Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/153

 

 

 

 

 

 

   2023         03             01                                         2023/ШЦТ/153                    

Н НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Г.Баярмаа /Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /ҮД:0929/

хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ***ийн ***д холбогдох эрүүгийн 2209000001289 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн *** хороо, *** хороолол, *** байрны *** тоотод оршин суух хаягтай, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн байгууллагад хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэж, оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, үлдсэн 6 сарын хугацаагаар хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, /цагдан хоригдсон 538 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцсон/,

Боржигон овогт ***ийн *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр

1. 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хооронд *** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Наран” нэртэй түргэн үйлчилгээний цэгийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 40.000 төгрөг, 449.820         төгрөгийн үнэ бүхий тамхи, бохь, шоколад, гоймон, ундаа, 50.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Нокиа” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***д нийт 539.820 төгрөгийн хохирол,

2. 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шилжих шөнө *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны хойд талд байрлан үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 677.000 төгрөг, 379.600 төгрөгийн үнэ бүхий тамхи, 209.500 төгрөгийн үнэ бүхий Мобиком, Юнителийн цаасан нэгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***т нийт 1.266.100 төгрөгийн хохирол,

3. 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжих шөнө *** дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нар” нэртэй хүнсний мухлагийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 10.000 төгрөг, 37.100 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***т нийт 47.100 төгрөгийн хохирол,

4. 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 04 цаг 40 минутын орчим *** дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ачтан” нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 717.940 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***ид нийт 717.940 төгрөгийн хохирол,

5. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжих шөнө *** дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “VL” нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 600.000 төгрөг, 1.164.474 төгрөгийн үнэ бүхий шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***т нийт 1.764.474 төгрөгийн хохирол тус тус учруулсан бусдад нийт 4.335.434 төгрөгийн хохирол,

6. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 02 цаг 30 минутын орчим *** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ***ийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Бичигт хайрхан” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд чиглэсэн үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргээ төгсгөж чадаагүй буюу бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан,

7. 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр шилжих шөнө *** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны гадна талд байрлуулан тавьсан иргэн ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж бусдад 345.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр

1. 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хооронд *** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Наран” нэртэй түргэн үйлчилгээний цэгийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 40.000 төгрөг, 449.820 төгрөгийн үнэ бүхий тамхи, бохь, шоколад, гоймон, ундаа, 50.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Нокиа” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***д нийт 539.820 төгрөгийн хохирол,

2. 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шилжих шөнө *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны хойд талд байрлан үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 677.000 төгрөг, 379.600 төгрөгийн үнэ бүхий тамхи, 209.500 төгрөгийн үнэ бүхий Мобиком, Юнителийн цаасан нэгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***т нийт 1.266.100 төгрөгийн хохирол,

3. 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжих шөнө *** дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нар” нэртэй хүнсний мухлагийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 10.000 төгрөг, 37.100 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***т нийт 47.100 төгрөгийн хохирол,

4. 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 04 цаг 40 минутын орчим *** дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ачтан” нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 717.940 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***ид нийт 717.940 төгрөгийн хохирол,

5. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжих шөнө *** дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “VL” нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 600.000 төгрөг, 1.164.474 төгрөгийн үнэ бүхий шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***т нийт 1.764.474 төгрөгийн хохирол тус тус учруулсан бусдад нийт 4.335.434 төгрөгийн хохирол,

6. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 02 цаг 30 минутын орчим *** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ***ийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Бичигт хайрхан” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд чиглэсэн үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргээ төгсгөж чадаагүй буюу бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан,

7. 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр шилжих шөнө *** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны гадна талд байрлуулан тавьсан иргэн ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж бусдад 345.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх үйл баримтууд буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтуудыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ий өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2209000001289 дугаартай хэргээс:

1. “2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хооронд *** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Наран” нэртэй түргэн үйлчилгээний цэгийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 40.000 төгрөг, 449.820          төгрөгийн үнэ бүхий тамхи, бохь, шоколад, гоймон, ундаа, 50.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Нокиа” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***д нийт 539.820 төгрөгийн хохирол” учруулсан болохыг нотлох:

 

2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний ажил хийж байгаад 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 06:00 цагт ирээд ТҮЦ-дээ бараа материалаа буулгаад явсан. Бараа материалаа буулгахдаа нөхөр ***, аав *** нарын хамт байсан. Бид нар ТҮЦ-ээ түгжээд явсан. Ингээд 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа буюу ТҮЦ-дээ ирэхэд гадна, дотор хаалга бүтэн байдалтай, харин дотогшоо ороход урд талын цонх гадна талаасаа онгойсон байдалтай, гадна талын сараалжин хамгаалалт төмрийг хөшиж хугалан цонх нээгдсэн байдалтай байсан. Тэгээд эд зүйлсээ бүртгэж үзэхэд “Кастер-5” нэртэй тамхи 1 блок, 3 хайрцаг буюу нийт 13 хайрцаг, “Ченж эссэ” нэртэй тамхи 1 блок, 4 хайрцаг буюу нийт 14 хайрцаг, “Эссэ” нэртэй тамхи 1 блок, 6 хайрцаг буюу нийт 16 хайрцаг, Ногоон “эссэ” нэртэй тамхи 1 блок, 6 хайрцаг буюу нийт 16 хайрцаг, “Майлд севен” /том/ нэртэй тамхи 1 блок, 2 хайрцаг буюу 12 хайрцаг, “Майлд севен” /дунд/ нэртэй тамхи 1 блок 3 хайрцаг буюу 13 хайрцаг, “ЛД клаб” нэртэй тамхи 6 хайрцаг, “Парламент” нэртэй тамхи 4 хайрцаг, бэлнээр 40.000 төгрөг, “Дирол” нэртэй бохь 15 боодол /1 боодол нь 850 төгрөгийн үнэтэй/, “Макс пан” нэртэй шоколад 3 ширхэг, “Алпен голд" нэртэй шоколад 7 ширхэг, “Озера” нэртэй шоколад 4 ширхэг, “Зебра” нэртэй шоколад 30 ширхэг, “Кит кат” нэртэй шоколад 4 ширхэг, 10 килограммын савлагаатай “Улаанбаатар” гурил 2 уут, “Нонг шим” нэртэй чанадаг ясны шөлтэй ногоон гоймон 6 ширхэг, Жижиг 0.5 литрийн савлагаатай “Гоё” нэртэй ундааг задалж уусан байсан... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-19, 3-р хх-ийн 6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...Би эхнэр ***ийн хамтаар 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгээс ачаа бараагаа ачаад 06:00 цагийн орчим ирээд *** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” нэртэй ТҮЦ-дээ буулгачхаад явсан. 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс хойш уг ТҮЦ-дээ очоогүй бөгөөд өнөөдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагийн орчим ирэхэд цонх нь нээлттэй, гадна талаасаа хулгай орсон байдалтай байсан. Эхнэр энэ талаар дэлгэрэнгүй мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1- р хх-ийн 25 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 03/23 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд тэнцэх №1, 6, 8 гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь 3 ширхэг гарын мөр нь ***ийн ***ий баруун гарын алга, баруун гарын дунд хуруу, зүүн гарын эрхий хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 37-49 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №СБ1-22-1615 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 488.300 /дөрвөн зуун наян найман мянга гурван зуун төгрөг/-өөр үнэлэгдэв...” гэх тайлан /1-р хх-ийн 52-53 тал/,

 

2. 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шилжих шөнө *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны хойд талд байрлан үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 677.000 төгрөг, 379.600 төгрөгийн үнэ бүхий тамхи, 209.500 төгрөгийн үнэ бүхий Мобиком, Юнителийн цаасан нэгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***т нийт 1.266.100 төгрөгийн хохирол учруулсан болохыг нотлох:

 

2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 127-135 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед ТҮЦ-н дээрээ ирэх үед цонх онгорхой, хөшиг нээлттэй байсан учраас хаалгаа онгойлгож орох үед эд зүйл онгичсон байдалтай, лангууны доор цүнхэнд бэлэн байсан 677.000 төгрөг, 715.000 төгрөгийн тамхи, 209.500 төгрөгийн Мобиком, Юнителийн цаасан нэгж алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-143 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01/211 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд тэнцсэн 2 гэж дугаарласан гар мөр нь санд бүртгэгдсэн ***ийн ***ий баруун гарын алганы дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 154-160 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №12 дугаартай тайлан /1-р хх-ийн 163-164 тал/,

 

3. 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжих шөнө *** дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нар” нэртэй хүнсний мухлагийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 10.000 төгрөг, 37.100 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***т нийт 47.100 төгрөгийн хохирол учруулсан болохыг нотлох:

 

2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 238-241 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...Эд зүйлсээ тоолж үзэхэд “Эссэ” нэртэй тамхи 6 ширхэг, хар “Эссэ” нэртэй тамхи 2 ширхэг, “Кастер” нэртэй тамхи нэг ширхэг, “Майлд сэвэн” нэртэй тамхи 2 ширхэг алдагдсан. Мөн 10.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид ***” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №ТХҮ-992/4315 дугаартай тайлан /2-р хх-ийн 7-9 тал/,

 

4. 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 04 цаг 40 минутын орчим *** дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ачтан” нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 717.940 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***ид нийт 717.940 төгрөгийн хохирол учруулсан болохыг нотлох:

 

2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 51-59 тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 60-67 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “...Манай дэлгүүрээс 717.940 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71-73 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...Би тэр залууг барьж аваад ноцолдож зууралдаж байхад гадуур өмссөн хувцас болон цүнхтэй эд зүйлээ хаяад зугтаасан. 175 см өндөртэй бор царайтай, буржгар үстэй залуу байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 81 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01/216 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд тэнцсэн 5 гэж дугаарласан гар мөр нь санд 5 удаа бүртгэгдсэн ***ийн ***ий баруун гарын эрхий хурууны хээний дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 89-95 тал/,

 

5. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжих шөнө *** дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “VL” нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 600.000 төгрөг, 1.164.474 төгрөгийн үнэ бүхий шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***т нийт 1.764.474 төгрөгийн хохирол тус тус учруулсан бусдад нийт 4.335.434 төгрөгийн хохирол учруулсан болохыг нотлох:  

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 117-119, 124-126 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 155- 157 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...Кассын бэлэн мөнгөний хайрцаг 1 ширхэг, кассын хэвлэгч принтер нэг ширхэг, кассын мөнгөний хайрцаг дотор байсан бэлэн 600.000 төгрөг, “Черри” набор 3 ширхэг, “Мэрси" набор том савлагаатай 1 ширхэг, “Мэрси” набор жижиг савлагаатай 3 ширхэг, “Алпен голд” шоколад 230 ширхэг зэрэг эд зүйл алдсан. Эд зүйлсийн үнэлгээтэй танилцлаа, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 135 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Кости эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тайлан /2-р хх-ийн 158-160 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №СБ1 -22-2858 дугаартай тайлан /2-р хх-ийн 165-166 тал/,

 

6. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 02 цаг 30 минутын орчим *** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ***ийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Бичигт хайрхан” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд чиглэсэн үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргээ төгсгөж чадаагүй буюу бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан болохыг нотлох:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “...Хулгай хийх гэж байсан хүнээ газар дээр нь барьсан болохоор 40.000 төгрөгөө тухайн үед нь буцаагаад авчихсан. Би вакум цонх, принтер, “Хараа” архи 7 ширхэг эд зүйлээ л нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27 тал/,

 

2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Баянгол дүүрэг дэх эргүүлийн офицерын илтгэх хуудас /2-р хх-ийн 21 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид ***” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №ТХҮ-922/4303 дугаартай тайлан /2-р хх-ийн 34-36 тал/,

 

7. 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр шилжих шөнө *** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны гадна талд байрлуулан тавьсан иргэн ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж бусдад 345.000 төгрөгийн хор уршиг учруулсан болохыг нотлох:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 189-192 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн хохирогчоор өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед гэртээ ирээд *** дүүргийн *** хороо, *** байрны гадна *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота кролла” загварын машинаа байрлуулаад гэртээ орсон. 2022 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 06 цагт хөдөө явах гэтэл машиныхаа түлхүүрийг олохгүй байсан тул дотор нь түгжсэн байх гэж бодоод илүү түлхүүрээ аваад гараад иртэл машины түлхүүр хойд талын багажид зоолттой байсан. Тэгээд багажаа нээгээд үзтэл өмнөх өдөр нь хөдөө явахад бэлдээд тавьсан хүнсний зүйл алга болсон байсан. СӨХ рүү ороод байрны гадна талын хяналтын камерыг шалгаж үзэхэд 2022 оны 7 дугаар сарын 14-ний 03 цаг 27 минутад үл таних эрэгтэй манай байрнаас гарч ирээд шууд миний машиныг онгойлгоод асааж яваад өглөө 04 цаг 57 минутад буцааж миний машиныг авч ирж байрлуулаад багаж онгойлгож тортой хүнсний зүйл, 2 пиво аваад 53 дугаар байр руу орсон байсан. Дуудлагаар очсон цагдаа нар ууттай эд зүйлсийг дэлгүүрийн баримттай тулгаж, миний эд зүйлийг бүрэн хүлээлгэж өгсөн байгаа. Алдсан эд зүйлээ үнэлүүлэхгүй, нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197-198 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын гэрчээр өгсөн “...Тухайн орой *** гэртээ байж байгаад гараад явсан бөгөөд хаашаа явж байгааг нь асуугаагүй...” гэх мэдүүлэг/1-p хх-ийн 207-208 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Кости эстимэйт” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №12 дугаартай тайлан /1-р хх-ийн 163-164 тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн 249-250, 3-р хх-ийн 1-4 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ий хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 56, 2 хх-ийн 204 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 180 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 184 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь “...2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хооронд *** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Наран” нэртэй түргэн үйлчилгээний цэгийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 40.000 төгрөг, 449.820           төгрөгийн үнэ бүхий тамхи, бохь, шоколад, гоймон, ундаа, 50.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Нокиа” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***д нийт 539.820 төгрөгийн хохирол учруулсан...” болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, гэрч ***ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 03/23 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №СБ1-22-1615 дугаартай тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шилжих шөнө *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны хойд талд байрлан үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 677.000 төгрөг, 379.600 төгрөгийн үнэ бүхий тамхи, 209.500 төгрөгийн үнэ бүхий Мобиком, Юнителийн цаасан нэгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***т нийт 1.266.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ***ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01/211 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №12 дугаартай тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжих шөнө *** дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нар” нэртэй хүнсний мухлагийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 10.000 төгрөг, 37.100 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***т нийт 47.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ***ын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Ашид ***” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №ТХҮ-992/4315 дугаартай тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 04 цаг 40 минутын орчим *** дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ачтан” нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 717.940 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***ид нийт 717.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ***ийн мэдүүлэг, гэрч ***ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01/216 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжих шөнө *** дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “VL” нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж биет 600.000 төгрөг, 1.164.474 төгрөгийн үнэ бүхий шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн ***т нийт 1.764.474 төгрөгийн хохирол тус тус учруулсан бусдад нийт 4.335.434 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ***ын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Кости эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тайлан, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №СБ1 -22-2858 дугаартай тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 02 цаг 30 минутын орчим *** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ***ийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Бичигт хайрхан” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд чиглэсэн үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргээ төгсгөж чадаагүй буюу бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан болох нь хохирогч ***ийн мэдүүлэг, Баянгол дүүрэг дэх эргүүлийн офицерын илтгэх хуудас, Хөрөнгийн үнэлгээний “Ашид ***” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №ТХҮ-922/4303 дугаартай тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд  “Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, ...үйлдвэрлэлийн эд хөрөнгө агуулах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж /тээшний хэсэг/ зэргийг хамруулан ойлгохоор бол “Тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэдэгт гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шинжийг хангасан буюу шүүгдэгчийг нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч ***ийг үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Түүнчлэн 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр шилжих шөнө *** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны гадна талд байрлуулан тавьсан иргэн ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж бусдад 345.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, гэрч ***ын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Кости эстимэйт” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №12 дугаартай тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан үйлдэл нь эд хөрөнгө завших зорилгогүй, мөн хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр авч явсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ***ий үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ***д 594.820 /таван зуун ерэн дөрвөн мянга найман зуун хорь/-н төгрөг, ***т 1.266.100 /нэг сая хоёр зуун жаран зургаан мянга нэг зуу/-н төгрөг, ***т 127.100 /нэг зуун хорин долоон мянга нэг зуу/-н төгрөг, ***ид 717.940 /долоон зуун арван долоон мянга есөн зуун дөч/-н төгрөг, ***т 529.600 /таван зуун хорин есөн мянга зургаан зуу/-н төгрөг, ***т 1.764.474 /нэг сая долоон зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан дөрөв/-н төгрөг, ***д 345.000 /гурван зуун дөчин таван мянга/-н төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Иймд шүүгдэгч ***ээс нийт 5.475.034 /таван сая дөрвөн зуун далан таван мянга гучин дөрөв/-н төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч ***д 594.820 /таван зуун ерэн дөрвөн мянга найман зуун хорь/-н төгрөг, ***т 1.266.100 /нэг сая хоёр зуун жаран зургаан мянга нэг зуу/-н төгрөг, ***т 127.100 /нэг зуун хорин долоон мянга нэг зуу/-н төгрөг, ***ид 717.940 /долоон зуун арван долоон мянга есөн зуун дөч/-н төгрөг, ***т 529.600 /таван зуун хорин есөн мянга зургаан зуу/-н төгрөг, ***т 1.764.474 /нэг сая долоон зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан дөрөв/-н төгрөг, ***д 345.000 /гурван зуун дөчин таван мянга/-н төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь хулгайлах, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар сольж нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  ***ий цагдан хоригдсон 215 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эрүүгийн 2205024942009, 2205000002014, 2205025242054, 2205000002013, 2105024942082, 2205024951989 дугаартай хэргүүд нэгтгэгдсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 215 /хоёр зуун арван тав/ хоногтой, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 3 /гурав/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 1 ширхэг домакрат, 1 хос савхин бээлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар сольж нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ий цагдан хоригдсон 215 /хоёр зуун арван тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс нийт 5.475.034 /таван сая дөрвөн зуун далан таван мянга гучин дөрөв/-н төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч ***д 594.820 /таван зуун ерэн дөрвөн мянга найман зуун хорь/-н төгрөг, ***т 1.266.100 /нэг сая хоёр зуун жаран зургаан мянга нэг зуу/-н төгрөг, ***т 127.100 /нэг зуун хорин долоон мянга нэг зуу/-н төгрөг, ***ид 717.940 /долоон зуун арван долоон мянга есөн зуун дөч/-н төгрөг, ***т 529.600 /таван зуун хорин есөн мянга зургаан зуу/-н төгрөг, ***т 1.764.474 /нэг сая долоон зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан дөрөв/-н төгрөг, ***д 345.000 /гурван зуун дөчин таван мянга/-н төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Энэ хэрэгт эрүүгийн 2205024942009, 2205000002014, 2205025242054, 2205000002013, 2105024942082, 2205024951989 дугаартай хэргүүд нэгтгэгдсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 3 /гурав/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 1 ширхэг домакрат, 1 хос савхин бээлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ЭРДЭНЭЧИМЭГ