Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Хохирогч Ю.Ганхуяг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Анхмаагийн Ганпүрэвт холбогдох эрүүгийн 2016 1000 0340 дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, аавын  хамт Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг Данзанваанчигийн 7-27 тоотод түр оршин суух хаягтай /Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр багт байнга оршин суух хаягтай/, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 83 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял, мөн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж уг ялаа эдэлж байхдаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 28 хоногийн хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулинд зааснаар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,  Боржигон овогт Анхмаагийн Ганпүрэв РД:ЕЕ89011411

 

Шүүгдэгч А.Ганпүрэв нь ялтай байдал дуусаагүй байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны 8-4 тоотод оршин суух иргэн Ю.Ганхуягийн гэрийн цоожийг эвдэн орж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль, DVD тоглуулагч, хөгжим, мяндсан хазаар, хөнжил зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 345000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Ганпүрэвийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тэр хулгай хийсэн өдрөө сайн санхгүй байна. Бат-Эрдэнэ найзтайгаа хамт бэлтгэл тараад караокед оръё гэхээр нь орсон нэг нэг шил пиво уусан. Бат-Эрдэнэ нар хүмүүстэй муудаад байхаар нь гарч хугас шил улаан бөглөөт уучихаад тэд нар дээр очсон. Тэд нар Өнөр буудлын гадаа зогсож байсан. Тэндээс намайг хаа хүрэх гэж байгаа юм гэж асуухад дэнж явна гэж хэлсэн. Намайг хүргэх замдаа эмнэлгийн тэнд машин нь бензин дуусаад зогссон цүнхэнд байсан архиа гаргахаас санаа зовоод найз охин дуудаад байна би явлаа гээд урагшаа яваад найз охиныхоо гэрт очиход хүн байхгүй байсан тэгэхээр нь овоон дээр нь уучихаад нэлээн согтсон байсан. Нэг мэдсэн айлын хүний мотоцикл түрчихсэн явж байсан хулгайн хэргээр сууж байгаад гарч ирсэн юм чинь авч болохгүй гэж бодоод мотоциклыг би жалганд орхиод гэр лүүгээ шууд явсан. Маргааш өглөө нь буцаж очиж мотоциклыг айлд нь аваачиж өгье гээд очих гээд явж байтал хүмүүс ардаас мөрдөөд байсан болохоор очиж чадаагүй“ гэсэн мэдүүлэг,

 

  Хохирогч Ю.Ганхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн үед байх гэрээ эргээд очтол манай гэрийн хаалганы цүүг нь мултлаад хулгайч орсон бололтой байсан ба гэр дотор оруулж тавьсан байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль болон DVD тоглуулагч, мөн хөгжим, мяндсан хазаар, хуучин хөнжил зэрэг эд зүйл алдагдсан байсан юм. Гэхдээ миний хувьд тухайн үед хулгайд алдсан зүйлээ бүгдийг нь буцаагаад авсан тул энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал гэх зүйл байхгүй. Ганпүрэвийг гэм буруугаа ойлгож байгаа гэж бодож байна..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой найз Адъяамягмар болон Чулуунхүү нартай явж байгаад 21 цагийн үед Сидней худалдааны төвийн гадаа Ганпүрэвтэй таарсан юм... Ганпүрэв нэг охинтой уулзана гээд бид нараас салаад яваад өгсөн... Тухайн үед Ганпүрэв нээх согтуу бол байгаагүй бид нартай уулзахаасаа өмнө архи дарс уугаагүй байсан ба бид нартай уулзаад караокед ороод нэг нэг лааз пиво л уусан өөр зүйл уугаагүй... Тухайн үед анх Ганпүрэвтэй уулзахад пүүзтэй явж байгаа бололтой байсан ба яг ямар өнгийн пүүзтэй явж байсныг бол санахгүй байна...” гэсэн мэдүүлэг

          

           Эд зүйлд үнэлгээ хийлгэх тогтоол /хх-ийн 27/

            Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/

           Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 30/

           Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-35/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгч А.Ганпүрэв нь давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны 8-4 тоотод оршин суух  иргэн Ю.Ганхуягийн гэрийн цоожийг эвдэн орж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль, DVD тоглуулагч, хөгжим, мяндсан хазаар, хөнжил зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 345,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн  дараах  нотлох баримтаар тогтоогдож байна  гэж үзлээ.

 

 Үүнд Хохирогч Ю.Ганхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн үед байх гэрээ эргээд очтол манай гэрийн хаалганы цүүг нь мултлаад хулгайч орсон бололтой байсан ба гэр дотор оруулж тавьсан байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль болон DVD тоглуулагч, мөн хөгжим, мяндсан хазаар, хуучин хөнжил зэрэг эд зүйл алдагдсан байсан юм... Гэхдээ миний хувьд тухайн үед хулгайд алдсан зүйлээ бүгдийг нь буцаагаад авсан тул энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал гэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:  Тухайн үед анх Ганпүрэвтэй уулзахад пүүзтэй явж байгаа бололтой байсан ба яг ямар өнгийн пүүзтэй явж байсныг бол санахгүй байна...” гэсэн мэдүүлэг...”, Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 98 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

           Иймд шүүгдэгч Боржигон овогт Анхмаагийн Ганпүрэвийг давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Ганпүрэвийн эд хөрөнгийн байдал, ахуй амьдрал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирогч Ю.Ганхуягт хулгайлагдсан эд зүйлсийг биет байдлаар нь буцаан өгсөн ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч А.Ганпүрэвээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч А.Ганпүрэвийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараас харахад хамгийн сүүлд Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж уг ялаа эдэлж байхдаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 28 хоногийн хорих ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулан сулласан байна.

 

    Иймд  шүүгдэгч А.Ганпүрэв нь  Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтайд тооцогдож байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн байх тул мөн хуулийн   56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч А.Ганпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн пүүз нэг хосыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.