Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2330000000009 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ..... дүгээр баг, Х-ын ..... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 

Б овогт Э-ы З,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг Х-ын .... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *******тэй таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас зодож түүний эрүүл мэндэд зүүн чамархайд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэг нэгнээ ойлгохгүйгээс болж маргалддаг. Эхнэртэйгээ  эвлэрсэн байгаа. Уурлахаараа биеэ хянах чадваргүй болдог. Миний буруу.” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би “хашаа шатаачихвал яах юм” гэж хэлсэн. Саяхан хөдөө явж ирээд намайг хэл амаар доромжилсон. Дахиж зодохгүй гээд зодохыг завдаад байгаа. Байнга толгой өвдөж байгаа. Утас шидэж толгой хагалсан. Дараа нь цэнэглэгчээр зодсон.Одоо бид эвлэрсэн,нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв. 

Эрүүгийн 2330000000009 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Орой эхнэртэйгээ сургуулиас хүүхдүүдээ аваад хашаандаа машинтайгаа орж ирэхэд хашааны хойно утаа гараад байсан. Тэгсэн манай эхнэр харснаа “тэр чигээрээ шатчихгүй яасан юм” гэсэн. Тухайн үед эхнэр уурандаа тэгж хэлсэн байх. Тэгэхээр нь би уурлаад машинаасаа эхнэрээ чирч буулгаад гэр лүү оруулаад миний гарт ойрхон цэнэглэгч тааралдахаар нь барьж аваад 3-4 удаа ороолгосон. Тэр үед миний өөдөөс хэл амаар доромжлоод байхаар нь би гартаа барьж байсан утсаа шидсэн. Дахиж тэр утсаа аваад толгой руу нь шидэхэд толгойноос нь цус гарсан. Тэр үед би эхнэртээ “чи миний голомтыг шатаах болоогүй” гэж хэлсэн. Тэгээд эхнэр түргэн дуудаад, эмнэлэг ирээд аваад явсан. Эмнэлэг рүү би араас нь машинтайгаа очиход эхнэр толгойндоо хоёр оёдол тавиулсан байсан. Гэртээ үлдсэн хоёр хүүхдэдээ хоол хийж өгөөгүй байсан учраас би дэлгүүрээс 3 ширхэг бургер аваад гэр лүүгээ орсон. Тэгсэн эхнэр “наад муудсан хоолоо хая” гэсэн. Тэгэхээр нь би “хүүхдүүдээ өдөржин хоолгүй явуулсан байж хоол хийж өгч болдоггүй юм уу” гэж хэлээд уурандаа хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад шүүгээ рүү нэг цохиод тавьсан.” гэх /хх 63-65 дугаар хуудас/,

- Хохирогч *******ийн “Би 2022 оны 12 дугаар сарын 15-ны өглөө гэрээсээ 11 цагийн үед том хүүхдээ давтлагад өгөхөөр гарсан. Тухайн үед нөхрийн хамаатан Уранзаяа намайг машинтай явж байгаа болохоор гадуур юм бөөгнүүлээд өгөөч гэхээр нь би Уранзаяатай гадуур юм цуглуулаад 14 цагийн үед гэртээ Уранзаяагийн хамт ирсэн. Ирэхэд манай нөхөр намайг “хаагуур явж байгаад ирсэн юм” гээд намайг өмссөн хувцаснаас чирээд, миний утсыг булааж аваад, гэрт байсан 20 литрийн савтай ус аваад миний нуруу руу шидсэн. Тэгээд гэрээсээ гараад явсан. Орой нь би нөхөртэйгөө уулзаад хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад 17 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд хашааны хойд талд бөөгнүүлээд тавьсан байсан хог шатаж байсан. Тэр өдөр нь манай нөхөр хашааны доторх хогыг цэвэрлээд хашааныхаа хойд талд асгасан байсан. Тэр хог нь бид хоёрыг орой гэртээ ирэхэд шатаж байсан. Тэгэхээр нь би нөхөртөө “чи хогоо шатаадаг нь яаж байгаа юм” гэхэд манай нөхөр “яадаг юм шатвал шатна л биз” гэсэн. Тэгээд бид хоёр гэртээ орж ирээд гэрт гал түлээгүй болохоор нь нөхөртөө “чи галаа түлчих” гэхэд “өөрөө түлэхгүй юу, писда минь өдөржингөө тэнэж ирчхээд” гээд намайг утасны цэнэглэгчээр 3-4 удаа ороолгосон. Мөн гараараа миний толгой руу нэлээн хэдэн удаа цохисон. Дараа нь өөрийнхөө барьж байсан утсыг над руу шидэхэд миний толгойноос цус гарсан. Тэгээд би түргэн дуудсан. Харин эмнэлгээс “машинтай бол хүрээд ир” гэхээр нь би нөхөртөө “миний толгойноос цус гараад байна аа, хоёулаа цуг эмнэлэг явъя” гэхэд нөхөр “чиний түргэн чинь ирэх юм байгаа биз, би явж чадахгүй” гээд суугаад байсан. Удалгүй түргэний эмч ирээд би машинтай нь эмнэлэг явж үзүүлсэн. Тэгээд эмнэлэг дээр толгойндоо 2 оёдол тавиулаад гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай нөхөр намайг “чамайг харахаас уур хүрээд байна, чи яв, зайл” гээд миний зүүн гарыг мушгиад, намайг заамдаж аваад өөдөөс заазуур бариад “чамайг алчих юмсан” гээд над руу дайраад байсан.” гэх /хх 25-27 дугаар хуудас/,

  • Гэрч Ч.Э-ы “....Би энэ асуудлын талаар хүргэн, охин хоёроосоо тухайн үед нь сонсоогүй.  Дараа нь манай охин ******* нь утсаар над руу залгаад “би *******той маргалдаад ******* миний толгой руу утсаараа цохисон. Би хоёр хүүхэдтэйгээ хамгаалах байранд байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “та хоёр юунаас болж маргалдсан юм” гэж асуухад надад тодорхой зүйл хэлэхгүй байсан.” гэх /хх 30-31 дүгээр хуудас/,
  • Насанд хүрээгүй гэрч Г.П-ын “....Би тэр өдөр аав, ээж, дүүгийн хамт сургуулиасаа гэртээ ирсэн. Тэгээд дүүгийнхээ хамт гадаа цасаар тоглож байгаад гэртээ ороход ээж “энэ байшин, машин 2 шатаасай” гээд уурлаад байсан. Харин аав өөдөөс нь “чи миний байшинг шатаадаг хэн бэ” гээд аав гартаа барьж байсан утсаараа ээжийн толгой руу 3 удаа цохисон. Тэгээд аав утасны цэнэглэгчээр олон удаа ээжийг ороолгосон. Ээжийн толгойг утсаар цохиход цус гарсан. Тэгээд ээж эмнэлэг явж толгойгоо боолгоод ирсэн. Аав ээжтэй эмнэлгээс ирэхдээ дүү бид хоёрт бургер авч өгсөн. Тэгээд дүү бид хоёрыг идэж байхад ээж “наад хортой хоолныхоо бактерийг битгий идээд бай” гэсэн. Тэгсэн аав ээж рүү “чи миний зовж олсон мөнгөөр авсан хоолыг хортой гэлээ” гээд ээж рүү хутга бариад дайраад байсан. Тэгээд ээжийн хөлийг хугалчихъя гээд дайраад байсан.” гэх /хх 34-35 дугаар хуудас/,
  • Насанд хүрээгүй гэрч М.Энхбаярын “Тухайн өдөр би хичээлээсээ тараад 16 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд удалгүй *******, ******* эгч хоёр хүүхдүүдтэйгээ гэртээ ирсэн. Тэгээд ах эгч хоёр гэртээ орж ирэхдээ хоорондоо муудсан орж ирсэн. Яг юунаас болж хоорондоо маргалдсаныг нь мэдэхгүй байна. ******* ах ******* эгчид “чи намайг хөдөө явсан хойгуур гэртээ байдаггүй, гэр орныхоо ажлыг хийдэггүй, хүүхдүүдээ хардаггүй” гээд уурлаад хоорондоо хэрэлдээд байсан. ******* ах, ******* эгч хоёрыг хашаагаараа орж ирэхэд нь хашаанд байсан хог нь шатаж байсан юм шиг байна лээ. Тэрийг хараад ******* эгч “шатвал шатаг” гээд ******* ахад хэлсэн гэсэн. Тэгээд ******* ах “чи миний байшинг шатаах гэлээ” гээд хоорондоо маргалдсан гэсэн. Тэгээд ******* ах ******* эгчийг утасны цэнэглэгчээр 2-3 удаа ороолгосон. Мөн барьж байсан утсаараа толгой руу нь цохисон. Тэгсэн ******* эгчийн толгойноос цус гарсан. ******* эгч цусаа арчаад 103 дуудаад эмнэлэг яваад толгойндоо боолт хийлгээд ирсэн. Дараа нь ******* ах ******* эгчийг эмнэлгээс авч ирээд гэртээ дахиад хоорондоо маргалдаад байсан. Харин тэр үед яг юу гэж маргалдаж байсныг нь санахгүй байна.” гэх /хх 38-39 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,
  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 3-13 дугаар хуудас/,
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг ойр дотнын хүний түр хамгаалалтад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16 дугаар хуудас/,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх иргэний гаргасан баталгаа         /хх 20-21 дүгээр хуудас/,
  • Хохирогч *******ийн эмнэлэгт үзүүлсэн “Яаралтай тусламжийн хуудас №9488”,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай “1. *******ийн биед зүүн чамархайд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаа сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 48-49 дүгээр хуудас/,

  • Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх 67-77 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******т холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 78-80 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26/4 дугаартай *******ийн нь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 294,000 төгрөг гаргуулсан” гэх албан тоот, хавсралт /хх 82-83 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2022 оны .... дугаар сарын ....-ны өдрийн ...... дугаартай “ам бүл, оршин суух хаяг”-ийн тодорхойлолт /хх 85 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын Төрийн сангийн дансанд хохирогч *******ийн нь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 294,000 төгрөгийг тушаасан баримт /хх 93 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх”-ээр гаргасан хүсэлт /хх 94 дүгээр хуудас/,
  • Хохирогч *******ийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэсэн  хүсэлт /хх 95 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, прокурорын санал /хх 96-99 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг Х-ын .... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *******тэй таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас зодож, түүний эрүүл мэндэд зүүн чамархайд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч Ч.Энхтайван, насанд хүрээгүй гэрч Г.Пүрэвдагва, М.Энхбаяр нарын мэдүүлгүүд, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг ойр дотнын хүний түр хамгаалалтад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх иргэний гаргасан баталгаа, хохирогч *******ийн эмнэлэгт үзүүлсэн “Яаралтай тусламжийн хуудас №9488”, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний  амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч ******* рүү гар утас шидэж толгойг нь хагалах, утасны цэнэглэгчээр ороолгож зодох зэргээр эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэнд болон сэтгэл санаа, бие махбодод хор уршиг учруулж байгаа нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.

 1.2.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, гэр бүлийн ялимгүй асуудлаар шалтаглан бусдын биед халдаж эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.3. Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.1 Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнийг “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял” оногдуулах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.

2.2. Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг түүний хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

  1. Хохирол, хор уршгийн талаар

3.1 Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн болно.

3.2 Хохирогч ******* нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 294,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан авсан бөгөөд шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 294,000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул  шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

3.3 Хохирогч ******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй  гэж үзлээ.

  1. Бусад асуудлаар:

4.1 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ы З-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 294,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

7. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ