Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

иргэдийн төлөөлөгч А.Сүхбат,

улсын яллагч Т.Баянмөнх,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* ******* овогт ы д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000009 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,  “*******” зочид буудлын ресторанд ахлах тогооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 2 хүүхэд, хадам эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн ******* хорооны ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/, ******* ******* овогт ы .

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны давхрын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байсан төрсөн ах болох *******ийг “архи уусан байна, сэрэхгүй байна” гэх шалтгаанаар түүний хэвлий тус газарт өшиглөсний улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би ахтайгаа уулзаагүй сар орчим болсон байсан. Ах Төв аймаг руу явчихсан, бид хоёр чатаар харилцдаг байсан. Манай ах байр түрээсэлж амьдардаг байсан бөгөөд байрных нь эзэн эгч над руу залгаж “ах чинь архи уугаад байхаар нь  түрээсийн байрнаас  ахыг чинь хөөгөөд явуулчихсан шүү, өөрсдөө олж аваарай” гэж хэлсэн. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би ажил дээрээ хүлээн авалтынхаа махыг бэлдчихээд очиход ээж орон нь дээрээ согтуу, ах газар согтуу унтаж байсан. Тухайн үед би бухимдалтай байсан учраас ахыгаа сэрээх гээд гэдэс рүү нь нэг л удаа өшиглөсөн. Ах босож ирээд ундаа уугаад буцаад газар хэвтэхээр нь шүүгээнээс шар хөнжил авч нөмрүүлээд шүүгээнийх нь хаалгыг янзалж, ахад “СU” дэлгүүрээс 2 ширхэг пиво авч өгч, нэгийг нь задалж өгөөд, шалыг нь цэвэрлэж өгчхөөд гарсан. Маргааш өдөр нь ээжийн дүү над руу яриад сонин зүйл хэлээд байна гэсэн. Би ажил ихтэй байсан учраас юу болсон талаар сайн мэдэхгүй байсан. Дараа нь утсаа харахад ах чинь талийгаач болсон гэсэн. Тэгээд ахлах тогоочоосоо чөлөө аваад Модны хоёрт байрлах ээжийндээ очиход цонхигор байдалтай газар хэвтэж байсан. Би ойртоод очиход бие нь хөрсөн байсан. Би тухайн хэрэг болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Маш их харамсаж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 3 хүүтэй. Хоёр нь нас барчихсан надад хэцүү байна. Миний хүүхдүүд багаасаа хоорондоо эвтэй л өссөн. Ийм явдал болсон нь санаанд багтаж өгөхгүй байна. Талийгаачийн ажил явдлыг өөрсдөө зохицуулж хийсэн. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай бага хүү амьдрал зохиож эхэлсэн,  хоёр бага насны хүүхэдтэй, амьдралын боломж бололцоо тиймэрхүү байгаа. Ах нь байсан бол дүүгээсээ гомдол нэхэхгүй байсан байх. Маш их харамсаж байна. Миний хүү буруугаа хүлээж байгаа. Бага хүүхдийг нь минь ялаас хэлтрүүлж амьдралд нь туслалцаа үзүүлж өгнө үү.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2305000000009 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны давхрын од ******* нь нас барсан.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

2. Хэргийн газарт үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны урд баруун өнцөгт зүүн тийш харсан саарал төмөр хаалга байх ба тухайн хаалгаар орж давхарт буухад баруун тийш харсан бор өнгийн бүргэ хаалга байх ба гэсэн байх ба Бэгэрийн хэргийн газрын өмнөх үеийн хамгаалалт авсан байлаа. Тухайн тоотод 46 настай ******* нь нас барсан гэх ба сүүлийн 5-6 хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ээжийнхээ гэрт 18 хоногийн өмнө ирсэн гэж хэлж байв. Хэргийн газрын үзлэгийг тухайн тоотод орж цагийн зүүний дагуу хийхээр тогтов. Хаалгаар ороход зүү гар талд газар гутал, таавчигнууд түүний хажууд цагаан өнгийн угаалгын машин байх ба түүний хажууд ягаан өгийн цүнх, шар цагаан өнгийн хувцасны шүүгээ, түүний хажууд саарал өнгийн буйдан түүний хажууд хар өнгийн шүүгээ байх ба хар өнгийн зурагт хөргөгч түүний хажууд цагаан өнгийн хөргөгч хар өнгийн төмөр цагаан ширээ түүний дээр гал тогооны төв хэсэгт шалан дээр цагаан өнгийн хөнжлөөр бүтээсэн, саарал өнгийн цамцтай, цэнхэр хар өнгийн жинсен өмд, саарал өнгийн оймстой дээш харсан байдалтай нас барсан эрэгтэйн цогцсыг бүтээсэн байх ба тухайн цогцсыг ******* мөн гэж түүний төрсөн дүү ******* таньж байлаа. Тухайн цогцсын толгой хэсэг нь зүүн хойд хэсэг рүү чиглэсэн зүүн гар бие дагуу 15-20 см зайд шулуун байрласан шуун дотор доод хэсэгт 3.5х4 см орчим хөндлөн шархтай, шарх хуучин тавлаж хатсан байв. 2 хөл шулуун баруун урд зүг рүү хийсэн байдалтай 2 хөлийн өсгий хооронд 15-18 см орчим зайтай байв. Баруун гар тохойгоор нугарч сарвуу толгойны харалдаа 25-30 см орчим зайтай байрласан байх ба цогцсын 2 нүдний зовхи аниастай, ам хагас ангайсан, хамар чих зэргээс гарсан зүйлгүй, амнаас бор хүрэн шингэн зүйл гарч баруун хацар духны хэсгээр бохирлогдсон хатсан байв. Биед ил харагдах гэмтэл шархгүй байлаа...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 04-05 дахь тал)

3. Хэргийн газарт дахин үзлэг хийсэн “...цагаан өнгийн угаалгын машин доторх эд зүйлийг гаргахад ёроол хэсэгт нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу байсныг гэрэл зургаар баримтжуулав. Өрөөний зүүн хойд талын буланд саарал, улаан өнгийн дэрний ууттай дэр, цагаан өнгийн дэрний уутнууд байх ба дэрнүүдийн нэг тал нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх тул гэрэл зургаар бэхжүүлж дэрний уутнуудыг хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 06-11 дэх тал)

4. Цогцост үзлэг хийсэн “169 см урттай 50 кг жинтэй, толгойн урт 5.5см урт, хар хүрэн өгийн үстэй дээд уруулын болон эрүүгээр 1 см урт ургаж буй сахалтай, 40 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. Биеийн галбир зөв, мах мариа өөхөн эдийн хөгжил дунд, хэвлийн хавирганы түвшинд эрхтэн бүрэн, 2 нүдний зовхи аниастай, салст цайвар өнгөтэй, эвэрлэг тунгалаг, хүүхэн хараа бага зэрэг өргөсөн, хамрын яс мөгөөрс бүтэн, 2 чих дэлдэн бүтэн, уруул цайвар хөхөлбөр өнгөтэй, ам хагас ангайсан, үзэгдэх шүд бүрэн, амнаас гарсан зүйлгүй, цогцос хөрсөн, хөшөлт эрүү мөчдөд тод үүссэн, хүүрийн толбо баруун чих биеийн ард дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгөөр үүссэн, гадна бэлэг эрхтний хөгжил зөв...Зулай хуйханд 0.8х см зах эрмэг тэгш бус ангайсан шархтай, гүн нь 0.7 см, зүүн шууны дотор доод хэсэгт 4х15 см талбайд арьсны өнгөн давхаргад зүсэгдсэн хар хүрэн өнгийн тав тогтсон, зүүн бугалгын гадна дунд хэсэгт 7х5 см баруун ташаанд 6,5х3,5 см, баруун гуяны гадна дээд хэсэгт 7х7 см, 1,5х1см, гадна дунд хэсэгт 13х5 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай ,хэвлийн зүүн хэсэгт 4х3 см шар ногоон өнгийн хөхөлбөр цус хуралттай, баруун ташааны доод хэсэгт 2х2 см хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралтай, баруун бугалгын дотор доод хэсэгт 2,5х2 см хэмжээтэй хөх ногоон өнгийн цус хуралттай, биед ил харагдах гэмтэлгүй. Нас бараад 10-12 цаг болжээ.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-14 дэх тал)

5. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...******* нь би ах *******ийн хөлийн хэсэгт буюу урд хэсэгт нь зогсож байсан ба баруун хөлөөрөө хэвлийн хэсэгт нэг удаа өшиглөсөн гэж нуруугаа урд зүг рүү харуулж нүүр хэсгээ хойд зүг рүү харуулан зогсож баруун хөлийн урд хоншоор хэсгээр өшиглөсөн гэж дүрслэн харуулж байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 33-35 дахь тал)

6. Камерын бичлэгт үзлэг хийсэн “2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг 15 минут 49 секундэд саарал өнгийн Соната 7 загварын тээврийн хэрэгсэл байрны хажуугаар гарч байрны урд талын зогсоол хэсэгт зогсох ба дотроос нь жолооч талын хаалгаар эрэгтэй хүн бууж ирээд байрны баруун урд талын булан хэсэгт гар утсаараа оролдоод хэсэг хугацаанд зогсох бөгөөд 00 цаг 17 минут 45 секундэд байрны давхар руу ордог хаалгаар орж байлаа. 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 01 цаг 11 минут 29 секундэд тухайн Сонота- 7 загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийн багааж хэсгийг бараан хувцастай эрэгтэй хүн онгойлгож юм хийж байх бөгөөд багаажийн хаалгыг хаагаад байрны баруун талаар урдаас хойш чиглэлтэй алхах бөгөөд тухайн хун нь хар хөх өнгийн урт куртик, хар өмд хар гутал, хар өнгийн малгайтай цамц, цагаан саарал өнгийн ноосон малгайтай хүн буюу ийн нь ганцаараа алхаж байлаа. Удалгүй 01 цаг 18 минут 44 секундэд ******* нь гартаа цагаан цайвар өнгийн зүйл бариад байрны баруун талаар хойноос урагшаа чиглэлтэй явж байгаад байрны в1 давхрын хаалгаар орж байлаа. Түүний дараагаар 01 цаг31 минут 25 секундэд ******* гарч ирээд машиндаа суугаад хөдөлж байлаа.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ы хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс над руу залгаад *******ийг хүлээж аваарай гэхээр нь очиж *******ийг цагдаагаас хүлээж авсан ба ******* согтуу байхаар нь *******ийг дагуулаад гэр рүүгээ очиж гэртээ хонуулаад маргааш нь ******* хорооллын ард байрлах нийтийн байранд нь очоод хоол хийж өгөөд явсан ба маргааш нь дахиад очиж *******д хоол хийж өгсөн. Маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр очоод хоол хийж өгчхөөд гадуур ажлаа амжуулчхаад яваад очтол гэрт нь ороод гарч байсан ба ахыг байрны эзэд нь байрнаас нь гаргасан байна гэхээр нь ахыгаа хайгаад үзээдэх гээд би бас тэр хавиар хайгаад олоогүй ба ах ээжийнх рүү явсан байж магадгүй би олвол тань руу ярья гээд салаад явсан. Тэгээд над руу тэр өдрийн орой бас цагдаагаас залгаад танай хүү ******* Хатанбаатар эмнэлэг дээр согтуу байна гэхээр нь д хэлээд өөр авхуулсан. Тэрнээс хойш тэй уулзаагүй. нь миний том хүү байгаа юм 1982 оны 01 сарын 08-ны өдөр бид хоёрын дундаас гарсан. Баянгол дүүргийн 5******* сургуулийн суралцаж төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн, дээд сургуульд сураагүй. Манай хүү хувиараа фото студи ажиллуулдаг байж байгаад гэж эмэгтэйтэй 2008, 2009 оны үед нь танилцаж хамт амьдрах болсон ба одоо дундаасаа 12-3 насны 5 хүүхэдтэй. Миний хүү Солонгос улсад 2019-2021 оны хороонд ажиллаж байгаад Монголд ирсэн. Монголд ирээд эхнэр аасаа салсан, нас барахаасаа өмнө нэг танихгүй эмэгтэйтэй хамт амьдраад байх шиг байсан би байнга хамт байдаггүй байсан учир энэ талаар сайн мэдэхгүй. Би заримдаа хүү тэй утсаар ярихаар гадуур таксинд явж байгаа хүүхдүүд дээрээ очиж уулзаж байгаа гэж хэлдэг байсан. Сүүлд амьдарч байсан эмэгтэйтэйгээ Солонгос улсад байхдаа танилцсан байсан тэрнээс болоод эхнэр  5 хүүхдээсээ салсан. Манай хүү Солонгос улсад ажиллаж байгаад Монгол улсад ирээд тэгээд архи согтууруулах ундааны зүйлийг олон хоногоор дараалж хэрэглэдэг болчихсон. Манай 3 хүүхэд хоорондоо ямар нэгэн байдлаар муухай харилцаж нэгэнтэйгээ муудалцаж байгаагүй, Талийгаач *******, мөн талийгаач миний дунд хүү Б.Билгүүн нь бага хүү *******ийг харж өсгөсөн ******* хоёр ахтайгаа их найрсаг сайхан харилцаатай байсан. Хэргийг үнэ зөвөөр шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.ийн гэрчээр өгсөн: “Манай том хүү ******* нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр халтуурт явж байгаад ирлээ гэж шөнө нэлээд харанхуй болсон хойно согтуу орж ирсэн. Би чи согтуу машинаа бариад явж болж байгаа юм уу гэхэд би тэгээгүй сая дэлгүүрээс жижиг архи авч гадаа уучхаад ороод ирлээ гэж хэлсэн. Тухайн үед чихний ар хэсэгт цус гарчихсан байхаар нь цус гараад байна чи яасан юм бэ хүн амьтанд зодуулсан юм уу гэхэд надад сая орж ирэхдээ танай шатнаас уруудаж буухдаа хий гишгэж арагшаа саваад уначихлаа гэж хэлсэн. Ес эхэлж байсан тэр өдөр гадаа цасан хялмаа унаж байсан мөн манай гэрт орох шат нь гэрэл байхгүй харанхуй байдаг юм. Манай хүүхдүүд надад худал хэлж байгаагүй бүгд үнэн учраа хэлдэг юм. Тухайн үед би телевизийн 25 дугаар сувгаар гардаг Невский нэртэй кино үзэж байсан уг кино дуусаагүй байсан. Том хүү кино үзэж байгаад унтаад өгсөн даарчих байх гэж бодоод дээрээс нь хөнжил тавьсан ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй сэрээгүй би унтаад өгсөн. Шөнө дунд болж байхад бага хүү орж ирсэн манайд цаг байдаггүй учир яг хэдэн цагт орж ирснийг би мэдээгүй орж ирээд Талийгаач ахыгаа сэрээч гэж хэлээд мөрнөөс угзарч татаж өндийлгөж суулгасан. Намайг болон талийгаач ахыгаа архи уучихсан байна болиоч та нар гэж хэлээд уурлаж та ч бас согтуу байна гэж надад хэлсэн. Та нар архи дарс уухаа болиорой гэж хэлсэн талийгаач ямар нэгэн зүйл хэлээгүй. ******* гэрээс гарч удалгүй буцаж орж ирэхдээ гартаа хоёр пиво барьж орж ирээд ах ийг мөрнөөс нь татаж босгож ирээд аяга дотор хийсэн пивыг уулгаж дахиад архи дарс гэж байхгүй шүү гэж хэлсэн. Талийгаач тэр үед огиулаад байсан. Тэгээд ******* цэвэр усны сав тайрч та бөөлжих гэж байгаа бол энэ рүү бөөлжөөрэй гэж хэлсэн. Газтай пиво ууж бөөлжих гэж байгаа юм байна гэж хэлээд гэрээс гарсан дахиж орж ирээгүй. *******ийг гарч явсны дараа хоёр гурван удаа огиулж байгаад хэвтээд өгсөн. Өглөө нь миний хамраас цус гараад болохгүй болохоор нь эмнэлэг явъя гэж бодоод ийг дуудах үед ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй биед нь хүрч үзэхэд хамаг бие нь хүйтэн болсон байсан. Би тэгээд яаралтай түргэн тусламж цагдаа дуудсан. Би өөрөө элэгний хорт хавдартай миний хамар амнаас их хэмжээний цус гарсан үед яаралтай түргэн тусламж дууддаг юм. Тухайн үед *******ий ахыгаа огиулах үед ийшээ огиулаарай гэсэн цэвэр усны саванд хамраас гарсан цусаа хийсэн байсан юм. Талийгаач хүүгийн чихний араас болон саванд байсан цусыг цагдаа эмнэлгийн байгууллагын ажилчид хараад надаас асуухад миний цус байгаа юм гэж хэлсэн юм. Талийгаачийг орж ирэхэд чиний араас цус гарч орж ирсэн надад хэлэхдээ халтирч унасан гэсэн талаар би цагдаад хэлсэн. ******* гэрт ирээгүй арав гаран хоног болсон надтай утсаар ярьдаг байсан. Ес эхэлдэг 12 дугаар сарын 22-ны өдөр талийгаач гаднаас орж ирэхдээ чихний ар хэсэг цус болчихсон байдалтай орж ирсэн би юу болсон талаар асуухад гаднаас орж ирэхдээ халтирч унасан талаар надад хэлж байсан бусдаар бол зүгээр байсан. Манай гэрт манай хүүхдүүдээс өөр ямар ч хүн орж ирдэггүй, би хэнийг ч оруулдаггүй юм. Мөрнөөс татаж босгож өндийлгөж суулгаж байсан. огиулж байснаа эргэж хэвтээд өгсөн цохиж зодсон зүйл байхгүй би тэрийг хараагүй ахыгаа зодох тийм хүмүүжил д байхгүй ахдаа их хайртай ахыгаа их хүндэтгэх харилцдаг хүн байгаа юм. Би тухайн өдөр найзуудтайгаа нийлж хоолонд ороод вино уусан байсан бараг эрүүл байсан гэж бодож байна...Манай том хүү гэр бүлийн асуудлаас болж эхнэр хүүхдээсээ салаад сэтгэлээр унаж архи их уудаг болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дахь тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ю.гийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нийтийн байран дээрээ 12 цагийн орчим очих үед ******* нийтийн байрны ойролцоо гудамжинд эрүүл согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ганцаараа явж байхаар нь хажуугаар нь нийтийнхээ байр руу ороод 209 тоот өрөөний хаалгыг нь түгжээд *******ийг оруулахгүй байя өөр газар руу нүүх гэж бодоод жижүүр Ганзоригт хэлээд хаалгыг нь түгжүүлсэн чинь удалгүй ******* нь нийтийн байр руу орж ирж байхаар нь өөдөөс нь очоод хөөгөөд явуулсан чи олон хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн одоо болно гээд хөөгөөд явуулсан. Тэрнээс хойш дахин уулзаагүй. Хашаанаас гараад явахаар нь хамт байдаг эмэгтэй // болон дүү гээд хүмүүст нь утсаар залгаж хэлсэн. нийтийн байрнаас явахдаа бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 2022  оны 12 дугаар сарын 13-ны өдөр ийн аав гээд нэг хүн ирээд гэрийг нь цэвэрлээд хоол хийж өгөөд явах шиг болсон гэж жижүүр Ганзориг надад 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэлсэн.   Би *******д гар огт хүрч байгаагүй. ******* хүн хүнтэй үг солиод байдаггүй, гэртээ ганцаараа л архи уугаад байдаг, агсам согтуу тавьдаггүй, байранд маш бохир заваан байдаг. Манай байрны жижүүр Ганзориг нь *******ийг олон хоногоор архи уугаад байна яах вэ гэж 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үеэр хэлсэн. ******* бол нэлээн архины хамааралтай хүн юм байна лээ. Архи уугаад байгаа талаар нь хамт байдаг эмэгтэйд нь утсаар хэлэхээр би очих боломжгүй байна, угаасаа олон хоног архи уугаад байдаг гэж хэлсэн. нь хэрүүл маргаан агсам согтуу тавиад байдаггүй, харин нийтийн байрны хүмүүсээс мөнгө гуйгаад шаналгаад байдаг байсан гэсэн. ******* нь огт хүн амьтан авчраад байдаггүй, ганцаараа байдаг байсан.  Би *******ийг зодож нүдээд гар хүрээд гэрээс нь чирээд хөөж гаргасан зүйл байхгүй хашааны гадаа явж байхаар нь чи одоо эрүүл байгаа дээрээ өөр газар руу яв, оршин суугчдаас гомдол гараад байна гээд байсан тул 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр явуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал)

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.гийн гэрчээр өгсөн: “******* нь манайд байнга орж ирж архи авдаг хүн юм. Ээж нь гэж нэг эмэгтэй байдаг 55 орчим насны эмэгтэй байдаг. Бас хааяадаа архи авдаг байсан. Манайд түлхүүрээ үлдээдэг. Ээж нь түлхүүр үлдээхдээ манай хүү авна гэж хэлээд явдаг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр намайг гарч байхад манай дэлгүүрээр орж ирээд 0.33 литрийн хараа архи аваад карт уншуулчхаад гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал)

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.ийн гэрчээр өгсөн: “Би *******ийн царайг нь харж байсан хүн байна. Манай дэлгүүрээр байнга орж ирдэг хүн байна. Тухайн хүн манайд орж ирэхдээ байнга архи аваад гарч явдаг юм. Тухайн хүн манай дэлгүүрт хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед орж ирсэн. Орж ирэхдээ хараа архи аваад гарсан. Тооцоогоо хэрхэн яаж хийснийг одоо санахгүй байна. Ер нь байнга архи уудаг хүн юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал)

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.ын гэрчээр өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг 35 минут орчим төрсөн эгч С.ийн амьдардаг гэр болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо давхрын од очиж машины түлхүүрийг нь *******д өгөх гээд очтол эгч хаалга тайлж өгсөн ба шалан дээр дээш хараад хэвтэж байсан бөгөөд нүд нь хагас нээлттэй гөлийсөн байдалтай байхаар нь очоод зулайд нь хүртэл хүйтэн болсон байхаар нь түргэн 103 дуудсан чинь ирээд нас барсан гэж хэлсэн. эгч нэлээн согтуу байсан бөгөөд хүүгээ нас барсан гэхэд итгэхгүй байсан. Би ийн приус 30 загварын хар өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй тээврийн хэрэгслийн түлхүүрийг нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр С.ийн гэрээс ирж аваад хэд хоног таксинд явж байгаад өгье гээд түлхүүрийг нь *******ээс авсан. Тэгээд машиныг нь байсан газарт нь очоод асаах гэтэл асахгүй байхаар нь өнөөдөр түлхүүрийг нь өгөх гээд очсон. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр *******тэй уулзах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд архины мөнгө асуухаар нь мөнгөгүй гэж хэлсэн, тэр үед эгч С. бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Хүнтэй маргаан хийсэн гэж ямар нэгэн зүйл яриагүй. Биед нь ил харагдах нүүр хэсэгт нь бол гэмтэл бэртэл байгаагүй биеийн бусад хэсгийг анзаарч сайн хараагүй. Тэр өдөр юм ярихгүй толгой дохиод салгалаад байхаар нь архиа боль гэж загнаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал)

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.ын гэрчээр өгсөн: “2007 онд би *******тэй танилцаж 2008 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн дундаасаа 4-13 насны 5 хүүхэдтэй боловч хамгийн бага хүүхдээ төрсөн ах Бат- Эрдэнэд өргүүлсэн. ******* бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. 2022 оны 12 дугаар сарын 12, 13-ны үед гэртээ согтуу орж ирсэн бөгөөд би ажилдаа зөрөөд гараад явсан. Тэгтэл манай хүүхдүүд над руу утсаар яриад аав гэрт бөөлжөөд шээгээд байна гэхээр нь цагдаа дуудаж өгсөн ба тэндээс аав нь аваад явсан байсан. Тэрнээс хойш дахин уулзаагүй, тэгээд дараа нь дахиад 2 хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас залгаад танай нөхөр гудамжинд хөлдөх гээд байна ирж ав гэсэн. Тэгээд би завгүй байгаад дүү нь ирээд авч явсан байсан, тэгээд огт холбоо бариагүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хадам ы эхнэр Мөнхцэцэг эгч залгаад нөхөр чинь нас барсан байна шүү гэж хэлсэн. ******* Улаанбаатар хотод төрсөн доороо 2 дүүтэй боловч дүү Б.Билгүүн нь 2010 онд нас барсан. ийн аав, ээж салсан тусдаа амьдардаг байсан. Баянгол дүүргийн 5******* сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Надтай танилцаж байх үед Баянзүрх зах дээр CD худалдан борлуулдаг байсан. Тэгээд 2018 онд нь Солонгос улс руу ажил хийхээр явсан тэгээд 2021 оны 3 дугаар сард эргэж Монголдоо ирсэн. Монголдоо ирээд хувиараа таксинд явдаг байсан. Тэгээд 2021 оны 8 дугаар сард гэрээсээ хувцсаа аваад гэж хүнтэй хамт амьдарна гээд яваад өгсөн. Тэгээд удалгүй 2021 оны 1******* сард ГССҮТ-д согтуудаа унаж гэмтээд очсон байхаар нь би очоод авч байсан бөгөөд тэр үед манай нөхөр гэртээ нэг хар хөх өнгийн приус 30 загварын УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл унаад ирсэн бөгөөд эмэгтэй урьдчилгаа 7-8 сая төгрөгийг нь өгөөд надад зээлээр авч өгсөн гэж хэлсэн. Тэгээд тэр машинаараа таксинд яваад гэртээ байж байгаад 2022 оны 8 дугаар сард дахиад нөгөө гэж эмэгтэйтэй амьдарна гээд явсан. Тэрнээс хойш тэр гэж хүнтэй хамт амьдарч байсан. Солонгос явж ирээд архи согтууруулах ундааны зүйлийг 10-15 хоног тасралтгүй уугаад заримдаа уудаггүй байсан. Архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ агсам тавиад байдаг байсан. *******ийн баруун чих нь 50 хувь сонсдоггүй зүүн чих нь 60 хувь сонсголгүй, өөрөөр өвчин эмгэг гэх зүйл байхгүй, надтай гэр бүл болохоосоо өмнө сүрьеэгээр өвдөөд эмчлүүлж байсан гэсэн. Миний хажууд , нар хэрүүл маргаан зодоон хийж байгаагүй, тийм зүйлс хийх хүмүүс биш. Манай нөхөр эрүүлдээ гайгүй, согтуу үедээ яриа ороод хүний хор шар малтаад, агсам тавих гээд байдаг зантай. Талийгаач тийм зүйл хийж ч байгаагүй ярьж байгаагүй учир Б.Билгүүн гээд дүү өөрийнхөө амийг хорлоод нас барж байсан. Надад гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдвэр гаргаж өгөөрэй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал)

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.ийн гэрчээр өгсөн: “Би 2020 оны 4 дүгээр сард Солонгос улсад би тэй танилцсан ба би 2020 оны 8 дугаар сард Монголд ирсэн. 2021 оны 4 дүгээр сард талийгаач Монголд ирсэн. Тэгээд бид хоёр анх танилцаж байх үедээ хэн хэнийхээ амьдралд саад болохгүй гэж хэлээд танилцаж байсан. Солонгос улсад 4 сар хамтдаа амьдарч байсан. Хамгийн сүүлд 2022 оны 1******* сарын 30-ны өдөр 1-р хорооллын арын нийтийн байранд өглөө ирж уулзаад аймаг руугаа яваад өгсөн тэрнээс хойш уулзаагүй бөгөөд 12 дугаар сарын 1, 2-ны үеэр нагац ахын гийн гэрт байна гээд согтуу утсаар ярьсан. Түүний дараагаар 12 дугаар сарын 10-ны үеэр утсаар ярихад гэртээ харьсан чинь эхнэр цагдаад бариад өгсөн аав намайг цагдаагаас ирж авсан гэж утсаар ярьсан. Түүний дараагаар 12 дугаар сарын 14-ний өдөр нийтийн байрны эмэгтэй нийтийн байрнаас архи уугаад байна гээд хөөж гаргасан гэхээр нь дүү д нь утсаар ярьж хэлсэн, түүний дараа 12 дугаар сарын 16-ны өдөр ээжийнхээ утаснаас ярьж байна гээд ярьсан бөгөөд ээжтэйгээ хамт байгаа шүү хоол унд идсэн гэж хэлсэн. Тэгээд удалгүй 12 дугаар сарын 20-ны үеэр талийгаачийн ээжтэй фейсбүүк чатаар дүрсээ харж ярих үед ээж нь согтуу утсаа аваад талийгаачийг унтаж байна гээд харуулах үед ягаан өнгийн хөнжил нөмрөөд хананы хажууд орон дээр унтаж байсан, тэгээд түүний араас 12 дугаар сарын 22-ны өдөр нийтийн байрны хүн залгаад ийн машиныг авах гээд 2 хүн ирсэн байна шүү нэг нь согтуу байна гэхээр гайхаад нөгөө хүнтэй нь утсаар ярьсан чинь нагац ах нь байна би халтуур хийнэ орлогоо хувааж авах гэж байгаа гэхээр нь би битгий худлаа яриад бай гээд нийтийн байрны хүнд машиныг битгий өгөөрэй гээд өгүүлээгүй. Тэгээд дүү рүү яриад 2 өдөр ахтай чинь утсаар ярьж чадсангүй, чи ээж ах хоёр дээрээ очоод уулзаад утсаар яриулаад өгөөч гэсэн чинь за би зав гарвал очъё гэсэн. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр надад 16 цагийн үед ийг нас барсан гэж хэлсэн тэгээд мэдсэн.  Тэгээд рүү ярих үед би сайн мэдэхгүй байна 12 дугаар сарын 22-ны шөнө би ахыг өмдөндөө бие зассан байдалтай унтаж байхаар нь пиво авч өгөөд өмдийг нь сольж өгөөд унтуулсан гэж хэлсэн. Ах салгалаад архи нэхээд байхаар нь 2 ширхэг пиво уугаад шөнө 12 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн үед гарсан, ингэхийг нь  мэдсэн бол шууд пиво авч өгөхгүй эмнэлэгт аваачиж өгдөг байжээ гэж хэлсэн. Надад амиа хорлох  зүйл огт ярьж байгаагүй, хүүхдүүдээ том болтол нь асарч халамжилж байр авч өгнө 3 жилийн дараа хамт Солонгос явна гэж надад хэлдэг байсан. Талийгаач бид хоёр хамт байх боломжгүй гэдгийг өөрөө мэддэг байсан. Учир нь би нөхөр 3 хүүхэдтэйгээ амьдардаг байсан бөгөөд би нөхрөөсөө салах гээд болохгүй байсан. Тэгээд надтай хөгширсөн хойноо ч хамаагүй 7 хоног ч хамаагүй хамт амьдарна тэр болтол байж байна гэдэг байсан. Талийгаач бид хоёр яг хамт байдаггүй байсан ба талийгаач гэрээсээ өөрөө яваад байр түрээслээд амьдардаг байсан ба би заримдаа ирж очдог байсан. Талийгаач ажил хийх боломжгүй байсан тул бид хоёр 2021 оны 9 дүгээр сард Тоёота приус загварын хар өнгийн тээврийн хэрэгслийг 7,800,000 төгрөгийн урьдчилгааг нь би гаргаж авсан бөгөөд талийгаач таксинд яваад би бас төлөөд зарим хэсгийг төлдөг байсан. Талийгаач 2021 оны 9 дүгээр сард гэрээсээ гарч тусдаа ганцаараа байр түрээсэлж амьдарсан ба 1******* сард буцаад гэр рүүгээ явсан. Түүний дараа 2022 оны 06 дугаар сард дахин ганцаараа амьдарна гээд гэр бүлээ орхиод байр түрээсэлж амьдардаг болсон, үүнээс хойш гэртээ хариагүй, талийгаач гэрээсээ гарч байгаа талаараа надад хэлдэггүй байсан ар гэрийнхэн нь талийгаачийг наашаа цаашаа гэдэггүй байсан. Талийгаач нэг архи согтууруулах ундааны зүйл уухаар 4-5 хоног уудаг гэхдээ байнга уугаад байдаггүй, нэг уух юм бол олон хоног уудаг өөрийгөө болиулж чаддаггүй гэж надад хэлдэг байсан. Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед их чанга дуутай болдог гэхдээ би нэг удаа л сонссон. Талийгаач сонсгол муутай байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал)

15. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1220 дугаартай “******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна. *******ий сэтгэцийн хөгжил нь өөрийн насны түвшинд байна. ******* нь сэтгэцийн хувьд хоцрогдолтой гэх шинж тэмдэг, баримт мэдээлэл үгүй байна. ******* нь болсон явдалд дүгнэлт хийж, үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна. ******* нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 88-89 дэх тал)

16. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 0******* сарын 16-ны өдрийн 132 дугаартай “Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “хэвлийн битүү гэмтэл: Элэгний эдийн задрал, эдийн цусархаг няцрал, цөсний хүүдийн бүрэн хуулрал, хэвлийн хөндийд цус алдалт 1500мл, баруун талын 11-р хавирганы хугарал, хугарал орчмын булчин зөөлөн эдийн цус хуралт”, “Зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, зүүн бугалга, баруун ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт, хэвлийд цус хуралт, баруун ташаанд зулгаралт, баруун бугалганд цус хуралт” гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх “хэвлийн битүү гэмтэл: Элэгний эдийн задрал, эдийн цусархаг няцрал, цөсний хүүдийн бүрэн хуулрал, хэвлийн хөндийд цус алдалт 1500мл, баруун талын 11-р хавирганы хугарал, хугарал орчмын булчин зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдах шинэ гэмтэл, харин “Зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, зүүн бугалга, баруун ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт, хэвлийд цус хуралт, баруун ташаанд зулгаралт, баруун бугалганд цус хуралт” гэмтлүүд нь ир ирмэг болон мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн 24 цагаас дээш цагийн өмнө үүссэн байх боломжтой хуучивтар гэмтэл бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл: элэгний эдийн задрал, эдийн цусархаг няцрал, цөсний хүүдийн бүрэн хуулрал, хэвлийн хөндийд цус алдалт 1500мл, баруун талын 11-р хавирганы хугарал, хугарал орчмын булчин зөөлөн эдийн цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаач нь элэгний хүнд зэргийн өөхлөлт өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаачийн цус нь АВ 4-р бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн цогцост 2022.12.24-ний өдрийн 00:35 минутад үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 10-12 цаг болсон байх боломжтой. Химийн шинжилгээгээр талийгаач *******ийн цусанд 3.6 промилли, ходоодны шингэнд 4.7 промилли, цөсөнд 4.1 промилли спиртийн зүйл илэрсэн. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Элэгний эдэд гликоген илрээгүй байна. Цусанд 3.6 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 92-103 дахь тал)

17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Чимэд-Очир шинжээчийн өгсөн: “Үхэлд хүргэсэн гэмтлийг 24 цагийн дотор авсан байх боломжтой. Талийгаач нас барах үед 24 цагийн дотор дээрх гэмтлийг авсан. Хүнд зэргийн согтолт нь ухамсарт ухаан буурсан, орон зай, цаг хугацааны баримжаа алдагдсан байдаг боловч хүн бүр дээр харилцан адилгүй, нарийвчлан тогтоох боломжгүй. Амь насанд аюултай гэмтэл авсан гэдгийг мэдсэн даруйд эмнэлгийн тусламж авах боломжтой, гэхдээ гаднаас нь хараад биед учирсан амь насанд аюул учруулах гэмтэл тогтоох боломжгүй. Эхо болон шинжилгээгээр мэдэх боломжтой. Хэвлийн баруун дээд  болон хажуу хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Өшиглөгдөх үед амь хохирогч дээрх амь насанд аюултай гэмтлийг авах боломжтой. Гэмтэл авсны дараа идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний хамгаалах рефлекс тодорхой хэмжээгээр буурдаг учир талийгаачид учирсан амь насанд аюултай гэмтэл нь харьцангуй хялбар үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 106-107 дахь тал)

18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ий сэжигтнээр өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны давхарт од байх ээж С., ах ******* нартай уулзахаар очсон. Намайг очих үед өрөөний хаалга онгорхой ээж, ах, хоёр хоёулаа унтаж байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан. Би ахыг ямар байдалтай байгааг харах гэж нөмөрсөн хөнжлийг сөхөж сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь гэдэс хэвлий орчимд нь өшиглөсөн. Хөөе босооч гэж хөнгөхөн нэг удаа өшиглөсөн ах ******* тухайн үед газар хулдаасан дээр унтаж байсан юм. Намайг өшиглөсний дараа ******* ах салгалсан байдалтай босож ирсэн боловч юу ч хэлж чадахгүй байхаар нь би архины хордлогод орсон юм байна гэж бодсон. Урьд өмнө нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хордлого тайлах дусал хийлгэсэн гэж хэлж байсан. ******* ах ширээн дээр байсан Тэрэлж гэх ундааг авч уусан надад юм хэлээгүй эргэж хэвтэх гэж байхаар нь би хэвтүүлээгүй шалан дээр нөмөрч байсан бор хөнжил саарал дэвсгэрийг дэвсэж ор засаж өгч шкафан дотроос шар өнгийн хөнжил гаргаж өгөөд гэрээс өөрийн костюм цагаан ботинк гутлыг бэлдэж дуусаж машиндаа хийчхээд арын СU дэлгүүрээс лаазтай 2 Сэнгүр нэртэй пивыг 01 цаг 15 минутад тооцоо хийж аваад буцаж гэрт орж ахад өгсөн. ах нэг пивыг өөрөө гараараа авч уугаад удалгүй уусан пивоороо бөөлжиж гаргасан. Би бөөлжсийг цэвэрлэж дуусаад ахыг оронд оруулж маргаашнаас битгий уугаарай гэж захиад гэрийн хаалгыг нь маш сайн хаагаад гаднаас хүн орох боломжгүй болгоод түлхэж хаагаад явсан. Маргааш өдөр нь буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг 42 минутын үед над руу утсаар залгахаар нь авсан чинь ах чинь өөд болсон гэж ах чинь хэлээд байна гэхээр нь ээжийнд ирсэн чинь ******* ах шалан дээр хэвтээд байхаар нь очоод хүрээд үзсэн хүйтэн нүд нээлттэй дээшээ харсан нас барсан байдалтай байсан. Манай ах зүүн гарынхаа шуу хэсгийг хутгаар сийчсэн байсан. Би ахын гарыг хараад ахад уурлаж та үхэх гэж байгаа бол үхэх мөрөөрөө үхээрэй битгий гай болоод байгаарай гэж хэлж байсан. Ах хүмүүстэй маргалдаж зодоон цохион бол хийгээд байдаггүй. Архи уухаараа их шунаж уудаг уугаад тасарч унтаад өгдөг байсан. Хүмүүстэй маргалдаж байхыг хараагүй надтай ч маргалдаж хэрүүл хийж байгаагүй даруухан зантай хүн байсан. Намайг очиход ахын зүүн талын гарын шууны дотор талд хутгаар зүсчихсэн юм уу гэмээр шарх байсан өөр шарх харагдаагүй. Би толгойн орой хэсгийн шархны талаар мэдэхгүй байна. Цас ордог өдөр ах ээжид хандаж танай энэ үүдний шатан дээр халтирч унаад толгойгоо юманд цохилоо гэж ярьж байсан гэж ээж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 126-129 дэх тал)

19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ий яллагдагчаар өгсөн: “Намайг орох үед ах газар шалан дээр унтаж байсан, ээж орон дээр унтаж байсан. Манай байрны эзэн эмэгтэй 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр над руу утсаар залгаад ах ээж хоёр чинь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байрнаасаа гаргана гээд байна шүү гэхээр нь би очиж уулзах гээд ороод ахыг сэрээж уулзах шаардлагатай болсон юм. ******* нь над руу дайрч агсам тавьсан, хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Намайг ирсэн гэдгийг ээж маань мэдэж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 140 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гурав: Гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаарх шүүхийн дүгнэлт.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “*******ий тухайд өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа... Гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл байгаагүй үзэж байна...” гэсэн,

иргэдийн төлөөлөгчөөс “******* нь санамсар болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэм буруутай...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч, шинжээч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны давхрын од согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байсан өөрийн төрсөн ах *******ийг хэвлий тус газарт нь баруун хөлөөрөө өшиглөж амь насыг нь  хохироосон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 04-05 дахь тал), Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 06-11 дэх тал), Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-14 дэх тал), Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...******* нь би ах *******ийн хөлийн хэсэгт буюу урд хэсэгт нь зогсож байсан ба баруун хөлөөрөө хэвлийн хэсэгт нэг удаа өшиглөсөн гэж нуруугаа урд зүг рүү харуулж нүүр хэсгээ хойд зүг рүү харуулан зогсож баруун хөлийн урд хоншоор хэсгээр өшиглөсөн гэж дүрслэн харуулж байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 33-35 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 39-40 дэх тал), С.ийн гэрчээр өгсөн: “...Том хүү кино үзэж байгаад унтаад өгсөн даарчих байх гэж бодоод дээрээс нь хөнжил тавьсан ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй сэрээгүй би унтаад өгсөн. Шөнө дунд болж байхад бага хүү орж ирсэн манайд цаг байдаггүй учир яг хэдэн цагт орж ирснийг би мэдээгүй орж ирээд Талийгаач ахыгаа сэрээч гэж хэлээд мөрнөөс угзарч татаж өндийлгөж суулгасан. Намайг болон талийгаач ахыгаа архи уучихсан байна болиоч та нар гэж хэлээд уурлаж та ч бас согтуу байна гэж надад хэлсэн. Та нар архи дарс уухаа болиорой гэж хэлсэн талийгаач ямар нэгэн зүйл хэлээгүй. ******* гэрээс гарч удалгүй буцаж орж ирэхдээ гартаа хоёр пиво барьж орж ирээд ах ийг мөрнөөс нь татаж босгож ирээд аяга дотор хийсэн пивыг уулгаж дахиад архи дарс гэж байхгүй шүү гэж хэлсэн. Талийгаач тэр үед огиулаад байсан...*******ийг гарч явсны дараа хоёр гурван удаа огиулж байгаад хэвтээд өгсөн. Өглөө нь миний хамраас цус гараад болохгүй болохоор нь эмнэлэг явъя гэж бодоод ийг дуудах үед ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй биед нь хүрч үзэхэд хамаг бие нь хөв хүйтэн болсон байсан. Би тэгээд яаралтай түргэн тусламж цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дахь тал), О.ын гэрчээр өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг 35 минут орчим төрсөн эгч С.ийн амьдардаг гэр болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо давхрын од очиж машины түлхүүрийг нь *******д өгөх гээд очтол эгч хаалга тайлж өгсөн ба шалан дээр дээш хараад хэвтэж байсан бөгөөд нүд нь хагас нээлттэй гөлийсөн байдалтай байхаар нь очоод зулайд нь хүртэл хүйтэн болсон байхаар нь Түргэн 103 дуудсан чинь 103 нас барсан гэж хэлсэн...Хүнтэй маргаан хийсэн гэж ямар нэгэн зүйл яриагүй. Биед нь ил харагдах нүүр хэсэгт нь бол гэмтэл бэртэл байгаагүй биеийн бусад хэсгийг анзаарч сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал), А.ийн гэрчээр өгсөн: “... рүү яриад 2 өдөр ахтай чинь утсаар ярьж чадсангүй, чи ээж ах хоёр дээрээ очоод уулзаад утсаар яриулаад өгөөч гэсэн чинь за би зав гарвал очъё гэсэн. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр надад 16 цагийн үед ийг нас барсан гэж хэлсэн тэгээд мэдсэн, ба тэгээд рүү ярих үед би сайн мэдэхгүй байна 12 дугаар сарын 22-ны шөнө би ахыг өмдөндөө бие зассан байдалтай унтаж байхаар нь пиво авч өгөөд өмдийг нь сольж өгөөд унтуулсан гэж хэлсэн. Ах салгалаад архи нэхээд байхаар нь 2 ширхэг пиво уугаад шөнө 12 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн үед гарсан, ингэхийг нь мэдсэн бол шууд пиво авч өгөхгүй эмнэлэгт аваачиж өгдөг байжээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал), Т.Чимэд-Очир шинжээчийн өгсөн “Үхэлд хүргэсэн гэмтлийг 24 цагийн дотор авсан байх боломжтой. Талийгаач нас барах үедээ 24 цагийн дотор дээрх гэмтлийг авсан...Амь насанд аюултай гэмтэл авсан гэдгийг мэдсэн даруйд эмнэлгийн тусламж авах боломжтой, гэхдээ гаднаас нь хараад биед учирсан амь насанд аюул учруулах гэмтэл тогтоох боломжгүй. Эхо болон шинжилгээгээр мэдэх боломжтой. Хэвлийн баруун дээд  болон хажуу хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Өшиглөгдөх үед амь хохирогч дээрх амь насанд аюултай гэмтлийг авах боломжтой. Гэмтэл авсны дараа идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний хамгаалах рефлекс тодорхой хэмжээгээр буурдаг учир талийгаачид учирсан амь насанд аюултай гэмтэл нь харьцангуй хялбар үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 106-107 дахь тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 0******* сарын 16-ны өдрийн 132 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 92-103 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримттай шүүгдэгч *******ий мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд нь нийцэж байх бөгөөд хэрэг гарах цаг хугацаанд амь хохирогч *******ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж шалтаглан сэрэхгүй байна гэж хэвлий тус газарт баруун хөлөөрөө өшиглөсний улмаас элэгний эдийн задрал, эдийн цусархаг няцрал, цөсний хүүдийн бүрэн хуулрал, хэвлийн хөндийд цус алдалт 1500мл, баруун талын 11-р хавирганы хугарал, хугарал орчмын булчин зөөлөн эдийн цус хуралт гэмтэл учирсны улмаас хүний амь нас хохирсон гэмт үйлдэл үхэл хоорондын шууд шалтгаант холбоотой байх бөгөөд түүний дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдоно.

Хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлах, эсхүл тухайн үйлдэл нь амь насанд аюултай болохыг урьдаас ухамсарлах боломжтой байдгаар илэрнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хохирогчийн хэвлийн хэсэгт баруун хөлөөрөө өшиглөхдөө амь насанд нь аюултай болохыг мэдэх боломжтой байхад  өшиглөсөн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэх, эсхүл хохирогчийг алах сэдэл байгаагүй гэж үзэх субьектив санаа зорилго үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэдийн төлөөлөгч нараас гаргасан “ болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хуулийн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь өөрийн хийж буй үйлдлийн хууль бус шинжтэй, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд аюултайг мэдэж, хүсч үйлдсэн, үйлдлээрээ үр дагаварт хүргэсэн буюу хохирогчийн амь насыг хохироож буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд “...Талийгаачийн ажил явдлыг өөрсдөө зохицуулж хийсэн. Гомдол, санал байхгүй...Ах нь байсан бол дүүгээсээ гомдол нэхэхгүй байсан байх..” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар. 

Улсын яллагчаас *******ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг, 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь тогтвор суурьшилтай ажил хөдөлмөр эрхэлдэг, 1-4 насны хоёр хүүхэдтэй. Гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Иймд Эрүүлийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү..” гэсэн санал, дүгнэлтийг гаргалаа.  

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан хэрэглэх зохицуулалт бөгөөд заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн (императив) шинжтэй хэм хэмжээ биш юм.

Шүүгдэгч *******, амь хохирогч ******* нар нь хоорондоо төрсөн ах дүүс байх ба тэдний эцэг ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон байдаг. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр шүүгдэгч *******өөс “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүхээс шүүгдэгч *******ийг “бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэснийг хохирлоо нөхөн төлсөнтэй адилтгаж ойлгож болохгүй юм.

Учир нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан бөгөөд хүний амь нас хэзээ ч нөхөн сэргээгдэх боломжгүй хохирол хор уршигтай.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүхээс *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон” тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад  заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах ...” зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжгүй.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

*******д оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь  харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Тав: Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл баривчлагдсан 01 хоног, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 0******* сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 31 хоног, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 22 хоног нийт 54 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хамт ирүүлсэн амь хохирогч *******ийн баруун гарын 5 ширхэг хумс, зүүн гарын 5 ширхэг хумс, гэрч С.ийн баруун гарын баруун гарын хумсны дээж 1 ширхэг хумс, зүүн гарын хумсны дээж 2 ширхэг нийт 13 ширхэг хумс,  флаш, сиди тус бүр нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хос гутал нэг ширхгийг шүүгдэгч *******ий хүсэлтээр өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* ******* овогт ы ийг “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ий цагдан хоригдсон 54 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******ий цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хамт ирүүлсэн амь хохирогч *******ийн баруун гарын 5 ширхэг хумс, зүүн гарын 5 ширхэг хумс, гэрч С.ийн баруун гарын баруун гарын хумсны дээж 1 ширхэг хумс, зүүн гарын хумсны дээж 2 ширхэг нийт 13 ширхэг хумс,  флаш, сиди тус бүр нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хос гутал нэг ширхгийг шүүгдэгчид буцаан олгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                                      ШҮҮГЧ                                      Г.ЗОЛБОО