Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 167

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч Х овгийн Ж-ы Ч /ЗЛхххххххх/ нь нэхэмжлэгч Ц.А /НЭххххххх/-ын нэхэмжилсэн 4274300 /дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга гурван зуун/ төгрөгийг 2019 оны 5 сарын 26-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145600 /нэг зуун дөчин таван мянга зургаан зуун/ төгрөгөөс 83339 /наян гурван мянга гурван зуун гучин есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 62261 /жаран хоёр мянга хоёр зуун жаран нэгэн/ төгрөгийг төсвийн орлогоос, 83339 /наян гурван мянга гурван зуун гучин есөн/ төгрөгийг хариуцагч Ж.Чгаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Аад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.У