Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 53

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хариуцагч Ж овгийн П-н Б /ЗИххххххххх/-ийн хүү Т.Д, Т.Ж нарыг өөрийн асрамжинд авах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2008 оны 3 сарын 29-нд төрсөн хүү Цээсүрэн овгийн Төгсбаярын Дөлгөөнтамир /ЗИ08232914/, 2010 оны 8 сарын 16-нд төрсөн хүү Цээсүрэн овгийн Төгсбаярын Жавхлан /ЕЮххххххх/ нарыг эх Ц овгийн Б-ийн Т /ЗИхххххххххх/-ын асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Т.Дө , Т.Ж  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг
П.Боос сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59672 /тавин есөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/  төгрөгийг  тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Боос  59672 /тавин есөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Б.Трт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                        Д.У