| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-02-28 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа
Улсын яллагч Э.Ариунболд
Шүүгдэгч Р.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2236002930027 дугаартай, 178/2023/0049/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд терсен, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, ******* овогт *******гийн ******* /ПГ:******* регистрийн дугаартай/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Гурван бургас” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоциклийн араар нь сууж явж чадсангүй гэх шалтгаанаар Б.*******ыг түлхэн унагааж “...тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цус хуралт, зүүн хөмсөгний доод хэсэгт зулгаралт, нүдний шилэнцэрт цус харвалт...” бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хунд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-08х/
2.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-09-12х/
3.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-13-18х/
4.Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 12-нд Бааскагаас салаад Р.*******, Х. бид 3 хамт байснаа санаж байна. Тэрнээс хойш зодоон болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Р.*******ын ээжийнд хэвтэж байсан.Нийт 12 сая гаруй төгрөг эмчилгээнд болон бусад зардалд гарсан энэ зардлаа гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-64,68х/
5.Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 12-ны орой Б.******* согтуу манайд ирсэн. Тэгээд мал дээрээ байж байхад 1 шил болор архитай ирж шилээр нь уусан. Б. ах хундага авчирч ууж байгаад Р.*******ынд очиж бид 4 ууж байгаад Б. ахынд ирээд ууж байгаад Б. ах унаад өгөхөөр нь бид 3 явж байгаад Б.*******ын дарга гэх хүнээр 4 ширхэг 2.5 л-ийн пиво, тамхи авхуулж 2-г нь уучихаад Р.******* мотоцикль бариад би голд нь суугаад Б.******* араар сууж явж байгаад унасан. Буцаж очоод Б.*******ыг аваад голдоо суулгаад явж байтал Б.******* дахиад хазайгаад унасан чинь Р.******* хойш нь түлхээд гараараа дээрээс нь 2-3 удаа цохихоор нь би салгасан. Гэтэл Б.******* намайг мөргөсөн. Тэгээд бид 2 луу уурлаад байхаар нь тэнд нь орхиод явсан” гэх мэдүүлэг /хх-21х/
6.Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 12-ны 14 цагийн үед Б.******* намайг мал хариулаад явж байхад 0.75 “Хараа” архи авчирч хувааж уусан. Тэгээд 17 цагийн үед над руу залгаад та хундага аваад ир би Х.ынд байна гэхээр нь очиж архи уусан.Тэгээд манайд ирж Болор архи ууж байгаад би унасан байсан өөр юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг/хх-35х/
7.Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө ажил дээр ирээд 100.000 төгрөг аваап явсан. Тэгээд оройхон утасдахаар нь 4 том пиво, 3ш тамхи хүргэж өгсөн. Б.******* жоохон согтуу байсан нөгөө 2 нь гайгүй байсан.Тэрнээс хойш уулзаагүй” гэх мэдүүлэг/хх-37х/
8.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 871, 01 дугаартай нэмэлт “ Б.*******ын биед гавал тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цус хуралт, зүүн хөмсөгний доод хэсэгт зулгаралт, хоёр нүдний хараа-0.01 хүртэл буурсан гэмтэл тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан гэмтэл шинэ гэмтэл байна. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.гэх дүгнэлт /хх-71,81х/
9.Гэрч Х., Р.******* нарын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд
10. Хохирогч Б.*******ын сэтгэцийг дүгнэсэн шүүх сэтгэцийн дүгнэлт /хх-103х/
11.Шинжээчийн мэдүүлэг/хх-107х/
12.Хэргийн газраас олдсон гэх чулуунаас илэрсэн цусны ДНХ-ын тогтоц, хохирогч Б.*******ын цусны ДНХ-ын тогтоцтой тохирч байна гэх шинжээчийн 5983 дугаартай дүгнэлт
13.Хохирогч Б.*******ын эмчилгээ хийлгэсэн тухай эмнэлгийн болон бусад зардлын баримтууд Р.*******аас хохирогчид 8 сая төгрөг шилжүүлсэн тухай баримт/хх-189х/, Р.*******ын ХААН банкны зарлагын хуулга зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Р.******* түүний өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгосон нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Гурван бургас” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоциклийн араар нь сууж явж чадсангүй гэх шалтгаанаар Б.*******ыг түлхэн унагааж, дээрээс нь цохиж “...тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цус хуралт, зүүн хөмсөгний доод хэсэгт зулгаралт, нүдний шилэнцэрт цус харвалт, хоёр нүдний хараа 0.01 хувь хүртэл бууруулсан гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хунд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүй бус авирлаж, бусдын биед халдсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч нь хохирогчийг согтуу байхад нь түлхэж унагасан, хохирогчийг унасан байхад нь толгой тус газарт цохисноос түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.
Иймд шүүгдэгч Р.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Р.******* нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын биед хүнд гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч нь 12 сая төгрөгийн хохиролоо нөхөн төлүүлж авсан тухай ******* аймгийн Цагдаагийн газарт хүсэлтийг бичгээр гаргасан нь хэргийн 211 дүгээр талд авагдсан, шүүгдэгчээс 12 сая төгрөгийг нөхөн төлсөн баримт хэргийн 188 дугаар талд тус тус авагдсан тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Р.******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэгт оролцож эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Цагдаагийн газрын мэдээллийн сангийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 201-р хуудас/-аар тогтоогдож байна
Шүүгдэгч Р.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Р.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 11 сая төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, 12 сая төгрөгийг нөхөн төлсөн, битүүмжилсэн эд хөрөнгийг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх саарал өнгийн чулуу-1ширхэг, бор өнгийн хуванцар сав -1ширхэгийг тус тус устгах, ягаан өнгийн дээлийг буцаан олгуулах санал дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Р.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байгаа гэв.
Шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч Р.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2236002930027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5х11см хэмжээтэй хөх саарал өнгийн чулуу-1ш, 2.4л-ийн багтаамжтай “Сэнгүр” гэх бичвэртэй бор өнгийн пивоны сав-1ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энгэртээ 34 см хэмжээтэй урагдалттай, хөх өнгийн дотортой, улаан өнгийн гадартай дээл-1ширхэгийг шүүгдэгчид буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Рэнцэнхорлоогийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Рэнцэнхорлоогийн *******ыг арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.*******д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Р.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохирогчид арван хоёр сая төгрөгийг нөхөн төлснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн 2236002930027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 5х11см хэмжээтэй хөх саарал өнгийн чулуу-1ш, 2.4л-ийн багтаамжтай “Сэнгүр” гэх бичвэртэй бор өнгийн пивоны сав-1ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энгэртээ 34 см хэмжээтэй урагдалттай, хөх өнгийн дотортой, улаан өнгийн гадартай дээл-1ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгосугай.
7.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Р.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, прокурор, дээд шатны прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС