| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0117/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/46 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа
Улсын яллагч Э.Ариунболд
Шүүгдэгч Ч.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 22360000000084 дугаартай, 178/2022/0199/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******* аймгийн ******* ******* үйлчилгээний газрын харьяа ахмадын сувилалын газарт тогооч ажилтай, ам бүл-5, нөхөр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багийн 16 айлын байрны 12 тоотод оршин суух, ******* ******* ургийн овогт *******ийн *******, регистрийн дугаар: ПБ*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр ордон дотор үйл ажиллагаа явдаг “ ” ахмадын сувиллын сувилагч Б.ийн ажлын өрөөнөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр массажны аппарат хулгайлж авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 6-р хуудас/
2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7-11-р хуудас/
3. Эд зүйл хураан авсан тэмдэглэл/ хэргийн 14-15-р хуудас/
4. Эд зүйлд / массажны аппаратанд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 16-18-р хуудас/
5. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 19-р хуудас/
6.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хэргийн 20-24-р хуудас/
7.Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 03 дугаар сарын 27-ны өглөө гэртээ байж байтал над руу яриад “ манай эмчилгээний өрөөнд байсан Фоховын массажны аппарат алга болсон байна.Цонх онгорхой байна” гэхээр нь би “ цагдаад дуудлага өгөөрэй” гэж хэлчихээд ажил дээр ирсэн.Намайг ажил дээр ирэхэд ийн хариуцдаг эмчилгээний өрөөний ар талын цонхны түгжээ хугарсан байдалтай, өрөөнд тавиур дээр байсан массажны аппарат алга болсон байсан...гэх мэдүүлэг / хэргийн 35-р хуудас/
8. Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2022 оны 03 дугаар сарын 27-ны өглөө жижүүрийн ээлжээ хүлээлгэж өгчихөөд гэртээ ирээд байж байтал надаас ээлж авсан Баасанхүү над руу яриад “ та ажил дээр хүрээд ирээч, цонхоор хүн ороод юм хулгайлсан байна” гэж хэлсэн.Би ажил дээр ирээд үзэхэд цонхны түгжээ хугарсан байдалтай байсан.Тэгээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 37-р хуудас/
9.Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 03 дугаар сарын 27-ны бүтэн сайны өглөө ажил дээрээ ирээд өрөөндөө ороод аяганд байсан усаа цонхоор цацах гээд өрөөнийхөө цонх онгойлгоход түгжээ байхгүй шууд онгойхоор нь гайхаад буцаагаад цоожлох гэтэл цоожлогдохгүй байхаар цоож нь эвдэрчихсэн юм байх гэж бодоод эргээд харахад газар дээр цонхны түгжээ хугараад уначихсан байхаар өрөөнийхөө эд зүйлийг бүртгээд хартал массажны аппарат алга байсан.Тэгээд нийгмийн ажилтан т хэлж цагдаад дуудлага өгсөн.Урд өдөр нь өрөөндөө эмчилгээ хийгээд гарахад массажны аппарат байсан. Би ажлаа тараад гарахдаа цонхоо хаагаад түгжээд гарсан...гэх мэдүүлэг / хэргийн 41-р хуудас/
10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дугаартай...Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй 12 ширхэг мөрийн “2” гэж дугаарласан цонхны гадна хүрээн дээрээс бэхжүүлсэн гарын 1 ширхэг мөр нь ******* овогтой *******ийн баруун гарын алганы дардастай тохирно...гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 51-52-р хуудас/
11.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/403 дугаартай “Хэрэг хянан хэлэлцэх хугацааг хойшлах тухай” шүүгчийн захирамж
12.2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээртэй “Мөрдөгчийн хь бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол
13.Хохирогчийн хь ёсны төлөөлөгч З.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...массажны аппарат манай байглагын буюу ны эд хөрөнгөнд бүртгэлтэй байдаг.Тухайн аппаратыг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Ахмадаа ачлая” дэд хөтөлбөрийн санхүүжилтээр 3930000 төгрөгөөр авч байсан.Тэгээд ноос ахмадын амралт сувиллын газарт шилжүүлэн түр ашиглахаар хүлээлгэн өгсөн.Одоо манай эд хөрөнгийн бүртгэлд байдаг.Манай зүгээс Ч.*******ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Массажны аппаратаа бүрэн бүтэн буцааж авсан... гэх мэдүүлэг
14. ******* аймгийн ны орлогын баримт
15. ны эд хөрөнгийн бүртгэл зэрэг баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хьд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах ордон дахь эмчилгээний өрөөний цонхны түгжээг эвдэн орж тухайн өрөөнд байсан массажны аппаратыг нууцаар, хь бусаар авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Б.ийг айлгах гэж тэр аппаратыг авч нуусан юм. Тухайн аппаратыг бүрэн бүтэн буцааж өгсөн. Миний бие нь 3-19 насны 3 хүүхэдтэй. Надад хөнгөн ял оногдж өгнө үү гэж мэдүүлсэн.
Шүүгдэгч Ч.******* нь “би хулгай хийе гэж хийгээгүй, массажны аппаратыг нууж Б.ийг айлгах зорилготой байсан” гэх боловч тухайн массажны аппарат байсан өрөөний цонхны түгжээг гадна талаас нь мулталж нэвтэрсэн, аппарат алга болсон талаар асууж сураглаж байхад нуусан бол учраа хэлж гаргаж өгөөгүй байдал тогтоогдож байгаа нь Эрүүгийн хийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах ордны эмчилгээний өрөөний цонхоор нэвтэрч массажны аппаратыг нууцаар, хь бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг “үйл ажиллагаа явах зориулалттай орон байранд нэвтэрч” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх бөгөөд эрүүгийн хийн зүйлчлэл тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ч.******* тухайн байглагад ажилладаг хэдий ч уг өрөө эзэнгүй цоожтой байхад өрөөний цонхыг гадна талаас нь түгжээг мулталж нэвтэрсэн байдал нь хь бус нэвтрэлт гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг “үйл ажиллагаа явах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогчийн хь ёсны төлөөлөгч З.Саранцэцэгийн: “...ахмадын ноос ахмадын амралт сувиллын газарт шилжүүлэн түр ашиглахаар хүлээлгэн өгсөн. Одоо манай эд хөрөнгийн бүртгэлд байдаг. Манай зүгээс Ч.*******ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Массажны аппаратаа бүрэн бүтэн буцааж авсан...” гэх мэдүүлэг нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх нь хь зүйд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.******* нь үйл ажиллагаа явах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Ч.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 65-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.*******ийн хувийн байдлын талаар гэрч Л.Ёндонжамцын өгсөн:”...манай эхнэр дээрээ 2 эгч, дороо 1 дүүтэй, бид хоёр гэр бүл болоод 7 жил болж байна. 3 хүүхэдтэй, бид хоёрын дундаас 1 хүүхэд гарсан, одоо 3 настай. Манай эхнэр элдэв муу зуршил байхгүй, бага зэрэг огцом ууртай, хүнд тусархуу, нийтэч, боловсон харьцаатай...” гэх мэдүүлэг / хэргийн 43-р хуудас/,
Шүүгдэгч Ч.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн ******* ******* үйлчилгээний газрын тодорхойлолт, Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,шагнал урамшал зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явах зориулалт бүхий орон байранд хь бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцж, Эрүүгийн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдсан хорих ялыг нээлттэй хорих байглагад эдлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзоригоос: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөр төлсөн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдж өгнө үү гэх санал, тайлбар
Шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс: шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, өмгөөлөгчийн санал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т оногдсан хорих ялыг нээлттэй хорих байглагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 22360000000084 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т оногдсан хорих ялыг нээлттэй хорих байглагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн 22360000000084 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хь ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хь ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС