Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Г.*********, нарийн бичгийн дарга О.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********ын *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210012111327 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа барилгын төсөл хэрэгжүүлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 7 дугаар хэсэг, ********* хотхоны 118 дугаар байр, 230 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********ын ********* /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 43 дугаар байрны гадна Н.*********тай маргалдсан таарамжгүй харилцааны улмаас түүний нүүр, толгойд гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн дээд болон доод буланд зулгаралт, зүүн чихний ар  хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Г.*********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тухайн үед согтолтын зэрэг нилээн өндөр байсан, гэхдээ юу болж байгааг мэдэж байсан...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо, 43 дугаар байрны гадна талд машин дотор ********* гэх найзын хамт сууж байхад эхнэр ********* ирэхээр нь би гараад эхнэртэйгээ уулзаад ********* машин дотор үлдсэн, эхнэр *********тэй юм яриад зогсож байхад 3 үл таних залуу нэлээн согтсон байдалтай хүрч ирээд “Наашаа хүрээд ир пизда минь” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тухайн үед бол танихгүй байсан харин одоо судлаад үзэхэд *********, Эрдэнэмандах, ********* гэх залуучууд байсан. Ингээд хэрүүл маргаан эхэлж байхад ********* гэх залуу над руу дайраад миний нүүр, толгой, чих гээд дээд хэсэг рүү хөл болон гараараа нэлээн олон удаа цохиж гэмтэл учруулсан. Хажуугаар нь *********, Энхмандах гэдэг залуучууд миний эхнэр *********тэй зууралдаад надтай ч зууралдаад байсан. Энэ маргаан үргэлжилсээр хоорондоо салаад тухайн залуучууд шууд яваад өгсөн. Тухайн үед бол нэрийг нь мэдэхгүй байсан. Сүүлд судлаад зураг хөргийг нь харахад ********* гэх нэртэй залуу миний нүүр хэсэг рүү цохиж дээрх гэмтлийг учруулсан...” /хавтаст хэргийн 19 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчим нөхөр ********* дээр очиход байрны гадаа машин дотор найз *********тай сууж байсан, ********* утсаар яриад сууж байсан бөгөөд нөхөртэйгөө гэртээ оръё гээд машинаас буухад үл таних 3 залуу ирээд хараал хэлж, хэл амаар доромжлоод миний нөхөр ********* руу дайрч эхэлсэн. Миний нөхөрт учруулсан гэмтлийг ********* гэдэг залуу учруулсан ба нүүр рүү нь маш хүчтэй хөлөөрөө өшиглөсөн...” /хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цагт *********, Эрдэнэмандах нартай Хан-Уул дүүргийн одоо сайн санахгүй байна, нэг хотхонд уулзаад 2-3 лааз пиво ууж байгаад 23 цагийн үед караоке ороод 2 цаг суусан. Уг караокед пиво уугаад шөнийн 02 цагийн үед буцаад анх уулзсан хотхон руу алхаад явсан. Алхаад явж байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо хэрүүл маргаан хийгээд зогсож байсан. Хажуугаар алхаад явах гэж байтал манайхны нэг нь одоо болиоч ээ гэж хэлтэл эрэгтэй нь шууд хувцсаа тайлаад гүйгээд хүрээд ирсэн. Ингээд *********, Эрдэнэмандах, бид 3 алхаад явж байсан бөгөөд Эрдэнэмандах тухайн бид нар дээр гүйж ирсэн залуутай зууралдаад байсан. Тэгтэл тухайн залуугийн эхнэр гэх хүн над дээр ирээд “Манай нөхрийг та нар зодсон, би та нарыг одоо явуулахгүй” гээд орилоод намайг зуураад байсан. Тэгээд эргээд харахад Эрдэнэмандах, ********* нар тухайн залуутай зууралдаад, маргалдаад зогсоод байсан. ...Н.*********тай ********* маргаан хийсэн...” /хавтас хэргийн 30 дахь тал/ гэсэн,

 

Гэрч П.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Машинаас буугаад орох гэхэд араас хоёр залуу дуудаад байсан. Тэгээд цааш явж байхад хүрч ирээд *********тай зууралдаад зогсоод байсан...” /хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг ажиллаж байх хугацаанд 18 цагийн үед жижүүрийн утсанд “Хажуу талын айл амраахгүй байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч очиж шалгахад Д.Эрдэнэлхам, Г.*********, Б.********* нар болон түүний найзууд гэх 3 эрэгтэй, 2 эмэгтэй орон сууцанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 100 нэгжээр торгох арга хэмжээ авсан. Ингээд буцаад ажил дээр ирээд ажил үүргээ гүйцэтгэж байх явцад шөнийн 03 цагт “намайг зодчихлоо” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо 50 дугаар байранд очиход 1 эмэгтэй, 2 эрэгтэй зогсож байсан. Юу болсон талаар асуухад “Зүв зүгээр байж байгаад 3 эрэгтэй хүнд зодуулчихлаа, бид нарыг зодсон хүмүүс зугтаад явчихлаа” гэж хэлсэн. Уг орон сууцны ойролцоо шатаар хүмүүс дээшээ гарч байгаа чимээ сонсогдсон тул шууд араас нь орсон. Бид нарыг ороход өдөр ирж торгуулийн арга хэмжээ авагдсан иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууцгааж байсан. Зодуулсан гэх дуудлага мэдээлэл өгсөн эмэгтэй бид нарыг энэ залуучууд зодсон гээд Д.Эрдэнэлхам, Г.*********, Б.********* нарыг шууд гараараа заасан ба тухайн үед хүн хүч, тусгай хэрэгсэл дутмаг байсан учраас *********, Эрдэнэмандах нарыг эрүүлжүүлэх саатуулах байранд хийсэн...” /хавтас хэргийн 64 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би хохирогч Н.********* гэх хүнтэй барьцалдаж түүний биеийн толгой, нүүр хэсэгт гараа атгаж хэд хэдэн удаа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хавтаст хэргийн 79 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №6749 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.*********ы биед уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн дээд болон доод буланд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст 39-40 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтас хэргийн 22 дахь тал/,  

- Шүүгдэгч Г.*********ын хувийн байдалтай холбоотойгоор гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 86 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 87 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 88 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 104 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 43 дугаар байрны гадна Н.*********тай маргалдан таарамжгүй харилцааны улмаас нүүр, толгойд нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн дээд болон доод буланд зулгаралт, зүүн чихний ар  хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Н.*********ы “...Эхнэр *********тэй юм яриад зогсож байхад үл таних 3 залуу нэлээн согтсон байдалтай хүрч ирээд “Наашаа хүрээд ир пизда минь” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тухайн үед бол танихгүй байсан, харин одоо судлаад үзэхэд *********, Эрдэнэмандах, ********* гэх залуучууд байсан. Ингээд хэрүүл маргаан эхэлж байхад ********* гэх залуу над руу дайраад миний нүүр, толгой, чих гээд дээд хэсэг рүү хөл болон гараараа нэлээн олон удаа цохиж гэмтэл учруулсан. Хажуугаар нь *********, Энхмандах гэдэг залуучууд миний эхнэр *********тэй зууралдаад надтай ч зууралдаад байсан. Энэ маргаан үргэлжилсээр хоорондоо салаад тухайн залуучууд шууд яваад өгсөн. Тухайн үед бол нэрийг нь мэдэхгүй байсан. Сүүлд судлаад зураг хөргийг нь харахад ********* гэх нэртэй залуу миний нүүр хэсэг рүү цохиж дээрх гэмтлийг учруулсан...” /хавтаст хэргийн 19 дэх тал/ гэсэн, гэрч Г.*********ийн “...2022 оны 05 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчимд нөхөр ********* дээр очиход байрны гадаа машин дотор найз *********тай сууж байсан, ********* утсаар яриад сууж байсан бөгөөд гэртээ оръё гээд машинаас буухад үл таних 3 залуу ирээд хараал хэлж, хэл амаар доромжлоод миний нөхөр ********* руу дайрч эхэлсэн. Миний нөхөрт учруулсан гэмтлийг ********* гэдэг залуу учруулсан ба нүүр рүү нь маш хүчтэй хөлөөрөө өшиглөсөн...” /хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн, гэрч Г.*********ын “...Н.*********тай ********* маргаан хийсэн...” /хавтас хэргийн 30 дахь тал/ гэсэн, гэрч Г.*********ын “...Ажил үүргээ гүйцэтгэж байх явцад шөнийн 03 цагт “намайг зодчихлоо” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 50 дугаар байранд очиход 1 эмэгтэй, 2 эрэгтэй зогсож байсан. Юу болсон талаар асуухад “Зүв зүгээр байж байгаад 3 эрэгтэй хүнд зодуулчихлаа, бид нарыг зодсон хүмүүс зугтаад явчихлаа” гэж хэлсэн. Уг орон сууцны ойролцоо шатаар хүмүүс дээшээ гарч байгаа чимээ сонсогдсон тул шууд араас нь орсон. Бид нарыг ороход өдөр ирж торгуулийн арга хэмжээ авагдсан иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууцгааж байсан. Зодуулсан гэх дуудлага мэдээлэл өгсөн эмэгтэй бид нарыг энэ залуучууд зодсон гээд Д.Эрдэнэлхам, Г.*********, Б.********* нарыг шууд гараараа заасан ба тухайн үед хүн хүч, тусгай хэрэгсэл дутмаг байсан учраас *********, Эрдэнэмандах нарыг эрүүлжүүлэх саатуулах байранд хийсэн...” /хавтас хэргийн 64 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Г.*********ын “...Би хохирогч Н.********* гэх хүнтэй барьцалдаж түүний биеийн толгой, нүүр хэсэгт гараа атгаж хэд хэдэн удаа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хавтаст хэргийн 79 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №6749 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.*********ы биед уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн дээд болон доод буланд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст 39-40 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Н.*********ы эрүүл мэндэд учирсан “...уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн дээд болон доод буланд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.*********ын түүнийг цохисон, өшиглөсөн зэрэг идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.*********ын хохирогч Н.*********ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Г.********* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд төлөхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.*********ы эрүүл уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн дээд болон доод буланд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаар баримт гаргаж ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.*********ы өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210012111327 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.********* хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********ын *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын *********ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.*********д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********* торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 2210012111327 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.********* хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.********* өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР