Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/186

 






                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

       2023           03           09                                       2023/ШЦТ/186


 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа

Шүүгдэгч, хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт ***ын ***, Боржигон овогт ***ийн *** нарт холбогдох эрүүгийн 2305000000058 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** дүүргийн *** хороо, *** хорооллын *** байрны *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Сартуул овогт ***ын *** /РД:***/.

 

Монгол Улсын иргэн, *** оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 8, хоёр эгч, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод бүртгэлтэй боловч одоо *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр торгуулиа төлж дууссан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ялаа эдэлж дууссан,  

Боржигон овогт ***ийн *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Кровн” бааранд хохирогч ***ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд салаавч өгч түлхсэн гэх шалтгаанаар гараараа нүүрний хэсэгт цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан...”,

Шүүгдэгч *** нь “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Кровн” бааранд хохирогч ***ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд эгчид гар хүрсэн гэх шалтгаанаар пивоны шилээр нүүрний хэсэгт цохиж дух, баруун хөмсөг, баруун хацар, шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан...” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Кровн” бааранд хохирогч ***ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд салаавч өгч түлхсэн гэх шалтгаанаар гараараа нүүрний хэсэгт цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан...”,  

Шүүгдэгч *** нь “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Кровн” бааранд хохирогч ***ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд эгчид гар хүрсэн гэх шалтгаанаар пивоны шилээр нүүрний хэсэгт цохиж дух, баруун хөмсөг, баруун хацар, шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн “...гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000000058 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ байж байхад миний хуурай дүү *** над руу залгаж, “Төрсөн өдөрт ирээрэй” гэж урьсан. Би ***ийн төрсөн өдөр болж байгаа хорооллын И-мартын эсрэг талд байрлах нэг караокед орсон. Тэндээ пиво ууж байгаад хорооллын “Кровн” бааранд миний дүү ***, ***, ***, *** нөхөртэйгөө бас нэг танихгүй залуугийн хамт орсон. Би тэр газарт ороод удаагүй байхдаа өөрийн төрсөн дүү ***ыг дуудаж, эгчийгээ “Кровн баарнаас ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай дүү ирээд бид нарын сууж байсан ширээний баруун буланд суусан. Би өөрийн куртикээ ширээний зүүн буланд тавьсан байсан тул очиж авах гэсэн чинь тэнд сууж байсан залуу намайг элдвээр доромжлоод байхаар нь би тухайн залуутай маргасан чинь тэр залуу намайг алгадаад миний хамар хэсэгт цохисон. Манай дүү намайг өмөөрч, тухайн залуугийн толгой руу пивоны шилээр цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-35 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 470 дугаартай шинжээчийн “...***ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед би дэлгүүрээ хааж, найз ***ийн *** дугаарт залгаад “Хаана байгаа” талаар нь асуухад “Манай эхнэрийн төрсөн өдөр болоод найзуудтай нь хамт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Марал” нэртэй караокед байна, чи хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би заасан газар нь очих үед *** болон түүний эхнэр ***, эхнэрийнх нь найз гэх 1 эрэгтэй, 6 эмэгтэй байсан. Шөнийн 1 цагийн үед тус газраас гараад “Crown” нэртэй бааранд ***ийн найз 4 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүстэй хамт ороод 0.75 литрийн хэмжээтэй “Эдэн” нэртэй нэг шил архи, пиво 3 ширхэг, 3 ундаа захиалаад түүнийгээ уугаад сууж байтал ***ийн найз *** гэх эмэгтэй над дээр ирсэн. Би тэр эмэгтэйтэй хамт юм яриад сууж байхад тэр над руу салаавч гаргахаар нь би зөрүүлээд салаавч гаргаад нүүр рүү түлхэхээр нь би зөрүүлээд түлхтэл тэр эмэгтэй сандал дээр суусан. Тэгээд эргээд хартал үл таних эрэгтэй архины шилээр миний толгой хэсэгт цохисон. Би манараад хажууд байх сандал дээр суугаад хэн намайг цохисныг асуухад *** гэх эмэгтэй “Хохь чинь, чамайг цохисон залуу миний дүү байгаа юм” гэж хэлсэн. Миний толгой хэсгээс их хэмжээний цус гараад байсан тул би Гэмтэл орж толгойдоо 20 гаран оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ байж байхад миний хуурай дүү *** над руу залгаж, “Төрсөн өдөрт ирээрэй” гэж урьсан. Би ***ийн төрсөн өдөр болж байгаа хорооллын И-мартын эсрэг талд байрлах нэг караокед орсон. Тэндээ пиво ууж байгаад хорооллын “Кровн” бааранд миний дүү ***, ***, ***, *** нөхөртэйгөө бас нэг танихгүй залуугийн хамт орсон. Би тэр газарт ороод удаагүй байхдаа өөрийн төрсөн дүү ***ыг дуудаж, эгчийгээ “Кровн баарнаас ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай дүү ирээд бид нарын сууж байсан ширээний баруун буланд суусан. Би өөрийн куртикээ ширээний зүүн буланд тавьсан байсан тул очиж авах гэсэн чинь тэнд сууж байсан залуу намайг элдвээр доромжлоод байхаар нь би тухайн залуутай маргасан чинь тэр залуу намайг алгадаад миний хамар хэсэгт цохисон. Манай дүү намайг өмөөрч, тухайн залуугийн толгой руу пивоны шилээр цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 447 дугаартай шинжээчийн “...***ийн биед дух, баруун хөмсөг, баруун хацар, шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 тал/,

шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 75 тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***, *** нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 132-133 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 17-18 дугаар талд авагдсан шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 470 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч ***ийн “...Би өөрийн куртикээ ширээний зүүн буланд тавьсан байсан тул очиж авах гэтэл тэнд сууж байсан залуу намайг элдвээр доромжлоод байхаар нь би тухайн залуутай маргасан чинь тэр залуу намайг алгадаад миний хамар хэсэгт цохисон. Манай дүү намайг өмөөрч, тухайн залуугийн толгой руу пивоны шилээр цохисон...” гэх мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,

Шүүгдэгч *** нь ***ийн биед дух, баруун хөмсөг, баруун хацар, шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 19-20 дугаар талд авагдсан шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 447 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч ***ийн “...Би тэр эмэгтэйтэй хамт юм яриад сууж байхад тэр над руу салаавч гаргахаар нь би зөрүүлээд салаавч гаргаад нүүр рүү түлхэхээр нь би зөрүүлээд түлхтэл тэр эмэгтэй сандал дээр суусан. Тэгээд эргээд хартал үл таних эрэгтэй архины шилээр миний толгой хэсэгт цохисон. Би манараад хажууд байх сандал дээр суугаад хэн намайг цохисныг асуухад Хурцгэрэл гэх эмэгтэй “Хохь чинь, чамайг цохисон залуу миний дүү байгаа юм” гэж хэлсэн. Миний толгой хэсгээс их хэмжээний цус гараад байсан тул би Гэмтэл орж толгойдоо 20 гаран оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Шүүгдэгч нар нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 470 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч ***ийг хохирогч ***д дээрх гэмтлийг учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 447 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч ***ыг хохирогч ***эд дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 470, 447 дугаартай дүгнэлтүүд энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч ***ийн “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Кровн” бааранд хохирогч ***ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд салаавч өгч түлхсэн гэх шалтгаанаар гараараа нүүрний хэсэгт цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан...”,

Шүүгдэгч ***ын “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Кровн” бааранд хохирогч ***ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд эгчид гар хүрсэн гэх шалтгаанаар пивоны шилээр нүүрний хэсэгт цохиж дух, баруун хөмсөг, баруун хацар, шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан...” үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***, *** нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч ***, *** нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ***, *** нарыг бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***, *** нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч ***, *** нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч нарт учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***, *** нарыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***, *** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ