Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

 

2023 оны 01 сарын 06                                    2023/ШЦТ/13                                             Баруун-Урт сум

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* суманд 1994 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, эхийн хамт Сүхбаатар аймгийн ******* баг, Наран булаг гэх газарт  оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Регистрийн дугаар:*******, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг Цагаан хад гэх газарт 2021 оны 12 дугаар сард  иргэн ******* 1 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн ******* дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.******* “...Би Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг Шар хад гэх газар эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 12 арын эхээр манай үхэрт байсан нэг тооны улаан халзан зүсмийн үхрээ бэлчээр дээрээс нь алдаад одоог хүртэл олохгүй байна...” /хх 7-8 дугаар хуудас/,

“...******* нь надаас өөрийн биеэр ирж уучлалт гуйгаад миний шүдлэн үхрийн оронд эр хязаалан насны үхэр өгч миний хохирлыг барагдуулж өгсөн... ” гэх мэдүүлэг /хх 11-12 дугаар хуудас/,

 

Гэрч ******* “Би 2021 оны өвөл Наран сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан хад” гэх газар *******тай цуг өвөлжсөн. Цаг хугацааг нь сайн санахгүй байна. 2021 оны өвөл 12 дугаар сарын эхээр манай суманд багшийн ажил хийдэг тухайн өдөр өмнө нь бярууны мөнгө өгсөн. Тэгээд бяруугаа авах гэж ирсэн юм гээд манай хотонд очсон байсан. Тэгсэн “бяруугаа янзалж чадахгүй байна, чи найздаа бяруу янзлаад өгөх үү” гэхээр нь би *******, нартай хамтарч тухайн бярууг хийж өгөөд явуулсан. Тухайн үед харанхуй байсан болохоор им тамгыг нь сайн ажиглаагүй ямар ч байсан мухар, улаан халзан үхэр л байсан...” гэх мэдүүлэг /хх 19 дүгээр хуудас/,

 

Гэрч ын “...2021 оны 12 дугаар сарын эхээр намайг сумын төвд байхад над руу ирж уулзаад хоёулаа хөдөө цуг яваад үхэр хийж ирэх ажил байна гэж хэлээд намайг хөдөө авч явсан. Тэгээд бид 2 Наран сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан хад” гэх газар ******* гэх айлынд очсон. Тэгээд очиход ******* нь од өгөх үхрээ хөөгөөд ирье гэж хэлээд мотоциклтой хөдлөөд явсан. Хэсэг хугацааны дараа гэрийнхээ гадаа хөөж  ирсэн. Тэгээд манай найз ******* Б.Мөнхбат гэх залуутай хамтраад тухайн үхрийг хийж өгсөн. Үхрээ хийж дуусгаад ын машинд ачаад сумын төв рүү явсан. Яг ямар им тамгатай байсныг нь анзаараагүй ямар ч байсан мухар ягаан үхэр л байсан.” гэх мэдүүлэг /хх 22-23 дугаар хуудас/,

 

Яллагдагч *******ын “Надад мөнгөний хэрэг гарсан байсан учраас 2021 оны 11 дүгээр сарын дундуур шиг санаж байна, яг хэдний өдөр гэдгээ мэдэхгүй байна. Манай 10 жилийн ангийн нь сумын төвд бяруу 500,000 төгрөгөөр авч байгаа гэдгийг мэдээд найз ын утас руу залгаад бяруу өгье гээд 500,000 төгрөгийг өөрийнхөө дансаар авч байсан. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шиг санаж байна залгаад бяруугаа бэлдэж байгаарай удахгүй очиж авна гэхээр нь хүрээд ирээ би ирэхэд чинь бэлдээд байж байя гээд утсаа тасалсан. Тухайн үед манайх гэр авах гээд үхэр ажиллах гэж байсан. Тэгээд би үхрээ татаж ирэхээр морьтойгоо худаг руу мордсон. Би үхрээ 10 цагийн үед усалсан. Тэгээд худгаас айхтар холдоогүй байх гэж бодоод очиход манай үхэр худгийн ойролцоо байсан. Тэнд мөн Б.Энхчулуун ахын үхэр усандаа орсон бололтой байж байсан. Тэгээд би өөрийнхөө үхрийг туухдаа Энхчулуун ахын үхрээс мухар улаан халзан зүсмийн шүдлэн үхэр хамт туугаад гэрийн ойролцоо очоод аргамжиж орхисон. Тэгээд би өөрийнхөө үхрийг гэрийн гадаа аваачиж 7 үхэр ажиллаж, үхэр ажиллаад дуусаж байхад , ын хамт ирсэн. Энэ хоёр 16 цагийн үед ирсэн. Тэгээд би мотоциклтойгоо аргамжиж орхисон улаан халзан үхрийг тууж авчраад Соронзонболд, Мөнхбат хоёроор ажиллуулж Ганболдод өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хх 64-66 дугаар хуудас/

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2202408 дугаартай “хохирогч Б.******* 1 тооны үхрийг зах зээлийн үнийг нийт 1,200,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 29-38 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 67 дугаар хуудас/

 

Шүүгдэгч *******ын оршин суугаа газрыг хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх 86 дугаар хуудас/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 72 дугаар хуудас/

 

Шүүгдэгч *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 83 дугаар хуудас/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаартай прокурорын тогтоол /хх 86-88 дугаар хуудас/

 

“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 128 дугаартай санал /хх 89 -90 дүгээр хуудас / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг Цагаан хад гэх газарт 2021 оны 12 дугаар сард  иргэн ******* 1 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох

хохирогч Б.*******, “Би Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг Шар хад гэх газар эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 12 арын эхээр манай үхэрт байсан нэг тооны улаан халзан зүсмийн үхрээ бэлчээр дээрээс нь алдаад одоог хүртэл олохгүй байна... ******* нь надаас өөрийн биеэр ирж уучлалт гуйгаад миний шүдлэн үхрийн оронд эр хязаалан насны үхэр өгч миний хохирлыг барагдуулж өгсөн” гэх

 гэрч ******* “Би 2021 оны өвөл Наран сумын 2 дугаар багийн нутаг Цагаан хад гэх газар *******тай цуг өвөлжсөн юм. Цаг хугацааг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2021 оны өвөл 12 дугаар сарын эхээр манай суманд багшийн ажил хийдэг тухайн өдөр өмнө нь Бярууны мөнгө өгсөн Бяруугаа авах гэж ирсэн юм гээд манай хотонд очсон байсан юм. Тэгээд найз нь бяруугаа янзалж чадахгүй байна чи найздаа Бяруу янзлаад өгөх үү гэхээр нь би *******, нартай хамтарч тухайн Бярууг хийж өгөөд явуулсан. Тухайн үед харанхуй байсан болохоор им тамгыг нь сайн ажиглаагүй ямар ч байсан мухар, улаан халзан үхэр л байсан. ” гэх

Гэрч ын “...2021 оны 12 дугаар сарын эхээр намайг сумын төв дээр байхад над дээр ирж уулзаад хоёулаа хөдөө цуг яваад үхэр хийж ирэх ажил байна гэж хэлээд намайг хөдөө авч явсан юм. Тэгээд бид 2 Наран сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан хад” гэх газар ******* гэх айлынд очсон юм. Тэгээд очиход ******* нь од өгөх үхрээ хөөгөөд ирье гэж хэлээд мотоциклтой хөдлөөд явсан. Хэсэг хугацааны дараа гэрийнхээ гадаа хөөгөөд ирлээ гэхэд намайг миний найз *******, тухайн үед байсан Б.Мөнхбат гэх залуутай хамтраад тухайн үхрийг хийж өгсөн юм. Тэгээд тухайн үхрээ хийж дуусгаад ын машинд ачаад сумын төв рүү явсан. Яг ямар им тамгатай байсныг нь анзаараагүй ямар ч байсан мухар ягаан үхэр л байсан.” гэх мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2202408 дугаартай үнэлгээний дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

   Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хохирогч Б.******* 1 тооны үхрийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч *******ын  1 тооны үхрийг хулгайлсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.Энхчулуунд 1,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Энхчулуунд учруулсан хохирлыг барагдуулсан хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.  

Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авахаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхээ ашигласан түүний өмчлөлийн 15 настай хээр зүсмийн морины үнийг гаргуулах албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон болно.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан уналга, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч *******аас морины үнэ болох 1,300,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

“Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2202470 дугаартай дүгнэлтээр уг морийг 1,300,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч *******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай .

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч *******т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 1,300,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Энхчулуун нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус  тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР