| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2023/0043/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/45 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/45
2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2023/ШЦТ/45 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн ******* боловсролын сургуульд галч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн*******,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар аймгийн************** тоот гэртээ эхнэр болох ******* таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас Ү.Ариунцэцэг рүү аяга шидэж эрүүл мэндэд нь богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө гэртээ архи уугаад ирсэн. Эхнэртэйгээ яаж маргалдсанаа санахгүй байгаа. Өглөө нь эхнэр болсон асуудлыг хэлсэн гэв
Хавтаст хэргээс:
1. Хохирогч Ү.Ариунцэцэгийн “...2022 оны 10 дугаар сарын 15-16-ны шилжих шөнө 03 цагийн үед манай нөхөр ******* нь согтуу орж ирээд, миний хажууд унтана гэхээр нь “би чамаас архи үнэртээд байна, чи өөр газар унтчих” гэхэд ******* нь “чи яахаараа надтай унтдаггүй юм бэ” гээд гал тогооны өрөөний өрөөнд байсан ус буцалгагч, аяга, халбага, сэрээ нарыг над руу шидсэн. Тухайн үед сэнжтэй цагаан өнгийн аягыг над руу шидэхээр нь би баруун гараараа хаахад миний баруун талын гарын шууны яс эвгүй болсон байсан. Тэгээд тухайн үед ******* нь “чи өөр унтаж хэвтдэг хүнтэй болсон бол, зайл” гээд намайг хөөгөөд байсан. Тэгээд би *******т хандаж чи миний гарыг хугалчихлаа гэхэд ******* гэнэт ухаан ороод унтаад өгсөн. Маргааш өглөө нь 09 цагийн үед босоод охиноо дагуулаад Мөнххаан сумын эмнэлэгт ирээд үзүүлэхэд гарын савхан яс нь хугарсан байна, мөн зөрсөн байна, та Сүхбаатар аймгийн эмнэлэг рүү явж үзүүлээрэй гэсэн. Би гэр рүүгээ очоод ******* нь унтаж байхаар нь сэрээгээд “чи миний гарыг хугалчихлаа гэхэд” юу ч дуугарахгүй хэвтээд байсан. Тэгээд Мөнххаан сумаас манай сургуулийн Нябо , мөн манай хоёр найз , Нандинцэцэг хоёртой цуг руу очиж эмнэлэгт үзүүлэхэд гарын зураг аваад хугарсан байна гээд гипэсдэж эм бичиж өгсөн. Тэгээд би гэртээ ирээд *******ыг намайг “асрах болов уу” гэхэд ******* нь намайг асрах биш харин бүүр архи ууж ирээд хэрүүл хийхгүйгээр шууд унтаад өгдөг байсан... Би өөрөө Мөнххаан сумын ЕБС-д удирдах ажил хийдэг байсан болохоор хүмүүс мэдчихвэл хэцүү гэж бодоод хэлээгүй юм. Тухайн үед миний баруун гарын шууны яс хугарсан. Өөр учирсан гэмтэл байгаагүй... ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг цохиж зодож байсан, яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Би гараа хугалснаас хойш хутга барьж чадахгүй хоол ундаа хийж чадахгүй байхад согтуу ирчхээд чи хоол ундаа хийсэнгүй гээд байнга хэрүүл хийдэг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 х/,
2. Гэрч ын "...Намайг гэртээ байж байхад Ү.Ариунцэцэг нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 11 цагийн үед утсаар залгаад “би гараа хугалчихлаа, эмнэлэгт үзүүлсэн чинь аймаг руу явж үзүүл гэсэн, би руу явж гараа үзүүлэх гэсэн юм, чи машинтай юм чинь хамт яваад өгөх боломж байна уу” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд өөрийн эзэмшлийн улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Б., Б.Нандинцэцэг нарын хамт очоод Ү.Ариунцэцэгийг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд гарын зургийг авхуулахад хугарсан байна гээд баруун гарыг нь гипэсдсэн. Тухайн явдлаас хойш 10 гаран хоногийн дараа Ү.Ариунцэцэг нь т гараа хадуулах хагалгаанд орсон. Тухайн үедээ Ү.Ариунцэцэг нь шөнө гарж яваад унаад гараа хугалсан гэж байсан. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сургууль дээр байхад Ү.Ариунцэцэг нь надад хэлэхдээ миний гарыг манай нөхөр ******* нь архи ууж ирээд аяга шидээд хугалсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 х/,
3. Гэрч Б.ийн “...Тухайн үедээ надад Ү.Ариунцэцэг нь шөнө гарж яваад гараа хугалсан гэж байсан. 2022 оны 12 дугаар сарын дундуур Ү.Ариунцэцэг нь надад хэлэхдээ миний гарыг манай нөхөр ******* архи ууж ирээд над руу аяга шидээд хугалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 х/,
4. Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай “... 1. Ү.Ариунцэцэгийн биед богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 х/,
5. Яллагдагч *******ын “...Би тухайн орой архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэчихсэн байсан болохоор эхнэр ******* юунаас болоод маргалдсанаа санахгүй байгаа. Тухайн шөнө манай эхнэр Ү.Ариунцэцэг нь миний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Би эхнэрийнхээ баруун гар руу аяга шидээд гар нь шуу хэсгээрээ хугарсан байсан... Би өмнө нь эхнэртэйгээ гэр бүлийн хооронд бага зэрэг маргаантай байсан. Тэгэхдээ биед нь гэмтэл учруулахаар бол цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ин 51-52 х/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 66-67 х /
*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 121 х/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 х/
*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 х/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 х/
Шүүгдэгч *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 105 х/
Хохирогч Ү.Ариунцэцэгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 106 х/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 108-110 х/
Хохирогч Ү.Ариунцэцэгт хохирол төлсөн баримт /хх-ийн 107 х/
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 10 дугаартай санал /хх-ийн 111-112 х / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар аймгийн************** тоот гэртээ эхнэр болох ******* таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас Ү.Ариунцэцэг рүү аяга шидэж эрүүл мэндэд нь богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Ү.Ариунцэцэг, гэрч , Б. нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж хөлөөрөө ташиж унагахад гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр ******* маргалдаж түүн рүү аяга шидэж эрүүл мэндэд нь биед богтос ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ү.Ариунцэцэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэнэ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Ү.Ариунцэцэгийг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ. Хохирогч Ү.Ариунцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гэм хорын хохирлын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иймд хохирогч Ү.Ариунцэцэг нь өөрт учирсан гэмтлийн улмаас Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан ба уг зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1.264.500 төгрөгийг зарцуулсан нь нотлогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1.264.500 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.
Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ү.Ариунцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гэм хорын хохирлын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас 1.264.500 төгрөг гаргуулж Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Ү.Ариунцэцэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР