| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0043/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/037 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: ,
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214001670016 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар;*******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Наран мандал энтерпрайзес ХХК-ний Цагаан цахир уурхайн баяжуулах үйлдвэрийн тээрмийг цэвэрлэж байхдаа тээрмийн баяжуулсан шорооноос 235,01 грамм баяжуулсан шороог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 15.173.429 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
... 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******, бид гурав Наран мандал энтерфрайзес ХХК-ний уурхайн тээрэмнээс бөмбөлөг шаарик гаргах, тээрэмний хуяг зөөх ажлын наряад авсан. Тэгээд бид гурав 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тээрэм рүү орж ажиллаад хуяг зөөж байхдаа ажлаас өгсөн байсан шоколадны 2 ширхэг цаасанд би тээрэмний унасан сул шорооноос авч хийгээд авч гарах гэж байгаад баригдсан. Би ганцаараа хулгайлсан. Би тээрэм рүү орохоосоо өмнө хамт ажиллах *******, хоёрт тээрэмнээс шороо авах уу гэсэн санал тавьж хэлж үзсэн чинь тэр хоёр яах юм баригдана гээд зөвшөөрөөгүй.Тэгэхээр нь би ганцаараа хулгайлсан. Тэр үед *******, хоёр тээрэмнээс салгасан хуягийг зөөж байсан. Харин би ганцаараа тээрэмний хойд талынх нь мухарт байж байгаад ганцаараа шороог шоколадны цаасанд хийгээд аваад гарсан. Тэр хоёрт мэдэгдээгүй. Гарахдаа би тэр шороог байгаад тээрэмнээс гарах гэж байсан *******д ууттай нь өгөөд энийг аваад цаанаа тавьчих гэсэн чинь ******* аваад тээрмийн хаалганы хажууд тавьсан. *******д уг авч гадаа тавиулсан зүйлд тээрэм дотроос авсан шороо байгаа гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 244/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Энэ хэрэг нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Уг гэмт хэргийн улмаас стандарт хэмжил зүйн шинжээчийн дүгнэлтээр 78,76 гр алтыг 15297554 төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү мөнгийг нэхэмжилнэ. Мөн шинжээчийн дүгнэлт гаргасан зардлыг шүүгдэгчээс гаргуулна гэв.
Хохирогч байгууллагын төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 06 дугаар сарын 25-ны орой 18-19 цагийн үед манай уурхайн баяжуулах үйлдвэрийн хэлтэс доторх том тээрэм задаргааны ажлын үеэр баяжуулах үйлдвэрийн туслах ажилтай, *******, ******* нар том тээрэм дотроос сорчлон ялгаж ууталсан баяжмалтай шороог цагаан өнгийн торонд ундаа, шоколадны хамтаар хийн нууцаар авч гарсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 120-121/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би Наранмандал уурхайд ажилладаг. Үйлдвэрийн тээрэм сард нэг удаа задалж баяжмалаа авдаг юм. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үйлдвэрийн тээрэм задлах ажилд *******, ******* бид 3 томилогдон ажиллаж байгаад орой ажил тарах үед *******, ******* бид хоёр дээр ирээд мөнгөний хэрэг гараад байна жаахан юм авчихмаар байна яах уу гэхээр нь бид хоёр яах юм гуравуулаа ажилгүй болчихвол гэсэн чинь надад мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь бид хоёр юм дуугараагүй ажлаа үргэлжлүүлээд хийж байсан. Тарах болоод бид гурав хамгаалалтын албаны ажилтанд шалгуулчихаад ******* ундаа хаана байна ууя” гээд ундаа руугаа явсан чинь хамгаалагч араас нь дагаж яваад ундааг авч ирээд шалгасан чинь ундааны уутан дотроос чихрийн цаастай баяжмалын шороо байна гээд гаргаад ирсэн. ******* тээрмийн баруун хойд талын буланд доошоо харчихсан сууж байсныг нь харсан. Тэрнээс баяжмалтай шороог хулгай хийснийг мэдээгүй. Бид гурвыг тээрэм дотор ажил хийж байхад гаднаас хүн ундаа уух уу гэхээр нь тэгье гэхэд гаднаас нэг хүн ундаа, идэх юм өгснийг нь би гурав тээрэм дотор ажлаа хийж байхдаа би ундаа уусан. Өгсөн юмыг нь идээгүй... гэх мэдүүлэг /1 хх-ийн 23-24, 125/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...үйлдвэрийн тээрэм задлах ажилд *******, бид 3 томилогдон ажиллаж байгаад орой ажил тарах үед *******, бид хоёр дээр ирээд мөнгөний хэрэг гараад байна жаахан юм авчихмаар байна гэхээр нь бид хоёр дэмий биздээ гэж хэлчихээд хийж байсан ажлаа үргэлжлүүлээд явсан. Тэгсэн ******* цаашаа яваад өгсөн. Юу болсныг мэдээгүй байж байгаад орой ажил тарах болоод бид 3 хамгаалалтын албаны ажилтанд шалгуулчихаад ундаа уух гээд ундаа руу явсан чинь хамгаалагч хажуугаар орж ирээд энийг шалгана гээд ууттай байсан ундааг аваад явсан. Тэгээд би араас нь очтол чихрийн цаастай ууттай баяжмалын шороо байна гээд гаргаад ирсэн. Б.******* нь тээрэм дотор баруун хойд буланд хуяг хуулж байсан. Тэр хуулсан хуягийг нь надад зөөж өгөхөөр нь би хуягийг нь тээрмийн амаар гаргаж хүмүүст өгч байсан. ******* тээрмийн баруун хойд талын буланд доошоо харчихсан сууж байхыг нь харсан. Тэрнээс баяжмалтай шороо авч байгааг нь хараагүй. Тээрэм дотроос баяжмалтай шороо хулгайлсныг нь мэдээгүй. Уурхайгаас тээрэм дотор ажиллаж байсан хүмүүст ундаа, жижиг блок гэсэн шоколад өгснийг нь тухайн үед ажлаа хийж байгаад идэж, ууж чадаагүй...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 27-28, 127/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... миний ажилладаг Наранмандал ХХК- ний баяжуулах үйлдвэрийн том тээрмийг задлан цэвэрлэх ажлын явцад тухайн тээрмийн баяжуулсан шорооноос тус компанийн баяжуулах үйлдвэрийн ажилтан Г.*******, *******, ******* нар хулгайгаар баяжуулсан шороо авч гарахыг завдсан. Түүнийг хамгаалалтын албаны ажилтан илрүүлэн уурхайн даргад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31-32/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...манай компанийн өдрийн ээлжийн ахлах намайг дуудаад “тээрэм дотор ажиллаж байгаа хүмүүс гялгар уутанд шороо хийж байгааг харлаа” гэхээр нь энэ хүмүүсийг тээрмээс гарч ирэхээр нь үзлэг хийе гэж д би хэлсэн. Тэгээд удаагүй байж байсан чинь станцаар надад үзлэгээр зөрчил илэрлээ хүрээд ирээ гэхээр нь би очиж үзээд уурхайн даргад утсаар мэдэгдсэн... Тухайн үед *******, *******, нар нь уурхайн баяжуулах үйлдвэрийн том тээрэм дотор цэвэрлэгээ хийж ажиллаж байсан... уурхайн том тээрмээс ундааны гялгар уутанд хийсэн шоколадны цаастай жижиг гялгар уутанд боосон хоёр ширхэг баяжмалтай шороо авч гарч ирснийг илрүүлэн ажилласан..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 35-36/,
Гэрч Н.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...би ээлжтэй байж таараад үйлдвэрийн том тээрмийн хуяг угаах ажилд *******, *******, ******* нар нь тээрэм дотор хуяг угаах, задлах ажилд томилогдоод ажиллаж байгаад орой ээлж буух үед тухайн гурван хүнийг сканер болон металл илрүүлэгч төхөөрөмжөөр шалгахад тухайн хүмүүсийн авч явсан шоколадны цааснаас гялгар уутанд хийсэн баяжмалтай шавар гарсныг илрүүлэн хамгаалалтын албаны дарга ид утсаар мэдэгдсэн... Тухайн үед тээрмээс гарч ирэхдээ ууж байсан ундааны уутан дотроос гялаан уутанд боосон баяжмалтай шороог ******* барьж гарч ирсэн. Тухайн үед үйлдвэрийн том тээрэм дотор тээрмийн нүхээр харахад нүхний завсраар гялгар уут барьсан хүн үзэгдээд өнгөрсөн. Яг хэн гэдэг нь бол харагдаагүй. Бүгд нэг ижилхэн хувцастай болохоор таних ч боломжгүй. Гэхдээ тэр гурваас өөр хүн тээрэм дотор байгаагүй. Тухайн үйлдвэрийн том тээрэм бол баяжмалтай шороотой орчин байсан, гялгар уутанд нууж үйлдвэрээс авч гарахыг завдсан, үзлэгээр илэрсэн гялгар ууттай шороо шаргалтсан өнгийн туяатай шороо байсан....” гэх мэдүүлэг /1 хх-ийн
Гэрч Н.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...өглөөний 08:22-оос 18:21 цагийн хооронд үйлдвэрийн том тээрэм зогсож хуяг цэвэрлэх ажил явагдсан. Өдрийн ээлжийн тээрмийн ажил дуусаж тээрэм дотор ажиллаж байсан ажилтан *******, *******, нарт үзлэг шалгалтыг хийхэд ундаа 3 ширхэг Сосо соlа ундаа, 3 ширхэг block шоколад шар цаастай зэрэгт үзлэг хийхэд шоколадны уутанд баяжмалтай шороо хийснийг илрүүлэн мэдээлсэн...” гэх /1-р хх-ийн 116-117/,
Баянхонгор аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсийн шинжээчийн
1. 221400167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 78.76 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин нь Стандарт, Хэмжил зүйн газрын Хэмжил зүйн лабораториор шалгагдан баталгаажсан жин юм.
2. 221400167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 78.76 грамм жинтэй, шар өнгөтэй, товчин хэлбэртэй металл нь алт мөн байна.
3. Алт мөн хэдийч сорьцын шинжилгээ хийж тогтоож болохгүй. Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу MNS ISO/IEC 11426:2017 /тодорхой стандартын дагуу тогтоодог грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд 78.76 грамм нь хүрэхгүй байна. Манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 78,76 грамм жинтэй, шар өнгөтэй товчин хэлбэртэй металл нь алт мөн байна..." гэх дүгнэлт /1 хх-ийн 161/,
Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 923/5643 дугаартай
“...Алтны баяжмалтай шорооноос ялгаж авсан алт 78.76 гр... 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ...15.173.429 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлтэд үндэслэн дүгнэхэд ******* нь Хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 15.173.429 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1 хх-ийн 224-226/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 02/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / 1хх-ийн 238-242/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 3-12/, депозит дансны хуулганууд /1 хх-ийн 179-181/, иргэний үнэмлэхний лавлагаа / 1 хх-ийн 249/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 2 хх-ийн 03/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / 2 хх-ийн 05/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 хх-ийн 06/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Наран мандал энтерпрайзес ХХК-ний Цагаан цахир уурхайн баяжуулах үйлдвэрийн тээрмийг цэвэрлэж байхдаа тээрмийн баяжуулсан шорооноос 235,01 грамм баяжуулсан шороог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 15.173.429 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 244/, Хохирогч байгууллагын төлөөлөгч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг /1 хх-ийн 3-120-121/, гэрч ийн мэдүүлэг /1 хх-ийн 23-24, 125/, гэрч *******ын мэдүүлэг /1 хх-ийн 27-28, 127/, гэрч ын мэдүүлэг /1 хх-ийн 31-32/, гэрч ийн мэдүүлэг /1 хх-ийн 31-32/, гэрч Н.Гантулгын мэдүүлэг /1 хх-ийн 39-40/, Баянхонгор аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсийн шинжээчийн...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 78,76 грамм жинтэй, шар өнгөтэй товчин хэлбэртэй металл нь алт мөн байна..." гэх дүгнэлт /1 хх-ийн 161/, Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 923/5643 дугаартай “...Алтны баяжмалтай шорооноос ялгаж авсан алт 78.76гр... 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ...15.173.429 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1 хх-ийн 224-226/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч байгууллагын төлөөлөгч ******* нь *******ийн үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******ийн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
шүүгдэгч *******т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,
шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
шүүгдэгч *******т оногдуулсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД таван ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 78.76 грамм алтыг / 15.173.429 төгрөгийн үнэтэй/ Наран мандал энтерпрайзес ХХК-д буцаан олгож,
шүүгдэгч *******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал болох 152975 төгрөгийг гаргуулж, Наран мандал энтерпрайзес ХХК-д олгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 152975 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж , Наран мандал энтерпрайзес ХХК-д олгосугай.
7. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД таван ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 78.76 грамм алтыг Наран мандал Энтерпрайзес ХХК-д буцаан олгосугай.
9. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМА