Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 133

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг дарга, Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга /С.М/ нь 10572325 /арван сая таван зуун далан хоёр мянга гурван зуун хорин таван/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3348484 /гурван сая гурван зуун дөчин найман мянга дөрвөн зуун наян дөрвөн/ төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж, 7223771 /долоон сая хоёр зуун хорин гурван мянга долоон зуун далан нэгэн/ төгрөгийг хариуцагч Ч.С /ЙПхххххххххх/ нь 2019 оны 11 сарын 1-ний дотор төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ч.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 65265 /жаран таван мянга хоёр зуун жаран таван/ төгрөгийг  гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.Ү