| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
2023 03 03 2023/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Л,
Шүүгдэгч: Н.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Нгийн Од холбогдох эрүүгийн 2335000000016 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, Увс аймгийн Тэс сумын ... дүгээр багийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Тэс сумын .... дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2014/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан Х овогт Нгийн О /........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Таван Улиас” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Д.Бын зүүн гуянд хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.О нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Таван Улиас” гэх газарт Д.Бын зүүн гуянд хутгалсан болох нь:
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дахь тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-11 дэх тал),
Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б ахтай юм ярьж байгаад та гайхал хүргэнтэй болохоор амар юм гээд хэлчихсэн чинь Н.О тэнд сууж байгаад гэнт уурлаад эхэлсэн юм. Тухайн үед би Н.Од тоглоомоор хэлсэн шүү гэж ойлгуулсан боловч миний үгийг авалгүй надруу уурлаад босоод ирсэн ба тухайн үед бид нар Бгийн гэрийн зүүн талд сууж байсан ба би орны урд талд газраар сууж байсан миний дээд талд Б суусан тэдний дээд талд Б суусан харин Н.О миний урдаас хараад голын урд талд газраар сууж байсан ба бид нар голд дунд махтай таваг мөн тавган дээр хар өнгийн бариултай жижиг хутга, шар өнгийн бариултай том хутга байсан ба Н.О надруу уурлаад босохоор гь би бас боссон тэгтэл Н.О тавган дээр байсан хар өнгийн иштэй хутга аваад надруу дайрахаар нь би хойшоо ухарч байгаад орон дээр гэдрэг унатал Н.О миний зүүн талын өвдөгний дээд талд нөгөө барьж байсан хутгаараа нэг удаа хутгалсан ба хутгаа сугалаад авчихсан тэгтэл хажууд байсан Б, Б нар надаас Н.Оыг холдуулж бариад авсан тэгэхээр нь би тэнд байсан хүмүүст буюу Б, түүний эхнэр, Б нарт Н.О намайг хутгалчихлаа гэж хэлээд хутгалуулсан шархаа дараад гэрээс гартал Н.О миний араас гарч ирээд намайг зодох гэж дайраад бид хоёр гадаа ноцолдож байтал гэрээс Б гарч ирээд бид хоёрыг салгаад намайг бариад авахад Н.О салаад Б ахын гэрлүү яваад орчихоор нь би Бтэй хамт араас нь орж тэнд байсан Б, Б, Бгийн эхнэр, Н.О нарт дээлээ тайлж байгаад зүүн талын өвдөгний дээд талаас гарч байсан цусаа үзүүлээд Н.О намайг хутгалсан шүү шархнаас нь цус гарч байна гээд үзүүлчихээд Бгийн гэрээс ганцаараа гараад явахад Бгийн гэрт байсан хүмүүс надад хандаж юу ч хэлээгүй тэгээд би Бгийн гэрээс гараад тэдний ар талд байдаг манай салангийн Ш \шинэ нэрийг нь мэдэхгүй\ гэдэг айлд очиход Ш ах гэртээ ганцаараа байсан тэгээд тэдний гэрт ороод Ш ахад би Н.Ооор хутгалуулчихлаа гэж хэлээд өмдөө тайлж Ш ахад үзүүлсэн тэгээд шархаа даавуугаар боогоод тэдний гэрт хоноод өглөө 06 цагийн орчим үзүүлж шархандаа боолт хийлгээд эмнэлгээс гарч Ш ахын гэрт очоод Ш ахтай хамт Бгийн гэрт очиж тэдний гадаа байсан мотоциклоо авсан тэгээд ба тэгж байхад Н.О Б нарыг Н.Оы машинтай орой мод руу орж архидаж байна гэж сураг сонссон. Тэгээд би мотоциклоо унад гэртээ 2022.12.09-ний өглөө 09 цагийн орчим гэрлүүгээ явж байтал Б надтай таарч Н.О та хоёр хэл амаа ололцоорой чи битгий цагдаад хандаарай гэж гуйсан тэгхээр нь би юм хэлээгүй тэгээд гэртээ ирэхэд миний төрсөн ах А хаагуур яваад хоноод ирж байгаа юм гээд ууралсан тэгэхээр би Н.О намайг өчигдөр орой хутгалчихлаа гээд шархаа үзүүлсэн юм. Тэгээд Н.Оыг ирээд надтай уулзаад уучлалт гуйх болов уу гээд 7-8 хоног хүлээсэн тэгэхэд Н.О ирээгүй бөгөөд манай ах А Н.О руу ярьж чи яагаад манай дүүг хутгалж байгаа юм гэхэд Н.О би танай дүүг хутгалаагүй харин өөрөө сүхэн дээр уначихсан юм гэж худлаа хэлсэн учир миний уур хүрч цагдаад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хандсан. Б бид хоёр 2.5 литрийн нэг сав пиво хувааж уучихаад Бгийн гэр лүү ороход 500 граммын архи Б, Н.О, Б бид дөрөв хувааж уугаад дахин би өврөөсөө 750 граммын нэг шил архи гаргаж ирээд бид дөрөв нэг, нэг хундага уусан түүнээс өөр архи уусан зүйл байхгүй бид дөрөв, дөрвүүлээ халамцуу байсан бөгөөд тасарч унасан согтсон, ухаан мэдэрлээ алдсан хүн тэр дотор байгаагүй би болсон үйл явдал асуудлуудыг бүгдийг нь тодорхой санаж байгаа ...Н.О намайг хутгалж байхад Б хараад сууж байсан Б унтаж байсан гэж өөрөө худал ярьж байна намайг Н.О хутгалсны дараа салгаж авсан нь үнэн хэрэг болдог оройноос тэр хоёр нийлж 2 өдөр модон дотор орж архидсан гэсэн тэгж байхдаа хэл яриагаа нийлүүлсэн байх. Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хөлдөө эмчилгээ хийлгэж байна одоо болтол дуусаагүй сумын төв дээр боолт хийлгэж байгаа. Би Н.Од гомдолтой байна миний эмчилгээний зардалд 800.000 төгрөгний зардал гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 20 дахь тал),
Гэрч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Б бид хоёрыг Бгийн гэрт ороход чанасан тавагтай мах тавьж өгсөн бөгөөд Д.Б, Б, Н.О бид нар мах идэж, 0.5 литрийн архи, 0.75 литрийн архи нийт 2 шил архи уусан. Д.Б, Н.О нар нь архи ууж байх үедээ маргалдаж гэрээс гарч зодолдохоор тохирч гэрээс гарсан. Д.Б, Н.О нар Бгийн гэрийн гадна зодолдож байгаад Н.О Бгийн гэр лүү түрүүлж орж ирсэн, Би Н.Отой зөрж гараад Д.Быг гэрийн гадна нь барьж үлдээд айлд ирчихээд ингэж зодолдож болохгүй гэж хэлэхэд танд хамаа байхгүй хол бай гэж хэлээд байсан. Тухайн үед Д.Бын биед ямар нэгэн бэртэл гэмтэл, цус гарсан зүйл байгаагүй. Д.Б бид хоёр Бгийн гэрт орж Д.Б галын урд талд сандал дээр суугаад Н.О болон гэрт байсан хүмүүстэй маргалдаад байсан, би гэрийн баруун талын авдрын урдуур буруу хараад хэвтсэн учир түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, 30 орчим минут хэвтэж байгаад босож ирэхэд Д.Б галын урд талд Н.О намайг хутгалчихлаа гэж хэлээд зүүн хөлөө харуулахад өмд нь цоорч цус гарч байсан. Би босоод Тэс сумын 11 дүгээр баг “Зуух” нэртэй газарт Н.Ооор автомашинаар хүргүүлсэн. Гэрт орж ирэх үед нь би гэрийн авдрын урдуур буруу хараад хэвтсэн учир гэрт дахин юу болсныг хараагүй. Н.О, Д.Б нар нэг их согтоогүй, өөрийн гэсэн ухаантай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад зүүн өвдөгний дээд талын шархаа үзүүлээд өчигдөр орой Б гэдэг айлд ороод нэг шил архи уугаад сууж байтал Б гэдэг хүний хүргэн Н.О надтай маргалдаж байгаад намайг хутгалчихлаа гэж хэлээд шархаа надад үзүүлсэн ба Д.Бын шархыг үзэхэд өмсөж явсан 3 давхар өмд нь цоорч цаана нь хурц үзүүртэй зүйлээр хатгагдсан гэмээр шархтай шархнаас нь цус гарч байсан ба багийн төвийн эмч Б боолт хийлгэсэн гэж надад хэлсэн. Манай дүү Б 2022 оны 12 дугаар сарын 08-ны орой гэрээсээ гарахдаа биед нь ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй зүүн хөл нь зүгээр байсан болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
Гэрч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Б 2022 оны 12 дугаар сарыг 08-ны орой манай гэрт ирэхэд биед нь ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй эрүүл байсан. Мөн зүүн өвдөгний дээд талд тухайн үед шарх гэмтэл байгаагүй манайхаас зүгээр гараад явсан. Харин маргааш нь намайг эмнэлэг дээр байхад зүүн өвдөгний дээд талд шархтай ирсэн ба Н.Ооор хутгалуулчихлаа гэж хэлж ирээд боолт хийлгээд явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
Гэрч Н.Бны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн төвийн эмнэлэгт 18 дахь жилдээ ажиллаж байна. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 06 цаг 30 минутын орчим Д.Б гэдэг залуу зүүн хөлийн өвдөгний дээд хэсэгт үзүүртэй зүйлээр хатгагдсан гэмээр шархтай манай эмнэлэг дээр ирж надаар шархаа цэвэрлүүлсэн юм. Тэгээд юу болсон талаар Д.Баас тодруулахад 2022 оны 12 дугаар сарын 08-ны орой Б гэдэг айлд Наяа овогтой Н.О намайг хутгалсан гэж хэлсэн. Д.Бын шархыг цэвэрлэж байхад 3 давхар өмдтэй 3 давхар өмд нь цоорч цаанаас нь шарх нь харагдаж байсан ба шархнаас цус гарч байсан ба цэвэрлэж үзэхэд үзүүртэй зүйлээр хатгагдсан шинжтэй байсан. Мөн намайг цэвэрлэж дууссаны дараа Д.Б өөрийн утсаараа шархны зураг авч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 08-ны орой Д.Б манай гэрт явганаар ганцаараа ирсэн тухайн үед хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Д.Б ирэхэд архи согтууруулах ундаа уусан эсэхийг би анзаараагүй юм. Д.Б ирэхдээ Н.О намайг хутгалчихлаа гэсэн зүүн хөл нь доголсон ирсэн ба намайг харахад зүүн хөлийн өвдөгний дээд талаас цус гарсан байдалтай өмсөж явсан өмднүүд нь цоорч цаанаас нь шарх харагдаж цус шүүс гарч байсан. Шархыг нь харахад үзүүртэй нарийн зүйлээр хатгагдсан гэмээр шарх байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
Шинжээч эмч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Үзүүлэгч Д.Бын биед учирсан гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн хатгагдаж, зүсэгдэх үйлчлэлээр үүсгэгдэх ба өөрөөр хэлбэл хутганы үйлчлэлээр үүсгэгдэнэ. Сүхний ирээр үүсгэгдэх боломжгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал),
Шинжээч Б.Бын “Шинжилгээнд ирүүлсэн Д.Бын өмсөж байсан гэх хувцас дээр үүссэн зүсэгдсэн гэмтлүүд нь утасны зах ирмэг нь тэгш хэмтэй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр буюу хутганы үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг зүсэгдсэн гэмтэл нь сүхний үйлчлэлээр үүсэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн сүх нь хурц үзүүргүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Бын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай “Хохирогч Д.Бын өмсөж байсан гэх хар өнгийн жинсэн өмдний өвдөгний зүүн хэсэгт 15 см хэмжээтэй хөндлөн байрлалтай урагдалт, хөх өнгийн спорт загварын өмдний өвдөгний зүүн хэсэгт 6 см хэмжээтэй хөндлөн байрлалтай зүсэгдэлт, хар өнгийн нооосон дотуур өмдний зүүн өвдөг хэсэгт 3 см хэмжээтэй хөндлөн байрлалтай зүсэгдэлт, мөн салтааны доод хэсэгт 6 см хэмжээтэй ханзарсан гэмтлүүд үүссэн байна. Урагдалт, ханзралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр, зүсэгдэлт нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Зүсэгдсэн гэмтэл нь хурц иртэй багаж зэвсгийн үйлчлэлээр үүссэн байна. Зүсэгдсэн гэмтлүүд нь утасны зах ирмэг нь тэгш хэмтэй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр буюу хутгаар үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-61 дэх тал),
Шүүгдэгч Н.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цагийн санахгүй байна гэгээ тасарч харанхуй болсон үед өөрийн хадам аав Я.Бгийн гэрт өвлийн идэшний үхэр нядалж, мах янзалж байхад Д.Б, Б нар архи уучихсан халамцуу ирсэн бөгөөд тухайн хүмүүст үхрийн мах чанаж өгөөд Я.Б, Д.Б, Б бид нар мах идэж, хадам аав Я.Б 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи задалж уусан бөгөөд тухайн архи дууссаны дараа Д.Д.Б 0.75 литрийн нэрийн мэдээгүй архи, дээлийн өвөр дотроосоо гаргаж ирж задалж уусан. Би Д.Бын задалсан архинаас уухгүй гэхэд Д.Б над руу уурлаж, чи хэзээ архи уухгүй байсан юм, чи миний хүргэн ахын 3 үхэр хулгайлж авсан гэж уурлаж миний нүүр хэсэгт нэг удаа цохисон , түүний дараа Д.Б бид хоёр хадам аав Я.Бгийн гэрээс гарч, гэрийн гадна барьцалдаж нэг нэгнээ гараараа цохисон, би Д.Баас салаад хадам аав Я.Бгийн гэрт буцаж орж ирээд махны таваг дээр мах идэж байсан хар өнгийн жижиг иштэй хутгыг авч галын урд талд сууж байсан Д.Б зүүн хөлийн өвдөг хэсэгт 1 удаа хутгалсан. Тухайн үед бид нар архи согтуурулах ундааны зүйл хэрэглэсэн боловч ухаан мэдэрлээ алдатлаа согтоогүй. Д.Бын биед учирсан гэмтлийг би мах идэж байсан хутгаар хутгалах үедээ учруулсан. Д.Б хадам аав Я.Бгийн гэрт Бийн хамт ирэх үедээ биедээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан. Д.Бын зүүн хөлийн өвдөг хэсэгт хутгалсандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай "Үзүүлэгч Д.Бын зүүн гуяны урд доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 06 цаг 30 минутад үүсчихсэн байсан байна. Уг шарх нь үрэвсэний улмаас шархны эргэн тойронд жижиг хэмжээний идээрхэг тууралтууд гарсан байна. Зүүн гуяны урд доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.Бын биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал) ээр хохирогч Д.Бын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 66 дугаартай "Үзүүлэгч Н.Оы биед үзлэг хийх үед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал)-ээр шүүгдэгч Н.Оы биед гэмтэл учраагүй болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.О нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Бын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Хохирогч Д.Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Наяа овогтой Н.О нь миний биед гаргасан гэмтлийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдолгүй. Цаашид нэхэмжлэх хохирол байхгүй ” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Н.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.О нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2014/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 93 дахь тал)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Б.Эын өгсөн: “Н.О нь хурдан морь, адуунд их сонирхолтой, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн суурь өвчингүй, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, баяр ёслол, нийтийг хамарсан арга хэмжээний үед архийг тохируулж хэрэглэдэг, архи уусан үедээ элдэв муу зан гаргадаггүй, тамхи татдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, шударга зантай, уураж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил саш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), Гэрч Х.Гний өгсөн: “найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн суурь өвчингүй, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, баяр ёслол, нийтийг хамарсан арга хэмжээний үед архийг тохируулж хэрэглэдэг, архи уусан үедээ элдэв муу зан гаргадаггүй, тамхи татдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, шударга зантай, уураж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил саш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал)-үүд тус тус авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Од 1250 /нэг мянга хоёр зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, модон иштэй сүхийг иргэн Я.Бд буцаан олгохыг шүүгчийн туслах П.Янжиндуламд тус тус даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Нгийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Од 1250 /нэг мянга хоёр зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, модон иштэй сүхийг иргэн Я.Бд буцаан олгохыг шүүгчийн туслах П.Яд тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ