Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

 

 

 

 

 

 

 2023        01           09                                 2023/ШЦТ/53                         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

хохирогч Ж.А , түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Н,

шүүгдэгч Н.Н , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Н ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00516 0522 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н ыг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Налайхын зам “Оргил” худалдааны төвийн урд уулзварт “Хьюндай Соната” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “хонда сивик” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Хьюндай Соната” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Х.Б , Н.Х  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Хонда Сивик маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч Н.Н  нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минутын орчим “Хьюндай Соната” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “хонда сивик” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Хьюндай Соната” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Х.Б , Н.Х  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Хонда Сивик маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Осол хэргийн гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4/,

ТЦА, Мөрдөн шалгах газар, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн:

“Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Налайхын “Оргил” худалдааны төвийн урд асфальтан шулуун, тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун цаг агаартай, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээтэй, явган хүний замтай, хашлаганы ханагүй уулзвар бүхий зам байв. Хэрэг учрал болсон гэх газарт очиход Хонда Сивик маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хьюндай Соната маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Хонда Сивик машины урд хойд хаалга хонхойсон урд гупер салсан байдалтай зорчих хэсгээр гарч ертөнцийн зүгээр баруун хойш харж зогссон, хьюндай соната маркийн машины урд гупер, их гэрэл салсан, кофет хонхойсон байдалтай зорчих хэсгээс гарч ертөнцийн зүгээр хойш харсан байрлалтай зогсож байв. Тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн гэх цэгийг зорчих хэсэг дээр унасан тормосны мөрний төгсгөлийг үндэслэж А үсгээр тэмдэглэв. В үсгээр үл хөдлөх цэгийг тэмдэглэв. А цэгээс Хонда Сивик машин хүртэл 11.6м, А цэгээс Хьюндай Соната машин хүртэл 10.1м, А цэгээс В цэг хүртэл 10.4м*5.2м, А цэгээс зогс шугам хүртэл 12.1м, соната машины тормосны мөр баруун талдаа 16.0м, зүүн талд 14.0м, А цэгээс зүүн тийш зогс шугам хүртэл 20.2м, баруун талын тоормосны мөрний эхлэлээс хойш хашлага хүртэл 4.0м, зүүн талын тоормосны мөрний эхлэлээс урагш тусгаарлах зурвас хүртэл 2.0м, соната машины баруун урд дугуйнаас зүүн хойш шатны ирмэг хүртэл 4.2м, баруун хойд дугуйнаас шатны ирмэг хүртэл 3.1м, хонда сивик машины зүүн урд дугуйнаас урагш замын хашлага хүртэл 7.5м зүүн хойд дугуйнаас замын хашлага хүртэл 7.5м, зүүн хойд дугуйнаас замын хашлага хүртэл 6.8м, зорчих хэсгийн нийт өргөн 7.5м тус тус хэмжээстэй байв. Жолооч нарыг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00 хувь байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-14/,

“Тэс петролиум” шатахуун түгээгүүрийн газрын хяналтын камерт ослын дүрс бичлэг хадгалагдан үлдсэн байсныг ажилтан Б оос гаргаж өгсөн 01 минут 35 секундын ослын үеийн дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухайн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:

“...Бичлэг эхлэхэд замын хөдөлгөөний ачаалал бага замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Бичлэгийн 00:00:15 секундэд баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлд тээврийн хэрэгслүүд явж байгаа харагдана. Бичлэгийн 00:00:50 секундэд баруунаас зүүн чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл асаж шулуун хөдөлгөөн үргэлжилж байна. Бичлэгийн 00:00:51 секундэд ногоон гэрэл унтарч шар өнгөөр асаж байх ба зорчих хэсгийн 2, 3 дугаар эгнээнд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлд 2 тээврийн хэрэгсэл явж, баруунаасаа зүүн чиглэлд тээврийн хэрэгсэл байхгүй байна. Бичлэгийн 00:00:52 секундэд баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн 2, 3 дугаар эгнээнд баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн 2, 3 дугаар эгнээнд явж байгаа тээврийн хэрэгслийн 2 дугаар эгнээний тээврийн хэрэгсэл зогс шугам тэмдэглэл дээр зогсож 3 дугаар эгнээний тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэж байгаа харагдах ба энэ үед гэрэл дохио улаан болж асаж байна. Бичлэгийн 00:00:55 секундэд тээврийн хэрэгслүүд мөргөлдөх ба гэрлэн дохио улаан өнгөөр асаж ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсож байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 18-19/, 

 

Хохирогч Д.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Намайг уулзварт дөхөж очих үед зүүн тийш ногоон өнгийн сумтай ногоон гэрэл буюу бүх чигт зөвшөөрсөн ногоон гэрэл асч байсан ба уулзвар нэвтрэх үед ногоон гэрэл улаан болж ассаныг анзаараагүй уулзварыг нэвтэрсэн. Мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрч байна. Миний баруун талын 2 хавирга, зүүн талын 2 хавирга, нийт 4 хавирга хугарсан. Мөн нурууны яс, умдагны яс, баруун зүүн 2 талдаа хугарсан байгаа. Эмчилгээний зардал 1.212.000 төгрөг болсон. Миний бие уг гэмтлийн улмаас удаан хугацаагаар хэвтрийн дэглэм барьж эмчлүүлэх шаардлагатай болсон. Мөн удаан хугацаанд ажлаа хийж чадахгүй байна. Өөрт учирсан хохирлоо нэхэмжилнэ. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

 

 Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би тухайн ослын талаар мэдэхгүй байна. Осол болсны дараа ослын газарт очсон. Очиход 2 машин мөргөлдөөд замаас гараад зогссон байдалтай манай хүү Н , нөгөө машинд зорчиж байсан залуугийн хамт байсан. Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй... Уг тээврийн хэрэгслийг Н.Н  унаж хэрэглэдэг. Миний хүү Н ын буруутай үйлдэл байгаа гэж тогтоогдвол бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...”, Миний машины урд талын 2 их гэрэл хагарсан, урд 2 нэмэлт гэрэл, урд копут хонхойж умайсан, урд гупер хагарч бутарсан, радиатор хагарсан гэх мэт нилээд их эвдрэлтэй байна. Машин маань асахаа больсон. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

                  

Иргэний нэхэмжлэгч Н.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Миний биед ослын улмаас зүүн талын гар, хөл хөхөрч няцарсан. Толгой өвдөж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..”

“...Налайх дүүргийн “Оргил” худалдааны төвийн урд талын уулзвар дөхөж байхад би Б , Б  нартай юм яриад гар утсан дээрээ зураг хараад явж байсан. Тэгтэл гэнэтхэн манай нөхөр Б  машин гээд орилсон ба Н  машинтай мөргөлдчихсөн. Би Н ыг уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш гарч байхыг нь харсан. Ямар өнгийн гэрэл дохиогоор уулзвар нэвтэрснийг хараагүй. Гэнэтхэн машинтай мөргөлдчихсөн. Тэр машиныг хаанаас яаж гарч ирснийг хараагүй. Н  ойролцоогоор 60-80 орчим км/цагийн хурдтай явж байсан. Миний цээж хөндүүрлэж өвдөж байна. Мөн зүүн гар, мөр хэсгээрээ хавдаад гараа хөдөлгөж болохгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлье...” гэх мэдүүлэг /хх-ийн 48, 58/,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Миний биед ослын улмаас дух шалбарсан, зүүн гар, баруун хөл зулгарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..”

“...Би урагшаа зам руу хартал уулзварын гэрэл дохио шар өнгөөр асч байсан ба манай машины урд машин тулаад ирсэн байсан. Тэр үед би Н ыг жолооны хүрдээ баруун дар гэж хэлсэн. Тэгээд амжилгүй тэр машины баруун урд хаалга хэсэг рүү урд хэсгээрээ мөргөсөн. Тухайн үед Н  нилээн хурдтай явж байсан. Яг хэд гэдгийг мэдэхгүй байна. Шар гэрлээр амжаад уулзвар нэвтрэх гээд л уулзвар руу орчихсон. Би мөргүүлсэн машиныг хаанаас эргэж орж ирснийг хараагүй. Манай машины урд тулаад ирсэн байхад нь л харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52, 63/,

 

Гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08 цагийн үед би Налайх дүүрэгт буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хяналт, шалгалт, хамгаалалтын үүрэг гүйцэтгээд “Оргил” худалдааны төвийн урд талын замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зорчих чиглэлд замын хөвөө дээр тээврийн хэрэгсэл шалгаад зогсож байтал гэнэт миний ард чанга чимээ гарахаар нь би эргээд харахад замын гэрэл дохиотой уулзвар дээр хонда инсайт маркийн .... , хьюндай соната 7 маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байдалтай байхаар нь очоод юу болсон талаар асуухад хьюндай соната 7 маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гэх 30 орчим настай эрэгтэй хүн машинаасаа бууж ирээд нилээн сандарсан байдалтай “би амжчих болов уу гэж бодсон чинь амжаагүй ээ, би яарч явсан юм” гэж хэлсэн. Хонда инсайт маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 20 орчим настай эрэгтэй хүн машинаас бууж ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа бууж ирэх гэсэн боловч тээврийн хэрэгслийн хаалга нь онгойхгүй бууж чадахгүй байсан. Тэгээд би эмнэлгийн түргэн тусламж дуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,

 

Гэрч М.Хаш-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Тэгээд замдаа 08 цаг өнгөрч байхад Налайх дүүрэгт байрлах “Оргил” худалдааны төвийн урд талд 2 дугээр эгнээнд зүүн гар тийш эргэх дохио өгөөд зогсож байсан. Зогсож байгаад зүүн гар тийш эргэсэн. Хальт харахад ногоон өнгийн гэрэл ассан байх шиг байсан. Би тухайн үед гар утсаа оролдоод явж байсан. Тэгтэл өөдөөс саарал өнгийн соната 7 загварын машин манай машиныг мөргөсөн. Манай машины жолоочийн талын урд хаалга хэсэг рүү мөргөсөн. Мөргүүлснээс болж манай машин зорчих хэсгийн хойд талын замын хашлага мөргөөд зогссон. Тэгтэл нөгөө машин замаас гараад “Оргил” худалдааны төв тал руу эргээд явсан. Тэр хэсэг нь өгсүүр газар байсан. Тэр машин зогсоод жолооч нь буугаад ирсэн ба машин нь буцаад ухарсан. Би цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 69/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12119 дугаар:

“Д.А ын биед баруун талын сүүж тогооны өмнөд дээд ирмэг зөрүүгүй, баруун умдаг ясны үзүүр хэсэгт сэлтэрсэн, бүсэлхий нурууны 5 дугаар нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал, цээжний зүүн 2, 3, 5, 7 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн хөх, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун сарвууны ар хэсэгэт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 81-82/, 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12025 дугаар:

“Х.Б гийн биед дух, зүүн өвдөг, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна..” гэх дүгнэлт /хх-ийн 91-92/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12026 дугаар:

“Н.Х гийн биед зүүн бугалга, гуя, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна..” гэх дүгнэлт /хх-ийн 99-100/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2547 дугаар:

“Хэргийн газраас бэхжүүлж авсан тормосны мөр шинжилгээнд тэнцэнэ. Тооцоонд онолын хувьд хьюндай соната 7 маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хамгийн бага хурд 43.5-46.5 км/цаг гарч байна. Тоормосны мөр мөргөлдсөн А цэгт даялаж төгссөн тул хурд тооцооноос дээш байх боломжтой..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 108-112/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 115-119/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаар:

Капут 315.000 төгрөг, салхины шил /урд/ 250.000 төгрөг, урд карказ 184.000 төгрөг, гэрэл /баруун урд/ 320.000 төгрөг, гэрэл /зүүн урд/ 320.000 төгрөг, радиатор ком 250.000 төгрөг, буфер урд 360.000 төгрөг, буферын тогтоогч /урд/ 30.000 төгрөг, нүүр сетка 140.000 төгрөг, шил арчигчийн банк 35.000 төгрөг, буферын дотор төмөр 70.000 төгрөг, под крыло /зүүн урд/ 48.000 төгрөг, урд буферын нэмэлт гэрэл 2 ширхэг 96.000 төгрөг, амортизатор /баруун урд/ 87.500 төгрөг, гар /баруун урд/ 60.000 төгрөг, өндгөн тулгуур /баруун урд/ 25.000 төгрөг, цап /баруун урд/ 150.000 төгрөг, агаар шүүгчийн гэрэл 60.000 төгрөг, суудал 2 ширхэг /урд/ 100.000 төгрөг, хөргөлтийн труба 2 ширхэг 120.000 төгрөг, моторын лап 70.000 төгрөг, крыло /баруун урд/ 50.000 төгрөг, крыло /зүүн урд/ 30.000 төгрөг, лонжром /баруун урд/ 220.000 төгрөг, улсын дугаар 20.000 төгрөг, лонжром /зүүн урд/ 100.000 төгрөг, будах зардал 400.000 төгрөг, эд анги солих 200.000 төгрөг, тэнхлэг шалгуулах 30.000 төгрөг, 500 гар будаг, тус-мат, лак 100.000 төгрөг нийт 4.240.500 төгрөг гэх тайлан” /хх-ийн 143/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаар:

Хаалга /баруун урд/ 100.000 төгрөг, хаалга /баруун хойд/ 100.000 төгрөг, толь дохиотой /баруун/ 50.000 төгрөг, салхины шил /баруун урд/ 260.000 төгрөг, гэрэл /баруун урд/ 180.000 төгрөг, гэрэл /зүүн урд/ 180.000 төгрөг, кузов /дан/ 500.000 төгрөг, буфер /урд/ 30.000 төгрөг, буфер /хойд/ 30.000 төгрөг, салон 50.000 төгрөг, будах зардал 1.200.000 төгрөг, эд анги солих 350.000 төгрөг, 100 гр будаг, тус-мат, лак 300.000 төгрөг нийт 3.330.000 төгрөг гэх тайлан” /хх-ийн 150/,

 

2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1163 дугаар:

“Хонда Сивик маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.А  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9 /гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Осол гарах үед жолооч Д.А  нь дээрх дүрмийн заалтыг зөрчсөн боловч Хьюндай Соната маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Н ын үйлдэл нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.  Хонда Сивик маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.А ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан бус зөрчлийн шинжтэй гэх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 169-170/,

 

 Шүүгдэгч Н.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Налайхад байдаг хадмынхаа гэрээс Шаргаморьт орох гээд Б , нарын хамт Налайхын оргил худалдааны төвийн урд замаар хьюндай соната 7 маркийн 87-22 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 50-60 км/ц-ийн хурдтай явж байтал уулзварын гэрэл дохио ногоон өнгөтэй байхаар нь би ногоон өнгийн уулзвар нэвтэрч амжих байх гэж бодоод явж байтал уулзварт орохын өмнөхөн улаан гэрэл асчихаар нь би явж байсан хурдаараа шууд уулзвар нэвтэрчихье гэж бодоод явтал зорчих хэсгийн ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийш чиглэл буюу эсрэг урсгалд явж байсан автомашин уулзвараар зүүн гар тийш эргээд би тухайн машины баруун талын хаалга руу нь мөргөөд зогссон. Тухайн үед машиныг зогсоох боломж байгаагүй тулчихсан байсан. Гэнэт эргээд ороод ирсэн. Би улаан өнгийн гэрлээр уулзвар нэвтэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 187/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Н ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 188/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 189/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 190/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 191/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 192/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 193/, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 194/, байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 195/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 196/, хохирогч Д.А  “Оргил рашаан сувилал” ХХК-д сувилуулсны төлбөрт 384.500 төгрөг төлсөн баримт, “Мөнхийн тун” ХХК-ийн Оргил эмийн сангаас эм авсны төлбөрт 6.200 төгрөг төлсөн баримт, Монос эмийн сангаас эм авсны төлбөрт 90.786 төгрөг төлсөн баримт, “Мөнхийн тун” ХХК-ийн Оргил эмийн сангаас эм авсны төлбөрт 34.700 төгрөг төлсөн баримт, “Мед траума” эмнэлэгт оношилгоо хийлгэсний төлбөрт 140.000 төгрөг төлсөн баримт, Бриллиант эмнэлэгт шархны боолт солиулсны төлбөрт 20.000 төгрөг төлсөн баримт, “Мед траума” эмнэлэгт цээжний зураг авахуулсны төлбөрт 150.000 төгрөг төлсөн баримт, “Мед траума” эмнэлэгт аарцаг, сээр, нурууны зураг авахуулсны төлбөрт 280.000 төгрөг төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, яллагдагч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.Н  нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Налайхын зам “Оргил” худалдааны төвийн урд уулзварт “Хьюндай Соната” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т “гэрэл дохио нь дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “хонда сивик” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Хьюндай Соната” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Х.Б , Н.Х  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Хонда Сивик маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Н  нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэх заалтыг зөрчиж өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Д.А ын эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулжээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, мөн 2.3.2-т ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуурыг хангаж байгаа бол гэмтлийн “хүндэвтэр” зэрэг болно гэж заажээ. Ийнхүү хохирогчийн эрүүл мэндэд “хүндэвтэр” гэмтэл учирсан нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

 

Тухайн осол гарахад Д.А  зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор яваагүй, Н.Н  нь зүүнээс баруун чиглэлд гэрэл зөвшөөрөгдөөд солигдох үед шар гэрлээр замын хөдөлгөөнд оролцсон зэрэг нөхцөл байдал нь уг осол болох үндсэн шалтгаан болжээ. Хохирогч Д.А ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирхад хохирогчийн гэрэл дохио зөрчсөн буруутай үйлдэл нөлөөлсөн байна. Түүнийг өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэх эрх зүйн боломжгүйг дурдах нь зүйтэй байна.   

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг ослын улмаас “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаар тайлангаар хонда сивик маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.330.000 төгрөгийн хохирол, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаар тайлангаар хьюндай соната 7 маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.240.500 төгрөгийн хохирол тус тус учиржээ. Мөн хохирогч Д.А  нь эмчилгээний зардалд баримтаар 1.106.186 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Тухайн зам тээврийн осол гарахад хохирогч болон шүүгдэгч нарын буруутай үйлдэл шууд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл уулзварын гэрлэн дохиог хоёулаа зөрчжээ. Ийнхүү осол гарахад хохирогч, шүүгдэгч нарын буруутай үйлдэл нөлөөлсөн тул нийт хохирогч Д.А д учирсан 4.436.186 төгрөгийн хохирол, шүүгдэгч Н.Н ын тээврийн хэрэгсэлд учирсан 4.240.500 төгрөгийн хохирлыг 2 тэнцүү хуваан 97.843 төгрөгийг шүүгдэгч Н.Н аас гаргуулан хохирогч Д.А д олгуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.А ын зүгээс Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт ажилладаг мөн 1.234.144 төгрөгийн цалин хөлс авдаг гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч тэрээр хэдий хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа яваагүй талаарх баримтаа хавсаргаагүй байх тул  энэ талаарх хохирлыг тооцож дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд уг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Н т эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол төлбөр төлөөгүй байдал зэргийг харгалзан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Н ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Н.Н ыг шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н аас 97.843 төгрөгийг гаргуулан хохирогч Ашбигад овогт Дамдинсүрэнгийн Алтанзул /РД:СЖ77120509/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.А , иргэний нэхэмжлэгч Н.Н, Н.Х , Х.Б  нар уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ