Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

 

 

2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр            Дугаар 2023/ШЦТ/53                    Баруун-Урт сум            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1997 оны 04 сарын 14-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1  дүгээр баг Амгалангийн 908 тоотод оршин суух хаягтай, урьд  Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 178 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 76 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 50 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, регистрийн дугаар *******,*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн орчимд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллаагаа явуулах  “Ургах наран” нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа тус өрөөний хаалганы дотор хэсэгт нь цөмлөж, цоожийг нь эвдэж, бие засах өрөөний хаалгыг гараараа   цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 525,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 12 сарын 28-ны орой 20 цагийн орчимд 3 найзуудтайгаа Ургах наран буудалд ороод 4 шил архи уусан. 12 цаг өнгөрөөгөөд гаднаас нэг хүн орж ирсэн. Тэр хүнтэй маргалдсан. Тэгээд уурласандаа буудлын хаалгыг нь цохисон байсан гэв.

 

  Хохирогч *******гийн “...Манай буудлын ажилтан Шүрэнчимэг над руу тухайн орой утсаар залгаад “манай буудлаар үйлчлүүлж байсан нэг залуу 206 тоот өрөөнд байх бие засах өрөөний хаалгыг цөмлөөд эвдэлчихлээ” гэж над руу утсаар ярьсан. Би тухайн орой буудалдаа байгаагүй болохоор болсон асуудлыг мэдэхгүй байна... Би өөрөө 3 хоногийн дараа ирээд эвдэрсэн хаалгаа харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 х/,

 

Гэрч *******гийн “...Би найз *******,*******,, нарын хамт аймгийн төвд уулзацгаасан. Тухайн орой бааранд ороод яах вэ гээд бөөнөөрөө Ургах наран буудалд орсон. Тухайн үед орохдоо Экс нэртэй 0,75 литрийн архи 3 ширхгийг авч орсон. Тэгээд бид нар авчирсан архиа ууж сууцгаасан. Тэр үед ******* буудлын өрөөнөөс гарсан. Эргэж орж ирэхдээ гэнэт уурлаад буудлын өрөөнд дотор талд бие засах өрөөний хаалгыг гараараа цохиж байсан. Тэгэхэд бид нар *******ийг “чи хаалгыг нь эвдлээ шүү дээ” гээд болиулаад буцаад ууж сууцгаасан. Тэгээд би архи ууж байгаад тасарчихсан байсан... Дараа нь хамт явсан найзуудаасаа сонсоход буудлын өрөөнд ******* бие засах өрөөнийх нь хаалгыг гараараа цохиж байгаад цөмлөчихсөн гэж ярьцгааж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 х/,

 

Гэрч С.Цагаанхүүгийн “...Тэр үед ******* ууж байгаад буудлын өрөөнөөс гарсан. Гараад нэлээн удаан байж байгаад орж ирэхдээ уурласан бухимдсан байсан. Тэгээд ******* буудлын өрөөний бие засах өрөө рүү орохдоо хаалгыг нь гараараа цохиод байсан. Тэгээд бие засах өрөөнөөс гарч ирэхдээ мөн хаалгыг нь цохиж байгаад цөмлөчихсөн. Тухайн үед би болон манай найзууд *******ийг “чи болио наад хаалга үүдийг нь эвдчихлээ” гэж хэлээд болиулаад хаалганаас холдуулах гэтэл ******* нэлээн согтчихсон болихгүй буцаж очоод хаалгыг нь гараараа цохиод байсан. Тэр үед цагдаагийн 2 албан хаагч орж ирээд өрөөнд байсан хүмүүсийг цагдаа руу авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,

 

 Гэрч ийн “...Би тухайн өдөр 2022 оны 12 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө Ургах наран буудалд ээлжийн ажилтай байсан... Хэсэг хугацааны дараа хоорондоо чанга яриад чимээ их гаргаад байсан болохоор би 2-3 удаа орж шаардлага тавьсан. Удалгүй шөнийн 1 цагийн үед 206 тоот өрөөнд чанга дуу гарахаар нь явж ороод хартал бие засах өрөөний хаалгыг цөмлөчихсөн эвдсэн байсан. Тэгээд хэн яагаад эвдсэн талаар асуухад нэг залуу нь надад “******* хаалгыг гараараа цохиод эвдчихлээ” гэж хэлж байсан... ******* гэх залуу нэлээн согтолттой байсан. Мөн тухайн үед гараас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х/,

 

 Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 220522 дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 525,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-58 х/,

Яллагдагч *******ийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед найз Готовсүрэн,, Намуунсодов,******* нарын хамт уулзаад Ургах наран буудалд ороод 0.75 литрийн “Экс” нэртэй архи хувааж ууж суусан. Дараа нь бүгдээрээ гараад 0.75 литрийн 3 ширхэг “Экс” нэртэй архи авчирч уусан. Хэсэг ууж суусны дараа манай буудлын өрөөнд танихгүй нэг залуу орж ирсэн. Тэгээд орж ирсэн хүнтэй маргалдаад тэр уурандаа тухайн өрөөний хаалгыг гараараа цохиж эвдсэн... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор мөн өрөөнд орж ирсэн танихгүй хүнтэй маргалдаад уурандаа бие засах өрөөний хаалгыг гараараа цохиж эвдэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73х/

 

Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай тэмдэглэлээс “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ургах наран” нэртэй зочид буудалд байх ба тус буудлын 206 тоот өрөө рүү ороход өрөөний хаалга нь хүрэн өнгийн модон хаалгатай байх ба хаалганы дотор хэсэг нь цөмөрсөн, хаалганы бариул хугарсан байх ба өрөөнд байх бие засах өрөөний хүрэн өнгийн модон хаалга нь дотор болон гадна талаасаа цөмөрч эвдэрсэн байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9х /,

 

Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 03-07/

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 х/

 

Шүүгдэгч *******ийн ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 103 х/

 

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн орчимд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллаагаа явуулах  “Ургах наран” нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа тус өрөөний хаалганы дотор хэсэгт нь цөмлөж, цоожийг нь эвдэж, бие засах өрөөний хаалгыг гараараа цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 525,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  *******гийн “ ... Манай буудлын ажилтан Шүрэнчимэг над руу тухайн орой утсаар залгаад “манай буудлаар үйлчлүүлж байсан нэг залуу 206 тоот өрөөнд байх бие засах өрөөний хаалгыг цөмлөөд эвдэлчихлээ” гэж над руу утсаар ярьсан...” гэх,

Гэрч *******гийн: “...Тэр үед ******* буудлын өрөөнөөс гарсан. Эргэж орж ирэхдээ гэнэт уурлаад буудлын өрөөний дотор талын бие засах өрөөний хаалгыг гараараа цохиж байсан. Тэгэхэд бид нар *******ийг “чи хаалгыг нь эвдлээ шүү дээ” гээд болиулаад буцаад ууж сууцгаасан. Дараа нь ******* бие засах өрөөнийх нь хаалгыг гараараа цохиж байгаад цөмлөчихсөн гэж ярьцгааж байсан.. гэх,

Гэрч С.Цагаанхүүгийн: “...Тэгээд ******* буудлын өрөөний бие засах өрөө рүү орохдоо хаалгыг нь гараараа цохиод байсан. Тэгээд бие засах өрөөнөөс гарч ирэхдээ мөн хаалгыг нь цохиж байгаад цөмлөчихсөн...” гэх,

 Гэрч ийн: “...Удалгүй шөнийн 1 цагийн үед 206 тоот өрөөнд чанга дуу гарахаар нь явж ороод хартал бие засах өрөөний хаалгыг цөмлөчихсөн эвдсэн байсан. Тэгээд хэн яагаад эвдсэн талаар асуухад нэг залуу нь надад “******* хаалгыг гараараа цохиод эвдчихлээ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 220522 дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 525,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт, Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай тэмдэглэлээс “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ургах наран” нэртэй зочид буудалд байх ба тус буудлын 206 тоот өрөө рүү ороход өрөөний хаалга нь хүрэн өнгийн модон хаалгатай байх ба хаалганы дотор хэсэг нь цөмөрсөн, хаалганы бариул хугарсан байх ба өрөөнд байх бие засах өрөөний хүрэн өнгийн модон хаалга нь дотор болон гадна талаасаа цөмөрч эвдэрсэн байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас:  Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримт,  өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.  Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай  гэв. 

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т "үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч *******ийн хохирогч *******д  учруулсан  525,000  төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

 

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлагдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг. Нөгөөтэйгөөр энэхүү гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийн хууль бус үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байхыг шаарддаг.

Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүй уурлаж “Ургах наран” нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа тус өрөөний хаалганы дотор хэсэгт нь цөмлөж, цоожийг нь эвдсэн үйл баримт тогтоогдох бөгөөд тэрээр бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдах, устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулан, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Учир нь энэ зүйл, хэсэгт заасан “устгах” гэдэгт гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хөрөнгө биет байдлын хувьд бүрэн устгагдаж үгүй болсныг ойлгохоос гадна анхны шинж байдлаа бүрэн алдаж, дахин ашиглаж хэрэглэх ямар ч бололцоогүй болсныг хамааруулан үздэг болно. Хохирогч *******гийн “...Манай буудлын ажилтан Шүрэнчимэг над руу тухайн орой утсаар залгаад “манай буудлаар үйлчлүүлж байсан нэг залуу 206 тоот өрөөнд байх бие засах өрөөний хаалгыг цөмлөөд эвдэлчихлээ” гэж над руу утсаар ярьсан.” гэх,  /хх-ийн 14-15 х/, гэрч ийн “...шөнийн 1 цагийн үед 206 тоот өрөөнд чанга дуу гарахаар нь явж ороод хартал бие засах өрөөний хаалгыг цөмлөчихсөн эвдсэн байсан....” гэх мэдүүлгүүд /хх-ийн 20-21 х/, хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 220522 дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 525,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-58 х/, зэргээс үзэхэд уг хаалгыг дахин ашиглах боломжгүй болсон байна.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийн дээрх үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугийн хувьд маргаагүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 525,000 төгрөгийн хохирол учирсан шүүгдэгч *******ээс 525,000 төгрөгийг гаргуулж хохирогчид *******д олгуулах. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, хохирол төлөөгүй байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******эд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг шүүгдэгч *******эд мэдэгдэх нь зүйтэй.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн эд хөрөнгөнд 525,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирлоо төлөөгүй байх тул түүнээс 525000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 300  /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ялтан ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 525,000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Эрдэм 1-1 тоотод оршин суух РД: д  олгосугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР