Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 37

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Е овгийн Д-ийн Н /ЗЛххххххххх/ нь 1979 оны 8 сарын 1-нээс 1982 оны 6 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн Өрнөлт нэгдэлд малчнаар, 1988 оны 7 сарын 5-наас 1989 оны 8 сарын 23-ныг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малын эмчээр, 1989 оны 8 сарын 23-наас 1993 оны 6 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Мал эмнэлэгт малын их эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Е овгийн Д-ийн Н /ЗЛ63021514/ нь 1995 оны 1 сарын 1-нээс 1998 оны 12 сарын 31-нийг хүртэл, 2001 оны 1 сарын 1-нээс 2008 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал суманд малын эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                         Д.У