| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0841/э |
| Дугаар | 2023/ШЦТ/102 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/102
2023 01 31 2023/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Буянхишиг,
Улсын яллагч: О.Нандинцэцэг,
Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2211000002005 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
****, /РД:/, Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 11-ний Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь 2022 оны 10 дугаар 29- өөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хорооны нутаг нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн **** үл ялих шалтгааны улмаас маргалдан зодсоны улмаас түүний биед хамар ясны цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хоншоор, доод зовхи, дух, хүзүүнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2211000002005 дугаартай хэргээс:
Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч **** "...2022 оны 10 сарын 29-ний оройн 20 цагийн орчимд найз Энхтөр залгаад нэг газар сууж ганц хоёр пиво ууя гээд дуудсан тэгэхээр нь би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их бүрд нэртэй зочид буудалд байна хүрээд ир миний байгаа буудлын доор шөнийн цэнгээний газартай юм байна хүрээд гэж хэлсэн. Тэгсэн удалгүй хүрээд ирсэн. Тэгээд найзын хамт шууд миний байрлаж байсан зочид буудлын доор шөнийн цэнгээний газар хамт орсон ба бид хоёр 12 ширхэг пиво захиалж аваад хувааж уусан. Тэгээд бид хоёр авсан зүйлсээ ууж дуусаад би тооцоо хийхээр тек хэсэгт очоод тооцоогоо хийж дуусаад буцаад сууж байсан газраа ирсэн чинь манай найз нэлээн согтсон харин хажууд нь танихгүй 2-3 залуу юм яриад зогсож байсан Тэгэхээр нь би юун залуучууд вэ гэж асуусан чинь танай найзтай юм яриад гэж хэлсэн ба ресейпшн ирээд дахиад 30,000 төгрөгийн тооцоо дутуу байна гэхээр нь би найзаасаа ийм зүйл авсан гэсэн зүйлийг асуугаад үлдсэн тооцоогоо хийсэн. Тэгээд эргээд ширээн дээр ирэхэд найз байхгүй байсан. Тэгэхээр нь би найзыгаа хайгаад тухайн шөнийн цэнгээний газраас гарсан чинь гадаа үүдний хэсэгт манай тамхины цэгийн хажууд сууж байсан. Би тэр залуучууд дээр очоод манай найзад муу зүйл хийх гээд байна гэж бодоод би та нарын бичлэгийг хийлээ шүү та нар яв аа, би найзыгаа аваад өрөө лүүгээ орж амарлаа гэж миний гар утсыг тэнд байсан хүмүүсийн нэг эмэгтэй нь миний гар утсыг бичлэг хийж байна гэж бодоод булааж авсан. Тэгэхээр би мөр хэсгээс нь гадуур хувцаснаас нь зуураад авсан. Тэгсэн хажуу талаас шоотой саарал өнгийн оруулгатай гадуур хувцастай залуу миний нүүр хэсэгт цохисон ба миний хамраас цус гараад би доошоо тонгойсон Тэгээд би гар утсаа авахын тулд нөгөө эмэгтэйн хувцаснаас тавихгүй байсан чинь нөгөө эмэгтэй миний гар утас өгөх шиг болсон. Тэгэхээр нь нөгөө эмэгтэйг тавиад буудал руу орсон ба араас эмэгтэй нь орж ирээд миний гар утсыг нэхээд байсан. Би гар утсан дээрээ ямар нэгэн бичлэг хийгээгүй, тэр залуучуудыг айлгаж явуулах санаатай байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч **** 2022 оны 10 сарын 28-ны өдөр оройн Моото гэж дууддаг эрэгтэй найзыгаа 1 дүгээр хорооллоос аваад **** гэх найзыгаа 3 дугаар сургуулиас авах гээд явж байсан. Гандангийн уулзварын гэрлэн дохио дээр цагдаа зогсоод машиныг журмалсан. Би жолооны эрхгүй байсан болохоор машинаа хураалгаад хамт явж байсан найзтайгаа хамт модны 2 байрлах Түндэмүүн гэх нэртэй паб руу орсон тэгээд тэнд байх хугацаанд ****, **** хамт ирээд бид дөрөв нэг нэг ширхэг пиво уугаад тэндээс бид дөрвийг Мийгаа ирж аваад Их бүрд төв дээр очсон тэгээд бид тухайн төвийн бааранд нь Мийгаа, Мотор тоо 85858539, ****, ****, **** нарын хамт ороод 0,75 граммын архи бид зургаа хувааж уусан тэгээд архиа ууж дуусаад караокед орсон ба караокед хүний нэг нэг шил пиво уугаад караокены эзэн Сансармаа гэх эмэгтэй манай гэрт очих хонох гээд ажлаа дуусахыг нь хүлээж байтал танихгүй хоёр ах насны хүмүүс тооцоогоо хийхгүй байсан учраас Сансармаа найзыгаа авч явж чадахгүй байна та хоёр тооцоогоо хийвэл найзыгаа аваад явчихмаар байна гэдэг зүйлийг тайлбарлаж өгсөн. Тэгээд удалгүй манай Мийгаа **** хоёр тооцоо хийхгүй хоёр ахтай маргалдаж эхэлсэн ба тэгээд Мийгаа гараад явсан. ****г сандал дээр сууж байхад малгайтай цамцан дээр нь дараад толгойг нь доош нь дараад байсан. Тэгсэн **** намайг нөгөө хэдийгээ дууд гэж хэлсэн ба тэгээд би гаднаас Мийгаа болон **** хоёрыг дуудсан. Тэгээд бааран дотор маргалдаж байхад нь үйл ажиллагаа явуулж байсан ажилчид хоёр тийш нь салгасан тэгэхээр бид нар явлаа гээд гарсан чинь Их бүрд төвийн гадна машины зогсоолд Мийгаагийн машинд дуудлагын жолооч ирсэн хүлээж байсан ба машин дотор **** хоёр унтаж байсан. Би **** гэх найзтайгаа Сансармааг аваад явах гэж байсан тооцоогоо хийхгүй байсан хоёр ах **** дээр ирээд найзууд чинь хаана байна гээд орилоод байсан тэгэхээр нь би болиоч гээд тэх хоёр тооцоогоо хийж чадахгүй гээд **** гэх хүнийг түлхээд маргалдсан. Тэгсэн **** гэх хүн гар утсан дээрээ бичлэг хийгээд эхэлсэн ба би гар утсыг нь булааж авсан. Тэгсэн чинь нөгөө хүн миний араас ирээд гар утсаа авах гээд булаацалдаад байсан Тэгсэн чинь манай **** **** Мийгаа гурав болиоч эмэгтэй хүнд гар хүрлээ гэж хэлээд надаас тэр хүнийг салгасан тэгсэн нөгөө ах гар утсаа аваад буудал руу орсон. Тэгэхээр нь би араас нь буудал руу ороход өрөөндөө 4 эрэгтэй хүний хамт байж байсан. Тэгээд тэр ахын хамар хэсгээс цус гарсан байсан Тэгэхээр нь та гар утсан дээр хийсэн бичлэгээ устгачих гэсэн устгахгүй байсан Тэгсэн нөгөө **** гэх ах нөгөө буудалд байсан хүмүүст гар утсаа үлдээгээд гараад явсан. Тэгэхээр нь би нөгөө хүмүүсээс гар утсыг нь гаргаад өгчих наад **** гар бид нарын бичлэгийг хийсэн юм аа тэр бичлэгийг устгах гэсэн юм **** зодоон хийсэн зүйл байхгүй нэг удаа цохиод хамраас нь цус гаргасан байна гэж хэлээд байж байсан араас **** орж ирээд иамайг аваад гарсан тэгсэн үүдэнд **** гэх ****тэй юм яриад зогсож байсан. **** /99201115/ ****, Мийгаа гурав байсан намайг тухайн гар утсаа авъя гээд араас тэвэрч аваад унагаахад манай гурван найз та эмэгтэй хүнийг болиоч гээд тэр хүнийг надаас салгасан. Харин Моотоо, **** нар машин унтаж байсан маргаанд оролцоогүй. Хариулт **** гэх хүнийг хэн хэн цохисон гэдгийг мэдэхгүй байна надаас салгах гээд ****, ****, Мийгаа гурав ирсэн тэр гурвын нэг тухайн хүнийг цохисон байх хэн нь цохисон гэдгийг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 /,
Гэрч **** 2022 оны 10 сарын 29-ний өдөр ажлаа буугаад модны 2- т Түндэмүн гэх паб-д найз ****, ****болд, Тэмүүлэн, **** нар дуудаад тухайн газарт очоод хамт Их бүрд төв гэх газар руу хамт явъя гээд бүгд ирсэн. Мөн манай найз **** гэх найз мөн ирж байна гээд гадаа нь хүлээж байгаад хамт орцгоосон. Тэгээд Их бүрд гэх төвийн нэг давхарт байрлах бааранд ороод нэг ширхэг 0,75 граммын архи мөн хүний 2 ширхэг пиво авч уусан. Тэгээд захиалж авсан зүйлсээ ууж дуусаад караокед орсон. Тэгээд дуулж шөнийн 03 цагийн орчимд тооцоогоо хийгээд гарах гэж байсан нэг танихгүй эрэгтэй хүн тэнд баарны бармен болон бусад хүмүүс хүндрэл учруулж байсан. Тэгсэн чинь **** тухайн хүнд хандаж тооцоогоо хийж чадахгүй бол ууж идэж яадаг юм бэ гэсэн зүйлийг ярьсан тэгсэн чинь ****гийн урдаас дайраад зодоон хийх гээд байсан. Тэгээд намайг гадаа гарчхаад буцаад ороод ирсэн чинь **** гэх найзыг цамцнаас нь боогоод доош нь дарсан гэж **** гэх эмэгтэй найз надад хэлсэн. Тухайн маргаан үүсгээд ****тай маргалдаад байсан хүн намайг дуудаад би хуулийн хүн би цагдаа хүн гэж гэхээр нь би таны цагдаа байх чинь надад хамаагүй ууж идсэн зүйлээ шингээж сурчих гэж хэлсэн. Тэгээд миний дуудсан дуудлагын жолооч ирсэн байсан болохоор гараад машинд сууж байсан **** дуудаад байсан Тэгэхээр нь очсон чинь маргаан үүсгээд байсан эрэгтэй хүн бичлэг хийгээд байсан тэгэхээр нь би буруу хараад зогссон. Тэгсэн **** болон маргаан үүсгээд байсан эрэгтэй хүн хоёр маргалдаад **** дээр гарсан үснээс нь татсан харагдаж байсан. Тэгэхээр **** бид хоёр салгахаар очсон. Тэгсэн **** ямар ч байсан цохисон, хэдэн удаа цохисон болон хаашаа цохисон гэдгийг нь би мэдэхгүй байна. Харин би тухайн хүнийг салахгүй байхаар нь зүүн гуя хэсэгт нь нэг удаа өшиглөсөн . Тэгээд маргаан үүсгэсэн эрэгтэй салаад Их бүрд төв рүү орсон. Тэгээд би дуудлагын жолоочийн хамт яваад өгсөн. Би хар өнгийн малгайтай куртик, хөх өнгийн цамц, саарал өмд, хар гуталтай байсан. Тухайн өдөр **** ямар байсан нэг удаа цохисон гэдгийг харсан. Гэхдээ тэр маргаан үүсгээд байсан хүний биеийн аль хэсэгт хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед маргаан болох үед маргаан үүсгээд байсан эрэгтэй хүн болон хамт явж байсан нэг хүн ****, ****, **** нар хамт байсан. Их бүрд төвийн гадаа үүдэнд зодоон болсны дараа хамраас нь цус гарсан байдалтай Их бүрд төв рүү орж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Гэрч Б.****ийн “...**** манай нэг найз Ихбүрд гээд буудалд манай нэг ажилдаг тийшээ очиж аваад хамт явахаар болоод Ихбүрд буудал дээр очсон. Тэнд очоод 0.75 литрийн Эх гээд архи хувааж уугаад караокед орж дуулсан. Тэгээд гараад нэг залуутай юм яриад зогсож байхад цаана өөр хүмүүстэй муудалцаад байсан. Тэгээд салгах гээд нэлээн удаан зогссон. Тэгээд гарсан чинь араас гарж ирээд муудалцаад байснаа манай эмэгтэй найз **** нэг ах нь шууд тэврээд доошоо дараад байсан. Тэгээд би очоод та болиоч ээ гээд татаж байгаад харсан чинь хамраас цус гарсан байсан. Тэгээд тэр хүмүүс шууд буудал руу гүйгээд орсон. Би араас нь орох гэж байгаад больсон. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. Сайн мэдэхгүй надаа нэрээ огт хэлээгүй. Тухайн өдөр л анх танилцаж байсан.Би огт зодоон хийгээгүй цохиж зодоогүй, нэг ахыг нь татаж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, **** 2022 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 14867 дугаартай “1. **** хамар ясны цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн хоншоор, дух, хүзүүнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт 2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй “гэх дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь 2022 оны 10 дугаар 29-өөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хорооны нутаг нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн **** үл ялих шалтгааны улмаас маргалдан зодсоны улмаас түүний биед хамар ясны цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хоншоор, доод зовхи, дух, хүзүүнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 12/, Гэрч **** мэдүүлэг /хх-ийн 21 /, Гэрч **** мэдүүлэг /хх-ийн 27/,Гэрч Б.****ийн мэдүүлэг /хх-ийн 31/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, **** 2022 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 14867 дугаартай “1. **** хамар ясны цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн хоншоор, дух, хүзүүнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт 2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй “гэх дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ****гийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч ****г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.**** нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч ****д ял оногдуулахад хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 / долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 / долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлж