Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/039

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: ,

Улсын яллагч: Ж.Энхбат

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: , /

  Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-31-ний шилжих шөнө 01-02 цагийн орчим Баянхонгор аймгийн Заг сумын төвд хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Заг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *******ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж үүдэн зүүн 1-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн.

... 2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнө би Заг сумын соёлын төвд шинэ жилийн баярт оролцож дуу дуулсан. Тэгээд шөнө 01:00 цагийн үед гадаа машинд , хоёрын хамт 0,75 граммын хэмжээтэй нэг шил 0,5 граммын хэмжээтэй ерөөл архи, 2,0 литрийн хэмжээтэй сэрүүн нэртэй пиво зэргийг хувааж уусан. Тэгээд соёлын төврүү бүжиглэх гэж орсон. Тэгээд гарахдаа хэсгийн төлөөлөгч Л.тай тааралдаад зөрж өнгөрөхдөө шүргэсэн. Тэгээд тэрнээс болж түүнтэй маргалдсан. Би соёлын төвийн хойшоо яваад жаахан тайвшраад эргэж орж ирээд буцаж гарах гэж байхад соёлын төвд хэсгийн төлөөлөгч Л. орж ирсэн. Тэгээд бид хоёр барилцаж аваад гадаа гарсан. Гадаа гарсан байхад хэсгийн цагдаа миний нүүр рүү нулимс асгаруулагч цацаад би шатны доор сууж нүдээ арчиж байж байгаад намайг хүмүүс машинд суулгаад тэгээд би гэртээ харьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ тус сумын Соёлын төвд 19 цаг 30 минутын үед эхэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байх үед сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******гийн хамт гудамжинд хүн шалгаж байхад сумын цагдаа гийн утсанд “Соёлын төв дээр хүмүүс зодоон хийгээд байна” гэсэн дуудлага ирсэн. Соёлын төвийн гадаа байсан согтуу хүмүүсийг тарахыг шаардаад байж байхад Соёлын төвийн үүдэнд хүмүүс хоорондоо барилцаж аваад нэг нэгнийгээ цохиод байх шиг болохоор нь би явж ороод  юу болоод байгаа талаар асуухад 4 залуу нь би бүжиглэмээр байна гэж хэлхээр нь удахгүй тарах гэж байна гэхэд ******* гэх залуу чи өнөөдөр бүжиг тараахгүй юм байгаа биз дээ гэхээр нь би одоо тараах гэж байна гэхэд тэр залуу энэ ******* намайг мэдэхгүй байна гээд над руу агсраад орилоод дайраад чи Баянхонгор аймгаас дээшлэхгүй шүү гээд орилоод байсан. Би Соёлын төвийн үүдэнд нэг залуутай юм яриад байж байсан чинь ******* гэх залуу над руу ирээд чи намайг мэдэхгүй байна гээд байхаар нь би *******д хандаж чи юу мэдрүүлэх гээд байгаа юм гэж асуухад миний аав их том хүн, би чамайг 5 хоногийн дараа ажилгүй болгоно гэж хэлээд миний мөрдөснөөс татаад миний нүүр рүү нэг удаа мөргөж дүрэмт хувцасны мөрдсийг хуулахад тухайн ******* гэх залуутай хамт явсан хүмүүс нь түүнийг салгаж аваад явсан. Миний дээд талын урд шүд хөдөлсөн бас албаны хувцас урсан, миний шүд өвдөж байна...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Би куртикний мөнгө нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07, 47/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Бүжиг тараад сүүлийн 3 бүжиг гэж зарлаад би бүжгийн заалнаас *******, хоёртой гарч иртэл Соёлын зүүн урд талд сумын хэсгийн төлөөлөгч , хэсгийн цагдааг гийн хамт хажууд нь , нар зогсож байсан. Тэгээд бид гарч ирсэн чинь ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрын нэрийг дуудаад уулзъя гээд орилоод дайраад байсан. ******* шууд гүйж очоод ыг барьж аваад зулгаахад нь *******ын хувцасны мөрдөс нь далийсан байгаа харагдаж байсан. Хамт байсан хүмүүс нь салгасан. Тэгээд бүгдээрээ цаашаагаа явцгаасан. Дараа нь юу болсныг нь мэдэхгүй байна. Бүгдээрээ харьж амарцгаа гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Бүжгийн зааланд бүжиглэж байтал манай хүргэн ах ирээд танай найз залуу чинь гадаа хүнтэй маргалдаад байна гэхээр би гарсан чинь Соёлын төвийн коридорт манай найз залууг хүмүүс барьсан, сумын 2 цагдаа болохоор соёлын бүжгийн заалны үүдэн дээр зогсож байсан. Манай найз болохоор нөгөө 2 цагдаагийн аль алиных нь нэрээр дуудаад би том шүү та 2 намайг мэдэх үү гээд орилоод байсан. Тэгээд салгаад тухайн коридороос аваад гарсан. Тэгээд гадаа байж байтал сумын 2 цагдаа гараад ирсэн. Нөгөө 2 цагдаа руу нэрээр дуудаад орилоод байсан. Тухайн үед би юу гэж хэлснийг нь санахгүй байна. Гадаа зогсож байтал манай найз залуу сумын хэсгийн төлөөлөгч *******ын гарын шуунаас татаж зуурч автал цаад талаас нь нь нулимс асгаруулагч цацаж тухайн үйлдлийг нь зогсоосон. Тэгээд доошоо шат руу буугаад жаахан нүдээ бариад сууж байгаад машинд суугаад гэртээ харьж амарсан. Харьж амарцгаа гэж шаардлага тавьж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Цагдаагийн алба хаагч соёлын төв рүү ороод гараад ирэхээр нь би очиж  муухай юм ярьчихлаа гээд уучлалт гуйгаад тамхи татаад зогсож байтал ******* ирээд шууд тус сумын хэсгийн төлөөлөгч *******ыг бариад авсан ******* өмнөөс нь түлхсэн. Би болон бид 2 *******г салгаад цааш нь авч яваад гэрт очиж амраасан. *******, 2 “та нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, одоо харьж амарцгаа” гэж намайг гадаа гарч ирэхэд олон нийтийн газар архидан согтуурч танхайрсан үйлдэл гаргавал зөрчлийн тухай хуулиар торгодог заалттай гээд шаардлага тавьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...соёлын төв рүү орж арга хэмжээгээ тараачихаад гараад иртэл гэх залуу хэсгийн төлөөлөгч дээр ирж намайг уучлаарай гээд тэр 2 хоорондоо юм яриад зогсож байтал ******* гэх залуу ирээд хэсгийн төлөөлөгчийн нүүрэн хэсэг рүү нэг удаа мөргөж албаны хувцасных нь мөрдсийг хуулан урж хаясан. Тэгээд хамт явсан залуучууд нь салгаад авч явах гэтэл ******* гэх залуу “манай аав том хүн чамайг 5 хоногийн дотор ажлаас чинь халуулна гээд орилж байгаад хамт явсан хүмүүс нь аваад явсан. Та нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна та нарын согтолт их байна одоо бүгдээрээ харьж амарцгаа гэхэд ******* гэх залуу би бүжиглэмээр байна, та нар бүжиг тараахгүй гээд орилоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай

1.*******ын биед үүдэн зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-59/,

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 31 дугаартай “...Эд зүйлийн нийт үнэ 150.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68/,

-гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/,Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 75-77 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 89/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 92/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 93/, дипозит дансны хуулга /хх-ийн 95-99/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-31-ний шилжих шөнө 01-02 цагийн орчим Баянхонгор аймгийн Заг сумын төвд хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Заг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *******ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж үүдэн зүүн 1-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч *******гийн мэдүүлэг  /81-82/,  хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 05-07/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 15-17/, гэрч *******гийн мэдүүлэг /  хх-ийн 20-22/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 25-27/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 28-30/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59/, Баянхонгор аймгийн Энх нахиа” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 68/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-31-ний шилжих шөнө 01-02 цагийн орчим Баянхонгор аймгийн Заг сумын төвд хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Заг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *******ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж үүдэн зүүн 1-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн....гэх  гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын үүдэн зүүн 1-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан ...гэх дүгнэлт /хх-ийн 58-59/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан...Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхээр байна.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага тавихад шүүгдэгч ******* нь  эсэргүүцсэн үйлдэл гаргасан нь  хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон болно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь архи ууж согтсон, бусдыг хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болжээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч ******* нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч  *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай / Заг сумын Засаг даргын тамгын газарт биеийн тамирын арга зүйч ажилтай, сард тогтмол 637000 төгрөгийн цалинтай/, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,  шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  уг торгох ялыг хэсэгчлэн буюу 8 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Уг  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 8 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.           

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.БАЙГАЛМАА