Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

2023 оны 02 дугаар сарын 14-ний                            2023/ШЦТ/43                                   Баруун-Урт сум

                   

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газарт оршин суух хаягтай, одоогоор ******* сумын 1 дүгээр баг, ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:*******/, *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын эхээр ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас иргэн ******* олон тооны мал буюу 2 тооны бод мал болох хар зүсмийн охин тугалтай, хар зүсмийн  үнээг, мөн үргэлжилсэн үйлдлээр тус сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас иргэн олон тооны мал буюу 2 тооны бод мал болох ухаа халзан тугалтай, ухаа халзан  үнээг машин механизм буюу өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “” маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугаартай цэнхэр өнгийн загварын тээврийн хэрэгслүүдийг ашиглан хулгайлж, хохирогч , нарт тус бүр 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 10-ны үед хохирогч олон тооны мал буюу тугалтай үнээ 3, бяруу 4 ширхэг нийт 10 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 7.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. , нарын үхрийг Haouje маркийн мотоциклоор хөөж авчирсан. Хэргийг үйлдэж дууссаны дараа Хюндай портер улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн. 10 үхэр байсан. Түүнээс 2 тугалтай үнээг ялгаад хөөхөд араас үлдсэн үхрүүд нь дагаад ирсэн байсан. 6 үхрийг зарлагдаагүй. 2 тугалтай үнээг нь зарсан. Тухайн үед Haouje маркийн улаан өнгийн мотоциклтой явж байсан гэв.

 

Эрүүгийн ******* дугаартай хэргээс:

 

1. Хохирогч “... Би Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг гэх газраас мал маллаж амьдардаг юм. Би 2022 оны 05 дугаар сарын эхээр хажуу гэх газраас нэг тооны тугалтай үнээ алдаад одоог хүртэл олохгүй байгаа юм. Би тухайн үед 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үхэрт явж байхад манай гэрийн хойд талд 1 километрийн зайтай манай ухаа халзан үнээ тугалсан байхаар нь би тугалыг нь тэнхрүүлэх гээд хөдөө орхиж яваад маргааш өглөө нь иргэж ирээд авах гэсэн боловч эрээд олоогүй юм. Ухаа халзан үнээ, улаан халзан тугалтай, им нь зөв талын чих мөхөө имтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

 

 Хохирогч “...Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад 1 тооны тугалтай үнээ алдсан талаараа гомдол гаргаж байсан юм. Гомдол гаргаснаас хэд хоногийн дараа Гэндэнсэнгэ нь манай үхрийг тугалтай нь хамт авчирч өгсөн. Ахаа уучлаарай би хулгайлсан юм гэж байсан...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 20х/,

 

Хохирогч ******* “...Би 2022 оны 05 дугаар сарын эхээр “*******” гэх газраас 1 тооны тугалтай үнээ алдаад одоо хүртэл олохгүй байгаа юм. Тухайн үед манай эхнэрийн ээж өнгөрөөд ажил явдал гараад Улаанбаатар хот яваад шарилаа авчирч Мөнххаан сумын 1 дүгээр багт нутаглуулсан. Тэгээд ажил явдал дуусаад гэртээ очоод үхрээ бүртгэхэд нэг тооны тугалтай үнээ байхгүй байсан. Тэгээд би тэр хавийн үхэр болон айл өрхүүдээр явж үзсэн. Миний үхэр бол хар зүсмийн соёолон насны үнээ, тугал нь хар зүсмийн охин тугал байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104х/,

 

Хохирогч ******* “...Би өмнөх мэдүүлэгт болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн. ******* нь надад хохирлын мөнгө өгч чадахгүй, харин орны ижилхэн тугалтай үнээ өгнө гэсэн учраас надад гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 106-107х/,

 

Гэрч “...Гэндэнсэнгэ нь намайг Улаанбаатар хотод 2022 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд байхад миний гар утас руу залгаад “та мал авах уу” гэхээр нь би “тугалтай үнээ 1,400,000 төгрөгөөр авна” гэхэд О.Гэндэнсэнгэ нь “нэг тугалтай үнээ заръя” гэхээр нь тухайн тугалтай үнээний мөнгийг дансаар шилжүүлж байсан. Би ямар данс байсныг би сайн санахгүй байна. Би 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Гэндэнсэнгийн сумын төвд байдаг гэрээр очиж уулзаад “чи үнээгээ өгөх болоогүй юу” гэхэд “та дахиад үхэр авах уу би өөрөө аваачиж өгнө” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд нэг тооны тугалтай үхэр авахаар болсон. 2022 оны 05 дугаар сарын сүүлээр ахын хөдөө гэр дээр байхад Гэндэнсэнгэ нь хөх өнгийн машинтай 2 тооны тугалтай үнээ авчирч өгч байсан. Том эвэртэй сартай ухаа үнээ, тугал нь охин ухаа халзан тугал байсан. Том эвэртэй сартай ухаа үнээ, тугал нь охин ухаа халзан тугалтай үнээг ахын хүү гэх залуу “манай үхэр байна” хэнээс авсан гэж асуусны дараа Гэндэнсэнгэ нь буруу үхрээ өгсөн байна гэж хэлээд авч явсан. Харин оронд нь шар эрээн эвэртэй үнээ, шар эрээн эр тугалтай үнээ авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2202468 дугаартай “...1 тооны тугалтай үнээний зах зээлийн үнэлгээ 1,600,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 121-130х/,

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2202467 дугаартай “...1 тооны тугалтай үнээний зах зээлийн үнэлгээ 1,600,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 36-45х/,

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2202513 дугаартай “... улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 16,466,666 төгрөг, улсын дугааргүй Hoajue загварын мотоциклийн үнэлгээ 1,150,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 52-63х/,

 

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 96-97х/,

 

Яллагдагч Ч.Гэндэнсэнгийн “...Би эхлээд, араас , үхрийг хулгай хийсэн талаараа ярьж өгье. Миний санаж байгаагаар 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр 5 дугаар сарын эхээр хэдний өдөр гэдгээ мэдэхгүй байна, ямар ч байсан малын ченж “та тугалтай үнээ авч байгаа юу” гэхэд авна гэж байхаар нь тухайн хүнээс тугалтай үнээний мөнгө авсан. Хэд хоногийн дараа Д.Эрдэнэцогт нь надаас “тугалтай үнээгээ авмаар байна” гэхээр нь “та дахин тугалтай үнээ авах уу” гэхэд “авна” гэхээр нь дахин тугалтай үнээний мөнгө авсан... 2022 оны 05 дугаар сарын эхээр хэдний өдөр гэдгээ мэдэхгүй байна, надад мөнгөний хэрэг гарсан, мөн дээрээс нь 2 тугалтай үнээний мөнгө авсан учраас тухайн хүний үхрийг олж өгөх зорилготой гэрээсээ гарахаар болсон. Тэгээд би гадаа дөнгөж харанхуй болж байхад өөрийн эзэмшлийн Haouje маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож яваад тус сумын 1 дүгээр баг “Саран наран” гэх газарт очиход олон тооны үхрүүд нийлсэн байхаар нь үхрүүдээс “эвэртэй хар үнээ” хар тугалын хамт ялгаж хөөгөөд тус сумын 1 дүгээр баг гэх газарт аваачиж орхиод явсан. Тухайн өдрийн маргааш өдөр нь хажуу гэх газарт орхиж үлдээсэн хар үнээ, хар тугалыг байгаа эсэхийг шалгаж үзэхээр мотоциклтойгоо очиход сартай ухаа тугалтай үнээ, хар тугалтай үнээтэй хамт нийлсэн байсан. Тэгэхээр нь тухайн 2 тугалтай үнээг ойролцоогоор 4-5 км газар хөөгөөд үлдээгээд явсан. Орой нь тухайн 2 тугалтай үнээгээ өөрийнхөө хаваржааны барилга дээр оруулж хашаад Д.Эрдэнэцогт ахын утас руу залгаад хаана байгаа талаар асуухад “ ахын хөдөө гэрт нь байна” гэхээр нь танд өгөх ёстой 2 тугалтай үнээгээ одоо аваачиж өгье гээд утсаа тасалсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн Хюндай портер улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад ахын гэрийн гадаа очоод Д.Эрдэнэцогт ахад хоёр тугалтай үнээгээ хүлээлгэн өгсөн... 2022 оны 08 дугаар сарын 10-ны үед шиг санаж байна, тус сумын 1 дүгээр баг “” гэх газарт мотоциклтойгоо орой явж байхад олон тооны үхрүүдийн захад ойролцоогоор 10 тооны үхрүүд тусдаа байсан. Тухайн 10 тооны үхрээс 3 тугалтай үнээ, 4 тооны бяруунууд байсан. Тэгээд 10 тооны үхрүүдээс 2 тугалтай үнээг тастаж хөөгөөд гэрийнхээ гадаа авчирсан. Тухайн 2 тугалтай үнээг хөөгөөд явж байхад үлдсэн 6 тооны үхрүүд ижил болохоор араас дагаад байхаар нь тухайн үхрүүдийг буцаж өөр тийшээ хөөж явуулсан. Өглөө босоход хөөгөөд явуулсан 6 тооны үхрүүд нь манай гэрийн гадаа хоёр тугалтай үнээтэйгээ нийлсэн байсан. Тэгэхээр нь тухайн 6 тооны үхрүүдийг тус үхрүүд байсан зүгт ойролцоогоор 3-4 км газар хөөгөөд байхад малтай үхрүүдээс явахгүй байсан. Тэгэхээр нь би тус сумын иргэн Энх-Амгаланд нэг тугалтай үнээг нь зарсан, нэг тугалтай үнээг тус аймгийн төвд танихгүй хүнд зарсан. Би үлдсэн 6 тооны үхрийг ямар нэгэн байдлаар хүнд зараагүй хөөгөөд байхад малтай үхрүүдээс явахгүй байсан. Тэгэхэд уг хэргийн хохирогч М.Алтансүх нь малаа алдсан гээд манайд ирээд манай үхрүүдэд байсан 6 тооны үхэр буюу тугалтай үнээ, 4 бяруугаа ирээд аваад явсан. Тэгээд би хулгай хийсэн нь баригдсан учраас цагдаагийн байгууллагад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үйлдсэн хэргийнхээ талаар ярьсан... “Дунд зүлэгт” гэх газраас “*******” гэх газар нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт ойролцоогоор 22 орчим км. “Дунд зүлэгт” гэх газраас “” гэх газар хүртэл 10 км ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт. “*******” гэх газраас “” гэх газрууд нь хоорондоо 12 км ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт. “Амсар хоолой” гэх газраас “” гэх газар нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт ойролцоогоор 16 км... Анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө айж сандарсан байсан учраас өмнөх мэдүүлгээ сайн санахгүй байна. Тэгэхдээ би дандаа мотоциклтой үхэр тууж гэмт хэргээ үйлдэж дууссаны дараа портер машин дээр хулгай хийсэн үхрүүдээ ачаад өгөх ёстой хүмүүст нь өгсөн. Нэг үгээр хэлэх юм бол мотоциклтойгоо үхрүүдээ тууж хаваржаандаа нууж үлдээгээд хаваржаанаасаа буцаад тухайн 2 тугалтай үнээг Д.Эрдэнэцогтод өгч байсан. Дахин хэлэхэд би уг хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд харанхуй шөнө уг хэргүүдийг үйлдсэн. Одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Би одоогийн байдлаар , нарын хохирлыг барагдуулаад байна. 2 тугалтай үнээний мөнгийг төлж чадахгүй учраас ижилхэн 2 тугалтай үнээг өгч тухайн хүнийг ямар нэгэн хохиролгүй болгож өгнө. Мөнгөний хэрэг гарсан учраас уг гэмт хэргийг үйлдсэн. Би дахиж хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 77-79х/,

 

2. Яллагдагч ******* нь хохирогч 10 тооны бод малыг хулгайлсан гэмт хэргийн талаар:

 

Хохирогч “...Би Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг гэх газар мал маллаж амьдардаг юм. Би 2022 оны 08 дугаар сарын эхээр гэх газраас 10 тооны  үхрээ алдаад одоог хүртэл олохгүй байгаа юм. Би ойр хавийн нутаг болон айлын үхрүүдээр яваад одоог хүртэл олохгүй байгаа юм. Би 2022 оны 09 дүгээр сарын дундуур  “Боонгын хоолой” гэх газар үхрээ хайгаад явж байхад “Боонгын хоолойд” Очирбат гэх айлд манай нэг үнээний тугалыг холбосон эхийг нь сааж байсан.Тэгээд би үхэрт өөрийн үхрээ үзэхэд манай 4 тооны бяруу байсан.Би тухайн Очирбат гэх айлаас нэг тугалтай үнээ 4 бяруутай цуг явсан. Би тэгээд Очирбат гэх хүнээс асуухад “манай хүү Гэндэнсэнгэ гэх хүн авчирсан” гэж хэлж байсан. Би тухайн *******тэй уулзахад “наад үхрүүд чинь манай баруун талаас ирсэн үхэр шүү” гэж байсан.Хөх халзан бүдүүн үнээ, зүүн чих араасаа ганзага баруун цуулбар имтэй,  хар тугалтай  ухаа халзан хязаалан гунж, хоёр чих унганаасаа ганзага имтэй, улаан халзан тугалтай, ухаа гунж зүүн чих араасаа ганзага баруун чих зүрх имтэй,  ухаа тугалтай, эр улаан халзан бяруу зүүн чих араасаа ганзага баруун чих зүрх имтэй, хар бяруу хоёр чих нь араасаа ганзага имтэй , хар нүдэн хүрэн бяруу, зүүн чих араасаа ганзага баруун чих нь цуулга имтэй  ягаан бяруу зүүн чих араасаа ганзага баруун чих нь зүрх имтэй үхрүүдийг  алдсан. Тугалууд нь бүгд имгүй байсан. Би алдсан үхрээ  зах зээлийн ханшаар  үнэлж байна. Миний үхэр нутгаасаа гардаггүй учраас хүн авч явсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154х/,

 

Хохирогч “...Би өмнө өгсөн мэдүүлэгт болсон асуудлын талаар тодорхой ярьсан бөгөөд гэх айлынхаас 6 тооны үхрээ олж авсан. Тус 6 тооны үхрээс 4 нь бяруу, нэг тугалтай үнээ юм. *******эс би 2 тугалтай үнээгээ 2023 оны хавар авахаар бид 2 хоорондоо ярьж тохирсон учраас би тухайн хүнд гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 156-157/,

 

Гэрч “...Би 2022 оны 08 дугаар сарын эхээр Мөнххаан сумын зар зарлалын мэдээ гэх фейсбүүк хаяг дээр тугалтай үнээ худалдаж авна гээд зар тавьсан юм.Тэгэхэд миний утас руу ******* залгаад “та тугалтай үнээ авч байгаа юм уу, би нэг тугалтай үнээ зарах гэсэн юм” гэхээр нь би “сумын төвд байна чи ирээд уулз” гэхэд Гэндэнсэнгэ нь ганцаараа манай гэрт ирээд “би танд залуухан үнээ авчирч өгнө” гэхээр нь би эхнэрийн данснаас 1.400.000 мянган төгрөг Ч.Гэндэнсэнгийн данс руу шилжүүлсэн.Тэгээд надад  үхрээ 08 дугаар сарын 20-ны үеэр манай хөдөө гэрт авчирч  өгсөн. Сүүлний үзүүр цагаан, эвэртэй Ухаа халзан үнээ, тугал нь мухар улаан халзан эр тугал байсан. Им нь зүүн их араасаа ганзага имтэй, байсан, баруун чихний имийг нь би сайн анзаараагүй. Би тухайн тугалтай үнээг хулгайн үхэр гэж мэдээгүй. Би урьд өмнө нь *******эс мал худалдаж авч байгаагүй.Тухайн үед ******* нь ганцаараа манай хөдөө гэрт ирсэн.Цэнхэр өнгийн ачааны машин байсан.Би тухайн үед дугаарыг нь анзаарч сайн хараагүй.Би мөнгийг нь эхнэрийнхээ данснаас Ч.Гэндэнсэнгийн өөрийнх нь Хаан банкны дансанд шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 160-161 х/,

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2202465 дугаартай “...3 тооны тугалтай үнээ, 4 тооны бярууны зах зээлийн үнэлгээ 7,400,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 171-181 х/

 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /хх-145-146х/

 

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-8х/,

 

32-94 СҮҮ, 43-41 СҮЗ, 2646 УЕА дугаартай тээврийн хэрэгслүүдийн лавлагаа /хх-ийн 4-5 х/,

 

  Шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 х /,

 

   Шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 92 х /,

Шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийн иргэний үнэмлэхийн  лавлагаа  /хх-ийн 93 х / зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын эхээр ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас иргэн ******* олон тооны мал буюу 2 тооны бод мал болох хар зүсмийн охин тугалтай, хар зүсмийн  үнээг, мөн үргэлжилсэн үйлдлээр тус сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас иргэн олон тооны мал буюу 2 тооны бод мал болох ухаа халзан тугалтай, ухаа халзан  үнээг машин механизм буюу өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “” маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугаартай цэнхэр өнгийн загварын тээврийн хэрэгслүүдийг ашиглан хулгайлж, хохирогч , нарт тус бүр 1,600,000 төгрөгийн хохирол,

 Мөн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 10-ны үед хохирогч олон тооны мал буюу тугалтай үнээ 3, бяруу 4 ширхэг нийт 10 тооны үхрийг машин механизм буюу өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “” маркийн мотоциклийг ашиглан хулгайлж 7.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

 Шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийн иргэн ******* олон тооны мал буюу 2 тооны бод мал болох хар зүсмийн охин тугалтай, хар зүсмийн  үнээг, мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн олон тооны мал буюу 2 тооны бод мал болох ухаа халзан тугалтай, ухаа халзан үнээг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч , нарт тус бүр 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч “... Би 2022 оны 05 дугаар сарын эхээр хажуу гэх газраас нэг тооны тугалтай үнээ алдаад одоог хүртэл олохгүй байгаа юм. Би тухайн үед 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үхэрт явж байхад манай гэрийн хойд талд 1 километрийн зайтай манай ухаа халзан үнээ тугалсан байхаар нь  тугалыг нь тэнхрүүлэх гээд хөдөө орхиж яваад маргааш өглөө нь эргэж ирээд авах гэсэн боловч эрээд олоогүй юм. Ухаа халзан үнээ, улаан халзан тугалтай, им нь зөв талын чих мөхөө имтэй...”

...Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад 1 тооны тугалтай үнээ алдсан талаараа гомдол гаргаж байсан юм. Гомдол гаргаснаас хэд хоногийн дараа Гэндэнсэнгэ нь манай үхрийг тугалтай нь хамт авчирч өгсөн. Ахаа уучлаарай би хулгайлсан юм гэж байсан...” гэх,

Хохирогч ******* “...Би 2022 оны 05 дугаар сарын эхээр “*******” гэх газраас 1 тооны тугалтай үнээ алдаад одоо хүртэл олохгүй байгаа юм. Үхрээ бүртгэхэд нэг тооны тугалтай үнээ байхгүй байсан. Тэгээд би тэр хавийн үхэр болон айл өрхүүдээр явж үзсэн. Миний үхэр бол хар зүсмийн соёолон насны үнээ, тугал нь хар зүсмийн охин тугал байсан...”

...Би өмнөх мэдүүлэгт болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн. ******* нь надад хохирлын мөнгө өгч чадахгүй, харин орны ижилхэн тугалтай үнээ өгнө гэсэн учраас надад гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх,

Гэрч “...Гэндэнсэнгэ нь намайг Улаанбаатар хотод 2022 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд байхад миний гар утас руу залгаад “та мал авах уу” гэхээр нь би “тугалтай үнээ 1,400,000 төгрөгөөр авна” гэхэд О.Гэндэнсэнгэ нь “нэг тугалтай үнээ заръя” гэхээр нь тухайн тугалтай үнээний мөнгийг дансаар шилжүүлж байсан. 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Гэндэнсэнгийн сумын төвд байдаг гэрээр очиж уулзаад “чи үнээгээ өгөх болоогүй юу” гэхэд “та дахиад үхэр авах уу би өөрөө аваачиж өгнө” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд нэг тооны тугалтай үхэр авахаар болсон. 2022 оны 05 дугаар сарын сүүлээр ахын хөдөө гэр дээр байхад Гэндэнсэнгэ нь хөх өнгийн машинтай 2 тооны тугалтай үнээ авчирч өгч байсан. Том эвэртэй сартай ухаа үнээ, тугал нь охин ухаа халзан тугал байсан. Том эвэртэй сартай ухаа үнээ, тугал нь охин ухаа халзан тугалтай үнээг ахын хүү гэх залуу “манай үхэр байна” хэнээс авсан гэж асуусны дараа Гэндэнсэнгэ нь буруу үхрээ өгсөн байна гэж хэлээд авч явсан. Харин оронд нь шар эрээн эвэртэй үнээ, шар эрээн эр тугалтай үнээ авчирч өгсөн...” гэх,

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2202468 дугаартай “...1 тооны тугалтай үнээний зах зээлийн үнэлгээ 1,600,000 төгрөг...” гэх дүгнэлт, 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2202467 дугаартай “...1 тооны тугалтай үнээний зах зээлийн үнэлгээ 1,600,000 төгрөг...” гэх дүгнэлт,

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2202513 дугаартай “... улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 16,466,666 төгрөг, улсын дугааргүй Hoajue загварын мотоциклийн үнэлгээ 1,150,000 төгрөг...” гэх дүгнэлт,

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол,

Яллагдагч Ч.Гэндэнсэнгийн “... 2022 оны 05 дугаар сарын эхээр надад мөнгөний хэрэг гарсан, мөн дээрээс нь 2 тугалтай үнээний мөнгө авсан учраас тухайн хүний үхрийг олж өгөх зорилготой гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн Haouje маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож яваад тус сумын 1 дүгээр баг “Саран наран” гэх газарт очиход олон тооны үхрүүд нийлсэн байхаар нь үхрүүдээс “эвэртэй хар үнээ” хар тугалын хамт ялгаж хөөгөөд тус сумын 1 дүгээр баг гэх газарт аваачиж орхиод явсан. Тухайн өдрийн маргааш өдөр нь хажуу гэх газарт орхиж үлдээсэн хар үнээ, хар тугалыг байгаа эсэхийг шалгаж үзэхээр мотоциклтойгоо очиход сартай ухаа тугалтай үнээ, хар тугалтай үнээтэй хамт нийлсэн байсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн Хюндай портер улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад ахын гэрийн гадаа очоод Д.Эрдэнэцогт ахад хоёр тугалтай үнээгээ хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг зэрэг болно.

Мөн шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийн олон тооны мал буюу тугалтай үнээ 3, бяруу 4 ширхэг нийт 10 тооны үхрийг машин механизм буюу өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “” маркийн мотоциклыг ашиглан хулгайлж 7.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч “...2022 оны 08 дугаар сарын эхээр гэх газраас 10 тооны  үхрээ алдаад одоог хүртэл олохгүй байгаа юм. 2022 оны 09 дүгээр сарын дундуур  “Боонгын хоолой” гэх газар үхрээ хайгаад явж байхад “Боонгын хоолойд” Очирбат гэх айлд манай нэг үнээний тугалыг холбосон эхийг нь сааж байсан.Тэгээд би үхэрт өөрийн үхрээ үзэхэд манай 4 тооны бяруу байсан. Очирбат гэх хүнээс асуухад “манай хүү Гэндэнсэнгэ гэх хүн авчирсан” гэж хэлж байсан. Би тухайн *******тэй уулзахад “наад үхрүүд чинь манай баруун талаас ирсэн үхэр шүү” гэж байсан. Би алдсан үхрээ  зах зээлийн ханшаар  үнэлж байна. Миний үхэр нутгаасаа гардаггүй учраас хүн авч явсан гэж бодож байна...”,

Хохирогч “...Би өмнө өгсөн мэдүүлэгт болсон асуудлын талаар тодорхой ярьсан бөгөөд гэх айлынхаас 6 тооны үхрээ олж авсан. Тус 6 тооны үхрээс 4 нь бяруу, нэг тугалтай үнээ юм. *******эс би 2 тугалтай үнээгээ 2023 оны хавар авахаар бид 2 хоорондоо ярьж тохирсон учраас би тухайн хүнд гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх,

Гэрч “...Би 2022 оны 08 дугаар сарын эхээр Мөнххаан сумын зар зарлалын мэдээ гэх фэйсбүүк хаяг дээр тугалтай үнээ худалдаж авна гээд зар тавьсан юм.Тэгэхэд миний утас руу ******* залгаад “та тугалтай үнээ авч байгаа юм уу, би нэг тугалтай үнээ зарах гэсэн юм” гэхээр нь би “сумын төвд байна чи ирээд уулз” гэхэд Гэндэнсэнгэ нь ганцаараа манай гэрт ирээд “би танд залуухан үнээ авчирч өгнө” гэхээр нь би эхнэрийн данснаас 1.400.000 мянган төгрөг Ч.Гэндэнсэнгийн данс руу шилжүүлсэн...гэх”,

Яллагдагч Ч.Гэндэнсэнгийн “...2022 оны 08 дугаар сарын 10-ны үед шиг санаж байна, тус сумын 1 дүгээр баг “” гэх газарт мотоциклтойгоо орой явж байхад олон тооны үхрүүдийн захад ойролцоогоор 10 тооны үхрүүд тусдаа байсан. Тухайн 10 тооны үхрээс 3 тугалтай үнээ, 4 тооны бяруунууд байсан. Тэгээд 10 тооны үхрүүдээс 2 тугалтай үнээг тастаж хөөгөөд гэрийнхээ гадаа авчирсан. Би үлдсэн 6 тооны үхрийг ямар нэгэн байдлаар хүнд зараагүй хөөгөөд байхад малтай үхрүүдээс явахгүй байсан. Тэгээд би хулгай хийсэн нь баригдсан учраас цагдаагийн байгууллагад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үйлдсэн хэргийнхээ талаар ярьсан... Би дахиж хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2202465 дугаартай “...3 тооны тугалтай үнээ, 4 тооны бярууны зах зээлийн үнэлгээ 7,400,000 төгрөг...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт:

 

Улсын яллагч: “ ...Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч эд 1,600,000 төгрөгийн хохиролд 1 тооны тугалтайг үнээг буцаан өгсөн, хохирогч ******* 1,600,000 төгрөгийн хохиролд 1 тооны тугалтай үнээ өгөхөөр тохиролцсон, хохирогч М.Алтансүхэд 7,400,000 төгрөгийн хохиролд 6 тооны үхрийг буцаан өгсөн ба 2 тооны тугалтай үнээг 2023 оны хавар буцаан өгөхөөр тохирсон хохирогч нарын зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн ба өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бусаар ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөх, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагддаг бөгөөд яллагдагч Ч.Гэндэнсэнгийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг 2.4 дэх заалтад “машин механизм ашиглаж” мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэв.” дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр: “Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийг иргэн ******* олон тооны мал буюу 2 тооны бод мал болох тугалтай үнээг, мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн олон тооны мал буюу 2 тооны бод мал болох ухаа халзан тугалтай, ухаа халзан  үнээг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч , нарт тус бүр 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн хохирогч олон тооны мал буюу тугалтай үнээ 3, бяруу 4 ширхэг нийт 10 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 7.400.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзнэ.

 

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийн хувьд хохирогч ,, М.Алтансүх нарын үхрийг ижил сүрэгтээ бэлчээрт байхад нь өөрийн эзэмшлийн мотоцикл болон автомашиныг ашиглан хулгайлан авч гэмт хэргийг төгс үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* 2 тооны үхэр, хохирогч 2 тооны үхэр, хохирогч 10 тооны үхрийг хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.

 

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах,ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм.

Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгон тогтоосон байна.

 

Хэргийн баримтаар тогтоогдож буй шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийн дээрх үйлдлүүд  нь хэрэгт нотлогдож тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогч нарын хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирогч нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 16,466,666 төгрөгийг шүүгдэгч *******эс гаргуулж улсын орлогод оруулах, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт битүүмжлэгдсэн загварын улсын дугааргүй мотоциклийг шүүгдэгч *******эс хураан авч улсын орлого болгуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна ” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр: Зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Хохирогч нарын хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2-8 жилийн хорих ял оногдуулахаар зохицуулсан хэрэгт холбогдсон. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Хэргээ сайн дураараа хүлээн мэдүүлсэн. Ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялыг багасгаж өгнө үү.

Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн үнэ 16,466,666 төгрөгийг шүүгдэгч *******эс гаргуулж улсын орлогод оруулах, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт битүүмжлэгдсэн загварын улсын дугааргүй мотоциклийг шүүгдэгч *******эс хураан авч улсын орлого болгох саналыг гаргаж байна.  Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаах болон шүүхийн шатанд тухайн олон тооны малыг хулгайлахдаа маркийн тээврийн хэрэгсэлтэй хөөж авчирсан. Гэмт хэрэг төгссөний дараа Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн талаараа хэлж байна. Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийн зохицуулалттай орсон тул улсын яллагчийн зүгээс улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн үнэ 16,466,666 төгрөгийг гаргасан саналыг дэмжихгүй байна. Харин тухайн малыг хулгайлахдаа ашигласан маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгох саналыг дэмжиж байна. Хохирогч нарын зүгээс гомдол санал байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан зохицуулалтыг хэрэглэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хэсэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

2.3 Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийн үйлдлийн улмаас хохирогч  ,, М.Алтансүх нарын эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдъя.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төрүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд  ашигласан тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заажээ.

 

Шүүхээс шүүгдэгч ******* нь  гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Хаожэ маркийн мотоцикл, Хюндай портер улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг ашигласан гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Хаожэ маркийн мотоциклыг, мөн Жи Эс Би капитал ББСБ ХХК-ны эзэмшлийн улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн үнэ 16,466,666   төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоолоо.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  хулгайн гэмт хэрэг үйлдэж дууссан үедээ Хюндай портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хулгайлсан малыг зөөвөрлөсөн, тухайн тээврийн хэрэгслээр хулгайн гэмт хэрэг үйлдээгүй тул улсын орлого болгох шаардлагагүй гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд мал авах санаа зорилгоор уналга, тээврийн хэрэгслээр нутаг бэлчээрт нь зорьж очих, хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч ******* нь хохирогч , нарын малыг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Хаожэ маркийн мотоциклоор хөөж өөрийн хаваржаандаа хашиж маргааш нь өөрийн эзэмшлийн Хюндай портер улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Д.Эрдэнэцогт  гэх хүнд хоёр тугалтай үнээгээ хүлээлгэн өгсөн буюу уг тээврийн хэрэгслүүд нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан ба уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.Энх-Амгалан, Д.Эрдэнэцогт нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон болно.

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2202513 дугаартай шинжээчийн дүгнэлтээр улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 16,466,666 төгрөг, улсын дугааргүй Hoajue загварын мотоциклийн үнэлгээг 1,150,000 төгрөгөөр тогтоосон ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс энэ үнэлгээний талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай

 

 4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гэндэнсэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизм буюу  түүний эзэмшлийн Хаожэ маркийн мотоциклыг, мөн Жи Эс Би капитал ББСБ ХХК-ны эзэмшлийн улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн үнэ 16,466,666 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирлыг нөхөн төлсөн, хохирогч М.Алтансүх нарын хохирлыг  нөхөн төлөхөө илэрхийлж, тохиролцсон болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР