гэх хүн миний хохирол болох 450,000 төгрөгийг төлж барагдуулсан тул миний зүгээс хэргийн материалд хавсаргуулах хохирол нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед би согтуу байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байна, ямар ч байсан,, ах нар хоорондоо маргалдаад байсан ба нэг харсан чинь нил цус болчихсон намайг ах хутгалчихлаа гэж хэлсэн. Хажууд нь гэх залуу хараад зогсож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... бид хоёрыг яв зайл гээд гэрээсээ хөөхөөр нь бид хоёр явах санаатай боссон ба явъя гээд жаахан ширүүхэн дуугарсан чинь ах явуулахгүй, манайд үлдэнэ гэж хэлсэн. Энэ үед өндөр дуугаар би найзыгаа авч явна гэж хэлсэн чинь ах галын өрөө рүүгээ яваад хутга бариад ирэхээр нь арай хутгалахгүй байлгүй гэж бодоод байж байталын өгзөгний орчим нэг удаа хутгалахаар нь би айгаад тэдний гэрээс гарч зугтаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дугаартай “...******* биед баруун гарын 3 хуруу, зүүн өгзөгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,
Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 12-13, 16-17 дугаар тал/,
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... гэж залуу надад үг хаяж та хэзээ ийм байсан юм, уг нь ийм хүн биш дээ гэх мэт юм яриад байхаар нь миний уур хүрээд тэд нарыг манайхаас яв гээд хөөсөн. Тэгтэл намайг нэг удаа алгадахаар нь би түүнийг яаж байгаа юм гэж хэлсэн чинь намайг гараараа боосон тэр үед уур хүрээд галын өрөө рүүгээ ороод шургуулганаас хар өнгийн иштэй хутга авч гэх залууг үүдний орчим зогсож байхад нь өгзөгний орчим нэг удаа хатгаж гэмтээсэн. Энэ үед миний барьж байсан хутгыг булааж авах гэж байгаад өөрийнхөө гарыг мөн зүсэж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-11 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хөдөө ажилтай байгаа хуралд оролцох боломжгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД