Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 13

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овгийн Ц-ийн Т  /ЗЖххххххххх/ нь 1982 оны 9 сарын 1-нээс 1983 оны 9 сарын 8-ныг хүртэл Дундговь аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын харъяа Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын 14-р цэгийн манаачаар, 1983 оны 9 сарын 15-наас 1984 оны 9 сарын 20-ныг хүртэл Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь Техник туслалцааны 6-р трестийн Ханын материалын үйлдвэрийн зуухан цехэд өрөгчөөр, 1985 оны 1 сарын 1-нээс 1991 оны 4 сарын 14-нийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                          Д.У