Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98  

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Э.*********, түүний өмгөөлөгч Б.*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********гийн *********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001380 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сан техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********* дүүргийн 22-р хороо, ********* 2 гудамж, 28б тоотод оршин суух хаягтай боловч ************* дүүргийн 22 дугаар хороо, ************* 9-7 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********гийн ********* /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.********* нь Б.*********, О.*********, Д.********* Г.********* нартай хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож  2021 оны 07 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны гадаа байсан Ч.*********ын эзэмшлийн ********* УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, дотроос нь түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Голомт банкны карт 2 ширхэг, Хас банкны карт 1 ширхэг, улаан өнгийн эмийн хайрцаг 1 ширхэг, утасны цэнэглэгч 1 ширхэг, маск, амны цаас, сэгсгэр алчуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Ч.*********т 159,700 төгрөгийн,

Мөн шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “АПУ” ХХК-ийн 56-гийн урд шороон замд байрлуулсан Д.*********ын эзэмшлийн ********* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жижиг салхины шилийг хагалж дотроос нь Ирчак МР-3 USP оролт, хайрцаг маск, нэг удаагийн бээлий зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.*********ад 174,500 төгрөгийн,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны гаднаас П.*********ын эзэмшлийн ********* УНЯ улсын дугаартай Киа Рио маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, дотроос нь түлхүүр авч, уг тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, П.*********од 4,954,620 төгрөгийн хохирлыг тус тус учруулах гэмт хэргийг хүн тээвэрлэхэд зориулсан автомашины кабинд нэвтэрч, бусдад 5,288,820 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Э.*********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 7 дугаар байрны 19 тоотод Санжаасүрэнгийнд ирсэн. Тэгээд байж байхад Санжаасүрэнгийн хүү Отгонбаатар нь өнөө өглөө ирэхдээ таны машин байхгүй байна гэсэн. Би гараад харахад миний 7 дугаар байрны гадаа зогсоолд модны дор үлдээсэн ********* УНЯ улсын дугаартай машин минь байхгүй байсан ...нэг түлхүүр нь надад байгаа нэг түлхүүр нь машины дунд хайрцагт байгаа, өөр түлхүүр таардаг үгүйг мэдэхгүй, өөр хүн унадаггүй ...2012 оны 07 дугаар сард 16,000,000 төгрөгөөр авсан хар өнгийн 2011 оны загварын Киа Рио маркийн машин байсан...” /1 дэх хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Ч.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед өөрийн ********* УБД улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус машинаа 28 дугаар байрны зогсоол дээр тавьсан. Тэгтэл миний машинд 2021 оны 07 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө жижиг гурвалжин цонхыг нь хагалж, хулгай орсон, ...машинд байсан түрийвч, маск, эмийн сан, цэнэглэгч, аукс оролт, тоос арчдаг үслэг эдлэл зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...” /1 дэх хавтас хэргийн 48-49 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч Д.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өчигдөр машинаа гэрийнхээ гадаа зогсоол дээр тавьчихсан байж байгаад нар тусаад байхаар 16 цагийн үед байрныхаа баруун талын шороон зогсоол дээр модны сүүдэрт тавьсан юм тэгээд өглөө сэрээд 09 болж байхад хороолол орох гээд машин дээрээ очоод машиныхаа хаалгыг таттал зүгээр онгойчихсон тэгээд дотогш ортол урд суудал дээр нил шил болчихсон, дотогшоо хартал хамаг юм эмх замбараагүй босчихсон байсан. Тэгээд гайхаад хартал жолооч талын жижиг гурвалжин шилийг хагалаад миний машинаас ирчак, МРЗ, USB оролт, хайрцаг маск, нэг удаагийн бээлий зэргийг хулгайлчихсан байсан...” /1 дэх хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.*********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 05 цагийн үед манай нөхөр ********* гэртээ орж ирээд “Золбоо машин хулгайлчихсан, одоо хамт явж байгаа 2 хүнээ гэрт нь хүргэж өгчхөөд энэ машиныг нэг гудамжинд аваачиж тавина гэж хэлэхээр нь би гараад харахад хар өнгийн ********* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхаар нь юу ч болж магадгүй гэж бодоод хамт дагаад явсан. Тэгээд замдаа ********* жолоогоо бариад хамт явж байсан хоёр хүнээ гэрт нь буулгачхаад Нарангийн голд буцаж ирээд манай гэрийн арын гудамжны айлын үүдэн дээр тавьчхаад гэртээ орсон. ...Тэгээд гэртээ ортол ********* уг машиныг маргааш задаргаанд оруулаад зарна гэж хэлж байсан. Тэгээд маргааш өглөө нь би гэрээс явчихсан байсан үед *********, Золбоо хоёр Тахилтад очиж нэг найзынхаа гэр очоод тухайн өдрийн орой нь намайг ирж авсан юм. Тэгээд тэр өглөө нь *********, Золбоо болон Тахилтад хоносон айлын хүнтэй хамт бид 4 уг машиныг задаргаанд оруулах гээд хоосон хашаа хайж яваад нэг хүнд “машин эвлэрчихсэн, машинаа янзлах гэсэн юм гэж хэлээд машинаа оруулах гэж байтал баруун ар талын дугуй нь хагарчихсан. Тэгээд тэндээ машинаа янзлах гэж байгаад болиод ********* жолоог нь бариад өөр хашаа ольё гээд явсан юм. Тухайн үед уг машины дугуй нь хагархай хэвээр байсан ба ********* 100 км давсан хурдтай машин дайвалзаж явж байгаад айлын хашааг хажуу талаараа мөргөчихсөн...” /1 дэх хавтас хэргийн 58 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ш.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны орчим ...Галаа ах руу Золбоо, Батука хоёр залгаад уулзъя гээд 5 шар дээр очиход Золбоо хоёр хүүхдийн хамт байсан, тэр гурав машинд суугаад Батукаг Нарангийн голын орчмоос авсан, бид 6 машиндаа байсан. ...Тэндээсээ 120 мянгат орсон тэр хэд буугаад явсан, би Галаа ахад хэлээд жоохон унтаад сэрэхэд 5 шар дээр явж байсан, ...Галаа ах Золбоо машин авчихлаа гэсэн би хаанаас ямар машин авсныг мэдэхгүй...” /1 дэх хавтас хэргийн 79-80 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны сааданд суугаад намайг хүн харж бай гэж хэлээд *********, ********* хоёр хар өнгөтэй Киа Рио машины цонх доор очиж хөшөөд онгойлгох гэж оролдоод байсан тэгээд намайг сааданд сууж байхад ********* буцаж ирээд сууж байснаа савхин бээлий аваад буцааж нөгөө машин руу явсан би хэн цонхыг нь хагалсныг хараагүй, нөгөө машиныг онгойлгочихсон байсан тэгээд ********* ирээд Золбоо энэ машиныг авч явах гээд байна, асаа гэж оролдоод байна, чи очиж аваад Золбоог аваад ир гэж хэлсэн би машин дээр очиж Золбоо андаа явъя гэж хэлэхэд Золбоо хумсны хутгаар машиныг асаах гэж оролдоод байсан тэгээд би голын хайрцгаас кошлок байхаар нь нь авахад машины түлхүүр гараад ирсэн тэгээд Золбоод өгсөн Золбоо тухайн машиныг асаасан би тэр үед цаашаа 120 мянгатын буудал руу гүйж Галаа гэх залуугийн машинд очиж суусан, Золбоо нөгөө хар машинтай араас ирсэн...” /1 дэх хавтас хэргийн 180-183, 185-188  дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 16, 26, 30 дахь тал/, 

- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 18-21, 28-29, 31-34 дэх тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 23-25 дахь тал/,

 

- Хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дэх хавтас хэргийн 105-113, 115-118, 121-123 дахь тал/,

- Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай /3 дахь хавтас хэргийн 73-75 дахь тал/,

- Шүүгдэгч Э.*********ийн нарын хувийн байдалтай холбоотойгоор гэрч П.*************ын мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 96-97 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 191 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх  хавтас хэргийн 193 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дэх хавтас хэргийн 195 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.********* нь Б.*********, О.*********, Д.********* Г.********* нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож  2021 оны 07 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 28 дугаар байрны гадаа байсан Ч.*********ын эзэмшлийн ********* УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, дотроос нь түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Голомт банкны карт 2 ширхэг, Хас банкны карт 1 ширхэг, улаан өнгийн эмийн хайрцаг 1 ширхэг, утасны цэнэглэгч 1 ширхэг, маск, амны цаас, сэгсгэр алчуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Ч.*********т 159,700 төгрөгийн,

Мөн шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, АПУ ХХК-ийн 56-гийн урд шороон замд байрлуулсан Д.*********ын эзэмшлийн ********* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жижиг салхины шилийг хагалж дотроос нь Ирчак МР-3 USP оролт, хайрцаг маск, нэг удаагийн бээлий зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.*********ад 174,500 төгрөгийн,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны гаднаас П.*********ын эзэмшлийн ********* УНЯ улсын дугаартай Киа Рио маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, дотроос нь түлхүүр авч, уг тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, П.*********од 4,954,620 төгрөгийн хохирлыг тус тус учруулах гэмт хэргийг хүн тээвэрлэхэд зориулсан автомашины кабинд нэвтэрч, үргэлжилсэн үйлдлээр бусдад 5,288,820 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.*********ын “...Би 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 7 дугаар байрны 19 тоотод Санжаасүрэнгийнд ирсэн. Тэгээд байж байхад Санжаасүрэнгийн хүү Отгонбаатар нь өнөө өглөө ирэхдээ таны машин байхгүй байна гэсэн. Би гараад харахад миний 7 дугаар байрны гадаа зогсоолд модны дор үлдээсэн ********* УНЯ улсын дугаартай машин минь байхгүй байсан ...нэг түлхүүр нь надад байгаа нэг түлхүүр нь машины дунд хайрцагт байгаа, өөр түлхүүр таардаг үгүйг мэдэхгүй, өөр хүн унадаггүй ...2012 оны 07 дугаар сард 16,000,000 төгрөгөөр авсан хар өнгийн 2011 оны загварын Киа Рио маркийн машин байсан...” /1 дэх хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн, хохирогч Ч.*********ын “...Би 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед өөрийн ********* УБД улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус машинаа 28 дугаар байрны зогсоол дээр тавьсан. Тэгтэл миний машинд 2021 оны 07 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө жижиг гурвалжин цонхыг нь хагалж, хулгай орсон, ...машинд байсан түрийвч, маск, эмийн сан, цэнэглэгч, аукс оролт, тоос арчдаг үслэг эдлэл зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...” /1 дэх хавтас хэргийн 48-49 дэх тал/ гэсэн, хохирогч Д.*********ын “...Би өчигдөр машинаа гэрийнхээ гадаа зогсоол дээр тавьчихсан байж байгаад нар тусаад байхаар 16 цагийн үед байрныхаа баруун талын шороон зогсоол дээр модны сүүдэрт тавьсан юм тэгээд өглөө сэрээд 09 болж байхад хороолол орох гээд машин дээрээ очоод машиныхаа хаалгыг таттал зүгээр онгойчихсон тэгээд дотогш ортол урд суудал дээр нил шил болчихсон, дотогшоо хартал хамаг юм эмх замбараагүй босчихсон байсан. Тэгээд гайхаад хартал жолооч талын жижиг гурвалжин шилийг хагалаад миний машинаас ирчак, МРЗ, USB оролт, хайрцаг маск, нэг удаагийн бээлий зэргийг хулгайлчихсан байсан...” /1 дэх хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн, шэрч Б.*********ийн “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 05 цагийн үед манай нөхөр ********* гэртээ орж ирээд “Золбоо машин хулгайлчихсан, одоо хамт явж байгаа 2 хүнээ гэрт нь хүргэж өгчхөөд энэ машиныг нэг гудамжинд аваачиж тавина гэж хэлэхээр нь би гараад харахад хар өнгийн ********* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхаар нь юу ч болж магадгүй гэж бодоод хамт дагаад явсан. Тэгээд замдаа ********* жолоогоо бариад хамт явж байсан хоёр хүнээ гэрт нь буулгачхаад Нарангийн голд буцаж ирээд манай гэрийн арын гудмын айлын үүдэн дээр тавьчхаад гэртээ орсон. ...********* 100 км давсан хурдтай машин дайвалзаж явж байгаад айлын хашааг хажуу талаараа мөргөчихсөн...” /1 дэх хавтас хэргийн 58 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Э.*********ийн “...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны сааданд суугаад намайг хүн харж бай гэж хэлээд *********, ********* хоёр хар өнгөтэй Киа Рио машины цонх доор очиж хөшөөд онгойлгох гэж оролдоод байсан тэгээд намайг сааданд сууж байхад ********* буцаж ирээд сууж байснаа савхин бээлий аваад буцааж нөгөө машин руу явсан би хэн цонхыг нь хагалсныг хараагүй, нөгөө машиныг онгойлгочихсон байсан тэгээд ********* ирээд Золбоо энэ машиныг авч явах гээд байна, асаа гэж оролдоод байна, чи очиж аваад Золбоог аваад ир гэж хэлсэн би машин дээр очиж Золбоо андаа явъя гэж хэлэхэд Золбоо хумсны хутгаар машиныг асаах гэж оролдоод байсан тэгээд би голын хайрцгаас кошлок байхаар нь нь авахад машины түлхүүр гараад ирсэн тэгээд Золбоод өгсөн Золбоо тухайн машиныг асаасан би тэр үед цаашаа 120 мянгатын буудал руу гүйж Галаа гэх залуугийн машинд очиж суусан, Золбоо нөгөө хар машинтай араас ирсэн...” /1 дэх хавтас хэргийн 180-183, 185-188  дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 18-21, 28-29, 31-34 дэх тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 23-25 дахь тал/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 105-113, 115-118, 121-123 дахь тал/, хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.********* нь  Б.*********, О.*********, Д.********* Г.********* нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож  2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр бусдын автомашинд нэвтэрч эд зүйлсийг авсан, мөн автомашинд нэвтэрч тухайн тээврийн хэрэгслийг шунахайн сэдэлтээр хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...” гэж,

3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Э.********* нь хүн харж өгөх, түлхүүр олж өгөх зэргээс бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.*********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Э.********* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Э.********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно...” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Э.********* гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байдал, гүйцэтгэсэн үүрэг зэрэг нөхцөлийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмаар ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ял оногдуулахыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, дээрх хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*********ын эд хөрөнгөд 4,954,620 төгрөгийн шууд, 1,240,000 төгрөгийн машины эвдрэлтэй холбоотой буюу шууд бус, хохирогч Д.*********ын эд хөрөнгөд 174,500 төгрөгийн, хохирогч Ч.*********т 159,700 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.*********од тээврийн хэрэгслийг, Д.*********, Ч.********* нарт алдагдсан эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, харин хохирогч Д.*********ын автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой 1,240,000 төгрөгийн хохирлыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч Э.********* түүний Хаан банк дахь харилцах дансаар шилжүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000001380 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.********* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********гийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч Э.*********д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 01 /нэг/ жилийн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********* зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000001380 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.********* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР