Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 137

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч Х банкны Дундговь салбар нь нэхэмжлэлийн шаардлагыг 8333333 /найман сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөг болгон бууруулж, хариуцагч Т.С /ЗЮхххххххххх/, Г.М /ЗЮхххххххххх/ нар нь зээлийн гэрээнд тохирсон хуваарийн дагуу үлдэх 8333333 /найман сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176685 /нэг зуун далан зургаан мянга зургаан зуун наян таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С, Г.М нараас 176685 /нэг зуун далан зургаан мянга зургаан зуун наян таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Дундговь салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.У