Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

 

2023               01             04                                           2023/ШЦТ/08              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг  2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн,  44 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******, Боржигон  овогт ******* Баянбат.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Баруун-Урт сумын 6 дугаар баг, Далангийн 4-3 тоотод 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай түүний хууль ёсны эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед тархи доргилт, хуйханд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр өмнөх орой муудсан, галт зэвсэг авчирсан  гэдэг нь худлаа. Би сураар юм хийдэг. Шөнө босоод ташуур хийж сууж байгаад цай уух гээд босоход ******* босоод цай чинь наана чинь байгаа гэж хэлчхээд гарсан. *******г орж ирэхгүй болохоор нь гайхаад хайхад байхгүй байсан. Тэгээд өглөө ирэхэд нь хаагуур яваад ирэв гэхэд дуугараагүй. ******* нь бараг дугардаггүй. Нэг гэр бүлийн хоорондоо юм ярихгүйгээр хорвоог туулна гэхэд хэцүү л байна. Машины шил хагалж байхад байсан. ******* нь нэг галт зэвсэг авч яваад одоо хүртэл гаргаж өгөөгүй байгаа. Манай эхнэр буу аваад явчихлаа гээд цагдаад дуудлага өгсөн. Над руу ******* гэж цагдаа залгаад ирж мэдүүлэг өг гэж хэлэхээр нь би өглөө Дарьганга сум явах ажилтай байна гэхэд тэгвэл таныг албадан авчирна гээд 20 цагийн үед 2 цагдаа прокурорын зөвшөөрөлтэйгөөр намайг баривчилж байна гээд авч яваад байцаалт авсан. Эхнэрийнхээ мэдүүлэгтэй танилцахад намайг бэлгийн харьцаанд орохыг шаардсан гэж бичсэн байхаар би худлаа мэдүүлэг байна гээд гарын үсэг зурахгүй гэж хэлсэн чинь таныг баривчилж хорино гэж хэлсэн. Хорих байрны ажилтан таныг энэ удаа баривчлахгүй та явж бай гэж хэлсэн. Би эхнэрээ хаагуур яваад ирэв гээд сүлжиж байсан ташуурын модоороо 2 удаа чичсэн гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр шөнө ******* намайг уурлаад, загнаад байсан. Би *******аас айдаг. Намайг өдөр тутмын сэтгэл, санааны дарамтад байлгадаг. Би бууг бүтэн сайн өдөр хүүхдүүдээ авахдаа аваад амбаарт нуусан. Өглөө намайг ирээд хүүхдээ хөхүүлж байхад ташуураар няцраахгүй гээд миний зулай хэсэг рүү 2-3 удаа цохисон гэв.

 

Хохирогч *******гийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 22 цаг 00 минутын орчим тоотод гэртээ байх үед манай нөхөр Баянбат нь намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орохыг шаардсан. Тэгээд миний дотуур хувцсыг тайлсан. Тэгээд би хүүхэд унтаагүй байхад зүгээр байлдаа гэж хэлэх үед манай нөхөр Баянбат нь над руу уурлаад хүүхэд яавал гэж чамайг боль гэж хэлэх нь үү гэж хэлсэн. Тэгээд манайг бэлгийн харьцаанд орохгүй гэж хэлтэл чи наад өмхий салтайгаа юу гэж бодоод байгаа юм аятайхан алцайгаад хэвтэж чадахгүй байж чамаас сайхан хүүхнүүд зөндөө байна гээд гэрийнхээ эд зүйлийг авч чулуудаад байсан. Тэгээд би айсандаа болоод хадам аав ******* гэрт очиж хоносон юм. Тэгээд би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг 30 минутын орчим тоотод байх гэртээ ирэх үед манай нөхөр Баянбат нь хаагуур яваад ирж байгаа банзал хүүхэн минь хүүхдүүдээ үлдээгээд өмссөн хувцастайгаа зайлаарай гээд миний толгой хэсэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Дараа нь гэрт байдаг ташуурын модоор миний толгой руу 2-3 удаа цохисон асуудал гаргасан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 11-19 дүгээр хуудас/

 

Гэрч “...Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төвөөс зүүн хойш 3 километрийн зайд байрлах гэртээ байсан. 10 дугаар сарын 16-ны өглөө 06:00 цагийн орчим боссон. Босоод биеж засахаар гэрээсээ гартал манай гэрийн хажуу талын галлагааны амбаар гэрэлтэй байсан. Би гайхаад амбаар руугаа ортол манай бэр Баярмаа гал түлчихсэн сууж байсан. Би гайхаад Баярмааг хэзээ ирсэн юм бэ,  юу болсон юм бэ гэхэд Баярмаа би шөнө 01:00 цагт ирсэн, Баянбат үглээд байхаар ирсэн гэж хэлсэн. Би Баярмаагаас зөрүүлээд өөр юу болсон юм бэ, чамайг цохиж зодсон юм уу гэж асуухад Баярмаа үгүй гэж хэлсэн. Тэгээд би буцаж гэр рүүгээ ороод цай чанаад  Баярмааг цай уу гэж хэлэхээр амбаар руу ортол Баярмаа байхгүй явчихсан байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч “Тэр өдрийн өглөө манай ээж гаднаас орж ирсэн. Ээжийг орж ирсний дараа аав, ээж 2 маргалдаж муудсан. Муудаад аав ташуурын модоор ээжийн толгой руу цохисон. Мөн ээж рүү гутал шидсэн. Манай дүүг сууж байхад аав, ээж 2 муудаад байхдаа дүүг унагаасан. Аав ээжийг хараалын үгээр хэлж байсан. Юу гэж хэлснийг нь би санахгүй байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч “ Би тухайн өдөр хөдөө өвөөгийндөө байсан. Би өглөө эрт сэрээд орондоо байхад эмээ, өвөө 2 хоорондоо нөгөө Баянбат, Баярмаа 2 чинь муудалцсан байна, Баярмаа шөнө гэрээсээ гүйж ирээд энэ амбаарт хоносон байна гэж ярьж байхыг нь би сонссон. Тэгээд би босоод ээжтэй өвөөгийн үнээний зэлэн дээр уулзсан. Тэгэхэд ээж аав чинь зүгээр байлгахгүй ээж, дүүг нь уурлаж загнаад байхаар нь ээж гүйж ирж өвөөгийнх нь амбаарт хоносон, одоо ингэж байгаад гэр рүүгээ явлаа гэж надад хэлсэн. Тэгээд би өвөөгийнх рүүгээ ороход эмээ цай чанаж байсан. Цайгаа чанаж дуусаад эмээ, ээжийг дуудах гээд гэрээсээ гарсан. Удалгүй буцаж орж ирээд ээж чинь гэр рүүгээ явчихсан байна гэж хэлсэн. Өглөө 11:00 цагийн орчим аав 2 дүүгийн хамт өвөөгийнх рүү ирсэн. Машиных нь цонхны нэг 1 шил хагарсан байсан. Би ааваас яасан талаар асуухад аав юм дугараагүй. Би дүүгээсээ асуухад ээж эгчтэй ирээд хүүхдүүдээ авъя гэсэн чинь аав өгөхгүй гээд цонхоо хаасан чинь ээж чулуугаар цохиж хагалсан талаар манай дүү надад хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Мөнхзулын “Би 2022 оны өглөө 10 сарын 16-ны өглөө гэртээ байж байхад бэр ******* 09:00 цагийн орчим манайд орж ирсэн. Манай нөхөр Баянбат намайг зодсон гээд их айсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад ******* нөгөө Баянбат чинь намайг зодоод шөнө унтсангүй ирлээ гэж хэлсэн. Тэгээд Баярмаагийн хамт гэр рүү явж байхад 4 замын уулзвар дээр Баянбаттай таарсан. ******* тухайн үед 2 охиноо суулгачихсан машинтайгаа явж байсан. Тэгээд ******* Баянбатын сууж байсан жолооч талаар очоод хүүхдүүдээ авъя гэхэд Б.Баянбат өгөхгүй писда минь явж үх, 16 давхар дээрээс үсэрч үхээч гэх мэтээр *******г загнаад хоорондоо хэрэлдээд байсан. Би тухайн үед айгаад ойртож очоогүй юм. Тэгсэн Баярмаа машиныхаа урдуур гараад нөгөө талын хаалгаа нээгээд 2 хүүхдээ авах гэтэл Баянбат яах гээд байгаа 2 писда вэ гээд 2 хүүхдээ загнаж суулгаад хаалгаа татаж хааж байсан. Тухайн үед шил хагарах шиг шил шар гээд дугарсан сүүлд нь мэдэхэд цонхыг нь цохиж хагалсан сурагтай байсан ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/

 

Яллагдагч *******ын “...Би шөнийн 01:00 цагийн орчим гэртээ ташуурын сур сүлжээд сууж байгаад босоод цай уух санаатай байж байтал ******* босоод унтаж байгаад босоод цайгаа ууж бай гээд гэрээс гараад явсан. Эргэж ******* орж ирээгүй. Би хэсэг гэртээ хүлээж байгаад орж ирэхгүй болохоор нь араас нь гараад хойд амбаар дуу орж үзэхэд байхгүй байсан. Тэгээд өглөө 07:00 цагийн орчим ******* гаднаас орж ирсэн. Би *******г хаагуур явж байгаад орж ирсэн талаар асуухад ******* юу ч дугарахгүй байсан. Тэгэхээр нь би үсэрч босоод чи хаашаа яваад ирж байгаа писда вэ гээд ташуурын модоороо *******гийн дух руу нь чичиж хатгасан. Надад ташуурын модоор толгой руу нь цохиж балбасан зүйл байхгүй. Тэгсэн ******* намайг аллаа, хядлаа гээд бархирч хашхичаад гэрээс гарч гүйж гарсан. Гараад зүүн хашааны айлын хаалгыг  намайг аллаа, цагдаа дуудаарай гэж орилж хашхичаад балбаж байсан. Би гэртээ үлдээд хоёр хүүхдээ хувцаслаад аавынх руугаа явж байхад *******, Мөнхзултай хамт замаар алхаад гэр рүү ирж байсан. Би наанаас нь очоод машинаа замын хажуу хэсэг рүү чөлөөлж зогссон. Би машиныхаа цонхыг жоохон буулгатал ******* хүүхдүүдээ авъя гэхээр нь би өгөхгүй гээд машиныхаа хаалгыг дотроос нь түгжсэн. Тэгсэн Баярмаа газраас чулуу аваад миний машины баруун талын цонхийг хага цохиод чи намайг алаад өг, би үхмээр байна гэх мэтээр над руу уурлаж дайрсан. Би тэгэхээр нь *******д хандан би чамайг алж гараа бузарлахгүй, чи үхмээр байгаа бол тэр 16 давхар дээрээс үсэрч үх гэж би хэлээд би машинтайгаа хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-61 дүгээр хуудас/                                                                                                                                                            

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 539 дугаартай “1. *******гийн биед доргилт, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 92 дугаар хуудас/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62 дугаар хуудас /

 

Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх 90 дүгээр хуудас /

 

Шүүгдэгч *******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 91 дүгээр хуудас /

 

Шүүгдэгч *******ын үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх 93 дугаар хуудас / зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Баруун-Урт сумын 6 дугаар баг, Далангийн 4-3 тоотод 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай түүний хууль ёсны эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед тархи доргилт, хуйханд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч *******гийн “...Тэр шөнө ******* намайг уурлаад, загнаад байсан. Би *******аас айдаг. Намайг өдөр тутмын сэтгэл, санааны дарамтад байлгадаг. Би бууг бүтэн сайн өдөр хүүхдүүдээ авахдаа аваад амбаарт нуусан. Өглөө намайг ирээд хүүхдээ хөхүүлж байхад ташуураар няцраахгүй гээд миний зулай хэсэг рүү 2-3 удаа цохисон ...” гэх,

Насанд хүрээгүй гэрч “Тэр өдрийн өглөө манай ээж гаднаас орж ирсэн. Ээжийг орж ирсний дараа аав, ээж 2 маргалдаж муудсан. Муудаад аав ташуурын модоор ээжийн толгой руу цохисон. Мөн ээж рүү гутал шидсэн. Манай дүүг сууж байхад аав, ээж 2 муудаад байхдаа дүүг унагаасан. Аав ээжийг хараалын үгээр хэлж байсан. Юу гэж хэлснийг нь би санахгүй байна.” гэх

Насанд хүрээгүй гэрч “ Би тухайн өдөр хөдөө өвөөгийндөө байсан. Би өглөө эрт сэрээд орондоо байхад эмээ, өвөө 2 хоорондоо нөгөө Баянбат, Баярмаа 2 чинь муудалцсан байна, Баярмаа шөнө гэрээсээ гүйж ирээд энэ амбаарт хоносон байна гэж ярьж байхыг нь би сонссон. Тэгээд би босоод ээжтэй өвөөгийн үнээний зэлэн дээр уулзсан. Тэгэхэд ээж аав чинь зүгээр байлгахгүй ээж, дүүг нь уурлаж загнаад байхаар нь ээж гүйж ирж өвөөгийнх нь амбаарт хоносон, одоо ингэж байгаад гэр рүүгээ явлаа гэж надад хэлсэн. Тэгээд би өвөөгийнх рүүгээ ороход эмээ цай чанаж байсан. Цайгаа чанаж дуусаад эмээ, ээжийг дуудах гээд гэрээсээ гарсан. Удалгүй буцаж орж ирээд ээж чинь гэр рүүгээ явчихсан байна гэж хэлсэн. Өглөө 11:00 цагийн орчим аав 2 дүүгийн хамт өвөөгийнх рүү ирсэн. Машиных нь цонхны нэг 1 шил хагарсан байсан. Би ааваас яасан талаар асуухад аав юм дугараагүй. Би дүүгээсээ асуухад ээж эгчтэй ирээд хүүхдүүдээ авъя гэсэн чинь аав өгөхгүй гээд цонхоо хаасан чинь ээж чулуугаар цохиж хагалсан талаар манай дүү надад хэлсэн” гэх

Гэрч “...Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төвөөс зүүн хойш 3 километрийн зайд байрлах гэртээ байсан. 10 дугаар сарын 16-ны өглөө 06:00 цагийн орчим боссон. Босоод биеж засахаар гэрээсээ гартал манай гэрийн хажуу талын галлагааны амбаар гэрэлтэй байсан. Би гайхаад амбаар руугаа ортол манай бэр Баярмаа гал түлчихсэн сууж байсан. Би гайхаад Баярмааг хэзээ ирсэн юм бэ,  юу болсон юм бэ гэхэд Баярмаа би шөнө 01:00 цагт ирсэн, Баянбат үглээд байхаар ирсэн гэж хэлсэн. Би Баярмаагаас зөрүүлээд өөр юу болсон юм бэ, чамайг цохиж зодсон юм уу гэж асуухад Баярмаа үгүй гэж хэлсэн. Тэгээд би буцаж гэр рүүгээ ороод цай чанаад  Баярмааг цай уу гэж хэлэхээр амбаар руу ортол Баярмаа байхгүй явчихсан байсан... ” гэх  мэдүүлгүүд,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 539 дугаартай “...1. *******гийн биед доргилт, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Далангийн 4-3 тоотод 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай түүний хууль ёсны эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед тархи доргилт, хуйханд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж заасан. Э хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасан байгаа. Мөн 6 дугаар зүйлийн 6.2 “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж заасан байна. Шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь гэрлэлтийн баталгаатай гэр бүл болоод 12 жил болсон бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарах этгээдүүд байна. Шүүгдэгч Б.Баянбатын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуулийн 10.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрийг шинжийг хангасан байна. Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай түүний хууль ёсны эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед тархи доргилт, хуйханд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэргийн улмаас хохирогчийн *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. *******гийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 161000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч *******аас 161000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу дээр маргаан байхгүй гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын толгой хэсэг рүү гараараа болон ташуурын модоор 2-3 удаа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр эхнэр *******гийн толгой хэсэг рүү гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г “ гэр бүлийн хүчирхийлэл” гэж,

3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг “гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж,

5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж,

6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч *******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр *******г зодож  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”  гэсэн шинжээр тодорхойлогдоно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгааг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоног байхгүй. Хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь эхнэр, нөхрийн хувьд хоорондоо үл ойлголцож бие биеийнхээ үгийг даахгүй, нэг нь ярилцдаггүй улмаас энэ гэмт хэрэг гарсан гэж үзэж байна. ******* нь эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй байхгүй гэж байна. Шүүхийн шатанд гэрлэлтийн цуцлуулна гэж байгаа боловч одоогийн байдлаар гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. ******* нь ар гэрээ тэжээдэг бөгөөд суран эдлэлээр юм хийж орлого олдог. Эхнэр нь эрхэлсэн ажилгүй байгаа. Нийтэд тустай ажил нь орлого олохыг хаадаг учир дээрх нөхцөл байдлыг харгалзан 600,000 төгрөгийг торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тогтсон хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* Баянбатыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 161,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгов.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР