| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2023/0023/э |
| Дугаар | 2023/ШЦТ/0022 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.А |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/0022
2023 02 16 2023/ШЦТ/ 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: *******,
Улсын яллагч: *******,
охирогчийн өмгөөлөгч: *******,
охирогч: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2204001470004 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр энтий аймаг *******адал суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ......... тоотод оршин суух хаягтай,
урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* ******* ******* /Р*******:.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 12 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 18 дугаар гудамжны 04 тоот хашааны гадна *******-той “манай хүүхдийг зодлоо” гэх шалтгаанаар маргалдан түүний хөл хэсэгт нь 1 удаа өшиглөх, хавирч унаган улмаар дээр нь гарч суун нүүр хэсэгт нь 2-3 удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь алганы бусад шивнүүр ясны хугарал, дээд үүдэн 11, 21, 22-р шүдний ганхалт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТО*******ОРОЙЛО нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай бага хүү О унадаг дугуйгаа унаад тоглох гээд хашаанаасаа гарсан байсан юм. Тухайн үед 12 цаг өнгөрч байсан, удалгүй уйлаад ороод ирсэн юм. Яасан талаар асуухад хажуу айлын Б гэдэг хүүхдийн аав нь намайг алгадсан гэж хэлэхээр нь манай эхнэр Г гарсан. Намайг араас нь гарахад эхнэр хажуу хөрш А-той хэрэлдээд байх шиг болохоор нь би А-д хандаж “чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. Би А-ын цээж хэсэг рүү нь түлхэхэд намайг бас эргүүлээд түлхсэн. Би хөлөөрөө А-г хавирч унагаад дээр нь гарч суугаад 1-2 удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэгтэл араас хүн хоолойноос татаад би А-ын дээрээс салаад газар унахад А босч ирээд миний толгой нүүр хэсэг рүү өшиглөөд байсан. Тэр үед миний араас татсан хүн тавихгүй болохоор нь би гараараа савлаад босох гэж оролдсон. Намайг боож байсан хүн босоод гүйгээд явахаар нь харахад А-ын хамаатны дүү байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба А-с архи үнэртэж байсан. Манайх А-х хоёр хөрш зэргэлдээ 6-7 жил амьдарч байгаа. ийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 58-59-р хуудас/,
охирогч *******-н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Ам-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 09шэ/350 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 63-64, 67-98-р хуудас/,
Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 12 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 18 дугаар гудамжны 04 тоот хашааны гадна *******-той “манай хүүхдийг зодлоо” гэх шалтгаанаар маргалдан түүний хөл хэсэгт нь 1 удаа өшиглөх, хавирч унаган улмаар дээр нь гарч суун нүүр хэсэгт нь 2-3 удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь алганы бусад шивнүүр ясны хугарал, дээд үүдэн 11, 21, 22-р шүдний ганхалт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
охирогч *******-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч *******-ийн хохирогчийн хөл хэсэгт нь 1 удаа өшиглөх, хавирч унаган улмаар дээр нь гарч суун нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон үйлдлээр эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл үүсгэж буй идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь:
- охирогч *******-ын шүүх хуралдаанд өгсөн: “... Би тухайн өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр эхнэрийн хамаатан Батмөнхийн гэр болох Багануур дүүрэг 4 дүгээр хороо, Рашаантад байдаг гэрт нь 09 цагийн үед очиж бид хоёр 0.5 литрийн 2 шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ ирчихээд буцаж гараад гудамжаар явж байхдаа манай хүүтэй тоглож байгаад манай хүүгийн толгойг хагалчихсан байсан учир тухайн хүүхдэд хандан “чи яахаараа дандаа хүүхэд рүү чулуу шидэж байдаг юм бэ” хэлээд хацар руу нь гараараа хальт хүрсэн. Тэгтэл хашаанаас ээж нь болох Г гарч ирээд надад хандан “чи яахаараа хүүхэд алгаддаг юм бэ” гэхээр нь би “танай хүүхдийг алгадаагүй” гээд хэрүүл болж байтал ******* гарч ирээд намайг “хүүхэд зодлоо” гээд миний өгзөг хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд хавирч унагаасан. Тэгээд дээр гарч суугаад нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэр үед манай хамаатны 2 дүү А., А.А нар ирээд салгасан. Тухайн үед *******-д цохиулснаас болоод уруул хавдчихсан, зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, баруун талын гарын алганы ядам хурууны харалдаа хөдөлгөж болохгүй хавдсан байсан. Эмнэлэгт үзүүлэхэд баруун гарын алганы ядам хурууны алганы шивнүүр яс хугарсан, зүүн нүд хөхөрсөн, дээд үүдэн 11, 21, 22 дугаар шүднүүд хөдөлгөөнтэй болсон байна гэсэн. Шүд, нүдэнд үчирсан гэмтлийг ******* нь гараараа цохиж учруулсан. Гарын гэмтлийг намайг хавирч унагах үед би гараараа тулахдаа гэмтээсэн. Тухайн зодоон болох үед үчит-Эрдэнэ, А.Аминбаатар нар ирж салгасан ба мөн *******-ийн эхнэр Г нар байсан. Зодоон дууссаны дараа эгч *******, ******* нар ирсэн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 13-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч А.-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би тухайн үед хамаатны эгч *******-д байж байтал гэрийн гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад хартал хашааны гадна ******* ах хажуу айлын ах, эгч хоёртой хэрэлдэж байснаа хоорондоо зодолдоод байхаар нь би гүйгээд очиход ******* ахыг газар унагаад зууралдаад эхлэхээр нь би ******* ахын хойноос татаад салгасан. Тэгтэл гэнэт над руу дайраад намайг доороо оруулаад нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Миний шанаа хэсэгт цохисон газар нь бага зэрэг хөндүүр болсон байсан, одоо зүгээр би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдолгүй. Намайг ******* ахыг татаад салгах үед ******* ах босч ирээд нэг удаа өшиглөсөн шиг санаж байна. Яг хаашаа гэдгийг нь мэдэхгүй байна. ******* ахын хамраас цус гарсан, нүд нь хөхөрсөн, уруул нь хавдсан, баруун гар нь хавдчихсан харагдсан. Сүүлд сонсоход хугарчихсан байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би тэр өдөр Багануур дүүрэг 4 дүгээр хороо Рашаантын 18 дугаар гудамжны 05 тоотод гэртээ байж байтал хашааны гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад хартал манай ээжийн дүү ******* ахыг хажуу айлын ах газар унагаад өөрөө дээр нь гарчихсан нүүр рүү нь гараараа цохиж байгаа харагдсан. А. бид хоёр очиж салгасан. А. тухайн зодооныг салгахад ******* ах босч ирээд газар унагаад нүүр рүү нь гараараа цохисон. А.-н биед ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
- Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өдөр Багануур дүүрэг 4 дүгээр хороо, Жаргалантын 22 дугаар гудамжны 04 тоотод *******-ын 2 хүүхдийг хараад гэртээ байж байсан. Тэгтэл 12 цагийн үед хамаатны охин А ирж “А ахыг хүн зодоод байна” гэхэд нь би гэрээсээ гараад Рашаантын 18 дугаар гудамжны 04 тоотын гадна очиход зүс таних Г гэх эмэгтэй нөхөртэйгээ, *******, *******, А., А.А нар зогчихсон эгч ******* С.Г-тэй маргаан үүсгэсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би ахыг “яасан бэ” гэхэд гар эвгүй болчихлоо гээд зогсож байсан. Ах тухайн үед бага зэргийн халамцуу байсан тул С.Г-т болон нөхөрт нь хандан “эрүүл хүн байж согтуу хүнийг зоддог нь яаж байгаа юм бэ, бид нарыг дуудчихгүй, айл саахалт хүмүүс байж” гэж хэлээд ахыг аваад гэр рүү нь орсон. Ах *******-ын дээд, доод уруул хавдчихсан харагдсан, мөн баруун гараа эвгүй болгочихлоо гээд сарвуугаа бариад байсан. эд хоногийн дараа эхнэр нь хотоос ирээд эмнэлэгт үзүүлээд баруун гарын сарвуу нь хугарчихсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 09шэ/350 дугаартай дүгнэлтэд: “1.*******-ын биед алганы бусад шивнүүр ясны хугарал, дээд үүдэн 11, 21, 22-р шүдний ганхалт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтооглоо. 2. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. *******ээрх шивнүүр ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 48-р хуудас/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: “Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 18 дугаар гудамжинд манай хүү хүнд зодуулчихсан байна” гэжээ /хх-ийн 6-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Улсын яллагч *******-с: “...шүүгдэгч *******ашдоржийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. охирогч *******-с эмчилгээний болон хохирол төлбөрт 2,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан” гэсэн дүгнэлтийг;
охирогчийн өмгөөлөгч *******-с: “Улсын яллагчийн гаргасан саналтай маргах зүйлгүй, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг гаргуулах саналтай...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Иймд шүүгдэгч *******-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
охирогч *******-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 09шэ/350 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 48-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.
ууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иймд шүүх тус эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
охирогч *******: “Надад санал байхгүй” гэсэн дүгнэлтийг;
охирогчийн өмгөөлөгч *******.Ц: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч *******: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр хэлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирогчид учирсан хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний ажил эрхэлдэггүй, орлого олдоггүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО нь:
*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН