Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 26

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Х овгийн Ц-ийн Ц /ЗИхххххххх/ нь Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд  1974 оны 6 сарын 1-нээс 1977 оны 6 сарын 25-ныг хүртэл малчнаар, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн Дундговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрт 1980 оны 7 сарын 1-нээс 1982 оны 5 сарын 25-ныг хүртэл дизелийн самбарчнаар, 1982 оны 5 сарын 25-наас 1988 оны 11 сарын 15-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд малчнаар, 1988 оны 11 сарын 15-наас 1991 оны 4 сарын 3-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид, 1991 оны 4 сарын 3-наас 1991 оны 12 сарын 25-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Рашаант хэрэглээний хоршоонд, 1991 оны 12 сарын 25-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Рашаант хэрэглээний ББХК-д тус тус чанарын цехийн ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                         Д.У